Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/146

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

             Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Х.Билгүүн,

             Уëñûí ÿëëàã÷ Ц.Нэргүй,

             Ø¿¿ãäýã÷ нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð

 

            Өвөрхангай аймгийн Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  холбогдох 2326001660161 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           Монгол Улсын иргэн, 19.... оны 07 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, регистрийн дугаар , бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн .......... сумын  дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, .

 

           Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

           Шүүгдэгч  нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ....... сумын ..... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ............ ХХК-ийн В1 давхрын караокены өрөөний эд зүйл болох ширээг санаатайгаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу нийт 360,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 хуудас/,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн орчимд манай менежер Энхсайхан над руу утсаар залгаад согтуу хүн манай караокены өрөөнд зодоон болоод байхаар нь цагдаа дуудчихлаа гэж хэлсэн. Тэгээд би ажил дээрээ очиход манай караокены өрөөний ширээний гоёлын чулуун тавцан, тус өрөөний плитаг хагалсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 хуудас/,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “... нь 2 ширээний 8 ширхэг чулуу, 2 ширхэг ширээний бүтээлэг хийж өгсөн. 8 ширхэг чулууны үнэ өртгийг хэлж мэдэхгүй байна. ...Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. ...Ширээний 8 ширхэг чулуун хавтан болон эдгээрийн нийт 3500000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан. Плитаг үнэлүүлэх шаардлагагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,

           Гэрч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Алтан холбоо” ресторанд ажлаа хийгээд байж байх үед гаднаас 5 залуу орж ирээд манай караокед үйлчлүүлсэн. Тэгээд 17 цаг орчимд манай зөөгч намайг дуудаад караокед үйлчлүүлж байсан залуу агсам тавиад байна гэхээр нь яваад очиход манай караокены өрөөнд байсан чулуун тавцантай 2 ширээг эвдлээд тавцанг нь хагалсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/,

 

            Гэрч  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн орчимд манай найз  бид уулзаад “Алтан холбоо” гэх караокед ороод 2 цаг дуулсан. 0,75 л 1 ширхэг Экс, 0,5 л 2 ширхэг Экс гэх архи хувааж уусан. Тэр манай найз  ирсэн. Бид хэд архиа уугаад дуулаад байж байх үед манай  гэнэт агсраад ширээ рүү цохиж аваад ширээн дээр байсан 2 архины шил хагалсан. 1 шил архи үлдсэн байсныг бид нар хувааж уугаад дуусаад гарах гэсэн чинь агсраад өрөөнд байсан 2 ширхэг чулуун тавцантай ширээг өргөж түлхээд чулуун тавцанг нь газар унагаад хагалсан. Тэгээд караокены хүмүүс цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №5/04 дугаартай “...8 ширхэг 54*31 хэмжээстэй шахмал чулуун тавцанг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 360000 /гурван зуун жаран мянга/ гэж дүгнэж байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-25 хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

          Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

           Шүүгдэгч  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 360,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

         Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин  мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар уг торгох ялаас чөлөөлөх тухай  санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Иймд шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин  мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

         Шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

 

Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин  мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин  мянган төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй,  хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ЦЭЦЭГЭЭ