| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2016/00167/э |
| Дугаар | 2016/ШЦТ/89 |
| Огноо | 2016-12-14 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2016/ШЦТ/89
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Б.*******д холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Л.Отгончимэг
Улсын яллагч Б.Алтанцэцэг
Хохирогч М.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ
Шүүгдэгч Б.******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ******* аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “******* *******”-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр М.*******, хүү Э.******* нарын хамт ******* дүүргийн 3 дугаар хороо, 31 дүгээр байрны 4 тоот орон сууцанд оршин суух /иргэний үнэмлэхний хаяг: ******* дүүргийн 3 дугаар хороо, 32 дугаар байрны 7 тоот/, овгийн Буян-Өлзийн ******* /РД:*******/
Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ******* дүүргийн 3 дугаар хороо, 31 дүгээр байрны 4 тоотод хамтран амьдрагч М.*******тай маргалдан толгойн тус газар нь цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.*******ы хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ******* фитнест явлаа гээд гарсан. Би араас нь цонхоор дуудсан чинь тоохгүй явчихаар нь дахин утсаар бага зэрэг уурлангуй дуудсан. Тэгсэн ******* унтаж унтаж босчихоод хүн ганц юманд явах гэж байхад барьцаад гэж уурлаад орж ирсэн. Бид хоёр жаахан маргалдаж байгаад би ажил руугаа явсан. Ажил дээрээ очоод ажлаа хийгээд байж байтал ******* араас мессэжээр би Дархан гараад явж байна, зам хальтиргаатай, машин замын хажуу руу гулгаж ороод хүүхдээ юм мөргүүлчихлээ гэхээр нь би ажлаасаа чөлөө аваад ээжтэйгээ уулзчихаад гэртээ ирэхэд гэрт ******* байсан. Би яагаад худлаа яриад байгаа юм бэ гээд бид хоёр маргалдсан. Гэтэл ******* миний хажуу талаас өшиглөсөн, би гараа түлхэхэд миний нүүр, хоолой руу самардаад байхаар нь би буйдангийн дэрээр хоёр удаа цохьсон. Тэгсэн ******* цагдаа дуудна гэхээр нь би ээж рүүгээ залгаж ээж цагдаа дагуулаад ороод ир, хажууд гэрч болоод байж бай гэж ээжийгээ дуудсан. Тархины доргилт нь миний дэрээр цохисноос болсон, гуяны хөхрөлтийг нь би мэдэхгүй байна. Би *******тай уулзаж байгаад явсных нь дараа мессэжээр ийм байдалд хүргэсэн бүх зүйлд уучлаарай гэж уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч М.*******гийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2016 оны 11 сарын 19-ний өдөр *******тай маргалдсан. ******* маргалдсаныхаа дараа ээжийгээ цагдаа дуудаад ороод ир гэсэн. Ээж нь ганцаараа орж ирчихээд намайг элдвээр хэлсэн. Би урьд нь амьдрал зохиож байсан. Тэгсэн өмнөх нөхөр нь энэ хүнийг засаж авч чадаагүй байхад чи засаж авч чадахгүй, энэ түрээсийнхээ байрыг хүлээлгэж өг. ******* хүүхдээ аваад яв гэж хэлсэн. Надад энд таних хүн байхгүй, ээж нь элдвээр хэлээд байхаар нь би цагдаа дуудсан… Намайг мангасдаж, хөлнөөс чирч унагаагаад дэрээр цохиж, чих рүү гараараа цохьсон. Би хэсэг хугацаанд манарч, юм түшиж зогсож байгаад гайгүй болсон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Л.ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...*******ы гэрт ороход ******* нүүрээ маажуулчихсан, Заяагийн уруул хэсэгт жаахан хавдчихсан байсан ба би тэр хоёрт юу болоод байгаа юм бэ гэхэд Заяатай муудалцаад, намайг Заяа өшиглөөд, тэгэхээр нь би мангасдаад гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч Д.ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...******* намайг дэрээр толгой руу дахин дахин цохиод, бас чих рүү минь цохьчихлоо, уруул маань хавдчихсан гэхээр нь маргааш очъё гэж хэлээд ******* руу утсаар залгаж, наана чинь юу болоод байгаа юм бэ гэхэд охиноосоо асуу гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дарханаас ******* руу ирээд охинтойгоо уулзахад уруул нь дээд хэсгээрээ бага зэрэг хавдчихсан, уйлснаасаа болоод нүд нь бөлцийчихсөн, толгой өвдөөд байна гээд хүүхдээ тэврээд гэртээ сууж байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч Б.ны хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...би *******тай хэрэлдчихлээ, намайг дасгалд явуулахгүй гээд надтай муудалцаад миний өөдөөс 100.000 төгрөг шидсэн. Би Дархан руу явлаа, юмаа бэлдээд байж байна гэсэн утгатай мессэж бичсэн. Тухайн үед би жаахан завгүй байсан болохоор найз нь завгүй байна аа, жоохон байж байгаад холбогдъё гэхэд тэр үед би явчихсан байх байхдаа гэж хэлж байсан. Тухайн үедээ зодуулсан гэж хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн: “...М.*******гийн биед тархины доргилт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. М.*******гийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 09ш/э 425 тоот дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “... Б.*******ыг ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон…” хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ******* дүүргийн 3 дугаар хороо, 31 дүгээр байрны 4 тоот орон сууцанд хамтран амьдрагч М.*******тай маргалдан буйдангийн дэрээр 2 удаа болон гараараа толгойн тус газар нь цохиж, бие махбодид нь тархины доргилт, зүүн гуяны дотор дунд хэсэгт 3х2 см хөхөлбөр өнгийн цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.
Дээрх хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд шүүх эмнэлгийн 09шэ/425 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул уг дүгнэлт, мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдэлдээ шууд санаатай хандсан болох нь түүний “…Буйдангийн дэрээр хоёр удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг болон М.*******гийн толгойн тус газар нь цохиж, бие махбодид нь гэмтэл учруулсан үйлдлээр нь тогтоогджээ.
Иймд Б.*******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогчид шүүгдэгч Б.******* нь 270.000 төгрөг шилжүүлсэн болох нь Хас банкны орлогын баримтаар болон М.******* шүүх хуралдаанд “…одоо нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3 дэх хэсэгт тус тус зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө барагдуулсан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал болон дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж, торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр
зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ