| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2019/00463/и |
| Дугаар | 181/ШШ2020/00532 |
| Огноо | 2020-02-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2020/00532
| 2020 02 19 | 181/ШШ2020/00532 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,
Нэхэмжлэгч: Ч нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХБ ХХК-д холбогдох,
ЗГ-ВСС2013032913-1 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Зээлийн гэрээний үүрэгт 46 099 211 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Худалдаа, хөгжлийн банктай 2013 оны 06 сарын 25-ны өдөр ЗГ-ВСС2013032913-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 83 000 000 төгрөгийг зээлсэн байдаг. Энэхүү зээлийн гэрээнд нэхэмжлэгч Д.Ч мөн зээлдэгчээр гарын үсэг зурсан. Ө.Чулуун-Эрдэнэ нь 2018 оны 10 сарын 29-нд зуурдаар нас барсан. Тэрээр нас барах хүртлээ дээрх зээлийг зохих ёсоор төлж байсан. Одоогийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 44 531 742 60 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Ө.Чулуун-Эрдэнэ нас барснаар Д.Ч нь ЗГ-ВСС2013032913-1 дугаартай зээлийн гэрээний төлбөрийг төлж барагдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иргэн Д.Ч нь одоогоор ОСНААУГ-ын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх хоёрдугаар төвд бичиг хэрэг, архивын ажилтны алба хашдаг. Сарын 650 000 төгрөгийн үндсэн цалинтай бөгөөд охины хамт өрх толгойлон амьдардаг. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-т Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ хэмээн тус тус заасан байдаг. Ө.Чулуун-Эрдэнэ агсан нь зуурдаар нас барсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дэх хэсэгт хамаарах бөгөөд Б.Чулуун-Эрдэнэ агсан нь цаашид зээлийн гэрээний төлбөрийг төлж барагдуулах боломжгүй байх тул ЗГ-ВСС2013032913-1 дугаартай зээлийн гэрээг цуцлах үндэслэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь харилцан ойлголцсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Хариуцагч ХБ ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Ө.Чулуун-Эрдэнэ, Д.Ч нар нь 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тус банктай № ЗГ-ВСС2013032913-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ, 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр №БГВСС2013032913-1-1 тоот Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, мөн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ЗНГ-ВСС2013032913-1-1 тоот болон ЗНГ-ВСС2013032913-1-2 тоот Орон сууцны зээлийн нэмэлт гэрээ-г тус тус байгуулан 58 000,000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Ө.Чулуун-Эрдэнэ, Ч.Тэргэл нар нь дээрх № ЗГ-ВСС2013032913 тоот Орон сууцны зээлийн гэрээ, №БГВСС2013032913-1-1 тоот Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, мөн ЗНГ-ВСС2013032913-1-1 дугаар болон ЗНГ-ВСС2013032913-1-2 тоот Орон сууцны зээлийн нэмэлт гэрээ-ээр тус тус хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрсдийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204057392 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намъянжүгийн гудамж, 78 дугаар байрны 9 тоот хаягт байрлах 49.26 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно.
Зээлдэгч нар нь Орон сууцны зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргээ 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдсөн. Мөн зээлдэгч зээлийг буцаан төлөх чадваргүй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбараас тогтоогдож байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасны дагуу банкны зүгээс хариуцагч талд нэмэгдэл хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл үүссэн байна. Эдгээр шалтгаан нөхцөлөөс үүдэн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйл, мөн хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж, зээлийг нэн даруй буцаан шаардах бүрэн үндэслэлтэй болно. Иймд Ө.Чулуун-Эрдэнэ, Д.Ч нартай байгуулсан ЗГ-ВСС2013032913 тоот Орон сууцны зээлийн гэрээ-г цуцалж, зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 46 099 211.99 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр болох 388 450 төгрөгийг тус тус Д.Ч, Ч.Тэргэл нараас гаргуулж, Худалдаа, хөгжлийн банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү, Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Орон сууцны зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан иргэн Ч.Тэргэл, Ө.Чулуун-Эрдэнэ нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204057392 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намъянжүгийн гудамж, 78 дугаар байрны 9 тоот хаягт байрлах 49.26 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн Г.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай компантай байгуулсан ЗГ-ВСС2013032913-1 дугаартай Орон сууцны зээлийн гэрээг цаашид хуваарийн дагуу үргэжлүүлэхээр харилцан тохиролцсон байх тул 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ч нь хариуцагч ХБ ХХК-д холбогдуулан ЗГ-ВСС2013032913-1 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч ХБ ХХК-иас Д.Чт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 46 099 211 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нар нь ЗГ-ВСС2013032913-1 тоот зээлийн гэрээг хуваарийн дагуу үргэлжлүүлэн төлөхөөр хоорондоо харилцан тохиролцсон гэх үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Ийнхүү нэхэмжлэгч Д.Ч нь ХБ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан, ХБ ХХК нь Д.Чт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, ХБ ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Ч нь ХБ ХХК-д холбогдуулан ЗГ-ВСС2013032913-1 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлээсээ хариуцагч ХБ ХХК нь Д.Чт холбогдуулан гаргасан зээлийн төлбөрт 46,099,211 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзсаныг баталж, ХБ ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Чийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380 500 төгрөгнөөс 190 250 төгрөгийг, ХБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458 650 төгрөгнөөс 229 325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 190 250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Чт, 229 325 төгрөгийг гаргуулан ХБ ХХК-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА