Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/66

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ц даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч  Б.С

Шүүгдэгч Б.М, Б.Э

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Б-ын М, Д овогт Б-ийн Э нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг ...-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, яс үндэс ..., эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ..., эхнэр, .... хүүхдийн хамт, Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, А овогт Б-ын М /РД:.../,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны.. . дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн .... суманд төрсөн, ... настай, яс үндэс халх, эрэгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, ....ажилтай, ам бүл ..., эхнэр,... хүүхдийн хамт, Дорноговь аймгийн.... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Д овогт Б-ийн Э /РД:.../

          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь ... ажилладаг ба ахлах ахлагч Б.Э-той бүлэглэж, 2022 оны 04 дүгээр сард Дорноговь аймгийн ... сумын ... дугаар багийн нутагт бэлчиж байгаад тус цэргийн ангийн үхэр сүрэгт нийлсэн Б.Г-ийн эзэмшлийн нийт 3,900,000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 тооны үхэр буюу алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж чихэндээ өөр эм, тамгатай байхад нь дахин эмлэж, тамгалж 2022 оны 06 дугаар сард малын тооллого хийж, цэргийн ангийн малын тооллогод оруулж завшсан,

Шүүгдэгч Б.Э нь ... ажиллаж байхдаа тус .... Б.М-тай бүлэглэж, 2022 оны 04 дүгээр сард Дорноговь аймгийн ... сумын.. . дугаар багийн нутагт бэлчиж байгаад тус ... үхэр сүрэгт нийлсэн Б.Г-ийн эзэмшлийн нийт 3,900,000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 тооны үхэр буюу алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж чихэндээ өөр эм, тамгатай байхад нь Дахин эмлэж, тамгалж 2022 оны 06 дугаар сард малын тооллого хийж, ... малын тооллогод оруулж завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтээр/

           ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 04 сарын 20-ны өдөр манай үхэр сүрэг хариуцдаг Д-г томилолтоор ажилтай явах хооронд орлож манай ахлагч П үхэр сүргээ хариуцаж байсан. Манай үхэр сүрэг бэлчээд улаан хонхрын уснаас уудаг байсан. Малчин цэргүүд хариуцаж услаад буцаагаад туугаад явдаг байсан.  04 сарын 20 дээр Г гуай манай бяруу байна гэж хэлээд авч явсан гэсэн. Би бол үхрээ хараад зүсэлж мэдэхгүй. Хилийн бүс рүү үхэр орж ирсэн зүйл байхгүй байсан. Тэгээд бид нар үхэр сүргээ танихгүй жараад үхэрт таних тэмдэг хийсэн байгаа. Сүүлд  П ирээд 7 хоног амралттай байсан. Тэр хооронд нь Г гуай ирээд манай үхэр танай үхэртэй нийлсэн байна үхрээ авмаар байна гээд ирэхээр нь би сайн мэдэхгүй байна хариуцдаг хүн нь чөлөө авсан байгаа ирэхээр нь уулзаад аваарай гэж хэлсэн. Тэрний дараа Г гуай цагдаа дээр очоод өөрийнхөө үхрийг хайлгаад манай үхрийг шалгахад тэдний үхэр гарч ирээгүй. Дараа нь бүх үхрээ хамаад зүслүүлээд хайлгахад Г гуайн 5 тооны үхэр гарч ирсэн. Тэгээд байж байгаад сар гарны дараа цагдаад гомдол гаргасан байснаар өнөөдөр ийм байдалд хүрсэн байна” гэжээ.

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би тус ангийн харуулын даргаар ажилладаг. 2021 оны 08 сард мал хариуцсан Д-г томилолтоор явах хугацаанд миний бие түр хугацаанд орлон гүйцэтгэх үүрэг гүйцэтгэсэн байгаа. 2022 оны 08 сар хүртэл 1 жилийн хугацаанд орлосон. Үхэр сүргийг би бол таньж мэдэхгүй. Г гуай 2, 3 удаа ирсэн. Би зүсэлж мэдэхгүй байгаа бол та очоод хариуцаж байгаа хүнд нь хэлээд аваарай гэж хэлсэн. Сүүлд нь надаас дахиад асуухаар нь би ажлаа өгсөн байгаа одоо хариуцсан хүмүүстэй нь учраа олоод аваарай гэж хэлсэн. Мэдэхгүй байгаадаа алдаа гаргачих шиг боллоо” гэжээ.

 

            Хохирогч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр санагдаж байна. Дорноговь аймгийн ... сумын ... дугаар багт бэлчдэг манай үхрээс халтар нүүртэй бор шар гунжин үнээ 1, охин хар бяруу 1, эвэртэй улаан засаатай бяруу 1, нуруугаараа цагаантай хар тарлан засаатай бяруу 1, тэгээд манай нөхөр Ганбат бид мухар хар бяруун гунж 2 нийт 6 үхэр алдагдсан. 2022 оны 05 дугаар сарын хоёр алдагдсан үхрээ хайсан боловч олдоогүй дундуур би өөрийн үхрээ .... сумын ... дугаар баг ... жуулчны баазын урд талд байрлах худаг дээр усалж байтал .... эзэмшлийн үхэрнүүд хилийн торноос гарч ирээд ... худгаас үхрээ усалсан. Энэ үеэр би хилийн цэргийн үхэр дундуур алдагдсан үхэрнүүдээ хайсан чинь 2022 оны 04 дүгээр сард алга болсон манай 2 мухар хар бяруун гунжны 1 нь байж байхаар нь хилийн цэргийн малын суурины ахлагч гэх Э дээр очоод манай үхэр байна гээд имийг нь үзүүлсэн чинь тийм байна гэж хэлээд надад манай 2022 оны 05 дугаар сарын сүүлээр худаг дээр дахин үхрийг өгөөгүй явсан таараад би малын суурины ахлагч жа гэх Э-т хандан чи манай алдагдсан үхрийг яагаад өгөхгүй байгаа юм бэ? Сар гаран боллоо, им тамга нь байна шүү дээ, чи харалдаа гэж хэлсэн чинь Э ... өг өг гээд би үхрээ авсан. ...08 дугаар сарын 25-ны өдөр би мал малладаг таньдаг хүүхдийн мотоциклийн ард суугаад хилийн цэргийн үхэр торноосоо гарчихсан бэлчиж байхаар нь очоод алдагдсан үхрээ хайсан чинь манай халтар нүүртэй бор шар гунжин үнээ маань тулгалчихсан, охин хар бярууг маань ээмэглэчихсэн, эвэртэй улаан засаатай бярууг маань ээмэглээд засчихсан, нуруугаараа цагаантай хар тарлан засаатай бярууг маань мөн засаад шар өнгөтэй ээмэглэчихсэн байхаар нь би гар утсаараа бичлэг хийгээд хилийн цэргийн ахмад М-т үзүүлээд явсан. М тухайн үед надад манай малчин Д-г ирэхээр болно гэж хэлсэн. ... Мөн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр намайг цагдаатай хамт хилийн цэргийн хэсэг үхэр дээр очиход манай 2021 оны 07 дугаар сард ...-ын худаг дээрээс алга болсон сарман нүүртэй шүдлэн эр үхэр маань байж байхаар нь би манай түрүү жилийн алдагдсан үхэр энд байна гэж хилийн цэргийн Д, М хоёрт хэлсэн чинь энэ манай тугалан үхэр, нас гүйцсэн эр үхэр гэж хэлсэн. Тэр манай үхэр бол нас гүйцсэн эр үхэр огтоос биш байсан. Миний хувьд гомдолтой байна. ... дугаар ангийн малчид удаа дараа манай малнаас хулгайлж байгаад гомдолтой байна. Одоо бүр имийг нь өөрчлөөд манай мал гээд сууж байх юм гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149-153/

            Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 2-4/

            Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 15-19, 49-67, 113-135, 193-240, 2-р хх-ийн 1-19/

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 25-30/

            Мал тооллогын маягт, бүртгэл, ... компаний шинжээчийн .... дугаартай ...Халтар үнээ 1,200,000 төгрөг улаан охин тугал 300,000 төгрөг, хар тарлан эр бяруу 800,000 тегрег хар охин бяруу 800,000 төгрөг, буурал хошуутай улаан эр бяруу 800,000 төгрөг нийт 3,900,000 төгрөг гэх дүгнэлт /1-р хх-ийн 92-96/

           ... компаний шинжээчийн ... дугаартай үхэр толгой 1 ширхэг нь 1,300,000 төгрөг ..." гэх дүгнэлт /1-р хх-ийн 142-144/

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 147/

            Малын суурийн ахлагчийн ажлыг хүлээлцсэн тухай акт, албан тушаалын тодорхойлолтууд /2-р хх-ийн115-116/

            Шүүгдэгч Б.Э-ын урьд эрүүгийн хариуцлагад холбогдсон эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 158/

            Шүүгдэгч Б.М-ын урьд эрүүгийн хариуцлагад холбогдсон эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 159/

Шүүгдэгч Б.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Дорноговь аймгийн .... сумын...-р багийн засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 188-192/

 

Хил хамгаалах ерөнхий газрын даргын ...-ны өдрийн Б/66 дугаартай “Б.М-ыг дэвшүүлэн томилох тухай” тушаалын хуулбар /2-р хх-ийн 203/

 

...р ангийн захирагчийн ....-ны өдрийн... дугаартай “зохицуулан томилох тухай” тушаалын хуулбар /2-р хх-ийн 204/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б-ын М нь ... дугаар ангийн хөдөө аж ахуйн албаны даргаар ажилладаг ба ... Б.Э-той бүлэглэж, 2022 оны 04 дүгээр сард Дорноговь аймгийн ... сумын .... дугаар багийн нутагт бэлчиж байгаад тус цэргийн ангийн үхэр сүрэгт нийлсэн хохирогч Б.Г-ийн эзэмшлийн нийт 3,900,000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 тооны үхэр буюу алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж чихэндээ еер им, тамгатай байхад нь дахин имлэж, тамгалж 2022 оны 06 дугаар сард малын тооллого хийж, цэргийн ангийн малын тооллогод оруулж завшсан,

Шүүгдэгч Б-ийн Э нь тус ангид харуулын даргаар ажиллаж байхдаа тус ангийн ... дугаар ангийн хөдөө аж ахуйн албаны дарга Б.М-тай бүлэглэж, 2022 оны 04 дүгээр сард Дорноговь аймгийн ... сумын ... дугаар багийн нутагт бэлчиж байгаад тус цэргийн ангийн үхэр сүрэгт нийлсэн хохирогч Б.Г-ийн эзэмшлийн нийт 3,900,000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 тооны үхэр буюу алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж чихэндээ өөр им, тамгатай байхад нь дахин имлэж, тамгалж 2022 оны 06 дугаар сард малын тооллого хийж, цэргийн ангийн малын тооллогод оруулж завшсан үйл баримт болжээ.

 

            Шүүгдэгч Б-ын М, Б-ийн Э нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

            Шүүгдэгч Б-ын М, Б-ийн Э нар хохирогч Б.Г-ийн эзэмшлийн нийт 3,900,000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 тооны үхэр буюу алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж чихэндээ өөр им, тамгатай байхад нь дахин имлэж, тамгалж 2022 оны 06 дугаар сард малын тооллого хийж, цэргийн ангийн малын тооллогод оруулж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр санагдаж байна. Дорноговь аймгийн ... сумын ... дугаар багт бэлчдэг манай үхрээс халтар нүүртэй бор шар гунжин үнээ 1, охин хар бяруу 1, эвэртэй улаан засаатай бяруу 1, нуруугаараа цагаантай хар тарлан засаатай бяруу 1, тэгээд манай нөхөр Г бид мухар хар бяруун гунж 2 нийт 6 үхэр алдагдсан. 2022 оны 05 сарын үед хоёр алдагдсан үхрээ хайсан боловч олдоогүй, өөрийн үхрээ ... сумын ...дугаар баг ..-ын жуулчны баазын урд талд байрлах худаг дээр усалж байтал ... дугаар ангийн эзэмшлийн үхэрнүүд хилийн торноос гарч ирээд ...-ын худгаас үхрээ усалсан. Энэ үеэр би хилийн цэргийн үхэр дундуур алдагдсан үхэрнүүдээ хайсан чинь 2022 оны 04 дүгээр сард алга болсон манай 2 мухар хар бяруун гунжны 1 нь байж байхаар нь хилийн цэргийн малын суурины ахлагч гэх Э дээр очоод манай үхэр байна гээд имийг нь үзүүлсэн чинь тийм байна гэж хэлээд надад өгөөгүй. Манай үхрийг 2022 оны 05 дугаар сарын сүүлээр худаг дээр дахин үхрийг өгөөгүй явсан таараад би малын суурины ахлагч жа гэх Э-т хандан чи манай алдагдсан үхрийг яагаад өгөхгүй байгаа юм бэ? сар гаран боллоо, им тамга нь байна шүү дээ, чи харалдаа гэж хэлсэн чинь Э ... өг өг гээд би үхрээ авсан. ...08 дугаар сарын 25-ны өдөр би мал малладаг таньдаг хүүхдийн мотоциклийн ард суугаад хилийн цэргийн үхэр торноосоо гарчихсан бэлчиж байхаар нь очоод алдагдсан үхрээ хайсан чинь манай халтар нүүртэй бор шар гунжин үнээ маань тулгалчихсан, охин хар бярууг маань ээмэглэчихсэн, эвэртэй улаан засаатай бярууг маань ээмэглээд засчихсан, нуруугаараа цагаантай хар тарлан засаатай бярууг маань мөн засаад шар өнгөтэй ээмэглэчихсэн байхаар нь би гар утсаараа бичлэг хийгээд хилийн цэргийн ахмад М-т үзүүлээд явсан. М тухайн үед надад манай малчин Д-г ирэхээр болно гэж хэлсэн. ... Мөн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр намайг цагдаатай хамт хилийн цэргийн хэсэг үхэр дээр очиход манай 2021 оны 07 дугаар сард ...-ын худаг дээрээс алга болсон сарман нүүртэй шүдлэн эр үхэр маань байж байхаар нь би манай түрүү жилийн алдагдсан үхэр энд байна гэж хилийн цэргийн Д, М хоёрт хэлсэн чинь энэ манай тугалан үхэр, нас гүйцсэн эр үхэр гэж хэлсэн. Тэр манай үхэр бол нас гүйцсэн эр үхэр огтоос биш байсан. Миний хувьд гомдолтой байна. ... дугаар ангийн малчид удаа дараа манай малнаас хулгайлж байгаад гомдолтой байна. Одоо бүр эмийг нь өөрчлөөд манай мал гээд сууж байх юм гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149-153/, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 2-4/, эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 15-19, 49-67, 113-135, 193-240/, /2-р хх-ийн 1-19/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 25-30/, мал тооллогын маягт, бүртгэл, ... компаний шинжээчийн ... дугаартай ...Халтар үнээ 1,200,000 төгрөг улаан охин тугал 300,000 төгрөг, хар тарлан эр бяруу 800,000 төгрөг хар охин бяруу 800,000 төгрөг, буурал хошуутай улаан эр бяруу 800,000 төгрөг нийт 3,900,000 төгрөг гэх дүгнэлт /1-р хх-ийн 92-96/, .... компаний шинжээчийн ... дугаартай үхэр толгой 1 ширхэг нь 1,300,000 төгрөг ..." гэх дүгнэлт /1-р хх-ийн 142-144/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 147/, малын суурийн ахлагчийн ажлыг хүлээлцсэн тухай акт, албан тушаалын тодорхойлолтууд /2-р хх-ийн115-116/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.М, Б.Э нар нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэж, бусдад 3,900,000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн ... дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.М, Б.Э нарын өмгөөлөгч О.Ү нь “малыг ээмэглэснээрээ бид эзэмшилдээ шилжүүлж авъя гээд шууд санаатай үйлдлээр гэмт үйлдлийг хийсэн зүйл хавтаст хэргээс бүрэн тогтоогдож нотлогдохгүй байна. Яг шүүгдэгч нарыг завшсан гэмт хэргийг үйлджээ гэсэн нотлох баримт хэргээс харагдахгүй байна.  Малыг өгөхгүй байгаа нэг шалтгаан нь яг хилийн цэргийн бүртгэлтэй байгаа мал нь мөн үү биш үү гэдгийг танихгүй байсан. Завших шууд санаатай үйлдэл юугаар илэрч гарч ирэх юм бэ? гэдэг зүйл ажиглагдахгүй байгаа учир энэ хүмүүсийн гэм буруу гэж байхгүй байна. Тиймээс шүүхээс шүүгдэгч нарыг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч” гэж мэтгэлцэв. Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Ү-ын шүүгдэгч нарыг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Учир нь: шүүгдэгч нар нь хохирогчийн өмчлөлийн 5 толгой үхрийг өөр им тамгатай байгааг мэдсээр байж, цэргийн ангийн им, тамгаар дахин имэлж, тамгалж цэргийн ангийн малын дансанд оруулж тоолуулснаар  нь гэмт хэргийг санаатай үйлдсэн болох нь тогтоогдож байна. Хохирогч Б.Г-г манай мал танай үхэрт сүрэгт нийлсэн байна гэж хэлсээр байтал малыг нь өгөлгүй цэргийн ангийн им тамга дарсан явдал нь гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч нарыг малын зүс танихгүй гэдэг нь гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд шүүгдэгч нарыг алдуул малыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан тул шүүгдэгч нар нь алдуул малыг завших гэмт хэргийг санаатай нэгдэж үйлдсэн тул бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч нь хохирогч Б.Г-ийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч нь шүүгдэгч нараас ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.М, Б.Э нарыг бусдад төлөх  төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нарт хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Манлайбаяр, Б.Энхболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.М, Б.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.М, Б.Э нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч нарт тус бүр 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох санал гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Б.Э нарын хувийн зан төлөв, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,   гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл болсон байдал болон шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн байдал зэргийг  тал бүрээс нь харгалзан шүүгдэгч нарт тус бүр 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.  

Шүүгдэгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан торгуулийн ялыг сайн дураар төлөх хугацаанд төлөх боломжтой тул хэсэгчлэн төлүүлэх талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул түүнд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Б-ын М /РД:.../,  Д овогт Б-ийн Э /РД:.../ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Б-ын М, Д овогт Б-ийн Э нарыг тус бүр 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар   шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Б.Э нар нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Шүүгдэгч Б.М, Б.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.М, Б.Э нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.Ц