Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/00393

 

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/00393

Улаанбаатар хот

     

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

                   

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Нисэхийн хороолол, 00 байр, 00 тоотод оршин суух, Д овогт Д.М /рд:000000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Буянт ухаа 00 гудамж, 000 тоотод оршин суух, С овогт Л.Б /рд:000000000/-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 7 289 061 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгчийн төлөөлөгч С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, гэрч Ц.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М миний бие өерийн эгч Д.М-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Морингийн зам гудамж 00 байрны ү-00 тоот хаягт байрлах, Ү-000000000 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх эрхийг итгэмжлэлээр авсан. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Э.Ө, Л.Б нар болон Э.Ө-гийн нөхөр н.С нартай харилцан тохиролцож тус үл хөдлөх хөрөнгө болох “Тэнүүн” зоогийн газрыг зориулалтын дагуу доторх тохижилт, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл бүхий 74 нэр төрлийн эд хогшлын хамтаар ашиглалтын зардлуудыг төлөх нөхцөлтэйгээр 1 жилийн хугацаатай сар бүр 800 000 төгрөгөөр түрээслүүлэх болсон. Миний зүгээс “Т” зоогийн газрыг урьд нь түрээслэн ажиллуулж байсан иргэнээс эд зүйлийг актаар хүлээн авсан байсан ба энэ бүх зүйл болон үйл ажиллагаа, бусад зүйлийг Э.Ө, Л.Б нарт тайлбарлан танилцуулж түрээсийн гэрээг хийж гарыг үсэг дараа нь зуруулах болж түрээслүүлж эхэлсэн. Түрээслүүлэх үед манай “Т” зоогийн газар хэвийн үйл ажиллагаа явуулж байсан. Түрээслүүлж эхэлснээс хойш л түрээсийн төлбөрөө хожимдуулдаг болсон ба шаардлага тавихад хэд хоноод бүрэн төлнө болно шүү дээ хө” гэхчилэнгээр явсаар өнөөдрийг хүрээд байна. Мөн ашиглалтын зардал болох СӨХ, кабель, цахилгаан, дулаан, усны төлбөр, хог хаягдалын мөнгийг төлөхгүй хуримтлуулсан байна. Түрээсийн төлбөрөө миний Хаан банк дахь данс руу хийхдээ дандаа дутуу төлж ирсэн ба түрээсийн гэрээгээ цуцлаж байна. Дутуу төлбөрөө төлөөд үл хөдлөх хөрөнгө болох зоогийн газрыг чөлөөлж өгөхийг хүссэн боловч чөлөөлж өгөхгүй байсаар 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Л.Б нь тус үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, доторх эд зүйлийг жагсаалтаар хүлээлгэн өгсөн. Хүлээж авахад их хэмжээний эд хогшил эвдэрсэн, зарим нь огт байхгүй алга болсон байна. Зоогийн газрын дотоод үйл ажиллагаа явуулалгүй удсан, мөн ширээ, сандал, ариун цэврийн өрөөний хаалга цөмөрсөн, гал тогооны өрөөний хаалга алга болсон, гал тогооны шал усанд автсан, ханын цаас хуурч, ус алдаж удсаны улмаас хана хөгцөрч, ханын цааснууд хуурсан зэрэг хохирол учирсан. Хүлээлгэн өгсөн жагсаалтаар тулган үзэхэд 1 799 600 төгрөгийн эд зүйлийг дутагдуулж, эвдсэн байна. Ашиглахгүй байсан бол шууд надад хүлээлгэн өгсөн бол энэхүү гэмтэл, дутагдал үүсэхгүй байсан ба үүний улмаас зоогийн газрыг бусдад шууд ашиглуулах ямар ч боломжгүй болсон. Хүний эд хөрөнгийг ашиглаж орлого олно гэж авсан атлаа ийм муухай байдалтай болгоод ашиглах боломжгүй болгож эргүүлэн өгч байгаад маш их харамсаж байна. Иймд хариуцагчаас түрээсийн дутуу төлөлт нийт 3 400 00 төгрөг, ашиглалтын зардал 1 589 461 төгрөг, эд зүйлийн үнэ 1 799 600 төгрөг, засварын хөлс 500 000 төгрөг, нийт 7 289 061 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

 

Р.Нянтайсүрэн нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Г.Санжээсүрэнтэй түрээсийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр түрээслэгч нь түрээсийн төлбөрт сар бүр 2 500 000 төгрөг төлөх, мөн уг хугацаанд түрээсийн зүйлтэй холбогдон гарсан урсгал зардлыг төлөх, засвар үйлчилгээ хийх үүргийг тус тус хүлээсэн. Гэвч түрээслэгчийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор үргэлж биелүүлдэггүй сар бүрийн түрээсийн төлбөр 2,500,000 төгрөг байхад 2,000,000 төгрөгийг өгч байсан. 2016 оны 05 болон 06 дугаар саруудад орлого муу байна гэх мэтээр шалтаглаж 1,700,000 төгрөгийг өгч байсан. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 2 500 000 төгрөгийг огт төлөөгүй. Түрээсийн зүйлийг цоожилж түрээсийн зүйлийн төлбөрийг өгөхөөс зайлсхийж хууль ёсны ашиг сонирхлыг минь илтэд хохироож байна. Бид амаар тохиролцож, түрээсийн үнийг буулгасан асуудал байхгүй. Түрээсийн төлбөрт нийт 14 200 000 төгрөгийг хариуцагч төлсөн. Мөн түрээсийн зүйлтэй холбогдолтой зайлшгүй зардлуудыг төлөхгүй байна. Иймд түрээсийн төлбөрт 2 500 000 төгрөг төлөхөөс 2 000 000 төгрөг төлсөн тул 2016 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарыг хүртэлх түрээсийн төлбөрт дутуу төлсөн 2 500 000 төгрөг, 6 дугаар сарын түрээсийн төлбөрийн дутуу 800 000 төгрөг, 7 дугаар сарын түрээсийн төлбөрийг огт төлөөгүй тул 2 500 000 төгрөг нийт 5 800 000 төгрөг, гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй тул алданги 2 900 000 төгрөг, хогны төлбөрт 500 000 төгрөг, усны төлбөрт 377 299.14 төгрөг, 2016 оны 1 дүгээр  сарын цахилгааны төлбөрт 554 500 төгрөг, 2 дугаар сард 464 200 төгрөг, 3 дугаар сард 390 120 төгрөг, 4 дүгээр сард 368 600 төгрөг, 5 дугаар сард 433 700 төгрөг, 6 дугаар сард 410 150 төгрөг, 7 дугаар сард 368 690 төгрөг нийлээд 2 990 230 төгрөг, нийт 12 567 529.14 төгрөгийг хариуцагч Г.С-с гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Г.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Санжээсүрэн миний бие иргэн Р.Н-тэй 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, 1 сарын түрээсийн төлбөрийг 2 500 000 төгрөгөөр тохирсон. Улмаар түрээсийн гэрээний 4.1-т талууд тохиролцож түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн төлбөрийг ихэсгэж, багасгаж болно” гэж заасны дагуу түрээслүүлэгч Р.Н-тэй тохиролцон 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөрийг 2 500 000 төгрөгөөр, 2016 оны 2 дугаар сар, 3 дугаар сар, 4 дүгээр сарын түрээсийн төлбөрийг 2 000 000 төгрөг, 2016 оны 05, 06 дугаар сарын түрээсийн төлбөрийг 1 700 000 төгрөг, мөн оны 07 дугаар сарын түрээсийн төлбөрийг 1 300 000 төгрөгөөр тус тус бүрэн төлсөн болно. Түрээсийн гэрээний 4.1-т заасны дагуу 2016 оны 2, 3, 4, 5, 6, 7 дугаар сарын төлбөрүүд өөрчлөлт оруулж, багасгаж төлснийг түрээслүүлэгч хүлээн зөвшөөрснийг гэрчлэх гэрч нар байгаа. Түрээсийн төлбөрийг яагаад багасгахаар тохиролцсон бэ гэхээр зуны улирал учраас маш муу орлоготой байсан тул хоорондоо тохиролцоод багасгасан. Тэгээд 7 дугаар сард “би түрээслэхээ болилоо орлого муу байна, би ашиг олох гэж ажиллуулж байгаа хүн” гэж хэлсэн. Би 8 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч рүү яриад “би түрээслүүлэх хүн олчихлоо” гэхэд “би наад хүнтэй чинь харьцахаа болилоо, чи түрээсийн төлбөрөө төл, би шүүхээр явна” гэж хэлсэн. Нэхэмжлэлд 2016 оны 07 дугаар сарын түрээсийн төлбөр өгөөгүй гэж 2 500 000 төгрөг нэхэмжилсэн байна. Энэ нь үндэслэлгүй юм. Учир нь манай баарны хамгаалагч Б.У-аар дамжуулан, түрээслүүлэгч Р.Н-гийн зочид буудлын ажилтан болох Сараад 2016 оны 07 дугаар сард 1 300 000 төгрөг өгүүлсэн болно. Мөн нэхэмжлэлд дурдсан ашиглалтын зардалд 600 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, тодорхой бус байна. Бас тогны төлбөр нэхэж байгааг би гайхаад байна. Манайх өөрөө тоолууртай байсан. Усны төлбөрт 377,000 төгрөг нэхэмжлээд байна. Манайх өөрөө тоолууртай байдаг байсан учраас усны хэрэглээн дээрээ анхаарал тавьдаг байсан. Сардаа 40,000,-60,000 төгрөгийг төлдөг  байсан. Энэ мөнгөө буудлын ресепшнд хүлээлгэж өгдөг байсан. Тэр хоёр давхар байшин, буудал, цайны газар гэх мэт байгууллагууд түрээслэж үйл ажиллагаа явуулдаг байсан, тэр бүх төлбөрөө надаас нэхээд байх шиг байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Г.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Р.Н-тэй би 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан нь үнэн. Гэхдээ түрээслэж байсан 70 м.кв талбайн өмчлөгч нь  боловч доторх тохижилт, үйл ажиллагаа явуулах эрх нь “ХМСТ” ХХК-ийн өмч байсан.. Би 2 жил орчим баарны үйл ажиллагаа явуулж байсан, ажлын туршлагатай бөгөөд гэрээ байгуулах үедээ “ХМСТ” ХХК-ийн захирал А.М-той уулзаж, уг баарыг цаашид үйл ажиллагааг нь явуулах талаар ярилцахад “...би өөрийн компанийн хөрөнгөөр энэ баарыг тохижуулсан. Дотор засал, чимэглэл, дуу хөгжим тавих апартур хэрэгсэл, ширээ сандал, гал тогооны хэрэгсэл, зурагт, 00-н өрөө, хаалга гэх мэт зүйлд нийт 60 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулсан. Чи энэ баарыг цааш ажиллуулах гэж байгаа бол миний оруулсан хөрөнгийн 25 000 000 төгрөгөөр үнэлээд ав” гэж хэлсэн. Би зөвшөөрч А.М-т болон түүний ээж Ж.У нартай тохиролцсоны дагуу баарны үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрлийг доторх тохижилт, тоног төхөөрөмж, гаднах тохижилтын хамт “ХМСТ” ХХК-ийн 100 хувь хувьцаа болон эрхийг 25 сая төгрөгөөр худалдаж авсан. Үүнийг Р.Нянтайсүрэн гуай сайн мэдэж байгаа. Иймд “ХМСТ” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, доторх эд хогшил, техник тонон төхөөрөмж, гаднах хайс, хашаа зэрэг миний өмчлөлийн эд хөрөнгө тул би Р.Н-гийн хууль бус эзэмшилд байгаа эд хөрөнгийн үнэ болох 25 000 000 төгрөгийг гаргуулмаар байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б сөрөг нэхэмжлэлд                                                                                                                                                                                                                                                                                                                              нэхэмжлэл тодорхой биш байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай байх ёстой. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хамааруулж шийдэх боломжгүй. Хариуцагч “ХМСТ” ХХК-ийн дотоод заслыг худалдаж авч байсан байх бөгөөд уг эд хөрөнгийг хувь хүнийхээ хувьд нэхэмжлээд байна. Гэтэл эд хөрөнгө хүлээлцсэн тухай актад “ХМСТ” ХХК-ийн эд хөрөнгө гэж бичигдсэн байсан. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрх нь Г.С-д байгаа юм уу компаниараа худалдаж аваад байгаа бол компаниараа гаргах эрхтэй. 2008 онд хөрөнгө оруулалт хийсэн гэрээ байгаа бол Ж.У гэж хүн захирал байдаг. Гэрээнд хоёр удаа бичгээр өөрчлөлт оруулсан. Гэрч А.М-н өгсөн тайлбараар тогтоогдоно гэж ойлгож байгаа бол А.М-соо нэхэмжилж болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Нөрт 2 990 230 төгрөг, нийт 12 567 529.14 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, Р.Нянтайсүрэнгийн хууль бус өмчлөлд байгаа эд хөрөнгийн үнэ болох 25.000.000 төгрөг гаргуулахөөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Орхон 0 дугаар гудамж 00 тоот хаягт байрлах 379 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 160 м.кв талбайг диско баарны зориулалтаар түрээслэх зорилгоор гэрээ байгуулагдсанаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүсчээ. /хх3/

 

Талууд энэхүү гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, тодруулбал гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй боловч гэрээний гол нөхцлийн талаар зохигчид харилцан тохиролцсон, гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй.

 

Зохигчид түрээсийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаатай, сарын 2 500 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг сар бүрийн 01-ний өдөр төлөхөөр, төлбөрийн хугацааг хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн дагуу түрээслүүлэгчид алданги төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...хариуцагч Г.Санжээсүрэн сарын түрээсийн төлбөрт 2 500 000 төгрөг төлөхөөс 2 000 000 төгрөг төлж 500 000 төгрөг дутуу төлсөн тул 2016 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарыг хүртэлх түрээсийн төлбөрт дутуу төлсөн 2 500 000 төгрөг, 6 дугаар сарын түрээсийн төлбөрийн дутуу 800 000 төгрөг, 7 дугаар сарын түрээсийн төлбөрийг огт төлөөгүй тул 2 500 000 төгрөг нийт 5 800 000 төгрөг, гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй тул алданги 2 900 000 төгрөг нийт 8 700 000 төгрөг гаргуулна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан.  

 

Хариуцагч Г.С “...ашиг орлого багатай байсан тул түрээсийн гэрээний 4.1-т заасны дагуу нэхэмжлэгч Р.Н-тэй амаар тохиролцож, сарын түрээсийн төлбөрийг 1 дүгээр сараас 5 дугаар сарыг дуустал 2 000 000 төгрөг, 6 дугаар сард 1 700 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон” гэж тайлбарласан боловч түүний энэхүү тайлбарыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, хариуцагчийн хүсэлтээр шүүхэд дуудагдсан гэрч Л.Г, Б.У нар түрээсийн төлбөрийг бууруулах талаар талууд тохиролцсон талаар мэдүүлээгүй, 7 дугаар сарын түрээсийн төлбөрт 1 300 000 төгрөг өгсөн талаар гэрч мэдүүлсэн боловч энэ нь хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн хариуцагч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт “...нийт түрээсийн төлбөрт 14 200 000 төгрөг төлсөн” гэж мэдүүлсэн нь нэхэмжлэгч талаас хариуцагчийн түрээсийн төлбөрт нийт төлсөн гэх үнийн дүнтэй нийцэж байна.   

 

Иймд хариуцагч Г.С нь түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 5 800 000 төгрөг, алданги 2 900 000 төгрөг нийт 8 700 000 төгрөгийг нэхэмжлэгч Р.Н-                                                                              д төлөх үүрэгтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь хогны төлбөрт 500 000 төгрөг, усны төлбөрт 377 299.14 төгрөг, 2016 оны 1 дүгээр  сарын цахилгааны төлбөрт 554 500 төгрөг, 2 дугаар сард 464 200 төгрөг, 3 дугаар сард 390 120 төгрөг, 4 дүгээр сард 368 600 төгрөг, 5 дугаар сард 433 700 төгрөг, 6 дугаар сард 410 150 төгрөг, 7 дугаар сард 368 690 төгрөг нийлээд 2 990 230 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Хариуцагч “Тог, усны төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Манайх ус болон цахилгааны тоолууртай байсан бөгөөд хэрэглээндээ байнга хяналт тавьж, сард тог болон усны зардалд 40,000,-60,000 төгрөгийг төлдөг, энэ мөнгөө буудлын ресепшнд                                                                                            хүлээлгэж                                                                                                                                                                                            өгдөг байсан. Нэхэмжлэгч буудал, цайны газар гэх мэт нийт түрээслэгч байгууллагын төлбөрийг надаас нэхээд байгаа тул зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний нэмэлт нөхцөлд: “...түрээслэгч ашиглалтын зардал /тог, цахилгаан, дулаан, ус гэх мэт/ болон хогны мөнгийг хариуцан төлнө” гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хогны төлбөрт 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хогны төлбөрт 100 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 400 000 төгрөг төлсөн баримт, УБЦТС ХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэрэглэгчийн дэлгэрэнгүй тайлан, УСУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх албаны хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоог шүүхэд ирүүлсэн боловч эдгээр төлбөрийн аль хэсгийг хариуцагч төлөх үүрэгтэй нь тогтоогдохгүй байхаас гадна дээрх төлбөрийн нэхэмжлэл нь “зочид буудал, цайны газар нийт түрээслэгч байгууллагын төлбөр юм” гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас ашиглалтын зардалтай холбоотой 3 867 529.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Хариуцагч Г.С нь Р.Н-ийн хууль бус өмчлөлд байгаа эд хөрөнгийн үнэ болох 25.000.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэхүү сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан үндсэн нэхэмжлэл буюу түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор хамт шийдвэрлүүлэх маргаан биш байна. Хариуцагч нь энэ шаардлагадаа тусад нь нэхэмжлэл гаргаж, шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 154 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.С-гээс 8 700 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 867 529.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Р.Н-гийн хууль бус өмчлөлд байгаа эд хөрөнгийн үнэ болох 25.000.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн хариуцагч Г.С-гийн сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 154 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчид олгосугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ