| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2022/0061/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/67 |
| Огноо | 2023-08-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Д.З
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Э овогт Б-ын С-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг ...-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .... оны.. . дугаар сарын ...-ний өдөр ... хотод төрсөн, ...настай, эрэгтэй, яс үндэс.. ..., . боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа ачаа, ... ажилтай, ам бүл .., эхнэр,... хүүхдийн хамт, Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгийн торгох ял нийт 3,300,000 төгрөгийн торгох ял шийтгэгдсэн, Э овогт Б-ын С /РД:.../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн орчим Дорноговь аймгийн ... сумын ... дүгээр баг, ... тоотод өөрийн эхнэр Б.Х-ийг бие засах өрөөнд дуудахад ирсэнгүй гэх шалтгаанаар гараараа хоолойг нь боож, зүүн хацар хэсэгт нь гараараа алгадаж газарт унахад нь хөлөөрөө эрүү, чих хэсэгт нь өшиглөж зодсон, 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Б.Х-ийг хүү ханиад хүрсэн юм шиг байна гэхэд нь уурлаж, хоолойг нь боож, гараараа цээж, хэвлий хэсэг рүү цохиж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, доод уруулд няцарсан шарх, баруун чихэнд зулгаралт, дээд уруул, эрүү, баруун шуу, зүүн бугалга, зүүн тохойнд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Дорноговь аймаг ... сум ... дүгээр багийн нутаг дэвсгэрт ... дугаар байрны гадаа 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 17:00 цагийн үед хохирогч У.Ц-тэй маргалдан улмаар гартаа атгасан чулуугаар зүүн нүдний дээд хэсэгт цохиж зүүн хөмсөгний дээд талд язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Сэр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 09 сард Ц гэх залуутай маргалдсан. Эхнэр хүүхдээ дагуулаад эгчийнхээ гэрт очих гээд явж байгаад Ц-ийн машины хажуугаар өнгөрөхдөө толийг нь санаандгүй шүргэчихсэн юм. Тэгсэн чинь Ц гарч ирээд маргалдсан. Тухайн үед бид хоёр хоёулаа уусан байсан. Учиргүй гар хөлөөрөө цохилцоогүй ч, би Ц-ийг толгой руу нь газарт байсан чулуу аваад цохисон. Тэгээд тэр дороо 2 тийшээ болоод эхнэр цагдаа дуудсан. 2022 оны өвөл ажлаа тараад ирсэн чинь эхнэр уусан маягтай байсан. Манай бага хүүхэд 4 настай юм. Тэр уурандаа би гараад найзуудтайгаа ууж орж ирээд эхнэртээ агсам тавиад зодсон. Маргааш нь эхнэрийг хувийн эмнэлэгт очоод үзүүлээдэх гэсэн чинь үзүүлээгүй хот руу явсан байсан. Хотод очоод Баянзүрх дүүргийн цагдаа дээр гомдол гаргаад тэндээс наашаа Замын-Үүд рүү ирсэн. Тэрнээс сарын дараа бид хоёр эвлэрсэн. Одоо бол янз бүрийн асуудал байхгүй. Ц гэх залуутай цагдаа дээр өргөдөл гомдол гэж байхад уулзсан тэр өдрөөс хойш уулзаагүй” гэжээ.
Хохирогч У.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ... дугаар байрны гадаа.. машины урд талын суудал дээр суугаад тэндээсээ хөдөлж амжаагүй, утсаар яриад сууж байсан чинь С гэх залуу машины толийг гараараа түлхээд арагшаагаа хөдөлгөчихсөн тэгэхлээр нь би "хөөе яаж байна аа" гэсэн чинь андуурчхаж гэсэн. ... нөгөө залуу хашаанаас ганцаараа эргээд гараад ирчихсэн гараараа даллаад байхаар нь би машинаасаа бууж очоод газрын дундаа уулзсан би зууралдаад авсан чинь намайг унагаах үед би доор нь унасан, тэгэхлээр нь би өөрөө эргээд дээр нь гарчихсан, тэгтэл С нь гартаа жижиг хэмжээтэй чулуу атгачихсан байсан. ...С нь гартаа атгасан чулуугаараа миний зүүн нүдний дээд хэсэгт чулуугаар цохисон, тэр үед гэмтэл үүсээд миний зүүн нүдний дээр талаас цус гарч эхэлсэн, мөн уруулын дээд хэсэгт гараараа цохисон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38/
Хохирогч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймаг, ... сумын ... тоот гэртээ байхад нөхөр С нь согтуурсан үедээ 21 цагийн орчимд бие засах өрөөнд дуудаад байхаар нь очихгүй байсан чинь гарч ирээд дуудаад байхад яагаад хүрч ирэхгүй байгаа гичий вэ гэж хэлээд гараараа хоолой боогоод зүүн хацар хэсэгт нь гараараа алгадсан тэгээд би газар унахад хөлөөрөө эрүү хэсэгрүү өшиглөөд босоод суухад чихний хажуу талруу өшиглөж зодсон. Тэгээд унтаад өгсөн маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүү Х Ханиагаад байхаар нь хүү ханиад хүрчихсэн юм шиг байна гэж хэлэхэд надруу ... 2020 онд намайг уурлаж хоолой боож гараараа цээж хэсэгт цохиж элэгдсэн хэвтэрт ортол зодоод би цагдаагийн байгууллагад хандаж байсан Сонгинохайрхан дүүргийн шүүхээр ороод торгуулийн ял авч байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127-128/
Гэрч Ж.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг харсан чинь Ц машинаас буусан нөгөө С нь хашаанаасаа гараад ирж байсан, тэд уулзаад шууд барьцалдаж аваад газар унасан тэгээд дээр, доороо орсон. ...С нь баруун гартаа ямар нэгэн зүйл барьчихсан /би чулуу барьчихсан байна гэж харсан/ тэгтэл Ц-ийн духны зүүн дээд хэсгээс цус гарч эхэлсэн. ...тэгээд би салгах гэж оролдсон боловч дийлэхгүй байсан энэ үед С-тай хамт явж байсан эмэгтэй бас салгах гэж оролдсон боловч дийлээгүй. ... өөр бусад хүн зодолдоод оролцоогүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41/
Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...автомашины толинд санамсаргүй байдлаар хүрчихсэн. ...машинд байсан залуу бууж ирээд араас орилоод. ...манай нөхөр буцаад нөгөө залуу дээр очтол нөгөө залуу шууд дайраад унагаах гээд өөрөө хамт унасан, тэгээд салгах гэж ойртож болдоггүй, хүүхдээ орхиж болохгүй байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44/
Гэрч Ш.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х манай гэрт хүүтэйгээ амьдарч байгаа. Хамгийн сүүлд яагаад Х С-с зугтаж манайд ирэх болсон бэ? гэвэл тухайн үед С-т зодуулсан юм шиг байна лээ ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 132-133/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн ... дугаартай "... Б.Х-ийн биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, доод уруулд няцарсан шарх, баруун чихэнд зулгаралт, дээд уруул, эрүү, баруун шуу, зүүн бугалга, зүүн тохойнд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна ... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 157-158/
Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны ...-ний өдрийн . ...дугаартай "..У.Ц-ийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно" гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 29-30/
Яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн31-32/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 09-13/
Эд мөрийн баримт хураан авч, хүчинтэйд тооцох тухай ...-ны өдрийн Прокурорын тогтоол /1-р хх-ийн 15/
Самсунг А-15 маркийн гар утсанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн16-17/
... ХХК-ны Самсунг А-15 маркийн гар утсанд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 19-20/
Хохирогч У.Ц-т гар утасны болон эмчилгээний зардалд 360,000 төгрөг тушаасан баримт /1-р хх-ийн 100/
Хохирогч Б.Х-ын эмчилгээний зардалд 334,000 төгрөг тушаасан баримт /2-р хх-ийн 02/
Хохирогч Б.Х-ын авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ЭМД-ын сангаас зарцуулсан зардлын дүн / 1-р хх-ийн 186/
Иргэний нэхэмжлэгч Э.Б-ын мэдүүлэг /1-р хх-ийн 191-193/
Шүүгдэгч Б.С-ын нь урьд эрүүгийн хариуцлагад холбогдсон эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 61-62/
Шүүгдэгч Б.С-ын ам бүл,торшин суугаа хаягыг тодорхойлсон ... сумын ...-р багийн ажлын албаны тодорхойлолт /1-р хх-ийн 174/
Шүүгдэгч Б.С-ын иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 65/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б-ын С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн орчим Дорноговь аймгийн ... сумын ... дүгээр баг, .... тоотод өөрийн эхнэр Б.Х-ийг бие засах өрөөнд дуудахад ирсэнгүй гэх шалтгаанаар гараараа хоолойг нь боож, зүүн хацар хэсэгт нь гараараа алгадаж газарт унахад нь хөлөөрөө эрүү, чих хэсэгт нь өшиглөж зодсон, мөн 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Б.Х-ийг хүү ханиад хүрсэн юм шиг байна гэхэд нь уурлаж, хоолойг нь боож, гараараа цээж, хэвлий хэсэг рүү цохиж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, доод уруулд няцарсан шарх, баруун чихэнд зулгаралт, дээд уруул, эрүү, баруун шуу, зүүн бугалга, зүүн тохойнд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймаг ... сум ... дүгээр багийн нутаг дэвсгэрт ... дугаар байрны гадаа 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 17:00 цагийн үед хохирогч У.Ц-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж гартаа атгасан чулуугаар зүүн нүдний дээд хэсэгт цохиж зүүн хөмсөгний дээд талд язарсан шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болжээ.
Шүүгдэгч Б-ын С энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Б.С хохирогч Б.Х-ийг бие засах өрөөнд дуудахад ирсэнгүй гэх шалтгаанаар гараараа хоолойг нь боож, зүүн хацар хэсэгт нь гараараа алгадаж газарт унахад нь хөлөөрөө эрүү, чих хэсэгт нь өшиглөж зодсон, мөн 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Б.Х-ийг хүү ханиад хүрсэн юм шиг байна гэхэд нь уурлаж, хоолойг нь боож, гараараа цээж, хэвлий хэсэг рүү нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, доод уруулд няцарсан шарх, баруун чихэнд зулгаралт, дээд уруул, эрүү, баруун шуу, зүүн бугалга, зүүн тохойнд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн Дорноговь аймаг ... сум ... дүгээр багийн нутаг дэвсгэр, ... дугаар байрны гадаа 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 17:00 цагийн үед хохирогч У.Ц-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж гартаа атгасан чулуугаар зүүн нүдний дээд хэсэгт цохиж зүүн хөмсөгний дээд талд язарсан шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч У.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...нөгөө залуу хашаанаас ганцаараа эргээд гараад ирчихсэн гараараа даллаад байхаар нь би машинаасаа бууж очоод газрын дундаа уулзсан би зууралдаад авсан чинь намайг унагаах үед би доор нь унасан, тэгэхлээр нь би өөрөө эргээд дээр нь гарчихсан, тэгтэл С нь гартаа жижиг хэмжээтэй чулуу атгачихсан байсан. С нь гартаа атгасан чулуугаараа миний зүүн нүдний дээд хэсэгт чулуугаар цохисон, тэр үед гэмтэл үүсээд миний зүүн нүдний дээр талаас цус гарч эхэлсэн, мөн уруулын дээд хэсэгт гараараа цохисон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38/, хохирогч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймаг, ... сумын .... тоот гэртээ байхад нөхөр С нь согтуурсан үедээ 21 цагийн орчимд бие засах өрөөнд дуудаад байхаар нь очихгүй байсан чинь гарч ирээд дуудаад байхад яагаад хүрч ирэхгүй байгаа гичий вэ гэж хэлээд гараараа хоолой боогоод зүүн хацар хэсэгт нь гараараа алгадсан тэгээд би газар унахад хөлөөрөө эрүү хэсэгрүү өшиглөөд босоод суухад чихний хажуу тал руу өшиглөж зодсон. Тэгээд унтаад өгсөн маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүү Х Ханиагаад байхаар нь хүү ханиад хүрчихсэн юм шиг байна гэж хэлэхэд над руу ... 2020 онд намайг уурлаж хоолой боож гараараа цээж хэсэгт цохиж элэгдсэн хэвтэрт ортол зодоод би цагдаагийн байгууллагад хандаж байсан Сонгинохайрхан дүүргийн шүүхээр ороод торгуулийн ял авч байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127-128/, гэрч Ж.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг харсан чинь Ц машинаас буусан нөгөө С нь хашаанаасаа гараад ирж байсан, тэд уулзаад шууд барьцалдаж аваад газар унасан тэгээд дээр, доороо орсон байсан. ...С нь баруун гартаа ямар нэгэн зүйл барьчихсан /би чулуу барьчихсан байна гэж харсан/ тэгтэл Ц-ийн духны зүүн дээд хэсгээс цус гарч эхэлсэн тэгээд би салгах гэж оролдсон боловч дийлэхгүй байсан энэ үед С-тай хамт явж байсан эмэгтэй бас салгах гэж орлосон боловч дийлээгүй.. өөр бусад хүн зодолдоод оролцоогүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41/ гэрч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...автомашины толинд санамсаргүй байдлаар хүрчихсэн. ...машинд байсан залуу бууж ирээд араас орилоод ...манай нөхөр буцаад нөгөө залуу дээр очтол нөгөө залуу шууд дайраад унагаах гээд өөрөө хамт унасан, тэгээд салгах гэж ойртож болдоггүй, хүүхдээ орхиж болохгүй байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44/, гэрч Ш.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х манай гэрт хүүтэйгээ амьдарч байгаа. Хамгийн сүүлд яагаад Х яагаад С-аас зугтаж манайд ирэх болсон бэ гэвэл тухайн үед С-т зодуулсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 132-133/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 157-158/, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны ...-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 29-30/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 09-13/, Эд мөрийн баримт хураан авч, хүчинтэйд тооцох тухай ...-ны өдрийн Прокурорын тогтоол /1-р хх-ийн 15/, Самсунг А-15 маркийн гар утсанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн16-17/, ... ХХК-ны Самсунг А-15 маркийн гар утсанд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 19-20/, хохирогч У.Ц-т гар утасны болон эмчилгээний зардалд 360,000 төгрөг тушаасан баримт /1-р хх-ийн 100/, хохирогч Б.Х-ын эмчилгээний зардалд 334,000 төгрөг тушаасан баримт /2-р хх-ийн 02/, хохирогч Б.Х-ын авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ЭМД-ын сангаас зарцуулсан зардлын дүн / 1-р хх-ийн 186/, иргэний нэхэмжлэгч Э.Б-ын мэдүүлэг /1-р хх-ийн 191-193/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.С нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.С нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч нь хохирогч Б.С хохирогч У.Ц-ийн гар утасны болон эмчилгээний зардалд 380,000 төгрөгийг, хохирогч Б.Х-ын эмчилгээний зардалд 334,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан мөн шүүгдэгч Б.С нь хохирогч Б.Х-ын авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ЭМД-ын сангаас зарцуулсан 215,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч илэрхийлсэн тул шүүгдэгч Б.С-аас хохирогчийн авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 215,000 төгрөийг гаргуулж, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.С нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эд мөрийн баримтаар хураагдсан 9х3х3.5 хэмжээтэй нэг ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарын урьд нь мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж шүүхээс торгуулийн ялаар шийтгүүлж байсан зэрэг хувийн зан төлөв, мөн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр 3 удаа үйлдсэн, нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө заримыг төлж, заримыг төлөхөө илэрхийлсэн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид 4 сарын хугацаагаар Замын-Үүдийн нутаг дэвсгэрээс гадагш явахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн цэсээр тогтоож, 4 /дөрөв/ сарын хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул түүнд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрхий мэргэн овогт Баасанбаярын Сэргэлэнбаатар /РД: УП88060416/-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Эрхий мэргэн овогт Баасанбаярын Сэргэлэнбаатарыг 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн цэсээр тогтоож, 4 /дөрөв/ сарын хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 9х3х3.5 хэмжээтэй нэг ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Сэргэлэнбаатараас хохирогч Б.Хараанижидын эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 215,000 /хоёр зуун арван таван мянган/ төгрөгийг гаргуулж, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.
7. Шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ