Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 321

 

 

                            2020 оны 01 сарын 20 өдөр

 Дугаар 101/ШШ2020/00321

 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н / -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г

Хариуцагч: О нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 5,370,052 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н, хариуцагч нарын төлөөлөгч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.О нь ээжийнхээ хамт манайд ирж Э.Г (эгч, дүүс) солонгос улсад ажиллахаар явах болсон учир дансанд таван сая төгрөг байршуулах болсон учир та тэтгэврийн зээлээ авч өгөөч гэж хүсэлт тавьсан. Би зөвшөөрч 2017 оны 9 сарын 5 өдөр тэтгэврийн зээлийн гэрээ хийж 2017 оны 10 сарын 1-нээс 2019 оны 8 сарын 1 хүртэл нийт 23 сарын зээл Э.О батлан даалт гаргаж гарын үсэг зурж бүх мөнгийг О тоолж авсан зээлийн төлбөрийг cap бүрийн 5-ны дотор төлж байхаар амаар тохирсон Э.Г нь солонгос яваагүй худал үг байсан. Ээж охин, хүү нар хувааж авсан байсан Э.Г нь уралдааны машин авч унасан байсан зээлийн төлбөрөө хэл амтай өгч байсан. 2018 оны 8 сарын 23-нд Э.Г санал тавьж 4 сарын тэтгэврийн зээл авч өгөхийг гуйсан. Мөн эгч Э.О батлан даалт гаргаж зээлийн гэрээг дахин 2018 оны 9 сараас сунгаж дахин 9 сарын зээл авч өгсөн. Энэ 9 сарын зээлийн мөнгийг Э.Г 4 cap Э.О 1 cap ах Э.З 1 cap  би өөрөө 3 cap 2018 оны 9, 10 сарын зээлийг өөрөө төлсөн. 2018 оны 11 сарын зээлийг ах Э.З надад авчирч өгсөн. 2018 оны 12 сарын мөнгийг эгч Э.О нь өгсөн. 2019 оны 5 сарын 264,171 мянган төгрөг дутуу байгаа, 2019 оны 6 сарын төлбөрийг би өөрөө төлсөн, би өөрөө авсан. 3 сарын зээлээ төлж дууссан. Үндсэн зээлийн төлбөр 2019 оны 5 cap дутуу 264,171 төгрөг 2019-7, 8, 9, 10, 11, 12, 2020 оны 1, 2, 3, 4, 5 тэтгэврийн зээл нийт 5,370,052 төгрөгөө нэхэмжилж байна. 5 сараас хойш нэг ч төгрөг төлөөгүй. Миний амжиргааны эх үүсвэр болох тэтгэврийг зээл нэрээр худал хэлж аваад өгөхгүй, байгаа учир 5,370,052 төгрөг тэмдэгтийн хураамж 100,870 төгрөгийн хамт шийдвэрлэж өгнө үү.

Энэ хүмүүс төлбөрийн чадвартай хүмүүс хүний нүд тэс цохиод 2 сая төгрөг төлдөг. Одоо солонгос явж ажиллана гээд олон сая төгрөг төлсөн. Одоо надад ямар ч орлого байхгүй хоолтой хоолгүй явж байна. Би одоо 70 настай түлэх түлээ ч байхгүй. Бие сайнгүй байна. Миний нэхэмжлэлийг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Би тэтгэврийн зээл 2017.9.5-ны өдөр 8,468,442 төгрөг аваад О өгсөн. Сар бүрийн 5-с өмнө тэтгэврээ авахаар амаар тохирсон. Цаг хугацаандаа төлж байсан ба сүүлдээ төлөхөө больсон. 2018.8.24-ний өдөр 3,579,800 төгрөг аваад өгсөн. Эхнийх нь Солонгос явна гэж авсан. Дараагийнх нь Г эргэлтийн хөрөнгө хэрэгтэй гэж авсан. О Г-д өгөхийг харсан. О-ээс л нэхнэ. Г-аас нэхэх зүйлгүй. Зээл бүрэн төлөгдөөгүй байгаа. 2018.9, 10 сарын зээлийг би төлсөн. 2019.7.1-2020.5.31 хүртэлх зээлийн эргэн төлөлт болон 2019.5 сарын дутуу төлөлт нэхнэ. 5 сарынх нь 264,171 төгрөг. Нийт 11 сарын төлбөрт 5,105,881 төгрөг. Сард 464,171 төгрөг болно. Нийт 5,370,052 төгрөг нэхнэ. Би ганц бие хүн, амьдрал хүнд байна. Надад туслах хүн байхгүй. Би тэтгэврийн зээл аваад О-т зээлүүлсэн гэв.

 

            Хариуцагч нарын төлөөлөгч Г.Ц- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрнө. Би энэ мөнгийг авсан. Хүүгээ Солонгос явуулах гээд виз гараагүй. Бар түрээсэлж ажиллуулж байсан тул бараагаа зөөх гээд машин авсан. Урд нь ажил хийдэг байгаад ажлаасаа гарсан. Сар сардаа төлдөг байгаад ажлаасаа гараад, бар зарагдсан тул төлж чадахаа больсон. Бид 20-д жил холбоотой байсан. Банк тэтгэврийг бүтэн жил хаасан. Сая банкны зээл тэглэсэн тул сар бүр төлнө. Би сар бүр тэтгэврээ аваад 200,000 төгрөг төлөх л боломжтой. Өөр боломжгүй. Би залилъя гэж бодоогүй. Зээл гэж авсан гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Э.О, Э.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 5,370,052 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Гаас татгалзаж, зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь Э.Оээс шаардаж байна.

 

            Хариуцагч нарын төлөөлөгч Г.Ц- нь зээл авсан эсэх талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч байна.

 

            Шүүх дараах үндэслэлээр хариуцагч Э.От холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Э.Гад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагчийг гагцхүү нэхэмжлэгч тодорхойлох бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэлээ татан авах эрхтэй. Иймд нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Э.Гад холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Улмаар нэхэмжлэгч нь мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хариуцагч Э.Гад холбогдуулан энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд Э.Гад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тэмдэглэж байна.

 

            Хариуцагч Э.О нь төлөөлөгч Г.Ц-д 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2 удаа итгэмжлэл олгожээ. /хэргийн 13-14 дүгээр тал/ Энэхүү итгэмжлэлийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан бүх эрх буюу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эрхийг олгосон.

 

            Нэхэмжлэгч Н.Н болон хариуцагч Э.О нар нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Хаан банк” ХХК-тай ,,,,,,,, дугаар зээлийн гэрээ байгуулжээ. /хэргийн 4-6 дугаар тал/ Уг зээлийн гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдлийг 4,767,456.70 төгрөг, нэмж авах зээлийг 3,579,800 төгрөг, нийт зээлийн хэмжээг 8,347,256.70 төгрөг гэж тохиролцсон байна. Улмаар нэхэмжлэгч нь өмнөх болон сүүлийн зээлээр олгосон мөнгийг хариуцагч Э.О авч, захиран зарцуулсан гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нарын төлөөлөгч нь үүнийг үгүйсгэж, маргаагүй. Иймд нэхэмжлэгч болон хариуцагч Э.О нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

            Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу тодорхой хэсэг буцаан төлөгдсөн, үлдэх хэсэг болох 2019 оны 05 дугаар сарын төлбөрт 264,171 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрт сар бүр 464,171 төгрөгөөр тооцож, 5,105,881 төгрөг, нийт 5,730,052 төгрөг нэхэмжилнэ гэж тайлбарласан. Харин хариуцагч нарын төлөөлөгч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдана. Иймээс зохигчийн маргаагүй буюу зээлийг авсан эсэх, зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрт холбогдох мөнгөн дүн, түүнийг хариуцан төлөх талаар маргаагүй зүйлийг шүүх нотлох шаардлагагүй гэж үзлээ.

            Харин хариуцагч нарын төлөөлөгч нь зээлийн төлбөрийг сар бүр 200,000 төгрөгөөр төлөх санал гаргасныг нэхэмжлэгч нь зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагч Э.От холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Э.Оээс 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үүссэн үүрэгт нийт 5,730,052 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Н-эд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Э.Гад холбогдох нэхэмжлэлээс нэхэмжлэгч Н.Н татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Оээс 100,870 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧД.ГАНБОЛД