| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2023/0051/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/61 |
| Огноо | 2023-07-25 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/61
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А-ийн М холбогдох эрүүгийн ... тоот хэргийг ...-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын .-ний ... өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, яс үндэс ..., эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ..., эхнэр ... хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ....-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, Б овогт А-ийн М /РД:.../
Шүүгдэгч А.М нь Дорноговь аймгийн ... сумын ....-р багийн нутаг дэвсгэр “...” гэх газарт 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгальд 1,141,719 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А-ийн М нь Дорноговь аймгийн Өргөн сумын ...-р багийн нутаг дэвсгэр “...” гэх газарт 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгальд 1,141,719 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх- ийн 6, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-13, гэрч Г.Б, О.Ж, Л.С, Л.Н, Г.Б нарын мэдүүлэг /хх-ийн 27-28, 14-15, 16-18, 19-24,29-33, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 43-45, “..." ХХК-ний автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 50-52, Байгал орчны зөвлөх "..." ХХК-ны Дорноговь аймаг ... сумын ... дүгээр багийн нутаг, ... гэх газарт хууль бус эвдсэн 0,06 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо, дүгнэлт /хх-ийн 58-72, төлбөр барагдуулах гэрээний хуулбар /хх-ийн 90-94, иргэний нэхэмжлэгч А.Р-ын мэдүүлэг /хх-ийн 175-176, шүүгдэгч А.М-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 109-110/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.М-т Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор ял санал болгож, шүүгдэгч хэргээ хүлээн зөвшөөрч 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч А.М-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох R290 LC7 загварын, шар өнгийн, ... улсын дугаартай экскаватор нь Л.Н-ын өмчлөлийн тээврийн хэрэгсэл мөн болох нь машин механизм түрээслэх гэрээ /хх-ийн 92-94, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 95/ зэргээр тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч А.М нь уг тээврийн хэрэгслийн үнэ 110,000,000 төгрөгийг төлж барагдуулахаа сайн дураараа илэрхийлсэн тул уг төлбөрийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв. Мөн уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 12 сарын 30-ны өдрийн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А-ийн М /РД:.../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-ийн М-ыг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая, дөрвөн зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох R290 LC7 загварын, шар өнгийн, ... улсын дугаартай экскаваторын үнэ 110,000,000 /нэг зуун арван сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар R290 LC7 загварын, шар өнгийн, ... улсын дугаартай экскаваторыг битүүмжилсэн 2022 оны 12 сарын 30-ны өдрийн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч А.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-т урьд авсан улсын хилээр гарахыг хориглох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц