Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/399

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 2023          06           08                                          2023/ШЦТ/399

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч А.О,

шүүгдэгч Д.М , түүний өмгөөлөгч А.Г,

шүүгчдэгч Ч.Д , түүний өмгөөлөгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Д.М, Ч.Д, Б.Ш нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, .. оны ******* дугаар сарын ..-ний өдөр ******* төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эцэг, ахын хамт *******. тоотод оршин суух,

Урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Б.Б /РД:***/,

Монгол Улсын иргэн, ******* оны .. дугаар сарын *******-ны өдөр ******* төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, ******* худалдагч ажилтай, ам бүл .., эцэг, эх, дүү нарын хамт ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д.М /РД:***/,

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр .. төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Сантехникч мэргэжилтэй, ******* ХХК-д дуудлагын жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт *******. оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ч.Д /РД:***/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Яллагдагч Б.Б  нь ганцаараа 2022 оны 02 сарын 14-өөс 15-нд шилжих шөнө *******. нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны гадна талын зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч ******* эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн *******.. улсын дугаартай тээврийн хэрэгслийн обудтай 4 ширхэг дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж. Машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр. нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 720,000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Б , Д.М нар нь бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө *******. нутаг дэвсгэрт байрлах ******* байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Д.М-н эзэмшлийн ******* улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 560,000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Б , Ч.Д  нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ******* нутаг дэвсгэрт байрлах .. байрны урд талын шороон зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Б.А-н эзэмшлийн ******* улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгслийн зуун талын обудтай 2 ширхэг дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,    

2022 оны 02 дугаар сарын 28-наас З дугаар сарын 01-нд шилжих шөнө *******нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны баруун талын зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Г.Э-н эзэмшлийн ******* улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын обудтай 2 ширхэг дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж. машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 480.000 төгрөгийн

Яллагдагч Б.Б , Д.М, Ч.Д  нар нь бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ******* нутаг дэвсгэрт байрлах Гэгээ хотхоны 39 дүгээр байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Э.А-н эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын 2 ширхэг обудтай дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 440,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө *******. нутаг дэвсгэрт байрлах *******. дүгээр байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Б.Н-н эзэмшлийн ******* улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгслийн хойд талын 2 ширхэг обудтай дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 320,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ******* дүгээр байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Б.О-н эзэмшлийн ******* улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгслийн урд талын 2 ширхэг обудтай дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 360,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ******* дүгээр байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Ц.Т-н эзэмшлийн ******* улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 720,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Б.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Шүүгдэгч Д.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  3. Шүүгдэгч Ч.Д ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

4. Хохирогч Ө.О-н өгсөн “*******2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 22 цагийн үед ажлаасаа ирээд гэрийн гадаа өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай приус 30 загварын авто машинаа хажуугийн төлбөртэй зогсоол болох .. зогсоол дээр үлдээгээд гэртээ ороод амарсан юм. Маргааш нь өглөө гэрт байхад миний гар утас руу үл таних дугаар залгаад таны машины 4 дугуй алдагдсан байна гэж хэлсэн. Тоосго ивээд орхисон байсан. Би 2021 оны 10 дугаар сард хүнээс нийт 900.000 төгрөгөөр обуд дугуйг худалдаж авсан. Би хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Би алдсан эд зүйлсээ олж авмаар байна. *******Би байрны камерт үлдсэн байсан бичлэгийг үзсэн өөрөө бичлэгийг харахад манай байрны хашаанд орж ирээд ноймороо алчуураар хааж байгаа болон  дугуй зөөж байгаа бичлэг нь тод байсан. Би тухайн бичлэгийг хуулан авч байсан ч утсаа гэмтээгээд ямар ч бичлэггүй болсон. Намайг бичлэгээр харж байхад нэг хүн ганцаараа энэ хэргийг хийж байсан бөгөөд цагийн хувьд 04 цагийн үед орж ирээд 05 цагийн үед гарч явж байсан. Яг дугуйгаа тайлж байгаа бичлэг байхгүй байсан ч машины дугаар, зөөж байгаа гэх зэрэг бичлэг маш тод гарч байсан. 1233 УНБ улсын дугаартай саарал өнгийн верна аксент байсан ба хүний царай сайн харагдахгүй байсан ч өмссөн хувцасаар нь бол нэг хүн байгаа нь тодорхой байсан*******” гэх мэдүүлэг /1-хх-43-44/,

5. Гэрч Б.Г-н өгсөн: “*******.. улсын дугаартай верна аксент маркын тээврийн хэрэгслийн талаар мэднэ. Өчигдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 14-ний орчимд фэйсбүүк зарын дагуу ******* гэх фэйсбүүктэй залуугаас орой 22 цагийн орчимд *******дугаарын утсаар холбогдож ******* голын хажуу талаас холбогдож авсан. Төрсөн дүү Б-н хамт унаж байсан ..машинтай нь очоод машин зарах хүнтэй уулзаад бэлэн 4.400.000 төгрөгийг тухайн хүний дансруу АТМ-ээр өөрийн ******* гэсэн данснаас утга ддээр нь “g” гэж тавиад бичээд явуулсан. Нэрийг нь шилжүүлж аваагүй. Өнөөдөр шилжүүлэх байсан. Худалдаж аваад шууд Дарь Эхэд найзындаа дүү Б-н хамт очоод хоол идчихээд Б “Та миний машиныг уначих, би авсан вернагаар чинь явчихья, баарнаас хүн зөөж байгаа, бензин бага иднэ, том машинтай бензин их идээд байна гэхээр нь машинаа өгөөд Б-н унаж байсан ******* машиныг нь унаад Нарангийн гол руу найз Д-нд очоод зар дээр байсан обудыг нь үзээд тэндээсээ найз Д-тай хамт гараад Ханын материалд очиж нэг буудалд оръё гээд Д нэг эмэгтэй найзтайгаа уулзаад буудалд шөнө 04 цаг хүртэл байж байгаад Б  руу машинаа авах гээд зөндөө залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд 05 цаг өнгөрч байхад байхаа надруу залгаад 25 дээр уулзъя гэхээр нь 25 дугаар эмийн сангийн буудал дээр очиход Б.Б машиндаа ганцаараа явж байсан. Машинаа солилцоод би гэрлүүгээ явлаа гэхэд Б.Б найзыхруугаа явлаа гэж хэлээд явсан. *******Би энэ талаар саяхан Б.Б г энэ хэрэгт холбогдсоны дараа замын цагдаа зогсоогоод намайг нийт 3 оноотой болсон байна гээд хэлсэн тэгээд байж байтал надруу үл таних хүн ******* дугаараас залгаад чи ******* уу? Түрээсэлсэн машинаа аваад ирэх үү гээд хэлсэн. Тэр үед Б.Б  миний нэр. РД-ыг хэлээд машин унаж яваад байгаа талаар мэдсэн. Манай гэр ******* тоотод байгаа бөгөөд манай гэрийн ойролцоо байдаг нэг цэгийн үйлчилгээн дээр уулзсан Тэгээд тэндээсээ хоёр тийшээ салсан бөгөөд би чамд пасспортын хуулбараа гаргаж өгөхгүй гэж хэлээд явсан. Эдгээр асуудлаас болж манай дүү миний нэрийг бариад хүн хуураад явсан байгаа тул намайг хамааралгүй гэдгийг минь тогтоож өгөхийг хүсэж байна*******” гэх мэдүүлэг /1-хх-47-50/,

6. Дамно ХХК-н 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн .. дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “алдагдсан эд зүйлийг нийт 720.000 төгрөгөөр үнэлнэ*******” гэх дүгнэлт /1-хх-59-60/,

7. Дамно ХХК-н 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Hyundai Verna маркын ******* улсын дугаартай цагаан авто машин нь 2.667.327 төгрөгөөр үнэлэгдэв*******” гэх дүгнэлт /1-хх-64-66/,

8. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-106-112/,

9. Хохирогч Б.А-н өгсөн: “*******Би ******* тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. Би 2022 оны 03 дугаар сарын 03-ны 00 цаг 30 минут хүртэл такси үйлчилгээнд явж байгаад 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 00 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..дүгээр байрны замын хойд талын шороон зогсоолд үлдээгээд гэртээ орж унтаж амарсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн орчимд өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ирэхэд жолоочийн эсрэг талын 2 дугуйг обудтай нь хамт авч явсныг мэдэж вагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний хулгайд алдсан 2 дугуй ******* хэмжээтэй 4 улирлын дугуй байсан. Би хулгайд алдагдсан 2 дугуйгаа обудын хамт 750.000 төгрөгөөр үнэлж байна*******” гэх мэдүүлэг  /1-хх-118-119/,

10. Гэрч С.Ж-н өгсөн: “*******2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ******* ажил дээрээ байхад 17 цаг 13 минутын орчим үл таних 20 гаран насны хоёр залуу хүрч ирээд обуд дугуй худалдаж авах уу гэж асуусан. Тэгэхээр нь тэр хоёр залуугаас үзье гэж хэлээд Да хүрээ захын харалдаа төв зам дээр очоод саарал өнгийн приус 20 машины багаажинд байсан 4 ширхэг обудтай дугуйг үзэхэд Приус 20 маркын автомашины R-16 тай нэг машины дугуй байсан. Тэр дугуйг нь авахаар болж, өндөр онигор нүдтэй залуу Хаан банкны *******дугаарын данс өгөхөөр нь уг данс руу өөрийн ******* гэсэн данснаас 400.000 төгрөгийг ******* гэсэн утгатай шилжүүлсэн. Тэгээд бараг цаг орчмын дараа ******* дугаараас залгаад “ахиад дугуй байна, приус 30 автомашины 4 ширхэг обуд дугуй байна, та авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь аваад ирээ үзье гэж хэлсэн тэгтэл өмнөх приус 20 маркын автомашинтайгаа ирсэн. Тэгээд үзэхэд приус 30 маркын автомашины 17-той обуд дугуй байсан. Уг 4 дугуй нь нэг машины 4 ширхэг обуд дугуй байсан. Тэр обуд дугуйг нь 550.000 төгрөгөөр *******дугаарын дансанд өөрийн ******* гэсэн данснаас цалин утгатай шилжүүлэн худалдаж авсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 13-ний өдөр *******дугаараас 18 цагийн үед залгаад та ахиад дугуй обуд худалдаж авах уу? 3 ширхэг приус 20 маркын автомашины 16-тай 3 ширхэг обуд дугуй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь үзээд худалдан авахаар болсон. Тэгээд ******* дугаарын дансанд өөрийн Хаан банкны *******. дугаарын данснаас 300.000 төгрөг шилжүүлж худалдан авсан. Тэгэхдээ юмыг яаж мэдэх вэ гэж бодоод уг приус 20 автомашины дугаарыг харахад ******* улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус 20 маркын автомашин байсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн орчим 94-р эхэлсэн дугаараас “та бараа худалдаж авах уу, бид нар таньд дугуй обуд зардаг хүүхдүүд байна” гэж ярихаар нь “би амарч байна, өнөөдөртөө араа худалдаж авахгүй” гэж хэлсэн. Тэгээд ахиж холбогдоогүй. Над дээр ирэхдээ хоёулаа л ирдэг байсан. Жолооч залуу нь машинаасаа буудаггүй байсан. Харин өндөр онигор залуу нь надтай уулзаад данс тооцоогоо хийгээд явдаг байсан. Бусад залуучуудыг нь харж байгаагүй. Миний худалдаж авсан 11 обуд одоо байхгүй. Бүгдийг нь худалдан борлуулсн. Явуулын хүмүүст зарсан тул хэн гэж ямар хүнд зарсанаа мэдэхгүй байна. Би хулгайн эд зүйл худалдаж авч байгаагаа мэдээгүй. Уг залуу надад өөрийгөө авто засварын газар ажиллуулдаг юмаа гэж хэлсэн. Тэгэхээр нь худалдаж авсан*******” гэх мэдүүлэг /1-хх-126-127/,

11. Дамно ХХК-н 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Тоёота Приус 30 маркын автомашины 17-той жи сток обудтай 215-6-17-той өвлийн 2 дугуйг 500.000 төгрөгөөр үнэлэв.” гэх дүгнэлт /1-хх-137-138/,

12. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-235-240/

13. Хохирогч Э.А-н өгсөн: “*******2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 21 цагийн орчимд ******* дүгээр байрны хойд талын шороон зогсоолд өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай цагаан өнгийн приус 30 загварын тээврийн хэрэгслээ байрлуулаас ******* дүгээр байрны ******* тоотод байх гэртээ орж амарсан. 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 09 цагийн орчимд гэрээсээ гараад тээврийн хэрэгсэл дээрээ очиход баруун талын урд болон хойд дугуй обудтайгаа хулгайд алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний тээврийн хэрэгсэл нь 2012 онд үйлдвэрлэгдээд 2021 онд Монгол улсад орж ирсэн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Миний тээврийн хэрэгслийн ойр 5 нүхтэй дискэн обудтай 17х225х55 хэмжээтэй өвлийн дугуй хулгайд алдагдсан байна. Би нэг дугуйгаа 300 000 төгрөгөөр үнэлж байна*******” гэх мэдүүлэг /1-хх-244-245/,

14. Дамно ХХК-н 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланд “Тоёота приус 30 маркын ойр 5 нүхтэй дискэн обудтай 225-55-17-той өвлийн 2 дугуйг 440 000 төгрөгөөр үнэлнэ” гэх дүгнэлт /2-хх-16-17/,

15. Хохирогч Г.Э-н өгсөн: “*******2022 оны 02 дугаар сарын 28-ны 19 цагийн орчимд******* хотхоны баруун талд байрлах автомашины зогсоолд Тоёота приус 30 маркын ******* улсын дугаартай автомашинаа байрлуулсан. 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 11:00 цагийн орчим хүн залгаад машины чинь дугуй алга болсон байна гэхээр нь гарч үзэхэд зүүн талын обудтай хоёр дугуй 215х55х17 алга болсон байсан. 2019 онд машинаа авахад энэ дугуйтай ирсэн хэдэн төгрөгөөр үнэлэхээ сайн мэдэхгүй байна*******” гэх мэдүүлэг /2-хх-48/,

16. Дамно ХХК-н 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн .. дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланд: “215х55хх17-той Тоёота приус 30 тээврийн хэрэгслийн сток обудтай 2 дугуйг 480 000 төгрөгөөр үнэлэв” гэсэн дүгнэлт /2-хх-62-63/,

17. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-хх-94-100/,

18. Хохирогч Б.Н-н өгсөн: “*******2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн өглөөгүүр гадуур хувийн ажилтай өөрийн ******* дугаартай Тоёота приус 30 маркын тээврийн хэрэгсэлтэй явж байгаад 14 цагийн орчимд *******. дүгээр байрны баруун талын шороон зогсоолд байршуулж гэртээ орсон. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 08 цагийн үед тээврийн хэрэгсэл дээр ирэхэд хойд талын 16-тай обудтай 215х60 хэмжээтэй 2 ширхэг дугуй алдагдсан болохыг мэдэж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би хулгайд алдагдсан тээврийн хэрэгслийн 2 ширхэг обудтай дугуйг 450 000 төгрөгөөр үнэлж байна. Миний хувьд маш их гомдолтой байгаа.” гэх мэдүүлэг /2-хх-106-107/,

19. Дамно ХХК-н 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн *******  дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Алдагдсан эд зүйлсийг нийт 320.000 төгрөгөөр үнэлнэ*******” гэх дүгнэлт /2-хх-122-123/,

20. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-хх-154-160/,

21. Хохирогч Б.О-н өгсөн: “*******Би 2022 оны 03 дугаар сарын 10-ны өглөө өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай хүрэн бор өнгийн приус 20 загварын тээврийн хэрэгслээр гадуур ажилтай явж байгаад 16 цагийн орчимд *******. дүгээр байрны баруун талын шороон зогсоолд машинаа байрлуулаад унтаж амарсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ний өглөө 08:00 цагийн орчимд эхнэр М.Г намайг сэрээж байрны фэйсбүүк групп дээр байршуулсан машины дугуй хулгайлсан тухай зарыг надад харуулсан учир гэрээс гарч байрны баруун талын зогсоолд байршуулсан машиныхаа хажууд очиход урд талын хоёр дугуйг обудтай нь хамт хулгайлж авсан байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний хувьд маш их гомдолтой байгаа учир машины урд хоёр дугуйг обудны хамт хулгай хийсэн хүнийг олж хуулийн дагуу хариуцлага тооцож намайг хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг /2-хх-166-167/,

22. Дамно ХХК-н 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланд: “Тоёота приус 20 маркын автомашины жи сток обудтай 215-55-16 тай өвлийн 2 дугуйг 360 000 төгрөгөөр үнэлэв.” гэх дүгнэлт /2-хх-190-191/,

23. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-хх-223-229/,

24. Хохирогч Ц.Т-н өгсөн: “*******Би ******* дүгээр байрны баруун талын зогсоол дээрээс 2022 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус 20 автомашиныхаа 215х60х16 тай , жи сток обудтай 4 ширхэг дугуйгаа хулгайд алдсан. Би эд зүйлийн үнэлгээтэй танилцсан. Би шүүх хуралд суух боломжгүй. Хэргийн материалтай танилцана. Би өөрийн 4 дугуйны хохирлыг авахыг хүсэж байна.” /2-хх-240-241/

25. Дамно ХХК-н 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланд: “Тоёота Приус 20 маркын автомашины жи сток обудтай 215х60х16-тай өвлийн 4 дугуйг нийт 720 000 төгрөгөөр үнэлэв.” гэсэн дүгнэлт /3-хх-6-7/,

26. Гэрч С.*******ын Хаан банкны ******* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-хх-27-32/,

27. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-хх-57-59/,

28. Хохирогч Д.М-н өгсөн: “Би ******* дугаар байрны гадна талын зогсоол дээрээс 2022 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай, цагаан өнгийн тоёота приус 30 маркын автомашиныхаа 205х65х16-тай 4 ширхэг обудтай дугуйгаа хулгайд алдсан юм. Би эд зүйлсийн үнэлгээтэй танилцсан. Би шүүх хуралд суух боломжгүй. Хэргийн материалтай танилцана. Миний бие өөрийн 4 ширхэг дугуйны хохирлыг авахыг хүсэж байна.” гэх мэдүүлэг /3-хх-69-70/,

29. Дамно ХХК-н 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланд: “Тоёота приус 30 маркын машины, 16 тай сток хуучин дугуй 4 ширхэг, 16-тай өвлийн хуучин дугуй 4 ширхэг, нийтдээ 560 000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /3-хх-91-92/,

30. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-хх-133-135/,

31. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-хх-136-139/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл. гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-хх-140-143/,

32. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-хх-144-145/,

33. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /3-хх-148-153/,

34. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /3-хх-154-159/,

35. Хохирогч Г.М-н өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 14-ний орой 22 цаг орчимд өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота приус 20 маркын мөнгөлөг саарал өнгийн автомашинаа ******* байрны хойд талын зогсоол дээр байрлуулаад гэртээ орж амраад өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 07:30 цагийн орчимд гарч ирэхэд 4 дугуйд тайлж аваад доор нь тоосго тавьж өндөрлөөд аваад явсан байсан. Миний машины 4 дугуйг авч яваад ширхэг шипилник үлдээгээд явсан байсан. Би ингээд цагдаагийн байгууллагад хандсан. Би нэг обудаа 150 000 төгрөгөөр үнэлж байна. 4 обуд нийтдээ 600 000 төгрөг, дугуйн хамтаар 800 000 төгрөг гэж бодож байна. Би өөрийн эд зүйлээ буцаан олж авах хүсэлтэй байна.” /3-хх-173-175/,

36. Дамно ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланд: “16-тай обуд 4 ширхэг, 215х70х16-тай өвлийн дугуй 4 ширхэг буюу нийтдээ 640 000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /3-хх-191-192/,

37. Гэрч Б.Д-н өгсөн: “Миний хувьд Б.Б г танина. Манай хүргэн дүү Г-н төрсөн дүү гэдэг утгаар таних бөгөөд хуурай дүү байгаа юм. Миний хувьд ******* улсын дугаартай хар өнгийн авенти ХД маркын автомашинтай бөгөөд уг автомашиныг аөнх 2022 оны 01 дүгээр сард хувь хүнээс 5 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд одоо уг машиныхаа зээлийг төлөөд явж байгаа ба одоо 2 600 000 төгрөг үлдсэн байгаа юм. Ямар нэг гэрээ байгуулалгүй таньдаг хүнээсээ авсан машин байгаа юм. 2022 оны 03 дугаар сарын 13 билүү 14-ний өдөр бий Баянхошуунд ажлын газар болох Биг угаалгын газарт ажиллаж байсан чинь надаас Б.Б  аниа машинаа өгч байгаач гэхээр нь би яах гэж байгаа талаар нь асуусан чинь зүгээр ажилтай ийшээ юманд явчихаад ирье гэж хэлсэн юм. Тэгээд миний одоогоор унаж байгаа дээрхи машиныг авч явсан бөгөөд тэрнээс хойш ерөөсөө гар утсаа аваагүй юм. Өмнө нь миний машиныг гуйдаг байсан бөгөөд ер нь өгдөггүй байсан юм. Манай нөхөр ******* ер нь машин өгдөггүй, хүнд дамжуулахгүй гэдэг байсан юм. Одоогоор манай урд том машин барьж байгаа бөгөөд Улаанбаатар хотод байхгүй байгаа юм. Ингээд би өнөөдөр Б.Б гийн ах *******тай утсаар яриад болохгүй бол машинаа цагдаад хэлж зарлууллаа шүү ” гэсэн чинь нэр дээр шилжээгүй байгаа бөгөөд уг машины яг үндсэн эзэмшигч нь ******* бөгөөд миний нэр дээр албан ёсоор шилжиж ирээгүй ч гэсэн би худалдаад авчихсан байгаа юм. Тэгсэн чинь Г надад Хан-Уулын цагдаа дээр машин чинь байгаа гэж байна гээд тэгээд би цагдаа дээр ирж мэдүүлэг өгч байгаа юм. Миний хувьд дээрх автомашинаа хувь ломбарданд нь Удаахбаяр гэдэг хүнд одоогоор барьцаанд тавьчихсан байгаа юм. Миний хувьд 2004 онд үйлдвэрлэгдсэн автомашин бөгөөд би 5 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан юм чинь уг үнээрээ үнэлнэ гэж бодож байгаа.”  гэх мэдүүлэг /3-хх-182-183/,

38. Гэрч Д.Г-н өгсөн: “*******Миний хувьд Б.Б г танихгүй. Миний хувьд ******* ХХК-г найз Б-той хамт ажиллуулдаг бөгөөд машины түрээсийн үйлчилгээ үзүүлдэг компани байгаа юм. 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай найз С.Б тухайн ажил дээрээ байж байх үед ******* улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркын автомашиныг хоногийн 60 000 төгрөгөөр 2022 оны 03 дугаар сарын 08-наас 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл  1 хоногийн 100 000 төгрөгийн барьцаа тавьж машиныг авч явсан байдаг юм. Ингээд С.Бруу тухайн автомашиныг түрээсэлсэн хүмүүс маргааш өдөр нь яриад сунгачихъя ахаа сунгалтын 60 000 төгрөгөө хийсэн гэж хэлсэн юм. Ингээд хэд хоногийн дараагаас утсаа авахаа больсон ба машин яасан нь мэдэгдэхгүй болсон. Батболд нөгөө муу бацаан чинь хулгай хийгээд цагдаа дээр баригдчихсан байна гэж байна гэж хэлсэн. Тухайн үед ФЯ01211210 регистрийн дугаартай хүн байсан гэсэн. Миний хувьд тухайн автомашиныг зах зээлийн мханшаар нь 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /3-хх-185-186/,

39. Дамно ХХК-н 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланд: “Тоёота приус 20 маркын машин нь 11 958 418 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /3-хх-199-202/,

40. Дамно ХХК-н 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ХУ2-22-262 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланд: “Hyundai Avante XD маркын машин нь 4 654 881 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /3-хх-211-213/,

41. Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаартай прокурорын тогтоол /3хх-160-161/,

42. Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай прокурорын тогтоол /3-хх-165-166/,

43. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-хх-142-147/,

44. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-хх-156-160/,

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

шүүгдэгч Ч.Д ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4 хх-ийн 39 дэх тал), иргэний үнэмлэхний лавлагаа (4 хх-ийн 39 дэх тал), жолоодох эрхийн лавлагаа (4 хх-ийн 40 дэх тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (4 хх-ийн 41 дэх тал),

шүүгдэгч Б.Б гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3хх-ийн 229 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (3 хх-ийн 228 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (3 хх-ийн 230 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (3 хх-ийн 231 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (3 хх-ийн 232 дахь тал),

           шүүгдэгч Д.М-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4 хх-ийн 17 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (4 хх-ийн 16 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (4 хх-ийн 18 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 140 дэх тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

              Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

  Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Б.Б  нь ганцаараа 2022 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө ******* байрны гадна талын зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Ө.О-н эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн обудтай 4 ширхэг дугуйг домократ, дорцов зэргийг ашиглан салгаж, өөрсдийн тээврийн хэрэгслээр зөөж, хулгайлсан,

 Яллагдагч Б.Б , Д.Мнар нь үгсэн тохиролцож, 2022 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө *******  гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Д.М-н эзэмшлийн ******* улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг домократ, дорцов зэргийг ашиглан салгаж, өөрсдийн тээврийн хэрэгслээр зөөж, хулгайлсан,

 Яллагдагч Б.Б , Ч.Д  нар нь үгсэн тохиролцож, 2022 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ******* дүгээр байрны урд талын шороон зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Б.А-н эзэмшлийн ..  улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын обудтай 2 ширхэг дугуйг учрах саадыг арилгах зорилгоор домократ, дорцов зэргийг ашиглан салгаж, өөрсдийн тээврийн хэрэгслээр хулгайлсан,

 2022 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө ******* хотхоны баруун талын зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Г.Э-н эзэмшлийн ******* улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын обудтай 2 ширхэг дугуйг домократ, дорцов зэргийг ашиглан салгаж, өөрсдийн тээврийн хэрэгслээр зөөж, хулгайлсан,

Яллагдагч Б.Б , Д.М, Ч.Д  нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ******* байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Э.А-н эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын 2 ширхэг обудтай дугуйг домократ, дорцов зэргийг ашиглан салгаж, өөрсдийн тээврийн хэрэгслээр зөөж хулгайлсан,

2022 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ******* дүгээр байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Б.Н-н эзэмшлийн *******  улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгслийн хойд талын 2 ширхэг обудтай дугуйг домократ, дорцов зэргийг ашиглан салгаж, өөрсдийн тээврийн хэрэгслээр зөөж, хулгайлсан,

2022 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ******* дүгээр байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Б.О-н эзэмшлийн ******* улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгслийн урд талын 2 ширхэг обудтай дугуйг домократ, дорцов зэргийг ашиглан салгаж, өөрсдийн тээврийн хэрэгслээр зөөж, хулгайлсан,

2022 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ******* дүгээр байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч Ц.Т-н эзэмшлийн ******* улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг домократ, дорцов зэргийг ашиглан салгаж, өөрсдийн тээврийн хэрэгслээр зөөж, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдлоо.

Учир нь Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг. 

Тухайлбал хулгайлах гэмт хэрэгт эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, дээрмийн гэмт хэрэгт хүч хэрэглэх буюу хэрэглэхээр сүрдүүлэх, залилах гэмт хэрэгт төөрөгдүүлэн мэхлэх байдлаар эд хөрөнгийг өөрийн мэдэлд авдаг ба аль ч тохиолдолд энэ нь идэвхтэй үйлдэл байх ёстой. 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Б.Б , Д.М Ч.Д  нар нь үргэлжилсэн үйлдлээр амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдан гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгслээс гадна үйлдлээ хялбарчлах зорилгоор өргөгч буюу домкрат, дорцов зэргийг ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглан үйлдсэн гэх шинжийг бүрэн хангаж байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарах Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн “Тайлбар” хэсэгт “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно гэж хуульчлан заажээ.  

Тиймээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын тухайд өөр өөр цаг хугацаанд хулгайлах гэмт хэргийн шинжийг хэд хэдэн үйлдлээр хангасан, эрүүгийн хуулийн аль хүндрүүлэх шинжээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага оногдуулах нь шударга ёс болон гэм буруугийн зарчмуудад нийцнэ.

 

         Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдэх боломжтой байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ба хохирогч нарын эзэмшил, өмчлөлийн тээврийн хэрэгслийн дугуйг хулгайлан авсан хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ө.О, Д.М, Б.А, Э.А, Г.Э, Б.Н, Б.О, Ц.Т нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б , Д.М, Ч.Д  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

  1. Хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, *******гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ө.О-д 720,000 төгрөг,  Д.М-д 560,000 төгрөг, Б.А-д 500,000 төгрөг, Э.А-д 440,000 төгрөг, Г.Э-д 480,000 төгрөг, Б.Н-д 320,000 төгрөг, Б.О-д 360,000 төгрөг, Ц.Т-т 720,000 төгрөг, Г.М-д 640,000 төгрөгийн хохирол учирсан.

шүүгдэгч Ч.Д  хохирол төлбөрт 1,102,000 төгрөгийг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугара зүйлийн 505.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Б.Б гээс хохирогч Ө.О-т 720,000 төгрөг, Д.М-д 280,000 төгрөг, Б.А-д 250,000 төгрөг, Г.Э-т 240,000 төгрөг, Э.А-д146,600 төгрөг, Б.Н-д 106,400 төгрөг,  Б.О-т 120,000 төгрөг, Ц.Т-т 240,000 төгрөг, нийт 2,103,000 төгрөг,

шүүгдэгч Д.М-с хохирогч Д.М-д 280,000 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б гээс 8,205,093 төгрөг, Д.М-с 5,537,766 төгрөг, Ч.Д өөс 3,986,139 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

           

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  Шүүгдэгч Б.Б , Д.М, Ч.Д  нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

           Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан

              шүүгдэгч Б.Б  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр барагдуулаагүй, шүүгдэгчийн хувийн байдал /21 настай, тогтсон ажилгүй/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “*******хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял,

              шүүгдэгч Д.М гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал /.. настай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “*******хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

              шүүгдэгч Ч.Д  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал /21 настай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “*******хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулан нь зохимжтой гэж үзсэн болно.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б гийн цагдан хоригдсон 448 хоног, Ч.Д ий цагдан хоригдсон 3 хоногийг тус тус тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй.     

 

  1. Бусад асуудлаар:

 

             Шүүгдэгч Б.Б , Д.М, Ч.Д  нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

 

  Баянгол дүүргийн прокурорын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Б , Д.М , Ч.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар бусдын эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин меанизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Б.Б г 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Д.М, Ч.Д нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б.Б гийн эдлэх 2 жил, 6 сарын хорих ял, Д.М-н эдлэх 1 жилийн хорих ял, Ч.Д ий эдлэх 1 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б гийн цагдан хоригдсон 448 хоног, Ч.Д ий цагдан хоригдсон 3 хоногийг тус тус тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай

5.  Баянгол дүүргийн прокурорын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

6.  Шүүгдэгч Б.Б , Д.М, Ч.Д  нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б гээс хохирогч Ө.О-т 720,000 төгрөг, Д.М-д 280,000 төгрөг, Б.А-д 250,000 төгрөг, Г.Э-т 240,000 төгрөг, Э.А-д146,600 төгрөг, Б.Н-д 106,400 төгрөг,  Б.О-т 120,000 төгрөг, Ц.Т-т 240,000 төгрөгийг, шүүгдэгч Д.М-с 280,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.М-д тус тус олгосугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б гээс 8,205,093 төгрөг, Д.М-с 5,537,766 төгрөг, Ч.Д өөс 3,986,139 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулсугай.

            9.  Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Б , Д.М, Ч.Д  нарыг цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс тоолсугай.

            10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.   

            11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б , Д.М, Ч.Д  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                                                                                                                                     

                           ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.БАТБОЛОР