Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 199

 

                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ би даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Жавхлан,

Улсын яллагч: Д.Цэнгэлмаа,

Хохирогч: Б.Нямжаргал,

Шүүгдэгч: Б.Бариашир түүний өмгөөлөгч Г.Тулга /1921/  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өвөр долоо овогт  Болдын Бариаширд холбогдох эрүүгийн 201626020727 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны  10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

           Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, халх, эрэгтэй, дээд боловcpолтой, Мөнх Ливра ХХК-д ня-бо ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 12 айлын 2-5 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, РД:УА83050615 регистрийн дугаартай, Өвөр долоо овгийн Болдын Бариашир.

 

Шүүгдэгч Б.Бариашир нь давтан үйлдлээр 2015 оны 10 дугаар сарын 10-ны  өдрөөс Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хар хорин худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Хаан банкинд иргэн Х.Отгончимэгт Улаанбаатар хотын банкнаас орон сууцны 8 хувийн зээлд хамруулж өгөх гэх нэрийдлээр хуурч мэхлэн:

1. 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хохирогчид банкны хүмүүстэй хоолонд орохоор боллоо 200.000 төгрөг шилжүүлээрэй гэж 100.000 төгрөгийг Бариашир өөрийн 5751104293 дугаарын Хаан банкны дансанд шилжүүлэн авсан,

2. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1.350.000 төгрөгийг Бариашир өөрийн 5751104293 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлэн авсан,

3. 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч руу залгаад банкны хүн мөнгөө нэхээд байна гэж 150.000 төгрөгийг Бариашир өөрийн 5751104293 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлэн авсан,

4. 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч руу залгаад мөнгөний хэрэг болоод байна гэж 400.000 төгрөгийг Бариашир өөрийн 5751104293 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлүүлэн авсан,

5. 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр банкны ажилтанд өгөх гэж байна материалыг өгчихсөн зөвлөлийн хорооны хурлаар орох гэж байна мөнгөний хэрэг болоод байна нөгөө 3 сая мөнгөнийхөө үлдэгдэлийг өгөөрэй гэж 150.000 төгрөгийг Бариашир өөрийн 5751104293 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлэн авсан,

6. 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Бариашир нь утсаар залгаад хурлаар ороод батлагдлаа боломжоороо мөнгө өгөөч гэж 500.000 төгрөгийг Бариашир өөрийн 411011422 дугаарын Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлэн авсан,

7. 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Бариашир нь хохирогчид мөнгө өгөөч, банкны хүмүүсийг хоолонд оруулах гэс юм, хурлын шийдвэр дээр нэг хүн гарын үсэг зурахаас татгалзсан, хоолонд оруулах мөнгө өгөөч гэж 200.000 төгрөгийг 411011422 дугаарын Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлэн авсан,

8. 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Бариашир өөрийн 5751104293 дугаарын Хаан банкны зээл бүтээж өглөө гэж хохирогчид итгүүлэн 500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

9. 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөнгөний хэрэг байна гэхээр хамт ажилладаг Намсрай овогтой Нарантуяагийн данснаас Отгончимэг нь 450.000 төгрөгийг Бариашир өөрийн 5751104293 дугаарын өөрийн Хаан банкны данс руу шилжүүлүүлсэн,

10. 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөнгөний хэрэг байна гэхээр хамт ажилладаг Намсрай овогтой Нарантуяагийн данснаас Х.Отгончимэг нь 300.000 төгрөгийг Бариашир өөрийн 5751104293 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлүүлсэн,

11. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөнгөний хэрэг байна гэхээр хамт ажилладаг Намсрай овогтой Нарантуяагийн данснаас хохирогч Х.Отгончимэг нь 100.000 төгрөгийг Бариашир өөрийн 5751104293 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлүүлсэн, нийт 4.200.000 төгрөгийг залилан авсан,

 

2. Чингэлтэй дүүргийн 10 хороо, Зам гүүрийн баазын 10-5 тоотод оршин суух хохирогч Нямжаргалд орон сууцны 8 хувийн зээлд хамруулж өгнө гэх нэрийдлээр:

            1. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өглөө хохирогч Б.Нямжаргалд эхний ээлжинд 2.500.000 төгрөгийг өгчих гэж Бариашир өөрийн 5751104293 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлүүлэн авсан,

             2. 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Нямжаргалаас Б.Бариашир өөрийн Хаан банкны данс руу 100.000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан,

            3. 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 400.000 төгрөгийг Бариашир өөрийн 5751104293 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлүүлэн авсан,

            4. 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 50.000 төгрөгийг хурлын шийдвэр гаргах хүмүүст өгөх хэрэгтэй байна гэж Бариашир өөрийн 5751104293 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлүүлэн авсан,

             5. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 25.000 төгрөгийг өргөдлийн маягт зэрэгт хэрэглэх хэрэгтэй гэж Бариашир өөрийн 5751104293 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлүүлэн авсан,

             6. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 600.000 төгрөгийг зээл гарсан гэж Бариашир өөрийн 411011422 дугаарын худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлүүлсэн, яллагдагч Б.Бариашир нь хохирогч Х.Отгончимэгээс нийт 4.200.000 төгрөг, хохирогч Б.Нямжаргалаас дээрх байдлуудаар хуурч мэхлэн нийт 3.675.000 төгрөгийг тус тус залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)     

   

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бариашир мэдүүлэхдээ:

    2015 оны 9 дүгээр сард Отгончимэг эгчтэй уулзаж 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж түүнээс холбогдох материалуудыг нь авсан. Үүний дараа Нямжаргалын материалыг авсан. 8 хувийн зээлд хамруулахаар банкинд хандсан боловч тухайн үед 8 хувийн зээл хаагдсан байсан тул бүтээж чадаагүй. Би 2007-2012 онд Хаан банкинд ажиллаж байсан. Надад 8 хувийн зээл өгөх эрх хэмжээ байгаагүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нарт бүх хохирлыг төлж барагдуулсан гэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Нямжаргал мэдүүлэхдээ:

2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Отгончимэг гэх манай ээжийн дүү 8 хувийн зээл хөөцөлдөж байгаа бол Бариаширтай холбогдож үзээч гэхэд нь уулзсан. Тэгээд зээл гарах боломж байгаа юу гэхэд 2,500,000 төгрөг өгвөл банкны хүмүүст өгөөд бүтээж болно гэсэн. Би ээждээ хэлээд тэр мөнгийг Бариашир руу шилжүүлсэн. 2,500,000 төгрөг өгснөөс хойш хувийн хэрэгцээнд гээд надаас мөнгө авч байсан. Улаанбаатар банкинд Одгэрэл гээд манай эхнэр ажилладаг юм. Сондгой тоотой өдөр хурал болдог гэж Бариашир надад хэлж байсан. Тэгээд цагаан сарын баярын дараа зээлийн гэрээ чинь гарах учраас баярын дараа хурлын шийдвэрийг авч өгнө гэсэн. Хамгийн сүүлд 600,000 төгрөгийг зээл гарахад хоёр хүний гарын үсэг дутсан учир тэр хүмүүст өгөх гэж байгаа гэж хэлээд авсан. Би Бариаширт итгэх болсон шалтгаан нь Одгэрэл гэх хүнээс надад цахим хаягаар захиа ирсэн учраас би итгэсэн юм. Баяр өнгөрөөд Бариаширыг худлаа хэлж байгааг ойлгоод уулзах гэхэд худлаа хэлээд яваад байсан. Тийм болохоор цагдаад өргөдөл гаргасан. Одоо гомдол саналгүй. Энэ хэрэг гарахад миний мэдлэггүй байдал нөлөөлсөн гэж бодож байна. Хохирлоо бүрэн барагдуулж авсан гэв.

 

Мөн хавтаст хэргээс : 

           Мөрдөн байцаалтад хохирогч Х.Отгончимэгийн өгсөн:

           “… таны асуудлыг банкны хүмүүстэй уулзаж хоол, цайнд орохоор боллоо гэж хэлээд мөнгө хэрэгтэй байна, одоо данс руу 200.000 төгрөгийг шилжүүлээч гэж хэлэхээр нь би эгчид нь ... 100.000 төгрөг байна гэж хэлээд хаан банкны данс руу шилжүүлсэн. ... хэд хоногийн дараа над руу утсаар яриад таны материал зээлийн хорооны хурлаар орох гэж байна гэж хэлээд Хан Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг Номин холдинг ХХК-ийн гадаа ирж 200.000 төгрөгийг бэлнээр надаас авсан ... ингээд надтай утсаар ярих болгондоо янз бүрийн шалтаг шалтгаан яриад мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд Хаан болон Худалдаа хөгжлийн банкны дансаар тус тус цувуулж нийт 3.865.000 төгрөгийг авсан. ... Бариашир итгэл эвдэх аргаар намайг залилан мэхэлсэн тул 4.065.000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг   /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,

            “... надаас Бариашир нь 7-8 удаагийн үйлдлээр санагдаж байна, нэг удаа бэлэн 200.000 төгрөг авсан. Бусад мөнгийг дансаар шилжүүлж байсан. Нийт 4.060.000 төгрөгийг авсан. Үүнээс 3.050.000 төгрөгийн баримт байгаа. Үлдэгдэл 1.010.000 төгрөгийн баримтийн дансны хуулга дээр байгаа ... Бариашир надаас авсан нийт 4.060.000 төгрөгөөс надад 500.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 3.560.000 төгрөгийг өгөх ёстой ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 181-182 дугаар хуудас/,

           “... Бариаширд өгсөн мөнгөнүүдээс зарим нэгийг дутуу хэлсэн байна. Учир нь 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хамт ажилладаг Намсрай овогтой Нарантуяагийн данснаас 450.000 төгрөгийг Бариаширын 5751104293 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Отгончимэгээс гэж шилжүүлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөн Н.Нарантуяагийн данснаас 300.000 төгрөгийг Бариаширын 5751104293 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлэхдээ Отгончимэгээс гэж шилжүүлсэн. 2015 оны 11 дүгээр 20-ны өдөр мөн Н.Нарантуяагийн данснаас 100.000 төгрөгийг Бариаширын 5751104293 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлэхдээ Отгончимэг гэж шилжүүлсэн ... Миний баримтуудаар нотлогдож байгаа мөнгөнүүдийг тооцож үзээд нийт 4.200.000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 183 дугаар хуудас/

 

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Энэрэлийн өгсөн:

           “... манай ээж Бариашир гэх хүнтэй ажлын газрын хүнээр дамжуулан уулзаад Бариашир нь байрны урьдчилгаа 13 хувь болон үндсэн зээлийг нь Улаанбаатар банкнаас гарган өгнө гэж хэлээд манай ээжээс зээл авахад хэрэглэх холбогдох материалуудыг гарган өг гээд ээжээс холбогдох материалуудыг авсан байсан ... манай ээжээс 4.500.000 төгрөгийг цувуулан авсан ... Бариашир нь Нямжаргалд 400.000 төгрөг өгсөн байсан. Мөн 500.000 төгрөг өгсөн байсныг Нямжаргал ээж хоёр хувааж авсан байсан юм. Дараа нь би ээжтэйгээ мөн Нямжаргалтай гэрт нь очиж Бариаширээс 150.000 төгрөг авч байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч Т.Хишигжаргалын өгсөн:

            “... Б.Бариашир надад хэлж ойлгуулахдаа тэр 100 айлд зарах гэж байгаа байр нь банкинд ажилладаг хүний байр, авахаар бол зээл нь хурдан гарах юм байна гэж ойлгуулсан. Тэгээд л Отгончимэг хурдан зээл нь бүтэх юм байна гэж бодсон байхаа. Надтай утсаар яриад байраа зарах гэж байгаа банкинд ажилладаг хүнийхээ утасны дугаарыг өгөөч гэсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-р хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч С.Одгэрэлийн өгсөн:

            “... Бариаширтэй 2001 онд танилцаад 2002 онд гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. Тэгээд бид 2014 онд гэр бүлээ цуцлуулсан ... Бариашир нь миний нэр дээр Одгэрэл83 гэсэн мэйл хаяг нээгээд, Нямжаргал руу зээлийн шийдвэр удахгүй гарна гэсэн мэйл явуулсан байсан ... Улаанбаатар банкны зээлийн шийдвэрийг хуурамчаар үйлдээд скайнердаад мэйлээр  явуулсан байсан.  Уг шийдвэр нь хуурамч манай банкны шийдвэр байсан ...” гэх /хавтаст хэргийн 77-78-р хуудас/

 

            - Шүүгдэгч Б.Бариаширын Хаан банкны 5751104293 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 115-117 дугаар хуудас/,

- шүүгдэгч Б.Бариаширын Худалдаа хөгжлийн банкны 411011422 тоот харилцах дансны гүйлгээний хуулга /хавтаст хэргийн 118-123 дугаар хуудас/,

- Б.Бариаширийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 140-141/,

- шүүгдэгч Б.Бариаширын Хаан банкны 5751104293 тоот данс, Худалдаа хөгжлийн банкны 411011422 тоот данс руу мөнгө шилжүүлсэн баримтууд /хавтаст хэргийн 188-194 дүгээр хуудас/,

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

- Хохирол төлсөн баримт /хх-н 222-223, 237-238/ болон,

 

шүүгдэгч Б.Бариаширийн хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Хажидмаагийн өгсөн:

“... Манай нөхөр Бариашир нь 2001-2005 онд Өлзийт дээд сургуулийн эдийн засагч нягтлан бодогчийн анги төгссөн. ... 2008-2011 онд Хаан банкинд эдийн засагчаар, 2013 оноос Мөнх Ливра ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байгаа. Бид хоёр 3 хүүхдийн хамт амьдардаг. Бариашир нь зан байдлын хувьд төлөв даруу зантай, илүү дутуу зангүй, хүмүүстэй найрсаг харилцаатай, хүнд тусархуу, элдэв муу зуршилгүй  ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар  хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Мөнхдэлгэрийн өгсөн:

“... Манайн найз Бариашир нь 10 жилийн сургуульд байхдаа сурлага, нийгмийн идэвхи сайтай, хамт олны дунд нэр хүнд сайтай хүүхэд байсан. Одоо ч гэсэн бид хоёр нэг дор ажиллаж байгаа ажилдаа маш сайн, хамт  олны дунд нэр хүнд сайтай, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, зан байдлын хувьд дөлгөөн, даруу дуу цөөтэй, элдэв муу зуршилгүй  ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр  хуудас/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 113/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-112/,

- Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны тодорхойлолт /хх-н 124/,

- Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-н 126/,

- “Мөнхлевра” ХХК-ийн тодорхойлолт /хх-н 127/,

- Бакалаврын диплом /хх-н 129-130/,\

- Жолоочийн лавлагаа /хх-н 131/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

           

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Бариашир нь давтан үйлдлээр 2015 оны 10 дугаар сарын 10-ны  өдрөөс Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хар хорин худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Хаан банкинд иргэн Х.Отгончимэгт Улаанбаатар хотын банкнаас орон сууцны 8 хувийн зээлд хамруулж өгөх гэх нэрийдлээр хуурч мэхлэн, 11 удаагийн үйлдлээр нийт 4,200,000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

мөн хохирогч Б.Нямжаргалд орон сууцны 8 хувийн зээлд хамруулж өгнө гэх нэрийдлээр хуурч мэхлэн, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 6 удаагийн үйлдлээр нийт 3.675.000 төгрөгийг залилан мэхэлж авсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Бариаширийн   “... 2015 оны 9 дүгээр сард Отгончимэг эгчтэй уулзаж 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж түүнээс холбогдох материалуудыг нь авсан. Үүний дараа Нямжаргалын материалыг авсан. 8 хувийн зээлд хамруулахаар банкинд хандсан боловч тухайн үед 8 хувийн зээл хаагдсан байсан тул бүтээж чадаагүй. Би 2007-2012 онд Хаан банкинд ажиллаж байсан. Надад 8 хувийн зээл өгөх эрх хэмжээ байгаагүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх,

хохирогч Б.Нямжаргалын “...2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Отгончимэг гэх манай ээжийн дүү 8 хувийн зээл хөөцөлдөж байгаа бол Бариаширтай холбогдож үзээч гэхэд нь уулзсан. Тэгээд зээл гарах боломж байгаа юу гэхэд 2,500,000 төгрөг өгвөл банкны хүмүүст өгөөд бүтээж болно гэсэн. Би ээждээ хэлээд тэр мөнгийг Бариашир руу шилжүүлсэн. 2,500,000 төгрөг өгснөөс хойш хувийн хэрэгцээнд гээд надаас мөнгө авч байсан. Улаанбаатар банкинд Одгэрэл гээд манай эхнэр ажилладаг юм. Сондгой тоотой өдөр хурал болдог гэж Бариашир надад хэлж байсан. Тэгээд цагаан сарын баярын дараа зээлийн гэрээ чинь гарах учраас баярын дараа хурлын шийдвэрийг авч өгнө гэсэн. Хамгийн сүүлд 600,000 төгрөгийг зээл гарахад хоёр хүний гарын үсэг дутсан учир тэр хүмүүст өгөх гэж байгаа гэж хэлээд авсан ...” гэх,

мөрдөн байцаалтад хохирогч Х.Отгончимэгийн мэдүүлсэн “… таны асуудлыг банкны хүмүүстэй уулзаж хоол, цайнд орохоор боллоо гэж хэлээд мөнгө хэрэгтэй байна, одоо данс руу 200.000 төгрөгийг шилжүүлээч гэж хэлэхээр нь би эгчид нь ... 100.000 төгрөг байна гэж хэлээд хаан банкны данс руу шилжүүлсэн. ... хэд хоногийн дараа над руу утсаар яриад таны материал зээлийн хорооны хурлаар орох гэж байна гэж хэлээд Хан Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг Номин холдинг ХХК-ийн гадаа ирж 200.000 төгрөгийг бэлнээр надаас авсан ... ингээд надтай утсаар ярих болгондоо янз бүрийн шалтаг шалтгаан яриад мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд Хаан болон Худалдаа хөгжлийн банкны дансаар тус тус цувуулж нийт 3.865.000 төгрөгийг авсан. ... Бариашир итгэл эвдэх аргаар намайг залилан мэхэлсэн. ... Миний баримтуудаар нотлогдож байгаа мөнгөнүүдийг тооцож үзээд нийт 4.200.000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэх,

            гэрч Б.Энэрэлийн мэдүүлсэн “... манай ээж Бариашир гэх хүнтэй ажлын газрын хүнээр дамжуулан уулзаад Бариашир нь байрны урьдчилгаа 13 хувь болон үндсэн зээлийг нь Улаанбаатар банкнаас гарган өгнө гэж хэлээд манай ээжээс зээл авахад хэрэглэх холбогдох материалуудыг гарган өг гээд ээжээс холбогдох материалуудыг авсан байсан ... манай ээжээс 4.500.000 төгрөгийг цувуулан авсан ... Бариашир нь Нямжаргалд 400.000 төгрөг өгсөн байсан. Мөн 500.000 төгрөг өгсөн байсныг Нямжаргал ээж хоёр хувааж авсан байсан юм. Дараа нь би ээжтэйгээ мөн Нямжаргалтай гэрт нь очиж Бариаширээс 150.000 төгрөг авч байсан ...” гэх,

гэрч С.Одгэрэлийн мэдүүлсэн “... Бариаширтэй 2001 онд танилцаад 2002 онд гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. Тэгээд бид 2014 онд гэр бүлээ цуцлуулсан ... Бариашир нь миний нэр дээр Одгэрэл83 гэсэн мэйл хаяг нээгээд, Нямжаргал руу зээлийн шийдвэр удахгүй гарна гэсэн мэйл явуулсан байсан ... Улаанбаатар банкны зээлийн шийдвэрийг хуурамчаар үйлдээд скайнердаад мэйлээр  явуулсан байсан.  Уг шийдвэр нь хуурамч манай банкны шийдвэр байсан ...” гэх мэдүүлгүүд, хохирогч Х.Отгончимэг, Б.Нямжаргал нарын мөнгө шилжүүлсэн баримт, шүүгдэгчийн 5751104293 тоот Хаан банкны дансны хуулга, 411011422 тоот Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Б.Бариаширийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Нямжаргал, Х.Отгончимэг нар нь хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх учир    шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  Шүүхээс шүүгдэгч Б.Бариаширд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, ял хөнгөрүүлэх  болон түүний хувийн бусад байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.        

       

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 292, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Өвөр долоо овогт Болдын Бариаширыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Бариаширийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

     

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Бариаширд оногдуулсан  2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Бариаширд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, энэ хугацаанд түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Бариаширд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бариаширд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                ШҮҮГЧ                                   Ц.МӨНХ-ЭРДЭНЭ