Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс:171/2017/0045/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа, Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа, Хохирогч Ю.Үүрийнтуяа, А.Батгэрэл, Шүүгдэгч Н.Ганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон Нямдоржийн Ганбаярт холбогдох эрүүгийн 201609000521 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Боржигон Нямдоржийн Ганбаяр, 1978 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ганцаараа, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар баг Баяны 3-6 тоотод оршин суудаг бүртгэлтэй боловч одоогоор оршин суух тодорхой хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, 1.2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сар баривчлах ялаар, 2.2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сар 10 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, МБ78111212 регистрийн дугаартай. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.Ганбаяр нь 2016 оны 9 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Дархан-Уул Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Төмөр замын 4 дүгээр байрны гадаа байрлуулан тавьсан байсан иргэн Ю.Үүрийнтуяагийн Toyota Axio маркийн 36-03 ДАХ улсын дугаартай автомашины зүүн талын толийг сууриар нь хугалан хулгайлж 200 000 төгрөгийн хохирол, Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 20 дугаар хорооллын 4 дүгээр байрны гадаа байрлуулан тавьсан байсан иргэн С.Баатархүүгийн Toyota Prius-20 маркийн 34-24 ДАР улсын дугаартай автомашины зүүн талын толийг сууриар нь хугалан хулгайлж 250 000 төгрөгийн хохирол, Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 20 дугаар хорооллын 7 дугаар байрны гадаа байрлуулан тавьсан байсан иргэн А.Батгэрэлийн Toyota Prius-20 маркийн 35-26 УБХ улсын дугаартай автомашины зүүн талын толийг сууриар нь хугалан хулгайлж 160 000 төгрөгийн хохирол, Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хорооллын 7 дугаар байрны урд байрлах автомашины зогсоол дээр байрлуулж тавьсан иргэн Г.Уянгын Toyota Prius-20 маркийн 62-85 ДАР улсын дугаартай автомашины баруун талын толийг сууриар нь хугалан хулгайлж 250 000 төгрөгийн хохирол, Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хорооллын 7 дугаар байрны урд автомашины зогсоол дээр байсан иргэн Ш.Цагаанцоожийн Toyota Prius-20 маркийн 99-28 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын толийг сууриар нь хугалан хулгайлж 250 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Н.Ганбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 21 цагийн орчим гэртээ ганцаараа 1 шил 0.5 литрийн архи уучихаад 21 цаг өнгөрч байхад вокзал руу явж Улаанбаатар луу өглөө явах вагоны цагийн хуваарь харчихаад харихаар буцаж явсан би явахдаа төмөр замын хорооллын урд хэсгээр явсан гадуураа төмөр хашаатай 5 давхар орон сууцны төмөр хашааны гадна талд байсан маркийг нь мэдэхгүй, өнгийг нь анзаарч хараагүй машины нэг ширхэг толийг /аль талын толь байсныг санахгүй байна/ хугалж авсан тэгэхэд толины гаднах хүрээ нь тэр дороо хагарчихсан би толины гаднах хагарсан хүрээг замдаа явж байхдаа хаяж толины дотор хэсгийг аваад цааш явсан тэгээд гэрийнхээ зүүн талд байх 20/4 дүгээр байрны урд зогсоол дээр байсан саарал өнгийн Prius-20 маркийн машины 1 ширхэг толийг хугалж аваад гэрлүүгээ орж хулгайлсан хоёр ширхэг толио гэртээ үлдээгээд 10 орчим минут байж байгаад дахин машины толь хулгайлахаар гарсан тэгээд хуучин Дарханы 20/7 дугаар байрны урд зогсоол дээр зогсож байсан гурван Prius-20 маркийн нэг нэг ширхэг нийт 3 ширхэг толийг хугалж авсан тухайн үед согтолттой байсан учраас хулгайлж авсан тольныхоо 1 ширхэгийг санамсаргүй хаячихсан байна лээ тэгээд хулгайлсан 2 ширхэг толио цамцныхаа дотор талд хийгээд гандангийн хойд хэсэгт явж байтал эргүүлийн 2 цагдаа тааралдсан. Миний биед үзлэг хийхэд хулгайлсан 2 ширхэг толь гарч ирсэн. Манай гэрийг заалгаж гэрт байсан, хулгайлсан 2 ширхэг толийг авч /нэг толины гаднах хүрээ хагарч байхгүй болсон/ намайг Цагдаагийн газарт хүргэж ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг, Хохирогч Ю.Үүрийнтуяагийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... би Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 4 дүгээр байранд оршин суудаг бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн 36-03 ДАХ улсын дугаар бүхий Axio маркийн машинаа байрныхаа хойд талын талбай дээр 23:30 цагийн орчим тавьж орхиод гэртээ орж хоноод маргааш өглөө нь буюу 27-ны өглөө 08 цагийн орчим гараад машинаа хартал миний машины зүүн талын толь сууриараа хугараад алдагдсан байсан учир Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Шүүгдэгчээс 200 000 төгрөгөө гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг, Хохирогч А.Батгэрэлийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө цагдаагийн газраас таны 35-26 УБХ улсын дугаартай таны эзэмшилд байдаг Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толь байна уу гэж манай аав Адъяагийн 99373636 дугаарын утас руу ярьсан. Тэгээд гараад хартал манай машины зүүн талын толь алга болчихсон байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг, Хохирогч С.Баатархүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө би өөрийн эзэмшлийн 34-24 ДАР улсын дугаартай саарал өнгийн Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 4 дүгээр байрны урд талын автомашины зогсоол дээр байрлуулж тавиад өглөө 08 цагийн орчим ажилдаа явах гээд гартал миний машины зүүн талын толь алга болсон байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандах болсон гэх мэдүүлэг, Хохирогч Г.Уянгын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө 07 цагт гэрээсээ хүүхдээ сургуульд өгөх гээд гартал Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 7 дугаар байрны урд байрлах машины зогсоол дээр байрлуулж тавсан 62-85 ДАР улсын дугаартай Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн маань баруун талын толь хулгайд алдагдсан байсан тул Цагдаагийн газар дуудлага өгсөн гэх мэдүүлэг, Хохирогч Ш.Цагаанцоожийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 26-ны орой 22 цагийн орчим манай нөхөр Ган Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 7 дугаар байрны 1 дүгээр орцны урд 99-28 ДАХ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Prius-20 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулж тавьсан. Тэгээд маргааш нь буюу 9 дүгээр сарын 27-ны өглөө 07 цагийн орчим гэрийнхээ цонхоор хартал манай машины зүүн талын толв алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг, Гэрч Б.Мөнхтөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Г.Гантулгын хамт Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 65 дуудлагын станцтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан. 00 цаг өнгөрч байхад ахмад Гантулга бид 2 Гандангийн ертөнцийн зүгээр хойд талд байх харанхуй гудамжинд сэжигтэй хүн явж байхад нь түүнийг шалгасан. Тэгэхэд өөрийгөө Ганбаяр гэж нэрлэсэн залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Түүний биед үзлэг хийхэд 2 ширхэг машины толийг цамцан дотроо хийсэн байсан. Хаанаас авсан, ямар учиртай толь болох талаар асуухад тодорхой зүйл хэлэхгүй байсан. Түүнээс гэр чинь хаана байдаг юм бэ гэж асуухад Гандангийн хажууд байх брак байранд байр хөлсөлж амьдардаг гэж хэлсэн. Түүнийг дагуулаад гэрт нь очиход мөн 2 ширхэг машины толь /1 ширхэг толь нь гаднах хүрээ нь байхгүй дан толь байсан, нөгөө нь бүтэн толь байсан/ байсныг авч Ганбаяр гэгчийг Цагдаагийн газарт хүргэж жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 75/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5, 63-64/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 8, 61, 67/, шүүгдэгч Н.Ганбаярын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 16-17, 39-40, 78-79, 85, 91-92/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-32, 53-54, 58-59/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 131-132/ зэрэг болно. Шүүгдэгч Н.Ганбаяр нь ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр, согтуугаар 2016 оны 9 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө шилжих шөнө Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Төмөр замын 4 дүгээр байрны гадаа байрлуулан тавьсан байсан иргэн Ю.Үүрийнтуяагийн Toyota Axio маркийн 36-03 ДАХ улсын дугаартай автомашины зүүн талын толийг сууриар нь хугалан хулгайлж 200 000 төгрөгийн хохирол, Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 20 дугаар хорооллын 4 дүгээр байрны гадаа байрлуулан тавьсан байсан иргэн С.Баатархүүгийн Toyota Prius-20 маркийн 34-24 ДАР улсын дугаартай автомашины зүүн талын толийг сууриар нь хугалан хулгайлж 250 000 төгрөгийн хохирол, Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 20 дугаар хорооллын 7 дугаар байрны гадаа байрлуулан тавьсан байсан иргэн А.Батгэрэлийн Toyota Prius-20 маркийн 35-26 УБХ улсын дугаартай автомашины зүүн талын толийг сууриар нь хугалан хулгайлж 160 000 төгрөгийн хохирол, Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хорооллын 7 дугаар байрны урд байрлах автомашины зогсоол дээр байрлуулж тавьсан иргэн Г.Уянгын Toyota Prius-20 маркийн 62-85 ДАР улсын дугаартай автомашины баруун талын толийг сууриар нь хугалан хулгайлж 250 000 төгрөгийн хохирол, Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хорооллын 7 дугаар байрны урд автомашины зогсоол дээр байсан иргэн Ш.Цагаанцоожийн Toyota Prius-20 маркийн 99-28 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын толийг сууриар нь хугалан хулгайлж 250 000 төгрөгийн нийт 1 110 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч Н.Ганбаяр нь сүүлд 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т заасан хугацаа дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг ялтай байдал арилаагүй байхад дахин гэмж хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Н.Ганбаярт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ болон ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт 1 110 000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч С.Баатархүү, Г.Уянга, А.Батгэрэл нар нь алдагдсан эд зүйлээ буцаан авч шинжээчийн үнэлгээний дагуу хохирогч Ю.Үүрийнтуяад 200 000 төгрөг, Ш.Цагаанцоожид 250 000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гадна хүрээгүй, хагархай толины хавтас 1 ширхэгийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Н.Ганбаярын 2016.11.02-ны өдрөөс 2017.01.26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 86 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Шүүгдэгч Боржигон Нямдоржийн Ганбаярыг ялтай байх хугацаандаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний буюу 1 110 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Н.Ганбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын /таван сар/ хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар Н.Ганбаярыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Н.Ганбаярын цагдан хоригдсон 86 /наян зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг толины хавтасыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Хэрэгт эд битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Н.Ганбаяраас 450 000 төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 4-60 тоотод оршин суух хохирогч Тайж Юрагийн Үүрийнтуяа /ТИ78083067 регистрийн дугаартай/-д 200 000 /хоёр зуун мянга/ төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 7 дугаар байрны 04 тоотод оршин суух хохирогч Багш Шагдарын Цагаанцоож /ДЕ77031403 регистрийн дугаартай/-д 250 000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг тус тус олгосугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ганбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,                                      ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ