| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0162/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/169 |
| Огноо | 2023-07-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/169
2023/ШЦТ/169
| / |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Ж.Ундармаа
Хохирогч: С.О
Шүүгдэгч: Э.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Эийн Ут холбогдох 2312000000169 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Х суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Х сумын Ц багийн .. гэх газарт оршин суух, урьд нь А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй Б овогт Эийн У/РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Унь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн Арлын Ухаагийн Зүүн Төнгөлөг гэх газарт хохирогч С.Оийг гэртээ байхад нь толгойн тус газарт нь сандлаар цохиж, эрүүл мэндэд нь толгойн хуйханд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд хохирогч С.О мэдүүлэхдээ: 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр би айлд очоод гэртээ ирээд унтаж байсан. Тэгээд унтаж байхад миний толгой руу сандлаар цохиод байх шиг байсан. Тэгээд би сэрээд харсан чинь Ж.Уминий толгой руу хэд хэдэн удаа сандлаар толгойг хага, хага цохиж хагалсан. Би гомдолтой байна. Би нааш цаашаа явсан зардлаа нэхэмжилж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2312000000169 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Оийн мэдүүлсэн: ...Би 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн оройн 20 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн Арлын ухаагийн зүүн төнглөг гэх газарт гэртээ ганцаараа унтаж байтал гэнэт толгой руу юмаар цохих шиг болохоор нь сэртэл манай аав С гэх хүний төрсөн дүү Э гэх хүний хүүхэд Унь ганцаараа манай гэрт ирсэн. Намайг гэрт байсан цэнхэр өнгийн модон сандлаар толгой руу удаа дараа цохиж зодоод байсан учир би Утай барьцалдаж аваад миний толгой руу цохиж зодоод байсан цэнхэр өнгийн модон сандлыг булааж аваад болиулсан чинь Уманай гэрээс шууд гараад явсан. Тэгэхээр нь би гэртээ ганцаараа байсан учир Хашаат сумын төвд байсан эхнэр Ж.А руу шууд утсаар залгаад намайг гэртээ унтаж байхад Угэнэт орж ирээд миний толгойг сандлаар цохиж зодоод хагалчихлаа, чи цагдаад дуудлага өгөөдөхөөч гэж хэлсэн. Өөр зүйл болоогүй. Уманай гэрт ганцаараа ирсэн байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Манай малыг хулгай хийсэн байж магадгүй гэж бодоод хэрэг болохоос 7 хоногийн өмнө Утай маргалдаж хэрүүл хийснээс өөр ямар нэгэн хоорондоо муудалцаж хоёр биедээ өс хонзон санах зүйл болж байгаагүй. Уг нь их дотно. Уыг мөнгө цаас хэрэг боллоо гэх үед нь би мөнгө цаас зээлдэг байсан. Тухайн үед Э.Уархи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би согтуу гэртээ ганцаараа, эхнэр Хашаат сумын төв рүү явсан байсан учир унтаж байсан. Харин Убид хоёр өөрсдийнхөө гаргаж байгаа үйлдлийг хянах чадвартай согтолттой байсан. Тухайн үед толгой руу модон цэнхэр өнгийн сандлаар олон удаа цохисон учир 4 хэсэг газар толгой хагарсан. Сумын төвөөс эмч ирж 17 оёдол тавилаа гэж байсан. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Утухайн үед миний санаж байгаагаар 4 удаа сандлаар миний толгой руу цохиж толгой 4 хэсэг газарт хагалсан. Би Уыг цохиж, зодоогүй. Би гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Агийн мэдүүлсэн: ...Би 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян багт сумын төвд байдаг гэртээ байж байтал тус сумын Цайдам багийн Арлын ухаагийн төнгөлөг гэх газраас манай нөхөр С.О гар утсаар 20 цаг 30 минутын үед залгаад намайг гэртээ унтаж байтал Угэрт ирээд намайг модон сандлаар цохиж зодоод толгой хагалчихлаа, чи цагдаад мэдэгд гэсэн учир би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Өөр зүйл болоогүй. Тухайн үед манай нөхөр гэртээ ганцаараа үлдсэн байсан. Би хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гээд Хашаат сумын Баян багт байсан. Би нөхөр С.Отай утсаар ярих үед манай нөхөр сандлаар цохиж зодоод толгой хагалчихлаа гэж байсан. Харин нөхөр ярьсны дараа Хашаат сумын Цайдам багийн Арлын ухаагийн зүүн төнгөлөг гэх газар гэртээ эмч, цагдаа нартай очиход манай нөхрийн толгой 4 хэсэг газар хагарсан эмч нэлээн олон оёдол тавиад байх шиг байсан. Манай нөхөр лав согтуу байсан. Утухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гэхдээ нэг их согтуу байгаагүй. Манай малаас хулгай хийсэн байж магадгүй гэж бодоод нөхөр С.О бид хоёр 7 хоногийн өмнө Ут хэлж нэг удаа маргалдсан. Өөр маргалдаж хоёр биедээ өс хонзон санах зүйл болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Уын мэдүүлсэн: ...Би 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр С.Отай хэрүүл, маргаан хийж зодолдохын 6-7 хоногийн өмнө намайг нутгийн айлд байхад О малын хулгай хийсэн гээд хулгайд хардаад хэл амаар доромжлоод байхаар нь согтуу хүнтэй юу ярих вэ гээд орхисон юм. Үүний дараа буюу 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэр рүүгээ явж байхад Оийн гэрийн гадна машин нь байхгүй, мотоцикль байхаар нь гэрт нь орсон чинь О ганцаараа гэртээ унтаж байсан. Тухайн үед би архи уучихсан, халамцуу байсан. Оийг дуудаж босгоод мэндлээд та хэд хоногийн өмнө айлд хулгайд хардаад яаж байгаа юм бэ гэсэн чинь чи миний малыг авсан нь үнэн биз дээ гэж хэлээд хэрүүл маргаан болсон. Би уурандаа барилцаж аваад гэрт нь байсан хөх өнгийн сандлаар толгой хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр салаад би гэрээс нь гараад явсан. Удалгүй цагдаад дуудлага өгсөн байсан. Намайг нэг удаа хальт цохих шиг болсон ч оноогүй. Ямар нэгэн гэмтэл учраагүй. Тэгээд бид хоёр салсан юм. Гэртээ ганцаараа байсан. Цагдаа, эмнэлгийн машин ирэх үед эхнэр нь хамт ирсэн. Зодолдох үед О бид хоёроос өөр хүн байгаагүй. Би очиж уучлалт гуйсан. Ямар нэгэн санал гомдолгүй болсон байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 166 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. С.Оийн биед толгойн хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 27-28 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн Арлын Ухаагийн Зүүн Төнгөлөг гэх газарт С.О нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Унь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн Арлын Ухаагийн Зүүн Төнгөлөг гэх газарт хохирогч С.Оийг гэртээ байхад нь толгойн тус газарт нь сандлаар цохиж, эрүүл мэндэд нь толгойн хуйханд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч С.Оийн мэдүүлсэн “Намайг гэрт байсан цэнхэр өнгийн модон сандлаар толгой руу удаа дараа цохиж зодоод байсан учир би Утай барьцалдаж аваад миний толгой руу цохиж зодоод байсан цэнхэр өнгийн модон сандлыг булааж аваад болиулсан чинь Уманай гэрээс шууд гараад явсан. Тэгэхээр нь би гэртээ ганцаараа байсан учир Хашаат сумын төвд байсан эхнэр Ж.А руу шууд утсаар залгаад намайг гэртээ унтаж байхад Угэнэт орж ирээд миний толгойг сандлаар цохиж зодоод хагалчихлаа, чи цагдаад дуудлага өгөөдөхөөч хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/,
гэрч Ж.Агийн мэдүүлсэн “Би 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян багт сумын төвд байдаг гэртээ байж байтал тус сумын Цайдам багийн Арлын ухаагийн төнгөлөг гэх газраас манай нөхөр С.О гар утсаар 20 цаг 30 минутын үед залгаад намайг гэртээ унтаж байтал Угэрт ирээд намайг модон сандлаар цохиж зодоод толгой хагалчихлаа, чи цагдаад мэдэгд гэсэн учир би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Харин нөхөр ярьсны дараа Хашаат сумын Цайдам багийн Арлын ухаагийн зүүн төнгөлөг гэх газарт гэртээ эмч, цагдаа нартай очиход манай нөхрийн толгой 4 хэсэг газар хагарсан эмч нэлээн олон оёдол тавиад байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Э.Уын яллагдагчаар мэдүүлсэн “Оийг дуудаж босгоод мэндлээд та хэд хоногийн өмнө айлд хулгайд хардаад яаж байгаа юм бэ гэсэн чинь чи миний малыг авсан нь үнэн биз дээ гэж хэлээд хэрүүл маргаан болсон. Би уурандаа барилцаж аваад гэрт нь байсан хөх өнгийн сандлаар толгой хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр салаад би гэрээс нь гараад явсан. Удалгүй цагдаад дуудлага өгсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,
хохирогч С.Оийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 166 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Э.Унь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Э.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Унь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Э.Унь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн Арлын Ухаагийн Зүүн Төнгөлөг гэх газарт хохирогч С.Оийг гэртээ байхад нь толгойн тус газарт сандлаар цохиж, зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Уын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Э.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Унь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэрэглэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Хохирогч С.О нь шүүх хуралдаанд “хохирлоо аваагүй, нааш, цааш явсан замын зардлаа болон эмчилгээтэй холбоотой хохирлоо нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн боловч хохирлын талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгч Э.Уыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч нь бусад учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Унь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Унь энэ хэрэгт 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 5 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уын цагдан хоригдсон 5 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 40 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Уыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох боломжтой талаар мэдүүлсэн байх тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Эийн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уын цагдан хоригдсон 5 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 40 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний эдлэх ялаас хасч тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Унь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч Э.Унь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь бусад учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ