Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2022/0210

 

 

 

 

 

 

 

 

2022 03 22 0210

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х ХХК

Хариуцагч: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч Ц.Б

Гуравдагч этгээд Ц.Мг нарын хоорондын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/00 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Ц.Б, гуравдагч этгээд Ц.Мг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/00 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

1.2 Нэхэмжлэгч компаниас 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасныг Сангийн яамнаас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр УБ/60 дугаартай албан бичгээр хариу өгч, шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

Хоёр: Маргааны үйл баримтын тухайд:

2.1 Нэхэмжлэгч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчийн 2021 оны УБ/00 дугаартай дүгнэлтийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хууль бус гэж маргажээ. Үүнд:

1) Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан СБДХААА/ дугаартай 1-8 дугаар хорооны гэрэлтүүлгийн толгой солих ажлын тендерт оролцсон манай компанийн цахилгааны инженерт санал болгосон Ц.Мгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн D201000000 дугаартай цахилгааны инженер мэргэжлийн дипломыг хуурамчаар үйлдсэн гэсэн үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 521.2.1 дэх заалтад заасан илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулахаар дүгнэлт гаргасан нь улсын ахлах байцаагч мэргэжлийн дипломыг хуурам болохыг тогтоох боломжгүй, шүүхээр хуурамч гэдгийг тогтоогоогүй байхад илт худал мэдээлэл ирүүлсэн гэж шууд үзэх үндэслэл байхгүй гэж,

2) Тухайн тендер шалгаруулалтад цахилгааны инженертэй байх шаардлага анхнаасаа тавигдаагүй гэж,

3) Илт худал мэдээлэл бүхий тендер гэдэг нь огт байхгүй, оргүй зохиомол болох нь илэрхий худал болох нь тодорхой тендерийн баримт бичгийг ойлгоно гэж,

4) Ц.Мг нь манай компанид удирдах болон хяналт тавих албан тушаал эрхэлдэггүй, Эрчим хүчний хөгжлийн төвийн сургалт үйлдвэрлэлийн цогцолборт 2011 онд мэргэшлийн үнэмлэх авч сургалтад хамрагдсан цахилгааны монтерийн үнэмлэхтэй тодорхой ажилласан жилийн туршлагатай тул цахилгааны туслах ажилтанд санал болгосон гэжээ.

2.2 Нэхэмжлэгч Х ХХК-ийн захирал Т.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ..Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм-ийн 7.2-т заасны дагуу Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/00 дугаартай дүгнэлтийг дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч нь Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан СБДХААА/ дугаартай 1-8 дугаар хорооны гэрэлтүүлгийн толгой солих ажлын тендерт оролцохдоо цахилгааны инженерт санал болгосон Ц овогтой М Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн D201000000 дугаартай Цахилгааны инженер" мэргэжлийн дипломыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй байх тул гэсэн үндэслэлээр анх хяналт шалгалт явуулж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 52.2.1 дэх заалтад заасан илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулахаар 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/00 дугаартай дүгнэлтийг гаргажээ.

2.3 Ингэхдээ Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас ирүүлсэн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 16/21 дугаартай албан бичгийг үндэслэсэн байх бөгөөд дээд боловсролын бакалаврын дипломыг хуурамч эсэхийг шууд тодорхойлох боломжгүй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч тусгай шалгалт явуулж тогтоодог, эсхүл Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас лавлагаа авч тогтоогддог ажиллагаа юм. Илт худал мэдээлэл бүхий тендер гэдэг нь огт байхгүй, оргүй зохиомол болох нь илэрхий, худал болох нь тодорхой тендерийн баримт бичгийг ойлгох бөгөөд тамга тэмдэг жинхэнэ, гарын үсэг бүхий бакалаврын дипломыг ажил олгогч тал илт хуурамч болохыг таних боломжгүй юм. Тухайн тендер шалгаруулалтад цахилгааны инженертэй байх шаардлага анхнаасаа тавигдаагүй зөвхөн ерөнхий инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтантай байх шаардлага тавигдсан байсан. Ерөнхий инженер, барилгын инженер болон хөдөлмөр аюулгүй байдлын ажилтанд биш цахилгааны туслах ажилтанд Ц.Мгийн материалыг хүргүүлсэн тул худал мэдээлэл бүхий тендер анхнаасаа ирүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16.1.1-д заасан шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр тендерээс татгалзах үндэслэл бүрдсэн гэж үзэж байна.

2.4 Ц.Мг нь манай компанид удирдах болон хяналт тавих албан тушаал эрхэлдэггүй, Эрчим хүчний хөгжлийн төвийн Сургалт үйлдвэрлэлийн цогцолборт 2011 онд мэргэшлийн үнэмлэх авч сургалтад хамрагдсан цахилгааны монтерийн үнэмлэхтэй тодорхой ажилласан жилийн туршлагатай тул цахилгааны туслах ажилтанд санал болгосон нь илт худал мэдээлэл ирүүлсэн гэж үзэх шууд үндэслэл болохгүй юм. Иймд манай компанийн зүгээс худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч нь Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм-ын 2.1.3 асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх", Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудыг мөрдөж ажиллаагүй гэж үзэж байна. Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч дүгнэлтдээ Ц овогтой М мэргэжлийн диплом хуурамч болох нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1621 тоот албан бичгээр Ц.Мгийн D201000000 тоот бакалаврын диплом төгсөгчдийн мэдээлэл төгсөгчийн санд бүртгэлгүй. тайлбараар нотлогдож байна гэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт бөгөөд тухайн диплом хуурамч болохыг тодорхойлоогүй. Зөвхөн мэдээллийн санд бүртгэлгүй гэсэн хариуг ирүүлсэн байна.

2.5 Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дээд боловсролын сургалтын байгууллагуудын төгсөгчид, диплом олголтын талаарх бүртгэл мэдээллийн сан байдаг бөгөөд хуурамчаар болон шинээр үйлдэж байгаа дипломын дугаар, нэрийг оруулах, өөрчлөх боломжгүй байдаг. Улсын ахлах байцаагч энэ тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагаас тодруулга, лавлагаа авч хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Шинжлэх ухаан, технологийн сургуулийн албан ёсны тамга, тэмдэгтэй, захирал эрхлэгч нарын эх гарын үсэг бүхий дипломыг хуурамч эсэхийг мэргэжлийн байгууллагын шинжээч, мэргэжилтэн нарыг оролцуулж тогтоох ёстой байсан гэж үзэж байна. Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм-ийн 4.2.3-т заасан эрхийг улсын ахлах байцаагч хэрэгжүүлэх ёстой байсан гэж үзэж байна. Иймд Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/00 дугаартай дүгнэлтийн улмаас манай компани цаашид 3 жилийн хугацаанд тендерт оролцох боломжгүй болж хохирч байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.6 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчийн 2021 оны дугаар сарын 11-ний өдрийн УБ/00 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан СБДХААА/ дугаар тус дүүргийн 1-8 дугаар хорооны гэрэлтүүлгийн толгой солих ажлын тендерт оролцохдоо цахилгааны инженерт санал болгосон Ц.Мгийн Шинжлэн ухаан технологийн их сургуулийн цахилгааны инженер гэсэн бакалаврын дипломыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй байх тул гэсэн үндэслэлээр хяналт шалгалт явуулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 52.2.1 дэх заалтад заасан илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулахаар 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/00 дугаартай дүгнэлтийг гаргажээ.

2.7 Ингэхдээ Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас ирүүлсэн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 16/21 дугаартай албан бичгийг үндэслэсэн байх бөгөөд дээд боловсролын бакалаврын дипломыг хуурамч эсэхийг шууд тодорхойлох боломжгүй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч тусгай шалгалт явуулж тогтоодог, эсхүл Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас лавлагаа авч тогтоогддог, цагдаагийн байгууллагаар шалгуулж тогтоогддог ажиллагаа юм. Илт худал мэдээлэл бүхий тендер гэдэг нь огт байхгүй, оргүй зохиомол болох нь илэрхий, худал болох нь тодорхой тендерийн баримт бичгийг ойлгох бөгөөд дипломын тамга тэмдэг жинхэнэ, сургуулийн эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг бүхий бакалаврын дипломыг ажил олгогч тал илт хуурамч болохыг таних боломжгүй юм.

2.8 Тухайн тендер шалгаруулалтад цахилгааны инженертэй байх шаардлага анхнаасаа тавигдаагүй зөвхөн ерөнхий инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтантай байх шаардлага тавигдсан байсан. Ерөнхий инженер, барилгын инженер болон хөдөлмөр аюулгүй байдлын ажилтанд биш цахилгааны туслах ажилтанд Ц.М-гийн материалыг хүргүүлсэн тул худал мэдээлэл бүхий тендер анхнаасаа ирүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасан шаардлага хангахгүй материал ирүүлсэн гэсэн үндэслэлээр тендерээс татгалзах үндэслэл захиалагч талд байсан үзэж байна. Ц.Мг нь манай компанид удирдах болон хяналт тавих албан тушаал эрхэлдэггүй. Эрчим хүчний хөгжлийн төвийн Сургалт үйлдвэрлэлийн цогцолборт 2011 онд мэргэшлийн үнэмлэх авч сургалтад хамрагдсан цахилгааны монтерийн үнэмлэхтэй тодорхой ажилласан жилийн туршлагатай тул цахилгааны туслах ажилтанд санал болгож илгээсэн. Иймд илт худал мэдээлэл ирүүлсэн гэж үзэх шууд үндэслэл болохгүй юм.

2.9 Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм-ын 2.1.3 улсын байцаагч асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудыг улсын байцаагч мөрдөж ажиллаагүй гэж үзэж байна. Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч дүгнэлтдээ Цовогтой М мэргэжлийн диплом хуурамч болох нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 16/21 тоот албан бичгээр Ц.Мгийн 000000 тоот бакалаврын диплом төгсөгчдийн мэдээлэл төгсөгчийн санд бүртгэлгүй. тайлбараар нотлогдож байна гэсэн дүгнэлт хийсэн. Тухайн диплом хуурамч болохыг тодорхойлоогүй зөвхөн мэдээллийн санд бүртгэлгүй гэсэн хариуг ирүүлсэн байна.

2.10 Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дээд боловсролын сургалтын байгууллагуудын төгсөгчид, диплом олголтын талаарх бүртгэл мэдээллийн сан байдаг бөгөөд хуурамчаар болон шинээр үйлдэж байгаа дипломын дугаар, нэрийг оруулах, өөрчлөх боломжгүй байдаг. Улсын ахлах байцаагч энэ тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагаас тодруулга, лавлагаа авч хэргийг шийдвэрлэх ёстой байсан. УБ/00 дугаартай дүгнэлтийн улмаас манай компани цаашид 3 жилийн хугацаанд тендерт оролцох боломжгүй болж хохирч байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэв.

Гурав. Хариуцагч Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1 Тус компани дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан СБДХААА/ дугаартай 1-8 дугаар хорооны гэрэлтүүлгийн толгой солих тендер шалгаруулалтад оролцохдоо ирүүлсэн тендерт хавсаргасан Ц.Мгийн диплом нь хуурамч тухай мэдээллийг холбогдох захиалагчаас ирүүлсний дагуу Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн удирдамж гарч, хяналт шалгалтын ажиллагаа явуулсан болно.

3.2 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх заалтад энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах" бүрэн эрхийг худалдан авах ажиллагааны улсын байцаагчид олгосон ба тус заалтад дурдсан 14.1.6 дахь заалтад илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон гэж заасан байдаг болно. Хяналт шалгалтын ажиллагаатай холбоотойгоор тус компанийг сонсох ажиллагаанд оролцуулж тэмдэглэл үйлдсэн бөгөөд Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 16/21 тоот албан бичгээр дээрх диплом нь хуурамч болох нь тогтоогдсон.

3.3 Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 7.4 дэх заалтад "Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ гэж заасан байдаг тул ажилтан хуурамч дипломтой байсныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэх аль ч үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар дүгнэлт гаргахыг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

3.4 Тендерт оролцогч өөрийн хүргүүлсэн тендерийн үнэн зөвийг захиалагчийн өмнө хариуцдаг бөгөөд хуурамч баримт бичиг үйлдсэн гэмт этгээдийг тогтоож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг журамтай адилаар шинжээч оролцуулах шаардлагагүй ба уг асуудлаар хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалган тогтоох юм.

3.5 Дээрх асуудлыг манайхаас Шинжлэх ухаан технологийн их сургуулиас тодруулахад Ц.Мг нь энэ дипломын эзэн биш гэж хариу ирсэн. Сонсох ажиллагааны үед нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Ц.Мг нь манай компанид олон жил ажиллаж байгаа монтер мөн болно. Тухайн тендерт цахилгааны инженерийг шаардаагүй байсан боловч манай компанийн тендерийг бэлтгэдэг ажилтан Ц.Мг гэдэг хүнээс диплом байвал өгөөч гэхэд энэхүү дипломыг гаргаж өгсөн. Үүнийг яаж авсан гэдгийг мэдэхгүй, мэргэжилдээ сайн хүн гэдгийг нь мэдэж байна. Компанийн зүгээс үүнийг нь илт санаатайгаар хуурамч материал бүрдүүлэн оролцоогүй гэдгээ мэдэгдсэн. Хяналт шалгалтын үеэр бүрдүүлсэн материалын хүрээнд ирүүлсэн лавлагаа, Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн нотлох баримтуудад үндэслэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу олгосон эрхийн хүрээнд тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар УБ/00 дүгнэлтийг гаргасан. Миний гаргасан дүгнэлт хууль ёсны үндэслэл бүхий гэж үзэж байна гэв.

Дөрөв: Гуравдагч этгээд Ц.Мг шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбартаа:

4.1 Би Х ХХК-д 2008 оноос ажилласан. Би 2005 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи газрын тосны сургуульд элсэн орсон. Намайг сурч байх явцад хоёр жилийн дараа Геологи газрын тосны сургууль нь тухайн үед тусдаа байсан. Уул уурхайн инженерийн сургуультай нэгдээд Геологи уул уурхайн сургууль болсон. Тухайн үед маш олон шилжилт хөдөлгөөн явагдсан.

4.2 Би компанид эрчим хүчний чиглэлээр зуны цагаар ажилладаг байсан учир Эрчим хүчний сургууль руу шилжих нь зөв юм гээд 2008 онд шилжсэн. Ингээд 2010 онд дипломоо гардаж авсан. Би энэ компанид монитороор ажиллаж байсан хэдий ч инженерийн дипломоо өгдөггүй байсан. Сүүлд компаниас ийм диплом өгснөөс чинь болж ийм асуудал үүссэн гээд асуудлыг над руу оруулсан. Иймд би гуравдагч этгээдээр тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь зүйтэй гэж үзсэн.

4.3 Надад анх мэдэгдээд энэ диплом чинь асуудалтай байна гэсэн бол би өөрөө сургууль дээр очоод архив ухаад лавлагаа авах байсан. Өчигдөр хариуцагчийн хариу тайлбартаа танилцсан. Дөрвөн газраас өөр өөр хариу ирүүлсэн байдаг. Хоёр сургууль нэгдсэнээс үүдэн нэлээд олон асуудал үүссэн байна. Боловсролын яамнаас ирсэн хариулт нь энэ хүнд диплом нь байна, харин нэр өөр байна үүнийг шалгадаг газар нь цагдаагийн байгууллага гэж бичсэн байдаг. Би дипломоо цагдаагийн байгууллагад эх хувиар нь өгөхөд татгалзах зүйлгүй. Миний эрх зөрчигдсөн гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

1.1 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/00 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ

1.2 Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч компаниас Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан СБДХААА/ дугаартай 1-8 дугаар хорооны гэрэлтүүлгийн толгой солих тендер шалгаруулалтад ирүүлсэн тендерт хавсаргасан төслийн хэрэгжүүлэх ажилтан, ажилчдын чадвар, туршлагын тодорхойлолтын бусад мэргэжилтэй ажиллах хүчний мэдээллийн 2 дахь хэсэгт цахилгааны инженер Ц.М 11 жил ажилласан гэж ирүүлснийг захиалагчийн зүгээс илт худал мэдээлэл ирүүлсэн гэж үзэж, тэдний тендерээс татгалзсан тухай 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3/699 дугаартай мэдэгдлийг хүргүүлж, илт худал мэдээлэл агуулсан тендер ирүүлсэн гэж захиалагчийн зүгээс үзсэн тул худалдан авах ажиллагаанд хяналт тавих төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний эрх бүхий улсын ахлах байцаагчид ханджээ.

3. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч Ц.Б 2021 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 6-1/4742 дугаартай ...тендер шалгаруулалтад оролцохдоо цахилгааны инженерт санал болгосон Ц.Мгийн Шинжлэн ухаан, технологийн их сургуулийн D201000000 дугаартай цахилгааны инженер мэргэжлийн дипломыг хуурамчаар үйлдсэн гэх мэдээллийн дагуу хяналт шалгалтад хамруулах болсон тул санал тайлбараа 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр сонсох ажиллагаанд оролцох-ыг Х ХХК-д мэдэгдэж, сонсож ажиллагаа хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан мэдэгдэл, сонсох ажиллагааны тэмдэглэл, нэхэмжлэгчийн сангийн яаманд 2012 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

4. Хариуцагч улсын ахлах байцаагч нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн УБ/04 дугаартай удирдамжийн дагуу нэхэмжлэгч компанийг худалдан авах ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн эсэхийг шалгаж тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал гаргахтай холбоотой хяналт шалгалт хийхээр шалгалтын хугацааг сунгасан байна.

5. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн УБ/00 дүгнэлтээр Х ХХК-иас тендер шалгаруулалтад оролцохдоо цахилгааны инженерт санал болгосон Ц.Мгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн D201000000 дугаартай цахилгааны инженер мэргэжлийн диплом нь хуурамч болох нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 16/21 тоот албан бичгээр Ц.Мгийн D201000000 тоот бакалаврын диплом төгсөгчдийн мэдээлэл төгсөгчдийн санд бүртгэлгүй гэсэн тайлбараар нотлогдож байна гэж үзэж нэхэмжлэгч компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон, 521 дугаар зүйлийн 521.2.1-т энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах-аар заасантай нийцэж байна.

6. Мөн шүүхэд Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүхэд ирүүлсэн 10/22 дугаартай албан бичигт Ц.Мг нь тус сургуулийн төгсөгчдийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэлгүй болно гэж, Шинжлэн ухаан, технологийн их сургуулийн Геологи уул уурхайн сургуулиас ирүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тодорхойлолтоор Ц.М талаар тус оюутан нь Шинжлэх ухаан, Технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуульд Геологи мэргэжлээр 2005-2006 оны хичээлийн жилд элсэн суралцсан бөгөөд 2012-2013 оны хичээлийн жилийн хаврын улирал хүртэл суралцаж байсан болно. 2013 оны хаврын улирлаас сураггүй төлөвт байна гэсэн тодорхойлолтыг ирүүлсэн байх тул Х ХХК-ийн тендерийн баримт бичигт ирүүлсэн тус компанийн цахилгааны инженер Ц.Мг нь цахилгааны инженер мэргэжлийн D201000000 дугаартай дипломын эзэмшигч болох нь тогтоогдохгүй байна.

7. Гуравдагч этгээд нь 2011 онд 6/10-0,4кВ-н хүчдэл хуваарилах байгууламжийн тоноглолын засвар үйлчилгээний монтёрийн сургалтад суралцан мэргэжлийн IV дүгээр зэргийн сертификаттай, түүнийг Х ХХК-ийн захирлын 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тушаалаар Монтёр-ын албан тушаалд томилсон атлаа тендерийн баримт бичгийн төслийг хэрэгжүүлэх ажилтан, ажилчдын чадвар, туршлагын тодорхойлолтын ажиллах хүчний мэдээллийн 2 дахь хэсэгт цахилгааны инженер, 11 жил ажилласан гэж ирүүлсэн тул Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээллэх журам-ын 7.4-д Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ гэж зааснаар тул тендерт оролцогч өөрийн хүргүүлсэн тендерийн үнэн зөвийг захиалагчийн өмнө хариуцахаар байна.

8. Иймд Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/00 дүгээр дүгнэлтээр Х ХХК-ийг Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан СБДХААА/ дугаартай 1-8 дугаар хорооны гэрэлтүүлгийн толгой солих ажлын тендер шалгаруулалтад оролцохдоо цахилгааны инженерт санал болгосон Ц.Мгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн D201000000 дугаартай цахилгааны инженер мэргэжлийн дипломыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж үзэн тус компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр гаргасан дүгнэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй мөн маргаан бүхий дүгнэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон, 521.1-д Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын ахлах байцаагч, байцаагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байна, 521.2-т Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 521.2.1-д энэ хуулийн ...14.1.6...-д заасан нөхцөл үүсэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах гэж заасныг зөрчөөгүй байх бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам-ын 2.1-д Тендерт оролцогч......илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон.....нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно., 2.2-т Худалдан авах ажиллагааны улсын байцаагч энэ журмын 2.1-д заасан нөхцөл үүссэнийг тогтоосон бол тухай этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналаа холбогдох баримтын хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ гэж зохицуулсан заалтуудтай нийцсэн байна.

       9. Харин мараан бүхий улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр иргэн Ц.Мгийн их сургууль төгссөн эсэх талаарх маргаан биш бөгөөд нэхэмжлэгчийн худалдан авах ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн эсэхийг шалгаж тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал гаргахтай холбогдох тул тул гуравдагч этгээдээс боловсролын дипломын талаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй болно.

       Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг үндэслэн

ТОГТООХ нь:

    1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 521 дүгээр зүйлийн 521.2.1-д заасныг тус тус баримтлан Х ХХК-иас Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын улсын ахлах байцаагч Ц.Бд холбогдуулан гаргасан Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/00 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дугаар зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ