Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/562

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяа,

Шүүгдэгч ***,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***, *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305012180765 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 2001 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын *** дугаар баг, *** гудамжны *** тоотод оршин суух /РД:***/,

Урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 10 хоног хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1243 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 43 дугаартай тогтоолоор “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж 6 сар хорих ял болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Сэлэнгэ аймаг дахь Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жил 6 сар хорих ял болж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож тус тус өөрчлөлт оруулсан,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 0033 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 43 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1243 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил, 6 сарын хорих ял оногдуулсныг 2 жил хорих ял болгон өөрчлөлт оруулсан уг ялыг нэмж нэгтгэн, 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг Мандал сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 169 дугаартай шүүгчийн захирамжаар 7 сарын хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 29 дугаартай “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол”-оор хяналтын хугацаа дуусгавар болсон, ***;

 

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг гэх, Сэлэнгэ аймгийн Мандал сумын *** дүгээр баг, *** гудамжны *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сэлэнгэ аймгийн Мандал сумын *** дугаар баг, *** гудамжны *** тоотод оршин сууж байгаа /РД:***/,

Урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь ***тай бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 12-ноос 2023 оны 3 дугаар сарын 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” хотхоны байрны дундах тоглоомын талбайн орчимд хохирогч ***н нүүр хэсэгт 3 удаа цохиж, улмаар хохирогчийн өмсөж явсан юүдэнтэй цамц, north face загварын куртик, цэргийн хагас түрийтэй гутал, Самсунг А72 загварын гар утас, нүдний шил зэрэг нийт 885,000 төгрөгийг эд зүйлийг илээр, хүч хэрэглэж дээрэмдэн авсан, мөн хохирогч ***ын Rolex загварын 224,000 төгрөгийн үнэ бүхий бугуйн цагийг “өгөхгүй бол ална” гэж сүрдүүлэн авч, илээр, хүч хэрэглэж дээрэмдэн авсан,

Шүүгдэгч *** нь ***тай бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 12-ноос 2023 оны 3 дугаар сарын 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” хотхоны байрны дундах тоглоомын талбайн орчимд хохирогч ***н нүүр хэсэгт 3 удаа цохиж, улмаар хохирогчийн өмсөж явсан юүдэнтэй цамц, north face загварын куртик, цэргийн хагас түрийтэй гутал, Самсунг А72 загварын гар утас, нүдний шил зэрэг нийт 885,000 төгрөгийг эд зүйлийг илээр, хүч хэрэглэж дээрэмдэн авсан, мөн хохирогч ***ын Rolex загварын 224,000 төгрөгийн үнэ бүхий бугуйн цагийг “өгөхгүй бол ална” гэж сүрдүүлэн авч, илээр, хүч хэрэглэж дээрэмдэн авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ***, *** нарыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд: 

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4, 5 дахь тал),

 

2. Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Бичлэгийн 00:12-00:15 секундэд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхоны СӨХ-ийн гаднах хяналтын камерт хохирогч ***, *** нарыг сэжигтэй хоёр этгээд дагуулан явж байрны дунд сандал дээр сууж байгааг харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 01:40 секундэд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхоны СӨХ-ийн гаднах хяналтын камерт хохирогч ***, *** нарыг сэжигтэй хоёр этгээдийн нэг нь явган сууж хохирогч ***н хагас түрийт гутлыг сольж өмсөж эд зүйлийг нь дээрэмдэж байгааг харуулав. Бичлэгийн 02:07 секундэд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхоны СӨХ-ийн гаднах хяналтын камерт хохирогч ***, *** нарыг сэжигтэй хоёр этгээд сандал дээр суулгачихсан хоёр этгээд босоод зогсчихсон хохирогч нарын гутлын үдээсийг хороонд нь үдэж байгааг харуулав. Бичлэгийн 02:27 секундэд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхоны СӨХ-ийн гаднах хяналтын камерт хохирогч ***, *** нарыг сэжигтэй хоёр этгээд эд зүйлийг дээрэмдэж дуусаад гутлыг үдээсийг нь хооронд нь холбож үлдээгээд хэргийн газраас зугтаж 02:21 секундэд хохирогч ***, *** сандал дээр үлдэж гутлын үдээсээ тайлаад үлдэж байгааг харуулав...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 7-9 дэх тал),

 

3. Хохирогч ***н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 24 цагийн үед найз ***тай ярьж байгаад бид хоёр уулзсан. Уулзаад ойр зуурын юм яриад жоохон пиво ууж бүжиглэж байгаад Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах *** бааранд орсон. Бааранд ороод бид хоёр Сэнгүр нэртэй нэг шил шар айраг хувааж уугаад жоохон бүжиглэж байгаад 03 цагийн үед баарнаас гарсан. Гартал үүдэнд нэг ах тамхи байна уу гэхээр нь байхгүй гээд замын урд талаар алхаж явтал тамхи асуусан залуу ардаас нэг залуутай ирж байсан. Хойноос ирээд бид хоёрыг өдөөд дуудаад сандал дээр суулгаад анх надаас тамхи асуусан залуу миний нүүр лүү цохиод авсан. Тэгээд утас байна уу гэхээр нь нэгжгүй утас байгаа гэтэл миний халаасанд байсан Самсунг А72 гар утсыг авчихсан. Утсаа авах гэтэл намайг дагаад яв гэсэн. Ингээд найз бид хоёр тэр хоёр эрэгтэйг дагаад явтал *** хотхоны дотор байрлах тоглоомын талбайд очоод янз бүрийн зүйл яриад миний куртик, хагас түрийтэй гутал, юүдэнтэй цамц зэргийг, манай найзын цагийг аваад явсан. Гар утсаа хүнээс 2022 оны зун 1,000,000 төгрөгөөр, куртикээ 300,000 төгрөгөөр, цэргийн гутлаа 150,000 төгрөгөөр, цамцаа 80,000 төгрөгөөр авч байсан. Нүдний шил 120,000 төгрөгөөр авсан. Нэг залуу нь 170 см өндөртэй, туранхай, бордуу царайтай, цэнхэр өнгийн үүргэвч үүрсэн, нөгөөдөх нь 160 см орчим өндөртэй, махлаг, булчинтай, хар өнгийн куртик өмссөн залуу байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15 дахь тал),

 

4. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр орой 20 цагийн үед ажилтай явж байхад манай найз *** над руу залгаад гарах уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь юутай ч ярья гэж хэлсэн. Ажлаа тараад гэртээ 22 цагийн үед ирээд *** руу залгаад Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын урд 24 цагийн үед уулзсан. Уулзаад бид хоёр замын урд талын *** нэртэй бааранд орж нэг нэг шил шар айраг авч ууж бүжиглэж байгаад өглөө эрт ажилтай гээд харих гээд 02 цагийн үед гартал манай найзаас үүдэнд үл таних эрэгтэй хүн тамхи асуусан. Манай найз байхгүй гэж хэлээд цаашаагаа алхаад явж байтал хойноос ирээд нэг ах манай найзыг дэгээдээд унагаачихсан. Би яаж байна гэтэл тамхи асууж байхад яаж байна гээд бид хоёртой яриа өдөөд замын хажуу талын сандал дээр суулгаж байгаад бид хоёртой маргалдаж байгаад манай найзыг алгадаад хэрүүл өдөөд маргалдсан. Нэг нь ***н утсыг утсаа өгч бай утсаар яриадахъя гээд утсаа өгтөл нэг ах нь утсаар яриад өөр хүмүүстэй яриад цаашаагаа зам дагуу алхаад яваад өгсөн. Тэгээд бид хоёр нэг нэгээрээ уг хоёр ахыг дагаад явсан. Бид хоёр дагаж явдаг санаа нь ***н утсыг авчхаад өгөхгүй урд нь алхаад нэг нь яваад байсан. Замаар явж байгаад Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхоны байрны дунд тоглоомын саадны хажууд сандалд очиж суусан. Та хоёр яг баян айлын хүүхдүүд байна гээд бид хоёрыг хэл амаар дарамтлаад миний бугуйнд зүүсэн байсан Rolex-ийн цагийг тайлаад өгдөө үзье гэхээр нь би өгтөл үзэж байгаад өгөхгүй бид хоёрыг дарамтлаад ална гэж байгаад бид хоёрын өмсөж явсан гутлыг сольж өмсөж үзээд миний гутлыг өмсөж үзээд таарахгүй байна гээд буцаагаад надад өгсөн. ***н гутал, куртик, утас, нүдний шил, дотуураа өмссөн байсан малгайтай цамцыг аваад надаас бугуйн цагийг аваад явсан. Тэгээд *** бид хоёрын гутлын үдээсийг хооронд нь холбож уяж зангидаад тэр хоёр ах яваад өгсөн. Бид хоёр явсны дараагаар нь зангидсан үдээсээ тайлаад явсан. Намайг бол зодоогүй, ***г 2 удаа нүүрэн тус газар нь цохисон. Rolex эрэгтэй бугуйн цаг, манай эгч хорооллоос 400,000 төгрөгөөр 2022 оны 11 дүгээр сард бэлэг болгон авч өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

5. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №БГ2-23-501 дугаартай: “...Samsung A72 маркийн хуучин хэрэглэж байсан гар утас-550,000 төгрөг, эрэгтэй хүний хуучин хэрэглэж байсан north face куртик-60,000 төгрөг, цэргийн хагас түрийтэй гутал-168,000 төгрөг, юүдэнтэй цамц-27,000 төгрөг, харааны нүдний шил-80,000 төгрөг, нийт-885,000” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

 

6. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №БГ2-23-627 дугаартай: “...хуучин хэрэглэж байсан бугуйн цаг-224,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

 

7. Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 63-65 дахь тал),

 

8. Эд зүйл хүлээлгэн өгсөн: “...Хохирогч ***д North face бичиглэлтэй куртик, Хагас түрийтэй гутал 1 хос, нүдний шил, Rolex брэндийн бугуйн цаг зэрэг эд зүйлсийг хүлээлгэн өгсөн...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 66 дахь тал),

 

9. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 2023 оны 3 дугаар сарын 21-ны өдөр 12 цагийн үед хойд эцэг *** бид хоёр хот хооронд явдаг таксинд суугаад Улаанбаатар хотод 15 цагийн үед ирсэн. Тухайн үед надад мөнгө байхгүй хойд эцэг ***д 300,000 төгрөг байсан. Бид хоёр өдөр нь гадуур явж байгаад 2023 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй бааранд орсон. Ороод нэг шил 0,75 литрийн хэмжээ бүхий архи мөн 6 шил Сэнгүр нэртэй пиво захиалж аваад хувааж уусан. 2023 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 03 цагийн үед *** бид хоёр баарны үүдэнд зогсож байх үед үл таних 2 залуу дотроос гарч ирсэн. *** нь тухайн 2 залуугаас тамхи асуух үед нэг нь ***д хандаж “тамхилах албатай юм уу” гэж хариулах үед тухайн залууг *** нь хавсарч газарт унагаасан. Тухайн залуу босож ирэх үед *** түүнээс утас асуух үед тэр залуу халаасандаа байх гар утсаа гаргаад өгөх үед нь утсыг нь өгөлгүй аваад цаашаа алхсан. Би араас нь нөгөө хоёр залуутай алхаад Өргөө кино театрын замын урдуур байран дундуур яваад *** хотхоны байрны дунд тоглоомын талбайн сандал дээр бид дөрөв очиж суусан. Суугаад хэл амаар доромжилж байгаад би хагас түрийт гутлыг нь өөрийнхөө өмсөж явсан гуталтай сольж өмсөөд, манай хойд эцэг куртик, нүдний шил, бугуйн цаг, юүдэнтэй цамцыг нь тус тус аваад бид хоёр тэр хоёр залууг сандал дээр нь суулгаад манай хойд аав тэр хоёрын гутлын үдээсээр холбож үдээд бид хоёр яваад өгсөн. Бид хоёр төв зам руу гараад такси бариад хороололд байрлах *** ороод тэндээ байж байгаад өглөө болж байсан болохоор харих гээд дээрэмдэж авсан Самсунг загварын утсыг танихгүй хүнд 100,000 төгрөгөөр бэлэн зараад замын унаагаар буцаад Сэлэнгэ аймгийн Мандал сум руу явсан. Манай хойд аавын гэрт нь нүдний шил, гутал, куртик, бугуйн цагийг хүлээлгэж өгсөн. Юүдэнтэй цамцыг нь яасан талаар сайн мэдэхгүй байна. Хохирогчийн хохирол мөнгийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэл өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

 

10. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед *** бид хоёр хот хооронд явдаг таксинд суугаад Улаанбаатар хотод 15 цагийн үед ирсэн. Тухайн үед надад 300,000 төгрөг байсан. Хотод ирсэн зорилго бол ажил хийх байсан. Тухайн өдөр нь гадуур явж хоол унданд орж байгаад 2023 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй бааранд бид хоёр орсон. Ороод нэг шил 0,75 литрийн архи болон 6 шил Сэнгүр нэртэй шар айраг бид хоёр хоёулхнаа хувааж уусан. Баарнаас 03 цагийн үед бид хоёр гараад баарны үүдэнд зогсож байгаад үл таних хоёр залуу тамхилж байхад нь би очоод нэг тамхилаач гэхэд чиний тамхийг би бэлдэх ёстой юм уу гэхээр нь хоорондоо маргалдаад би нэг залууг нь хавирсан. Тэр хоёр гадаа хоёулаа байсан болохоор би дотогш орж ***ыг дуудаж гаргаж ирсэн. Тэгээд тэр хоёр залууг дагуулж яваад байрны дунд тоглоомын талбайн дунд сандал дээр суулгаж байгаад *** бид хоёр куртик, нүдний шил, бугуйн цаг, юүдэнтэй цамц, хагас түрийтэй гутал гар утсыг нь авсан. Тухайн үед нэлээн согтолттой байсан болохоор нэг мэдсэн тэр хоёр залуугийн эд зүйлүүдийг аваад тэр хоёр залуугийн гутлын үдээсийг нь хооронд нь уяж орхиод бид хоёр яваад өгсөн. Төв зам руу гараад такси бариад *** орж юм идээд гарахдаа зам дагуу явж байсан танихгүй хүнд авсан гар утсаа би бэлэн 100,000 төгрөгөөр зараад замын унаандаа суугаад Сэлэнгэ аймгийн Мандал сум руугаа явсан. Би нүдний шил, куртик, бугуйн цаг, юүдэнтэй цамц, гар утас зэргийг нь авсан. *** ганцхан тэр залуугийн гутлыг сольж аваад өөрийнхөө гутлыг өгсөн. Дээрэмдэх болсон шалтгаан нь тамхи асуухад өөдөөс янз бүрийн зүйл хэлээд миний уурыг хүргэсэн. Ингээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Түүнээс биш дээрэмдэх санаа бол байгаагүй. ***тай хоорондоо урьдчилж хэлж ярьж тохирсон зүйл байхгүй. Хохирол мөнгө төлсөн зүйл байхгүй. Төлнө...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-61 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэл өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг болон улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн ***ын өмнөх шийтгэх тогтоолын хуулбарууд, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар, шүүгдэгч ***аас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, шүүгдэгч ***аас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирол нөхөн төлсөн талаарх Хаан банкны орлогын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан болох нь тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73 дахь тал), оршин суух газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 79 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 80 дахь тал),

Шүүгдэгч ***ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 81 дэх тал), оршин суух газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 87 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 88 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.                                                                          

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон идэвхтэй үйлдэл байдаг. Өөрөөр хэлбэл, гэмт этгээд өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүйгээс эс шалтгаалан хүч хэрэглэхээр довтолгоон эхэлсэн үеэс төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно.

 

Довтолгоон нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэхдээ хохирогчийн эсэргүүцэх боломжийг шууд алдагдуулж байгаа хүчтэй, шууд санаатай, идэвхтэй хөдөлгөөнөөр илрэх бөгөөд мөн хохирогчийн эрх чөлөө, эрүүл мэндэд нь халдлага эхэлж, хор аюул учруулна гэж үг хэлээр айлган сүрдүүлэн заналхийлсэн үйлдлээ биелэх боломжтой гэдгийг хохирогчид ойлгуулсан хууль бус ажиллагаа байдаг.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Бичлэгийн 00:12-00:15 секундэд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхоны СӨХ-ийн гаднах хяналтын камерт хохирогч ***, *** нарыг сэжигтэй хоёр этгээд дагуулан явж байрны дунд сандал дээр сууж байгааг харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 01:40 секундэд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхоны СӨХ-ийн гаднах хяналтын камерт хохирогч ***, *** нарыг сэжигтэй хоёр этгээдийн нэг нь явган сууж хохирогч ***н хагас түрийт гутлыг сольж өмсөж эд зүйлийг нь дээрэмдэж байгааг харуулав. Бичлэгийн 02:07 секундэд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхоны СӨХ-ийн гаднах хяналтын камерт хохирогч ***, *** нарыг сэжигтэй хоёр этгээд сандал дээр суулгачихсан хоёр этгээд босоод зогсчихсон хохирогч нарын гутлын үдээсийг хороонд нь үдэж байгааг харуулав. Бичлэгийн 02:27 секундэд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхоны СӨХ-ийн гаднах хяналтын камерт хохирогч ***, *** нарыг сэжигтэй хоёр этгээд эд зүйлийг дээрэмдэж дуусаад гутлыг үдээсийг нь хооронд нь холбож үлдээгээд хэргийн газраас зугтаж 02:21 секундэд хохирогч ***, *** сандал дээр үлдэж гутлын үдээсээ тайлаад үлдэж байгааг харуулав...” гэх тэмдэглэл, хохирогч ***н: “...2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 24 цагийн үед найз ***тай ярьж байгаад бид хоёр ...уулзаад ойр зуурын юм яриад жоохон пиво ууж бүжиглэж байгаад Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах *** баарнаас ...03 цагийн үед гарсан. Гартал үүдэнд нэг ах тамхи байна уу гэхээр нь байхгүй гээд замын урд талаар алхаж явтал тамхи асуусан залуу ардаас нэг залуутай ирж байсан. Хойноос ирээд бид хоёрыг өдөөд дуудаад сандал дээр суулгаад анх надаас тамхи асуусан залуу миний нүүр лүү цохиод авсан. Тэгээд утас байна уу гэхээр нь нэгжгүй утас байгаа гэтэл миний халаасанд байсан Самсунг А72 гар утсыг авчихсан. Утсаа авах гэтэл намайг дагаад яв гэсэн. Ингээд найз бид хоёр тэр хоёр эрэгтэйг дагаад явтал *** хотхоны дотор байрлах тоглоомын талбайд очоод янз бүрийн зүйл яриад миний куртик, хагас түрийтэй гутал, юүдэнтэй цамц зэргийг, манай найзын цагийг аваад явсан. ...Нэг залуу нь 170 см өндөртэй, туранхай, бордуу царайтай, цэнхэр өнгийн үүргэвч үүрсэн, нөгөөдөх нь 160 см орчим өндөртэй, махлаг, булчинтай, хар өнгийн куртик өмссөн залуу байсан...” гэх мэдүүлэг, хохирогч ***ын: “...Бид хоёр замын урд талын *** нэртэй бааранд орж нэг нэг шил шар айраг авч ууж бүжиглэж байгаад өглөө эрт ажилтай гээд харих гээд 02 цагийн үед гартал манай найзаас үүдэнд үл таних эрэгтэй хүн тамхи асуусан. Манай найз байхгүй гэж хэлээд цаашаагаа алхаад явж байтал хойноос ирээд нэг ах манай найзыг дэгээдээд унагаачихсан. Би яаж байна гэтэл тамхи асууж байхад яаж байна гээд бид хоёртой яриа өдөөд замын хажуу талын сандал дээр суулгаж байгаад бид хоёртой маргалдаж байгаад манай найзыг алгадаад хэрүүл өдөөд маргалдсан. Нэг нь ***н утсыг утсаа өгч бай утсаар яриадахъя гээд утсаа өгтөл нэг ах нь утсаар яриад өөр хүмүүстэй яриад цаашаагаа зам дагуу алхаад яваад өгсөн. Тэгээд бид хоёр нэг нэгээрээ уг хоёр ахыг дагаад явсан. Бид хоёр дагаж явдаг санаа нь ***н утсыг авчхаад өгөхгүй урд нь алхаад нэг нь яваад байсан. Замаар явж байгаад Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхоны байрны дунд тоглоомын саадны хажууд сандалд очиж суусан. Та хоёр яг баян айлын хүүхдүүд байна гээд бид хоёрыг хэл амаар дарамтлаад миний бугуйнд зүүсэн байсан Rolex-ийн цагийг тайлаад өгдөө үзье гэхээр нь би өгтөл үзэж байгаад өгөхгүй бид хоёрыг дарамтлаад ална гэж байгаад бид хоёрын өмсөж явсан гутлыг сольж өмсөж үзээд миний гутлыг өмсөж үзээд таарахгүй байна гээд буцаагаад надад өгсөн. ***н гутал, куртик, утас, нүдний шил, дотуураа өмссөн байсан малгайтай цамцыг аваад надаас бугуйн цагийг аваад явсан. Тэгээд *** бид хоёрын гутлын үдээсийг хооронд нь холбож уяж зангидаад тэр хоёр ах яваад өгсөн. Бид хоёр явсны дараагаар нь зангидсан үдээсээ тайлаад явсан. Намайг бол зодоогүй, ***г 2 удаа нүүрэн тус газар нь цохисон...” гэх мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №БГ2-23-501 дугаартай: “...Samsung A72 маркийн хуучин хэрэглэж байсан гар утас-550,000 төгрөг, эрэгтэй хүний хуучин хэрэглэж байсан north face куртик-60,000 төгрөг, цэргийн хагас түрийтэй гутал-168,000 төгрөг, юүдэнтэй цамц-27,000 төгрөг, харааны нүдний шил-80,000 төгрөг, нийт-885,000” гэх шинжээчийн дүгнэлт, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №БГ2-23-627 дугаартай: “...хуучин хэрэглэж байсан бугуйн цаг-224,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн: “...Хохирогч ***д North face бичиглэлтэй куртик, Хагас түрийтэй гутал 1 хос, нүдний шил, Rolex брэндийн бугуйн цаг зэрэг эд зүйлсийг хүлээлгэн өгсөн...” гэх тэмдэглэл, шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2023 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 03 цагийн үед *** бид хоёр баарны үүдэнд зогсож байх үед үл таних 2 залуу дотроос гарч ирсэн. *** нь тухайн 2 залуугаас тамхи асуух үед нэг нь ***д хандаж “тамхилах албатай юм уу” гэж хариулах үед тухайн залууг *** нь хавсарч газарт унагаасан. Тухайн залуу босож ирэх үед *** түүнээс утас асуух үед тэр залуу халаасандаа байх гар утсаа гаргаад өгөх үед нь утсыг нь өгөлгүй аваад цаашаа алхсан. Би араас нь нөгөө хоёр залуутай алхаад Өргөө кино театрын замын урдуур байран дундуур яваад *** хотхоны байрны дунд тоглоомын талбайн сандал дээр бид дөрөв очиж суусан. Суугаад хэл амаар доромжилж байгаад би хагас түрийт гутлыг нь өөрийнхөө өмсөж явсан гуталтай сольж өмсөөд, манай хойд эцэг куртик, нүдний шил, бугуйн цаг, юүдэнтэй цамцыг нь тус тус аваад бид хоёр тэр хоёр залууг сандал дээр нь суулгаад манай хойд аав тэр хоёрын гутлын үдээсээр холбож үдээд бид хоёр яваад өгсөн. Бид хоёр төв зам руу гараад такси бариад хороололд байрлах *** ороод тэндээ байж байгаад өглөө болж байсан болохоор харих гээд дээрэмдэж авсан Самсунг загварын утсыг танихгүй хүнд 100,000 төгрөгөөр бэлэн зараад замын унаагаар буцаад Сэлэнгэ аймгийн Мандал сум руу явсан. Манай хойд аавын гэрт нь нүдний шил, гутал, куртик, бугуйн цагийг хүлээлгэж өгсөн. Юүдэнтэй цамцыг нь яасан талаар сайн мэдэхгүй байна. хохирол мөнгө төлсөн зүйл байхгүй. Хохирогчийн хохирол мөнгийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг, шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Баарнаас 03 цагийн үед бид хоёр гараад баарны үүдэнд зогсож байгаад үл таних хоёр залуу тамхилж байхад нь би очоод нэг тамхилаач гэхэд чиний тамхийг би бэлдэх ёстой юм уу гэхээр нь хоорондоо маргалдаад би нэг залууг нь хавирсан. Тэр хоёр гадаа хоёулаа байсан болохоор би дотогш орж ***ыг дуудаж гаргаж ирсэн. Тэгээд тэр хоёр залууг дагуулж яваад байрны дунд тоглоомын талбайн дунд сандал дээр суулгаж байгаад *** бид хоёр куртик, нүдний шил, бугуйн цаг, юүдэнтэй цамц, хагас түрийтэй гутал гар утсыг нь авсан. Тухайн үед нэлээн согтолттой байсан болохоор нэг мэдсэн тэр хоёр залуугийн эд зүйлүүдийг аваад тэр хоёр залуугийн гутлын үдээсийг нь хооронд нь уяж орхиод бид хоёр яваад өгсөн. Төв зам руу гараад такси бариад *** орж юм идээд гарахдаа зам дагуу явж байсан танихгүй хүнд авсан гар утсаа би бэлэн 100,000 төгрөгөөр зараад замын унаандаа суугаад Сэлэнгэ аймгийн Мандал сум руугаа явсан. Би нүдний шил, куртик, бугуйн цаг, юүдэнтэй цамц, гар утас зэргийг нь би авсан. *** ганцхан тэр залуугийн гутлыг сольж аваад өөрийнхөө гутлыг өгсөн. Дээрэмдэх болсон шалтгаан нь тамхи асуухад өөдөөс янз бүрийн зүйл хэлээд миний уурыг хүргэсэн. Ингээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Түүнээс биш дээрэмдэх санаа бол байгаагүй. ***тай хоорондоо урьдчилж хэлж ярьж тохирсон зүйл байхгүй. Хохирол мөнгө төлсөн зүйл байхгүй, төлнө...” гэх мэдүүлэг зэрэг өөр хоорондоо агуулгын зөрүүгүй харилцан бие биеэ нотолсон нотлох баримтуудаар шүүгдэгч ***, *** нар нь хохирогч ***, *** нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Тодруулбал, хэрэг учрал болсон 2023 оны 3 дугаар сарын 12-ноос 2023 оны 3 дугаар сарын 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” хотхоны байрны дундах тоглоомын талбайн орчимд шүүгдэгч *** нь хохирогч ***н нүүр хэсэгт удаа дараа цохиж, самсунг А72 загварын гар утас, нүдний шил, north face загварын куртик зэргийг авч, шүүгдэгч *** нь хохирогчийн өмсөж явсан юүдэнтэй цамц, цэргийн хагас түрийтэй гутал, зэрэг эд зүйлийг илээр, хүч хэрэглэж дээрэмдэн авсан, мөн хохирогч ***ын rolex загварын 224,000 төгрөгийн үнэ бүхий бугуйн цагийг “өгөхгүй бол ална” гэж сүрдүүлэн хүч хэрэглэхээр заналхийлж авсан байна.

 

Шүүгдэгч ***, *** нар нь дээрх үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын эрүүл мэнд, өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тэдгээрийг санаатай гэмт хэргийг хамтран үйлдсэнд тооцно.

Иймд шүүгдэгч ***, *** нарыг “Дээрэмдэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч ***, *** нар нь “Дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэдгээр нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй учир тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.   

Шүүгдэгч ***, *** нарт ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.

 

Шүүгдэгч нар нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байх боловч шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг эдэлж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул ял оногдуулахад хүндрүүлж үзэх үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Шүүгдэгч ***, *** нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд зөвхөн хорих ялын санкцтай, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэг байна.

 

Иймд шүүх, шүүгдэгч ***, *** нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал буюу гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, маргаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ***, *** нар нь 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл тус тус 7 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг тэдгээрийн эдлэх хорих ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан хорих ялыг тэдгээрийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***д 885,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №БГ2-23-501 дугаартай: “...Samsung A72 маркийн хуучин хэрэглэж байсан гар утас-550,000 төгрөг, эрэгтэй хүний хуучин хэрэглэж байсан north face куртик-60,000 төгрөг, цэргийн хагас түрийтэй гутал-168,000 төгрөг, юүдэнтэй цамц-27,000 төгрөг, харааны нүдний шил-80,000 төгрөг, нийт-885,000” гэх шинжээчийн дүгнэлтээр,

Хохирогч ***д 224,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №БГ2-23-627 дугаартай: “...хуучин хэрэглэж байсан бугуйн цаг-224,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон.

Шүүгдэгч ***аас хар өнгийн хагас түрийтэй 1 хос гутлыг, шүүгдэгч ***аас нүдний шил, бугуйн цаг, куртик зэргийг хураан авч хохирогч нарт буцаан өгсөн болох нь мөрдөгчийн эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр нотлогдож байна.

 

Мөн хохирогч ***н дээрэмдүүлсэн Samsung A72 маркийн хуучин хэрэглэж байсан гар утсыг 550,000 төгрөгөөр, юүдэнтэй цамцны 27,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд хохирогч ***д хохирол гэж шүүгдэгч нараас 600,000 төгрөг нөхөн төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***, *** нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин шүүгдэгч ***, *** нар нь хохирогч ***н гар утсыг 100.000 төгрөгөөр бусдад зарж, ашиг олж өөрсдийн санхүүгийн хэрэгцээг хангасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 100.000 /нэг зуун мянга/-н төгрөгийг шүүгдэгч ***, *** нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэрэгт ач холбогдол бүхий хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тогтов.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***, *** нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

                                     

1. Шүүгдэгч ***, *** нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх буюу Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

-Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 100,000 /нэг зуун мянга/-н төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нар нь хохирол нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***, *** нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх хорих ялыг 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***, *** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА