Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 138/ШШ2020/00182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Байгалмаа даргалан шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын 7 дугаар багт байрлах ******* регистрийн дугаартай, ******* ******* ******* ******* ******* ******* ******* / азар/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын баг, байрны тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ы т холбогдох,

******* сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 490 835 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* азар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С. нь 2017 оны 01-12 сар, 2018 оны 01-12 сар, 2019 оны 01-11 сарын үйлчилгээний төлбөр 1 490 835 төгрөг төлж барагдуулаагүй тул дээрхи төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* ******* ******* ******* азрын айл өрхийн орлого үйлчилгээний байцаагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С. нь ******* сумын 4 дүгээр баг, 45 дугаар байрны 05 тоотын 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2018 оны 01 дүгээр сарын 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сарын үйлчилгээний нийт төлбөр 1490835 төгрөгийг төлж барагдуулаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. С.ын байранд усны заалт авахаар очиход С. гэртээ огт байдаггүй. нь тухайн байрыг бусдад түрээсэлдэг юм билээ. С. нь төлбөрөө төлөхгүй, утсаа авахгүй байсан тул 2019 оны 5 сард усыг нь хаалгахаар засварчнаа явуулсан. Гэтэл 2019 оны намар С.ын гэрээр ороход халуун, хүйтэн усны тоолуур нь нэмэгдсэн байсан. Яагаад нэмэгдсэн талаар асуухад түрээсэлж байсан хүн нь мэдэхгүй гэж хариулсан. Би ын төлсөн мөнгийг өмнө төлөгдөөгүй байсан мөнгө рүү суутг тооцдог байсан. Халаалтын төлбөрийг м2 тутмыг 506 төгрөгөөр тооцдог. Цэвэр, бохир усны тариф НӨАТ орсон дүн нь 1 тн ус нь 2 805 төгрөг болдог бөгөөд тоолуурын заалтаар тодорхойлдог. Ус халаасны хөлс өвөлдөө 1 870 төгрөг, зундаа 2 806 төгрөг байдаг. Ус халаасны төлбөр нь ам бүлийн тооноос хамаардаг. Хог тээвэр 3 200 төгрөг, хэрэглээний халуун усны суурь хураамж м2-аас хамаардаг. 41-80 м бол 5 500 төгрөгөөр тооцож, 40 м2 хүртэлх орон сууцанд 3 300 төгрөгөөр бодогддог. Цэвэр бохир усны суурь хураамж тогтмол 2 500 төгрөг бөгөөд үүн дээр НӨАТ нэмэгддэг. С.ыг төлбөрөө төлөхгүй бол усыг нь хязгаарлана, шүүхэд хандана гэж хэлдэг байсан. 2017 оны 475 622.02 төгрөг, 2018 оны 429 158.80 төгрөг, 2019 оны 586 054.18 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд 2017 оны 01 дүгээр сараас хойш шүүхэд хандах хүртэл буюу 2019 оны 11 дүгээр сар хүртэлх нийт төлбөр 1 490 835 төгрөг болсон тул С.аас нэхэмжилнэ гэв.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* азар нь хариуцагч С.т холбогдуулан орон сууцны үйлчилгээний төлбөр 2017 оны 01-12 сар, 2018 оны 01-12 сар, 2019 оны 01-11 сарын төлбөр нийт 1 490 835 төгрөг нэхэмжилжээ.

Хариуцагч С. нь 2017 оны 01-12 сар, 2018 оны 01-12 сар, 2019 оны 01-11 сарын орон сууцны үйлчилгээний төлбөр нийт 1 490 835 төгрөг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан зэргээр нотлогдож байна.

Хариуцагч С. нь нэхэмжлэлийн хувийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх, эс зөвшөөрөх талаар хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна. Мөн хариуцагч С.т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй гэж мэдэгдсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч ******* ******* ******* ******* азрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханг, хариуцагч С.аас үйлчилгээний төлбөр 1 490 835 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* азарт олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 38 803 төгрөг 36 мөнгө төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 38 803 төгрөг 36 мөнгө гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар хариуцагч С.аас орон сууцны үйлчилгээтэй төлбөр 1 490 835 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* азарт олгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 803 төгрөг 36 мөнгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч С.аас улсын тэмдэгтийн хураамжид 38 803 төгрөг 36 мөнгө гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* азарт олгосугай,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА