Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/148

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

            Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Х.Билгүүн,

            Уëñûí ÿëëàã÷ М.Мөнхтайван,

            Ø¿¿ãäýã÷  нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй хèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð

 

            Өвөрхангай аймгийн Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  холбогдох 2326001990158 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19..... оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, ........ настай, регистрийн дугаар , эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ........... сумын  дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

            Гэм буруугийн талаар:

 

           Шүүгдэгч л нь Өвөрхангай аймгийн ...... сумын ......... дугаар багийн нутаг “..........” гэх газраас 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамал болох зүүнгарын гоёо буюу улаан гоёог ахуйн хэрэгцээнд хэрэглэх зорилгоор 4 килограмм 40 граммыг гараараа түүж бэлтгэн, гэртээ хадгалж, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох улсын дугааргүй Саняа маркийн мотоциклоор тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 4-10 хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай суманд нэн ховор, ховор ургамал түүх тусгай зөвшөөрөл байхгүй. ...Экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан хохирлыг барагдуулчихвал надад ямар нэгэн гомдол санал байхгүй .” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/,

 

Гэрч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн орчимд гэртээ нөхөр  хамт байсан. Тэгээд манай нөхөр манай аавд улаан гоёо элэгний хавдарт сайн гэж хэлээд Өвөрхангай аймгийн ..... сумын .... дугаар багийн “.........” орох гээд явсан. Тэгээд 18 цагийн үед манай нөхөр  улаан гоёо аваад ирээд гэртээ үүдэнд тавьсан. Тэгээд манай нөхөр 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нөгөө “улаан гоёо”-гоо аваад сум руу явсан. Ийм л асуудал болсон” гэсэн мэдүүлэг /хх 15 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 04/05 дугаартай “ 1. Энэхүү ургамал нь улаан, цагаан гэсэн хоёр төрөлтэй. Цагаан гоёог цөлийн аргамжин цэцэг /Cistanche deserticola Ma/ гэх бөгөөд нэн ховор ургамал юм. Улаан гоёог “зүүнгарын гоёо” /Cynomorum songaricum Rupr/ гэх бөгөөд ховор ургамал юм. Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь “зүүнгарын гоёо” байна.

 

2. Улаан гоёоны экологи-эдийн засгийн үнэлгээ: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/603 дугаар тушаалын хавсралт: Зүүнгарын гоёо /Cynomorum songaricum Rupr/ хуурай жин 123000, нойтон жин 78700,

 

3.Улаан гоёо нь элсэнд ургадаг, унанги байх боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн улаан гоёо нь ургаа үед нь түүсэн байх магадлалтай.

 

4. Улаан гоёог “зүүнгарын гоёо” гэх бөгөөд говь цөлийн элсэрхэг хужиртай хотгор, харгана, хармаг, сухай, бударганатай газарт бусад бут, сөөг ургамлын үндэс дээр ургадаг ургамал юм. Энэ ургамал говийн экосистемийн тэнцвэрийг хадгалахад ихээхэн үүрэгтэй.

 

5. Хууль бусаар Улаан гоёо /зүүнгарын гоёо/ түүсэн байж болзошгүй гэх зөрчлийн улмаас байгаль орчинд учруулсан шууд хохирлын үнэлгээг нойтон жингээр тооцоход 4кг 40 гр х 78700 = 317948 /гурван зуун арван долоон  мянга есөн зуун дөчин найман төгрөг/ болж байна. Анхны үнэлгээ нь бодит үнэлгээ болно.

 

6. 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр жинлэж үзэхэд 3 кг 576 гр байна. Байгалийн аливаа төрлийн ургамал нь түүснээс хойш тодорхой хугацаанд чийгээ алдаж хатаж жин нь буурдаг. Хууль бусаар Улаан гоёо /зүүнгарын гоёо/ түүсэн байж болзошгүй гэх хэргийн улмаас байгаль орчинд учруулсан шууд хохирлын үнэлгээг хуурай жингээр тооцоход 3 кг 576 гр х 123000 = 439848 /дөрвөн зуун гучин есөн мянга найман зуун дөчин найм/ төгрөг, нойтон жингээр тооцоход 3 кг 576 гр х 78700 = 281427 /хоёр зуун наян нэгэн мянга дөрвөн зуун хорин долоо/ төгрөг тус тус  болж байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 121-122 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 6/10 дугаартай “1 ширхэг 2018 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “.” маркийн хуучин мотоциклийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 250,000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 41-45 хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

            Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

            Шүүгдэгч  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Энэ хэргийн улмаас байгаль орчинд учруулсан 1589740 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч   гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч  нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Иймд шүүгдэгч  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3,  7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Ө-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулëагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгч  нь Өвөрхангай аймгийн .. сумын .... дугаар багт оршин суудаг болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн ... сумын ... дугаар багийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 49 дугаартай тодорхойлолт зэргээр нотлогдож байх шүүгдэгч  тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгаж,

 

Ш¿¿ãäýã÷  íü тэнссэн хугацаанд хүлээлгэñýí үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй “Sunya” маркийн мотоцикл нь түүний эзэмшлийнх нь болох нь шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар  хэрэгт битүүмжлэгдсэн улсын дугааргүй “.....” маркийн мотоциклийг улсын төсөвт шилжүүлж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 кг 566 гр зүүнгарын гоёо буюу улаан гоёог устгаж,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 4 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

 

 Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч 

 

 Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

 

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

 

            1. Ø¿¿ãäýã÷  зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

 

2. Шүүгдэгч  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3,  7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч  тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулëагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4.  Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 7.1 ä¿ãýýð ç¿éëèéí 4, 5 äàõü õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷  íü тэнссэн хугацаанд хүлээлгэñýí үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч  тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд õÿíàëò òàâèõûã Өвөрхангай аймаг дахь Øүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар øèéòãýõ òîãòîîë хуулийн õ¿÷èí òºãºëäºð áîëмогц хэрэгт битүүмжлэгдэж ирсэн улсын дугааргүй “Sunya” маркийн мотоциклийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñãèéí 1.8-д зааснаар øèéòãýõ òîãòîîë хуулийн õ¿÷èí òºãºëäºð áîëмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 кг 566 гр зүүнгарын гоёо буюу улаан гоёог устгасугай.

            8. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñãèéí 1.5-ä зааснаар øèéòãýõ òîãòîîë хуулийн õ¿÷èí òºãºëäºð áîëтол ø¿¿ãäýã÷  àâñàí õóâèéí áàòàëãàà ãàðãàõ òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýã õýâýýð ¿ðãýëæë¿¿ëñ¿ãýé.

9. Ø¿¿ãäýã÷  íü öàãäàí õîðèãäñîí õîíîãã¿é, хохиролд 1,589,740 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, õîõèðîã÷ийн хууль ёсны төлөөлөгч  ãîìäîë ñàíàëгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг òóñ òóñ äóðäаж, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 4 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.

 

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ