Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2020/00339

 

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2020/00339

Улаанбаатар хот

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

баталж, хэргийгхэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо 1 гудамж 6 тоот хаягт оршин суух Га ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, усны гудамж-1, Роял плаза ХХК-ийн байранд байрлах Г ХХК д холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 6 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ганбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тайлбартаа: Би Г ХХК-аас газрын халаагуурын тоног төхөөрөмж авахаар тохиролцож 9 дүгээр сарын 27-ны өдөр компанийн 5038080862 тоот дансанд 10,300,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл тус компанийн анх надад танилцуулсан хэрэглээний зардал 4 дахин өссөн мэдээ гарсан, уг тоног төхөөрөмж 45 хоногийн дараа ирэх болсон тул би худалдан авахаа больж буцаалт хийлгэхээр болсон. Ингээд 10 дугаар сарын 03-ны өдөр 12 цагт Идэрсайхан захиралтай уулзаж мөнгөө авъя гэхэд дараа 7 хоногт өгнө гээд 11 дүгээр сарын 29-ний өдөр 4 000 000 төгрөг өгсөн. Иймд 6 300 000 төгрөгийг Г ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

        Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч:Га хариуцагч: Г ХХК  нар нь Монгол улсын Иргэний хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг үндэслэн дараах зүйлийг тохиролцож эвлэрлийн гэрээг дараах нөхцөлөөр байгуулав.

1. Г ХХК нь иргэн ГА 6,300,000 төгрөгийг энэхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 1 (нэг) сарын хугацааны дотор Гаын ХААН Банкны 5030099712 тоот төгрөгийн харилцах данс руу шилжүүлэх үүрэгтэй.

2. Энэ гэрээ талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно.

3. Г ХХК нь энэ гэрээ нь гэрээний 1-т заасан үүргээ бүрэн биелүүлснээр, төлбөр хохирлыг арилсанд тооцож, талууд эвлэрснийг гэрчилнэ.

4. Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудлаар дахин шүүхэд маргаан гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч тал үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэр биелүүлэх газраар албадан гүйцэтгүүлэх эрхтэй.

5. Талууд эрх зүйн бүрэн чадамжтай, бичиг баримт эх хувиараа, нууцлал бүрэн.

6. Талууд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов

7. Энэхүү гэрээ шүүгчийн захирамжаар баталгаажуулсан өдрөөс эхэлж хүчин төгөлдөр болж, талууд гэрээний үүргээ бүрэн хэмжээгээр, зохих ёсоор гүйцэтгэх хүртэл үйлчилнэ.

8. Энэхүү гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол, Монгол улсын болон хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг зөрчөөгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Га нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 6 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г ХХК нь 6 300 000 төгрөгийг 1 сарын дотор төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлсэн байна.

Ийнхүү Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигч эвлэрснийг баталж, Г ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Г ХХК нь 6 300 000 төгрөгийг 1 сарын дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, Г ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Гаын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 750 төгрөгнөөс 57 875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 57 875 төгрөгийг, хариуцагч Г ХХК-аас 57 875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Гат олгосугай..

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА