Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

***аймгийн ***сум, ***хорооллын ***тоотод оршин суух ***овогт ******РД/МВ:***/-ийн хүсэлттэй ***ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **, хүсэлт гаргагч *** нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Хүсэлт гаргагч *** шүүхэд гаргасан хүсэлтдээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** ***аймгийн ***сумын 2 дугаар багт байгаа. Би бага насны хоёр хүүхэдтэй. Би ***аймгийн ****сумаас 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ирсэн. Том хүү ***ийг цэцэрлэгт оруулахаар ирсэн. Би тухайн үедээ 08 сартай жирэмсэн байсан. Би жирэмсэн байсан учраас буцаж ***явж чадаагүй. Би энд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бага хүү **ийг төрүүлсэн. Би нөхөртөө хүүтэй болсон талаар мэдэгдсэн. Тэгээд энд хүрээд ирээч гэж хэлэхэд над руу зураг явуулж очиж чадахгүй гэж хэлсэн. ...*** ***аймагт айлын мал маллаж байгаа гэж хэлсэн. *** надтай утсаар ярихгүй байгаа. Над руу нэг ч удаа утсаар яриагүй. ***дугаартай Ганаа гэх хүн байгаа. Энэ хүн **ийн мал маллаж байгаа малын эзэн гэж хэлсэн. ***дугаартай *** гэх ***ийн найз байдаг. Би ***гэх хүн рүү залгасан. Утсаа авахгүй байсан. М***нийн өөрийнх нь утас руу залгасан. Утсаа авахгүй байгаа. ...*** ***гэсэн дугаартай байгаа. ***ийн ээжийг ***гэдэг. ***аймгийн ***суманд амьдардаг. Утасных нь дугаар нь ***. ...*** айлын ганц хүүхэд юм. ...Бид нар ***аймагт ээжээс нь тусдаа амьдардаг байсан. ...***аймгийн ***сумын 2 дугаар баг ***тал гэх газар амьдардаг байсан. ...Би тодорхой хаягийн мэдэхгүй байна. ...*** гэх хүн ** аймгийн ***сумын 2 дугаар баг Хонгорын тал гэх газар мал маллаж байгаа. Хэргийн материалд хавсаргаж өгсөн зураг дээр байгаа эмэгтэйтэй хамт амьдарч байгаа гэж хэлсэн. ...***, хамт амьдардаг хүүхэн нь *** гэсэн фейсбүүк хаягтай. ...Хамтран амьдрагчтайгаа ***аймгийн ***сумын 2 дугаар баг *** гэх газар байгаа гэж хэлсэн. Хамт амьдарч байгаа эмэгтэйгийнх нь утасны дугаарыг аваад ярьсан. Гэтэл утсаа аваад байгаа боловч ярихгүй байсан. ...Хамтран амьдрагч эмэгтэйг ***гэдэг гэсэн. ...Би ***аймгаас 2019 оны 08 сарын 10-ны өдөр ирсэн. ...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн ...Намайг 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр явах хүртэлх хугацаанд *** гэртээ ирдэггүй. Архи, дарс их уудаг. Олон хоногоор хаяад тэнээд явчихдаг хүн байсан. ...Манай том хүүхэд хүү. Би хүүгээ цэцэрлэгт оруулахаар ирсэн. Тэгээд би буцаж ***явж чадаагүй. Эмнэлгийн хяналтад эмнэлэгт хэвтэж байгаад төрсөн. ...Би ээжээс нь асуусан. Ээж нь М.Бат-Эрдэнийн байгаа газар нь очиж уулзсан гэж хэлсэн. Гэтэл М.Бат-Эрдэнэ би явахгүй, очихгүй гэж хэлсэн гэсэн ...*** хүүхдээ 20.000.000 төгрөгт хүнд зарна гэж тохиролцсон байсан. ...Би нөгөө хүнийх нь дугаарыг нь мэдэхгүй байна. ...*** өөрөө хүн болгонд яриад явсан гэж хэлсэн. Би юу яриад байгаа юм бэ?. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэж төрөөгүй хүүхдийг хүн зарна гэж юу гэж байгаа юм бэ? гэж хэлсэн. Гэтэл намайг зодсон. Тэрнээс хойш архи дарс уудаг. Гэртээ ирдэггүй. Хоёр хүүхэд надад хамаагүй гэж хэлсэн. Тэгээд одоо хүртэл утсаар ярихгүй, сураггүй байгаа гэв.

 

Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч *** хариуцагч ***ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч ***нь хариуцагчаар оролцвол зохих этгээд ***тэй хамтран амьдарч 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүү ***, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүү *** нарыг төрүүлсэн байна. ******аймагт хамт амьдарч байгаад 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ***аймгийн ***суманд ирж буцаж явалгүй бага хүү ***ийг төрүүлсэн байна. Хүсэлт гаргагч нь ***ээс хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа боловч түүний оршин суух газрыг тодорхой мэдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байна. ***нийн ээж ***нь ***аймгийн ***суманд амьдардаг, ***дугаарын утастай, М***ийн хамтран амьдрагч эмэгтэйг ***гэх ба ***дугаарын утас, ***н гэсэн фейсбүүк хаягтай, ***э нь ***аймгийн **сумын 2 дугаар баг, **тал гэх газар айлд мал маллаж байгаа гэх бөгөөд ***дугаарын утастай, найз ***нь ***, Ганаа ****дугаарын утастай байгаа болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, ***овогт М***ийн *** /РД:***/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч***лын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багт оршин суух хаягтай ***овогт *******/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

2.Хариуцагчаар оролцвол зохих ***нь ***дугаарын утастай, ээж ***нь ***аймгийн ****суманд оршин суух хаягтай, ***дугаарын утастай, найз ***нь ***, *******, хамтран амьдрагч эмэгтэй нь ****дугаарын утастай болохыг тус тус дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ***ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэх ба шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 А.НАРАНТУЯА