Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 15

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “***” ХК-ийн ерөнхий захирал Б.Гн нэхэмжилсэн 100.042.253 төгрөгнөөс 95.042.253 төгрөгийг “***” ХК-иас гаргуулж “***” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.“*** ХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй, “***” ХК-нд холбогдох “Өр авлага барагдуулах протокол”-ын дагуу “***” ХК-ийн балансед шилжсэн ККС110 маркийн краныг буцааж өр төлбөрийг барагдуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “***” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 658.161 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “***” ХК-иас 633.161 төгрөгийг гаргуулж “***” ХК-нд олгож, “***” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.358.703 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г. ДЭЛГЭРСАЙХАН