Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2020/00468

 

2020 02 14

181/ШШ2020/00468

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Н ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:, Х ХХК д холбогдох

 

Үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хаппифловерс ХХК-тай Хүүхэд асрагчийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан. Хүүхэд асрагч Т.Тэргэлээр 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатайгаар хүүхдээ асруулах, сарын цалинг 1 200 000 төгрөг байхаар болсон. Хүүхэд асрагч Хүүхдийн үзэмний шүүс ууж, ажлаасаа эрт тарах зэрэг зөрчлүүдийг гаргасан учир гэрээ цуцалсан. Хаппифловерс ХХК нь үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ гэчихээд өдийг хүртэл гурвалсан уулзалт хийгээгүй, үйлчлүүлэгчийнхээ санал гомдлыг огт сонсоогүй, харин ч элдэв шалтаг хэлэн, биднийг буруутган үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхгүй байх арга хайж байгаа нь зүй бус юм. Иймд Т.Тэргэлийн 10 хоног ажилласан 300 000 төгрөгийг хасч үлдэгдэл 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч М.Н нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие

Х ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Х ХХК нь хүүхэд асрах үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу үйлчилгээ үзүүлээгүй ба буцаан олгох ёстой байсан 900 000 төгрөгийг олгоогүй. Иймд миний бие 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр уг мөнгийг нэхэмжилсэн. Х ХХК нь уг мөнгийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр буцаан олгосон тул миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт гаргаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Х ХХК-ыг нэхэмжлэлийн шаардлага 900 000 төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байна.

 

Ийнхүү нэхэмжлэгч М.Н нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Х ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 900 000 /есөн зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Х ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Нандин-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 150 төгрөгнөөс 13 075 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 13 075 /арван гурван мянга далан тав/ төгрөгийг гаргуулж М.Нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА