| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2019/03434/и |
| Дугаар | 181/ШШ2020/00428 |
| Огноо | 2020-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2020/00428
| 2020 02 10 | 181/ШШ2020/00428 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Стадион Оргил-1, Чингисийн өргөн чөлөө-6, өөрийн байранд байрлах Х ХХК ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхон, 516-130 тоотод оршин суух, СА
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхон, 516-130 тоотод оршин суух, СЭд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1 688 899.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.СА болон хамтран зээлдэгч С.СЭ нар нь Хны СЭ салбарын Хөтөл бизнес төвөөс 2016 оны 11 дүгаар сарын 03-ны ед-: ЗГ201642834017 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 5 500 000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 1,8%-ийн хүүтэй cap бүр тэнцүү төлөх нөхцөлтэйгээр цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2-р зүйлийн 2.4 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 4 076 423.66 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1 783 040.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5 807.61 төгрөг, нийт 5 865 271.80 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч Ж.СА болон хамтран зээлдэгч С.СЭ нарт банкны зүгээс 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс хойш зээл төлөх мэдэгдлийг өгч, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсээр байна Иймээс банк Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийг үндэслэн шүүхэд Үндсэн зээлийн төлбөр 1 423 576.34 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 240 075.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24 947.73 төгрөг, нийт 1 688 599.96 төгрөгийг гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.СЭ, Ж.СА нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бид 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 5 500 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн төлөлт хэвийн хийж явж байтал С.СЭ миний бие В.Д вирустай элэгний хатуурал 3 дугаар зэрэгт хүрч, нөхөр маань орхин явж би удаан хугацаагаар эмчлүүлэх ажил хийх боломжгүй болсон учир зээлээ төлж чадахгүй болсон. Авсан зээлийн талаар ямар нэгэн маргаан байхгүй, сар бүр 20 000 төгрөгөөр төлж барагдуулах учир хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Үлэмжтөгс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Харилцагч Ж.СА болон хамтран зээлдэгч С. СЭ нарт холбогдуулан зээлийн төлбөр 1 688 599.96 төгрөг гаргуулах иргэний хэрэгт миний бие Зоригт овогтой Үлэмжтөгс нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дээрхи шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 11 сарын 21-ий өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан болно. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага болох 1 688 599.96 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч cap бүр 20 000.00 төгрөгөөр төлж барагдуулах хариу тайлбар гаргасан байгаа тул манайх хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нөлөөллийн мэдүүлэг, эрх үүрэг танилцуулсан баримт, хэрэг танилцуулсан баримт зэрэг шүүхийн баримтуудад орон нутагт ажилладаг шалтгаантай байгаа учир өөрийн биеэр очиж гарын үсэг зурах боломжгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч С.СЭ, Ж.СА нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 688 599.96 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.СЭ, Ж.СА нар нь Х ХХК-ийн нэхэмжилсэн 1 688 599.96 төгрөгийн төлөхийг хүлээн зөвшөөрч, сар бүр 20 000 төгрөгөөр төлж барагдуулах тайлбарыг шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч С.СЭ, Ж.СА нарын төлбөрийг сар бүр 20 000 төгрөгөөр төлж барагдуулах саналыг нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, С.СЭ, Ж.СА нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч С.СЭ, Ж.СА нар нь Х ХХК-ийн нэхэмжилсэн 1 688 599.96 /нэг сая зургаан зуун наян найм таван зун ерөн ес ерөн зургаан/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг сар бүр 20 000 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, С.СЭ, Ж.СА нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 967.60 төгрөгөөс 20 848.8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 20 848.8 төгрөгийг, хариуцагч С.СЭ, Ж.СА нараас 20 848.8 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА