Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга              С.Төртулах

                        Улсын яллагч                             Г.Тунгалаг

                      Хохирогчийн өмгөөлөгч            С.Сувдаа

                      Шүүгдэгчийн өмгөөлөгч            С.Баатар

                      Хохирогч                                    С.*******

                      Гэрч                                            *******, *******, *******

                        Шүүгдэгч                                  Г.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 80 оны дүгээр сарын 5-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 4 настай, эмэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сум дугаар баг - тоот  оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Тайж овгийн ******* /РД:МК80506/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь 03 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.*******тай маргалдаж түүний хөл хэсэгт өшиглөж цохисны улмаас хохирогчид баруун шуу, бүсэлхийн баруун тал, зүүн гуяны доод хэсэг, зүүн шилбэний дээд хэсэгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ:... 03 оны 03 дугаар сарын 08-ны өдөр мартын 8 тэмдэглээд *******ынд *******, ******* бид дөрөв сууж байсан юм. Гуч гучаар нийлнэ гээд *******г дуудаад, миний утасны дугаар байдаггүй, ******* *******, ******* хоёр луу манай нөхрийн юм орчихлоо өнөөдөр би нийлж чадахгүй юм байна гэж хэлсэн байна лээ. Тэгээд орой 6 цаг өнгөрч байхад бид нар вест дэлгүүрээс баярынхаа юмыг цуглуулаад *******ынд сууж байгаад бүжиг болж байна гэхээр нь ширээгээ засчхаад соёлын төв рүү бүжгэнд яваад 0 цагт бүжгээс гараад *******ынд ирээд сууж байхад *******ийн найз , гэж хоёр хүн ирээд зургуулаа сууж байхад гаднаас *******, нөхөр , гээд Энхцогийн нөхөр юм байна лээ. Тэр баян гэж ******* хүргэн гэж ахыг бол би танихгүй. ахыг танина. Бас гэж ахтай энэ 4 орж ирсэн юм. ******* тэр үед аягүй согтууралтай, аймар согтуу орж ирсэн. Бид нар нэг их ууж идээгүй эрүүл байсан. Тэгээд шүлс ам нь гоожоод хүн хүн рүү үсчээд байсан. Тэгээд гэж хүүхний нөхөр нь гадаа машинд охинтойгоо эхнэрээ хүлээж байхад ******* гүйж гараад чи орвол ор чи хэзээ ийм болчихсон юм бэ, архичин байсан шүү дээ гээд машиных нь дугуйг өшиглөхөд ын охин архичин авгай минь чи одоо яагаад байгаа юм бэ, би ээжийгээ аваад явлаа гээд дагаж орж ирэхэд ******* шал согтуу ын нөхөр муу архичин байсан шүү дээ гэхэд та одоо яагаад байгаа юм бэ гээд ын охин хуулийн сургууль төгссөн юм байна лээ. Тэгээд салаавчаа гаргаад чам шиг п*** надад байгаа гээд байсан. Тэгээд би нөхрөөс нь тамхи авахад чи миний миний нөхрөөс тамхи авдаг хэн бэ гээд гараад гүйсэн. Араас нь би ард нь зогсож байхад гэдэг ах хоёр хүүхдээ эргэж ирье гэхэд би цуг явъя гээд ахтай гараад явсан. Тэгэхэд ******* намайг тамхиа асаах гээд зогсож байхад гарч ирээд чи миний нөхрөөс тамхи авдаг хэн бэ гэхээр нь үгүй хөгшөөн би тамхиа дуусчихаад та нараас илүү юм хэрэглэдэг нь би тамхи л хэрэглэдэг гэхэд *******ын хашаанаас гарч гүйгээд нөхөр тайгаа ахтай гурвуулаа машинд сууж яваад удаж төдөлгүй орж ирэхэд нь яачихсан юм бэ гэхэд Сараа бид хоёр гудамжинд муудалцаад Сарааг гудамжинд орхичихлоо гэхээр нь яаж байгаа юм бэ гээд бид нар байж байтал ******* удаагүй орж ирснээ нөхрийгөө чи намайг гудамжинд хаядаг яадаг ян*** бэ гээд сандал дээрээс цохиж унагаад *******ын шүүгээ рүү унагаахаар нь би миний хөгшин Сараа чи согтоод байгаа юм уу гэхэд чам шиг ян***-д ямар хамаатай юм бэ гээд намайг үсдээд авсан. ******* ах салгаад миний үснээс салгаад *******ын буйданд дархад намайг тавиадах энэ муу Оогий ян***-ыг би алаадахъя гээд хоёр хөл нь годолзоод орилоод, чи яагаад баярын өдөр хүн доромжлоод байгаа юм бэ, ингэж болохгүй шүү дээ, ямар муухай гэж хэлэхэд орилоод алчихъя гээд байсан. Би босоод байж байхад давхиж ирээд тэр хоёрын доороос босож ирээд намайг үсдэж дараад ******* намайг аваад гарсан. Миний гэзэгнээс салгахад ******* *******ын пийшинд ойчоод хойшоо саваад аягүй эвгүй унаж байсан. Хаалгаар нь гарж байхад. Тэгээд маргааш нь би миний энэ үснээс зулгаахдаа миний куртикний малгайны оосрыг суга татсан. ******* миний хармаанд хийж өгөөд хаягдсан байсан. Тэдний үүдэнд унагаачихлаа гээд 03 сарын 0-ний өглөө очиход ******* орондоо байж байсан. Сараа ирээд гоё сууж байхад бужигнуулаад хаячихлаа. Харин тийм хөгшин минь нөхөр нь ямар томоотой юм бэ гэж би хэлэхэд үгүй та хэдийг тараад явсны дараа Сараа хоёр зодолдоод алгадаад хоёр гурав өшиглөсөн гэхээр нь өө тийм юм болоо юу гэхэд энэ хоёр дандаа ингэж бие биенийгээ хардаад бөгсний хэрүүлээ хийдэг гэж хэлчхээд одоо *******тай үгсэн нийлж би тийм юм хэлээгүй гэж намайг гүжирдээд байгаа. бас гүжирдсэн мэдүүлэг өгсөн байна лээ. Чи эхнэрээ аваад гараад гэж ******* нар зөндөө хэлсэн. Аль нь дийлэхийг харъя гэж орилсон. Би бол үсдүүлээд л зогсож байсан. *******гийн угаас буруу. Намайг гүжирдээд шүүгдэгчээр зогсоож байгаад би гомдолтой байна. ******* эгчийг хүчээр хадам ээжтэйгээ, нөхөртэйгөө очиж хоног гуйж, хадам ээж нь манай бэр шоронд орох гээд байна, хүн зодчихсон, нөгөө хүүхнийг чинь зодчихсон байна, *******оо чи ингээд хэлээд өгөөч гэж Баруунхараагийн байцаагчид хүчээр яагаад хаалга үүдийг нь онголзуулаад ******* эгч нь айгаад ******* рүү хэлсэн байна лээ,...Бид нар ууж идээгүй эрүүл байсан... Зургуулаа 75 тай архи уучихсан байсан. Нэгийг нь дөнгөж задлаад сууж байсан ... Бараг байхгүй. Нөхөр нь нэг том аягаар архи уучихсан гэж байсан...*******гийн биед нөхөр нь халдаж гэмтэл учруулсан... *******гаа алгадаад ,3 удаа өшиглөсөн гэсэн... Би *******д хүрээгүй. Би гэмтэл учруулаагүй гэжээ           

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.******* мэдүүлэхдээ: 03 оны 03 дугаар сарын 08-нд би гэртээ өдөр өнжсөн. Над руу өнгөрч байхад ******* залгаад хэдүүлээ нийлнэ гэсэн хаана суух вэ гэхээр нь би өнөөдөр амжихгүй боллоо. уурхайд анкет өгчихсөн. Өнөөдөр хувцас угаана, маргааш ажилдаа явна, би хоёр жаахнаа харж байна, би 3 жаахан хүүхдүүдтэй болчихлоо, та хэд суучихаарай гэж хэлсэн. Тэгээд орой гэртээ салат хийгээд хөдөөний эгч ирээд байж бахад гаднаас ах Ганаа ах манайд орж ирээд Сараа миний дүү нөгөө хэд сууж байна. Чи яагаад очоогүй юм бэ гэхэд би өдөр болсон зүйлээ хэлээд мартаагүй сууж байна гэсэн. Тэгээд гаднаас манай бэр ирээд хоёр хүүхдээ авсан юм. Тэгээд нөгөө халамцуу хоёр ах надаас ахын дүү ганц юм байна уу гэхэд манайд юу ч алга зүгээр баярын дарс байна гэхэд уухгүй ахдаа архи аваад өгчихөөч гэсэн. Тэгээд ах нарт ганц юм олоод өгье гээд дэлгүүр хаачихаж гэсэн. Тэгээд хэнээс авах уу гэж ярилцаж байгаад *******ийнх гэртээ хааяа архи зардаг асуучих гээд *******ээс асуухад Сараатай яриадахъя гээд Сараа чи хүрээд ир бүжиг тараад ынд сууж байя, гялс ирээрэй гэсэн. Тэгээд би яваад ынд ороход д *******ийн данс нь хэрэгтэй болсон байна лээ. Тэгээд угаас *******ийнд ирж архи танайд байгаа юу гэж асуухад байгаа гээд ******* дансаа өгөөд 3,000 төгрөг шилжүүлээд архи авсан. Тэгээд архиа авангуутаа нэгийг нь тэр эрэгтэй улсуудад нүдэн дээр нь өгөө биз. Май за та энийгээ аваарай гээд хоёр аха өгтөл хоёр ахыг ******* энд суугаад уучих, танихгүй биш гэсэн. Тэгээд бүгдээрээ тойроод нэлээн сууж байгаад 75-тай архи тиймэрхүү талаас доогуур байсныг явуулж байхад гаднаас , хоёр орж ирээд нилээн согтчихсон намайг нөхөр нь гадаа дуудаад байна гэхэд би Отгонбаяр ахыг танина шүү дээ гээд гарсан юм. Суудлаа хойшлуулсан сууж байхаар нь Отгонбаяр ахаа авга чинь дотор байна, мартлуулахгүй юм уу, би дөнгөж сая ирлээ ах гэхэд яах юм бэ наадах чинь өдөржингөө маарталсан миний дүү ах нь одоо авгайгаа аваад явлаа гэсэн. Тэгээд охин нь ээжийгээ явъя гээд зулгаагаад нь гийн анги, г миний анги жаваа гээд сууж байсан. Тэгээд гаргаж өгье гээд гарахад утас нь алга болоод хайсаар байгаад амбаараас олж ирээд биднийг явуулаад та хэд утасны хулгайд орох гэж байна шүү дээ гэж орж ирээд сууж байтал архи нь дуусаад захисан архи нь ирсэн. Хоёр архи задалж амжаагүй ширээн доогуур тавьчихаад байж байтал эмэгтэй улсууд дуулаад байж байхад ******* манай нөхрийг гаръя тамхилъя гээд янз янзаар татаад байсан юм. Бүгд цувраад суучихсан байсан. Миний дээгүүр даваад миний он жаваа гээд манай нөхрийг хүзүүдэж аваад янз бүр болоод байхаар нь би нэг их анзаараагүй. Оогий чи зүгээр суу гэхэд би өнөөдөр агсам тавина гэсэн юм байхгүй шүү гэсэн. ******* ороод суулгахгүй байхаар нь чи дээрийнх шигээ согтоод янз бүр болохгүй гэсэн яасан бэ, чи зүгээр суучхаач гэхэд намайг бариад авчихсан. Энэ талын гар дугтрангуут барьж авахаар нь чи яагаад байгаа юм бэ гэхэд газар нухаад зодоод байхад гүйж ирээд Сараа болио гээд хэн Оогий чи болилдоо гээд 4 хүн хоёр хоёроороо салгасан. ах түрүүний орж ирсэн ах. хоёр намайг салгаж аваад, *******, нар салгаж авсан. *******ынх угаалгын өрөөтэй жижигхэн буйдан сандал яг энэ ширээ шиг таарчихсан энэ жижиг өрөө рүү ******* тэр хоёр хийгээд гаргахгүй гэхэд тэр хоёрыг түлхэж унагаачхаад намайг нүдээд байхаар нь *******ээ найзыгаа аваач намайг зодуулах гэж авчирсан юм уу гэхэд ******* уурлангуй найзыгаа аваад гарсан. ах хамжаад бүгдээрээ нийлээд аваад гарсан. Тэгээд гялс гүйж очоод хаалга түгжсэн. Би сандалд нь ирээд сууж байхад хорсоод байхаар нь өмдөө тайлаад хартал пэмбийгээд улайсан байсан. өвчин намдаах эм байхгүй. Ширээнд доорхи архи уух уу гээд үзтэл байхгүй байсан. Тэгээд би од гаръя Оогийтой учраа олъё, би оруулаад ирье гээд гарахад манай нөхөр , ах, эгч, Өлзийбат гээд тэд нар машины хажууд тамхи татаж байсан. эгч Оогийг аваад машинд орчихсон байсан. Тэгээд гараад Оогий ******* хаачив гэж асуухад тэд нар харьчихсан гэж хэлсэн. Тэгээд машинд сууж байгааг нь хараад гараад ир дээ гэхэд эгч миний дүү Сараа хэнээ бүгдээрээ явчихсан гэхэд үгүй наадах чинь хүний хөл аймар болгосон байна буулгаад ир гэхэд эгч маргааш учраа ол миний дүү гэхээр нь хөл аймар зогсохгүй өвдөөд байна гэхэд манай нөхөр хоёр оръё гээд ын хашаа руу нь ороод хашааны хаалга хаагаад нөгөө машин хөдлөөд явахад бид хоёр үлдээд гэр лүү орох гэж байтал ын утас дугараад -тэй дугаараас манай ах шинэ авсан дугаараар залгаад намайг асуухаар нь яриад хүрээд ир гэхэд нь би хөл өвдөөд явж чадахгүй байна гэсэн. Тэгээд би би очлоо гээд ын хашаанаас гараад хоёр айл яваад хар нохойноос гаргаж өгөөд би гүйгээд эгчийндээ ороод унтсан. Манай хоёр эгч наад хөл чинь аймар болчихож цул хавдар байна гээд үглээд байсан. Тэгэхээр нь би 7 өнгөрөөд аниагийнхаас гялс гүйгээд 7 цаг 0,0 орчимд гүйж ирэнгүүтээ манай дүгээр ангийн хүүхдийн ангийнх нь хүүхэд орж ирсэн. Тэгэхээр нь би урьд орой нь ширээнд дарс марс тавьчихсан байсныг хөргөгч рүү хийгээд санаа зовоод байж байтал цэцэрлэгийн охиноо 8 цаг болж байхад сэрээгээд Энхцог дүүгийнд орж манай хүүхдийг хүргээд өгчих гэсэн. Тэгэхэд Өлзий ахаас шөнө та хэд хаачсан бэ намайг хөл аймар болгочихоод явсан байх юм, гар хүртэл даагдахгүй байна гэхэд өө тийм үү тэр авгай сүүлдээ согтоод арай гэж хүргэж ирээд салсан шүү дээ. бид хоёр хүргэж өгсөн. гэртээ байхгүй байна уу гэхээр нь байхгүй байна лээ гэтэл манай ур талын машины суудалд сууж байсан байна лээ. Би ажил дээрээ юм хийх гэсэн гар хөл өвдөөд байхаар нь сууж байтал эрхлэгч эмчид үзүүлээч гэхээр нь яах юм бэ гэсэн. Би ынд сууж байгаад гар хөлийн зураг аваад ******* рүү чатаар явуулаад Оогийг хайсан. Тэгээд би 0-ндаа ажпаа хийж чадахгүй байхад манай хэд эмчид үзүүл гэсэн. Одоо эмчилгээний зардалд нийт 000 төгрөг нэхэмжилж байна. Гарын мэдрэл дарагдсан гэсэн оноштой. Цаашид эмчилгээтэй байгаа. Физик шарлага хийлгэнэ. Энэ талын гар хатангиршаад жижигрээд эхэлчихсэн байгаа гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.******* мэдүүлэхдээ: Манай найз нөхөртэйгөө 0 өнгөрөөгөөд орж ирэхэд бид дөрөв бараг эрүүл шахуу байсан. Тэгээд жаахан халамцуу нөхөртэйгөө орж ирээд ******* гарч тамхи татах гээд эхлээд нөхөр нь гарсан. Нэг ахыг гаргаж өгөх гээд тэгээд араас нь ******* гараад араас нь ******* гараад удалгүй ******* гүйж орж ирээд намайг ******* нөхөртэйгөө намайг хардаад байна шүү дээ гээд орж ирээд удалгүй араас нь нөхөр нь орж ирээд Сараа яасан гэхэд тэнд үлдчихсэн гээд төд удалгүй араас нь ******* чи яагаад намайг хаяад явчихаж байгаа юм бэ гээд тэндээс л энэ хэрэг үүссэн. Тэгээд жаахан хоорондоо маргалдаад, зодолдож байхад нь би салгасан. Салгаагүй бол өдийд бие биенийгээ алчихыг мэдэхгүй шүү дээ. Тэр хоёр хоорондоо маргалдаж зодолдоод үс гэзэгнээсээ зулгаалцаад байхаар нь би салгасан. Нэг их аймар зодолдож нүдэлдээгүй шүү дээ. Тухайн үед доош нь дарангуут ганц хоёр өшиглөсөн л болсон. Тэрнээс яг зодолдох үед нь салгасан. ******* *******г доош нь дарах жаахан хугацаанд ганц хоёр өшиглөсөн байх. ******* эгч *******г аваад гарсан. Тухайн үед ах байсан, би ******* эгч, нар байсан. *******г ах бид хоёр аваад буйданд дарчихсан. ******* *******г аваад гарсан. Тэгээд гарсных нь дараа найзынх нь гуя өшиглөлөө шүү дээ, ******* зодчихлоо шүү дээ гээд харъя гээд хартал гуяны хэсэг нь хөх эрээн болсон байхаар нь яасан юм болоо гэж хэлээд тэгээд хоёулаа гадаа гаръя гэхэд ******* машинд той байсан. Машины гадна талд нөхөр , ах г хүргэж ирсэн юм. ******* хаана байна гэхэд ******* ын машинд ******* эгчийн өвөр дээр нь байж байсан. Тэгээд жаахан Сараа нөхөртэйгөө нь маргалдаад байхаар нь боль гээд би *******г аваад орсон. Тэгээд эд нар явцгаасан. Тэгээд салцгаасан гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.******* мэдүүлэхдээ: *******гийн нөхөр над руу залгаад хаан байна гэхээр нь *******ынд сууж байна гээд дуудаад чи яагаад эхнэрээ явуулсангүй вэ гэхэд одоо аваачаад өгчихье гээд ******* орж ирсэн. Орж ирээд сууж байгаад ******* ах хоёр хүүхдээ эргэе гээд араас нь гараад араас нь ******* гараад араас нь ******* гараад явсан. Удаа ч үгүй ******* тамхиа барьчихсан *******оо би танайд тамхиа татаж болох уу гэхэд нь асуухад Сараа гарч ирээд нөхөртэйгөө хардаад байна шүү дээ гээд нөхөртэйгөө хэрэлдээд машинд суугаад явлаа шүү дээ гэсэн. Тэгээд байж байтал *******гийн нөхөр түрүүлж орж ирээд жаахан байж байгаад Сараа араас нь чи намайг гудманд хаядаг хэн бэ гээд орж ирээд нөхрөө түлхэж унагаад хоёр гурав цохиод зодоод байсан. Тэгээд ******* чи яагаад нөхрөө зодоод байгаа юм бэ Сараа гэхэд чамд ямар хамаатай юм бэ ян** минь гээд босож ирээд энэ хоёр барилцаж аваад үсдэлцэж байхад нь би *******г салгасан. Сарааг ах ******* хоёр салгаж авсан юм. Би *******г аваад гарсан гэжээ.

 

   Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс:

               Хохирогч С.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...тэгээд нөхөр ыг “чи энэ балай авгайтай яах гээд байгаа юм бэ, зүгээр суугаач эсвэл загначхаач” гэтэл “юу гэж баярын өдөр хүн загнаад байж байх вэ дээ” гэтэл хажуугаас ******* нь “чи миний //-г яагаад байгаа юм” гээд намайг дугтрахаар нь бид хоёр заамдалцаад авсан. Тэгтэл ******* нь “миний ” гээд л орилоод байхаар нь “миний 0 жил амьдарсан нөхөр яахаараа чиний болчихдог юм, үгээ мэдээрэй” гэтэл  миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод бид хоёр ноцолдтол *******, , ******* нар салгаад ******* намайг болиулаад буйдан сандал дээр дээрээс дарахаар нь “тавиач дээ гар өвдөөд байна” гэтэл тавихгүй байсан. Тэгтэл ******* нь “алнаа” гэж гүйж ирээд л цохиод байсан. Би хүмүүс салгаж байх дундуур үснээс нь зулгаагаад алдсан. Тэгтэл ******* нар *******г аваад гарсан. Тэгтэл ******* нь эргэж ганцаараа дайрч орж ирээд гуя руу 3-4 удаа өшиглөсөн. Тэгтэл ******* ороод ирчихсэн байхаар нь “наад чинь намайг зодоод байна. Наадахаа ав, босвол би ална шүү” гэж хэлтэл ******* дуртай дургүй ирснээ “чи яах гэж нөхрөө хардсан юм, чамаас л боллоо шүү” гэж хэлчхээд *******г аваад гарсан. Явсных нь дараа зүүн хөл минь өвдөөд доголоод байхаар нь шууд өмдөө тайлаад хартал хавдаад хөхөрч эхэлж байсан. Тухайн үед ******* болон түүний хүүхэд харж байсан. “Чи намайг дарсаар байгаад ингэтэл нь зодуулчихлаа яаж байгаа юм бэ  намайг тавьчихгүй” гэтэл “Та хоёр чинь аймар зодолдоод байхаар чинь айгаад тавьж чадсангүй” гэж хэлсэн. Тэгээд *******од “наадуул чинь гадаа байгаа юу би гарч учраа олноо” гээд гартал гадаа Өлзийбат, нар байсан, машинд , ******* нар сууж байхаар нь “наад авгайгаа буулгаад ир хөл аймар болгочихлоо” гэтэл нь намайг “орж бай” гэхээр нь “чи хүн зодуулаад байхад хаагуур яваад байдаг юм, юундаа өмөөрөөд байгаа юм” гэтэл “орж бай” гээд намайг оруулчхаад машинд бүгд суугаад явцгаасан. Тухайн үед *******г ерөөсөө цохиогүй. Над руу цохих гээд ирж цохиод байхаар нь удаа үсдэх гээд алдчихсан юм. Ноцолдож байх хугацаанд дарчихсан хойно зүүн хөл рүү 3-4 удаа өшиглөсөн. Тэнд *******, *******, нар байсан. эгч *******г авч гарчхаад эргэж орж ирээгүй. Намайг өшиглөснийг ******* *******, *******ын хүү нар харж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн -3-р тал/,

               Гэрч С.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...нэг мэдтэл *******, ******* нар үсдэлцээд ноцолдоод байсан. ******* нь нэг хартал *******г газар хэвтүүлчихсэн дээрээс нь дараад хөл рүү нь өсгийтэй гутлаараа өшиглөөд байхаар нь би *******г салгаад буйдан дээр дарж хэвтсэн. *******г *******, нар аваад гарсан. Тэр хооронд ******* над руу “наадах чинь миний хөл рүү өшиглөчихлөө өвдөөд байна” гээд өмдөө тайлтал гуя хэсэг нь хавдаад хөхөрч эхэлж байсан. Хоорондоо үсдэлцээд толгой гар хэсэг рүү нь цохиод байсан. *******г газар хэвтүүлчхээд дээрээс нь дараад өсгийтэй гутлаараа хөл рүү нь өшиглөөд байсан. ******* нь *******тэй үсдэлцээд байсан. “Намайг яагаад салгаж байгаа юм бэ энэ хөл хараач” гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 5-р тал/,

               Гэрч Э. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...сууж байтал ******* нь зүгээр суулгахгүй байсхийгээд тамхи нэхээд байхаар нь гараад тамхи татчихаад эргээд ороод иртэл 5 минут бололгүй ахиад тамхи нэхээд шилэн хүзүүгээр гараа давуулчхаад нэг бол нуруу илээд байхаар нь “чи цаашаа суу” гэж хэлсэн. Тэгтэл нэг мэдсэн ******* манай эхнэр нар хоорондоо хэрэлдээд байхаар нь би гараад явчихсан. Араас ******* гарч ирээд эгч сууж байсан машины кабин руу суучихсан. Удалгүй *******, эхнэр гарч ирээд *******г асуухаар нь “явчихсан байхаа” гэж хэлтэл “машинд сууж л байна шүүдээ. Наад ******* чинь намайг зөндөө өшиглөчихлөө” гэхээр нь “наад асуудлаа маргааш болоо” гээд би *******той хамт тэдний гэр лүү эхнэрийг оруулсан. Гадаа байхад эхнэр “наад ******* чинь баахан өшиглөчихлөө шүү дээ” гээд байсан. Сүүлд нь 03 оны 03 дугаар сарын 0-ний орой надад өмдөө тайлж харуулахад гуя хэсэгт нь хөхөрсөн байсан гэх мэдүүлэг /хх- ийн -р тал/,

               Гэрч Ц.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...тэгээд л нэг мэдсэн *******, ******* нар маргалдаад барилцаад үсдэлцээд байсан. Би *******г салгаад буйдан дээр суулгасан. Тэгтэл ******* нь гүйж ирээд *******гийн хөл рүү өшиглөөд байсан юм. Хоорондоо үсдэлцээд толгой гар хэсэг рүү нь цохиод байсан. Намайг *******г буйдан дээр суулгачихсан байхад ******* нь *******гийн дээрээс нь дараад өсгийтэй гутлаараа хөл рүү нь өшиглөөд байсан. ******* нь *******тэй үсдэлцээд байсан. “Намайг тавь” гээд л орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх- ийн -р тал/,

 

               Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 03 оны 03 дугаар сарын -ний өдрийн 56 дугаартай “. С.*******гийн биед баруун шуу, бүсэлхийн баруун тал, зүүн гуяны доод хэсэг, зүүн шилбэний дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. . Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлээс нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаа тогтоолд тусгагдаагүй байгаа тул хэзээ үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн -р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

         

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Г.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р тал/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43-р тал/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /ХХ-ийн 44 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 45 дугаар хуудас/ Сэлэнгэ аймгийн ******* сумын дугаар баг, 4-0 тоот хаягт оршин суудаг тухай лавлагаа /ХХ-ийн 46 дугаар хуудас/ зэрэг болно.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч Г.*******ийг гэм буруутайд тооцох талаар:

  Шүүгдэгч Г.******* нь 03 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.*******тай маргалдаж түүний хөл хэсэгт өшиглөж цохисны улмаас хохирогчид баруун шуу, бүсэлхийн баруун тал, зүүн гуяны доод хэсэг, зүүн шилбэний дээд хэсэгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...хохирогч С.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн:”... Тэгтэл ******* нь “миний ” гээд л орилоод байхаар нь “миний 0 жил амьдарсан нөхөр яахаараа чиний болчихдог юм, үгээ мэдээрэй” гэтэл  миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод бид хоёр ноцолдтол *******, , ******* нар салгаад ******* намайг болиулаад буйдан сандал дээр дээрээс дарахаар нь “тавиач дээ гар өвдөөд байна” гэтэл тавихгүй байсан. Тэгтэл ******* нь “алнаа” гэж гүйж ирээд л цохиод байсан. Би хүмүүс салгаж байх дундуур үснээс нь зулгаагаад алдсан. Тэгтэл ******* нар *******г аваад гарсан. Тэгтэл ******* нь эргэж ганцаараа дайрч орж ирээд гуя руу 3-4 удаа өшиглөсөн. Тэгтэл ******* ороод ирчихсэн байхаар нь “наад чинь намайг зодоод байна. Наадахаа ав, босвол би ална шүү” гэж хэлтэл ******* дуртай дургүй ирснээ “чи яах гэж нөхрөө хардсан юм, чамаас л боллоо шүү” гэж хэлчхээд *******г аваад гарсан. Явсных нь дараа зүүн хөл минь өвдөөд доголоод байхаар нь шууд өмдөө тайлаад хартал хавдаад хөхөрч эхэлж байсан. ...Намайг өшиглөснийг ******* *******, *******ын хүү нар харж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн -3-р тал/, гэрч С.*******ын мөрдөн байцаалтад өгсөн:”...нэг мэдтэл *******, ******* нар үсдэлцээд ноцолдоод байсан. ******* нь нэг хартал *******г газар хэвтүүлчихсэн дээрээс нь дараад хөл рүү нь өсгийтэй гутлаараа өшиглөөд байхаар нь би *******г салгаад буйдан дээр дарж хэвтсэн. *******г *******, нар аваад гарсан. Тэр хооронд ******* над руу “наадах чинь миний хөл рүү өшиглөчихлөө өвдөөд байна” гээд өмдөө тайлтал гуя хэсэг нь хавдаад хөхөрч эхэлж байсан. Хоорондоо үсдэлцээд толгой гар хэсэг рүү нь цохиод байсан. *******г газар хэвтүүлчхээд дээрээс нь дараад өсгийтэй гутлаараа хөл рүү нь өшиглөөд байсан. ******* нь *******тэй үсдэлцээд байсан. “Намайг яагаад салгаж байгаа юм бэ энэ хөл хараач” гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 5-р тал/, гэрч Э.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Удалгүй *******, эхнэр гарч ирээд *******г асуухаар нь “явчихсан байхаа” гэж хэлтэл “машинд сууж л байна шүүдээ. Наад ******* чинь намайг зөндөө өшиглөчихлөө” гэхээр нь “наад асуудлаа маргааш болоо” гээд би *******той хамт тэдний гэр лүү эхнэрийг оруулсан. Гадаа байхад эхнэр “наад ******* чинь баахан өшиглөчихлөө шүү дээ” гээд байсан. Сүүлд нь 03 оны 03 дугаар сарын 0-ний орой надад өмдөө тайлж харуулахад гуя хэсэгт нь хөхөрсөн байсан гэх мэдүүлэг /хх- ийн -р тал/, гэрч Ц.*******ын мөрдөн байцаалтад өгсөн:”... Би *******г салгаад буйдан дээр суулгасан. Тэгтэл ******* нь гүйж ирээд *******гийн хөл рүү өшиглөөд байсан юм. Хоорондоо үсдэлцээд толгой гар хэсэг рүү нь цохиод байсан. Намайг *******г буйдан дээр суулгачихсан байхад ******* нь *******гийн дээрээс нь дараад өсгийтэй гутлаараа хөл рүү нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх- ийн -р тал/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 03 оны 03 дугаар сарын -ний өдрийн 56 дугаартай “. С.*******гийн биед баруун шуу, бүсэлхийн баруун тал, зүүн гуяны доод хэсэг, зүүн шилбэний дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. . Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлээс нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаа тогтоолд тусгагдаагүй байгаа тул хэзээ үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн -р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, харин шүүгдэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаж мэдүүлсэн боловч  түүний мэдүүлэг хэрэгт нотлох баримтаар авагдсан дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна гэж дүгнэлээ.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

            Шүүгдэгч Г.*******гийн үйлдсэн уг гэмт хэргийн улмаас хохирогч С.*******гийн эрүүл мэндэд баруун шуу, бүсэлхийн баруун тал, зүүн гуяны доод хэсэг, зүүн шилбэний дээд хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч С.******* нь шүүгдэгч Г.*******гээс хохирол төлбөр, хор уршиг, эмчилгээний зардал зэргийг нэхэмжилж нийт 6000 төгрөгийн баримтыг мөрдөн байцаалтын шатанд гаргаж ирүүлэн хэрэгт хавсаргуулсан. /хх-ийн 50-5-р тал/, мөн шүүх хуралдаанд 80700 төгрөгийн баримтыг гаргаж хэрэгт хавсаргаж, нийт 0000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47., мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******гээс 0000 /есөн зуун мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймгийн ******* сумын Баян дугаар баг -  тоотод оршин суух жигон овогт Сүмбэрэлийн *******д /РД:МБ80500/-д олгох нь зүйтэй байна.

 

 

Гурав.Шүүгдэгч  Г.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Г.******* нь 03 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн тааламжгүй харилцааны улмаас хохирогч С.*******тай маргалдаж түүний хөл хэсэгт өшиглөж цохисны улмаас хохирогчид баруун шуу, бүсэлхийн баруун тал, зүүн гуяны доод хэсэг, зүүн шилбэний дээд хэсэгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 08 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйл, 36. дүгээр зүйл, 36. дугаар зүйлийн дахь хэсэг, 36. дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.0 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл 38. дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

.Шүүгдэгч Тайж овгийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******г 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Г.******* нь торгох ялыг 08 /найм/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.    

4. Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47., мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******гээс 0000 /есөн зуун мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймгийн ******* сумын Баян дугаар баг -  тоотод оршин суух жигон овогт Сүмбэрэлийн *******д /РД:МБ80500/-д олгох нь зүйтэй байна.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7. Хохирогч С.******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.0 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

0.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.