Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/68

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч  Б.С,

Шүүгдэгч О.Б, Г.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт О-ын Б, М овогт Г-ийн Э нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг ...-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын .-ны ... өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, ... настай, яс үндэс ..., эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр ... хүүхдийн хамт Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны. . дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Х овогт О-ын Б, /РД:...,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, ... настай, яс үндэс ..., эрэгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл ..., эхнэр ... хүүхдийн хамт Дорноговь аймгийн ... улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М овогт Г-ийн Э, /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О-ын Б, Г-ийн Э нар нь бүлэглэж, Дорноговь аймгийн ... сумын .... дугаар багийн нутаг дэвсгэр ... гэх нэртэй газарт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр С.Б-гийн 1,200,000 төгрөгний үнэлгээтэй 1 тооны үхрийг бэлчээр дээрээс нь ... улсын дугаартай Ди вай 150 загварын мотоциклоор тууж буюу машин механизм ашиглаж, хулгайлсан,

Дорноговь аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр... гэх нэртэй газарт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Р.Б-ны эзэмшлийн 6,200,000 төгрөгний үнэлгээтэй 6 тооны буюу олон тооны үхрийг бэлчээр дээрээс нь ... улсын дугаартай Ди вай 150 загварын мотоциклоор тууж буюу машин механизм ашиглаж, хулгайлсан,

Дорноговь аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр ... толгой гэх нэртэй газарт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б.А-ын 1,200,000 төгрөгний үнэлгээтэй 1 тооны адууг бэлчээр дээрээс нь ... улсын дугаартай Ди вай 150 загварын мотоциклоор тууж буюу машин механизм ашиглаж, хулгайлсан,

Дорноговь аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр ... гэх нэртэй газарт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Э.Б-ийн эзэмшлийн 5,200,000 төгрөгний үнэлгээтэй 5 буюу олон тооны адууг бэлчээр дээрээс нь ... улсын дугаартай Ди вай 150 загварын мотоциклоор тууж буюу машин механизм ашиглаж, хулгайлсан,

Дорноговь аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр ... гэх нэртэй газарт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр М.Б-ын эзэмшлийн 8,400,000 төгрөгний үнэлгээтэй 4 буюу олон тооны адууг бэлчээр Дээрээс нь ... улсын дугаартай Ди вай 150 загварын мотоциклоор тууж буюу машин механизм ашиглаж, хулгайлсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Б, Г.Э нар нь бүлэглэж, Дорноговь аймгийн ... сумын... дугаар багийн нутаг дэвсгэр ... гэх нэртэй газарт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр С.Б-гийн 1,200,000 төгрөгний үнэлгээтэй 1 тооны үхрийг бэлчээр дээрээс нь ... улсын дугаартай Ди вай 150 загварын мотоциклоор тууж буюу машин механизм ашиглаж, хулгайлсан,

Дорноговь аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр .... гэх нэртэй газарт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Р.Б-ны эзэмшлийн 6,200,000 төгрөгний үнэлгээтэй 6 тооны буюу олон тооны үхрийг бэлчээр дээрээс нь ... улсын дугаартай Ди вай 150 загварын мотоциклоор тууж буюу машин механизм ашиглаж, хулгайлсан,

Дорноговь аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр ... гэх нэртэй газарт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б.А-ын 1,200,000 төгрөгний үнэлгээтэй 1 тооны адууг бэлчээр дээрээс нь ... улсын дугаартай Ди вай 150 загварын мотоциклоор тууж буюу машин механизм ашиглаж, хулгайлсан,

Дорноговь аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр...  гэх нэртэй газарт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Э.Б-ийн эзэмшлийн 5,200,000 төгрөгний үнэлгээтэй 5 буюу олон тооны адууг бэлчээр дээрээс нь ... улсын дугаартай Ди вай 150 загварын мотоциклоор тууж буюу машин механизм ашиглаж, хулгайлсан,

Дорноговь аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр ... гэх нэртэй газарт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр М.Б-ын эзэмшлийн 8,400,000 төгрөгний үнэлгээтэй 4 буюу олон тооны адууг бэлчээр Дээрээс нь ... улсын дугаартай Ди вай 150 загварын мотоциклоор тууж буюу машин механизм ашиглаж, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 03/ хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 08-16/ хохирогч С.Б-ийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 17-21/, хохирогч Р.Б-ны мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 76-81/, хохирогч Б.А-ын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 179-183/, хохирогч Э.Б-ийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 226-230/, хохирогч М.Б-ын мэдүүлэг /2 дугаар хх-ийн 36-44/, гэрч В.Б, М.О, Т.Э, Б.Б нарын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 82-83, 86-89, 103-106/ ХХК-ний шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 24-25, 113-115, 119-123, 186-187, 206-208, 2 дугаар хх-ийн 59-60/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн тус бүр нэг жилийн хорих ял оногдуулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох мотоциклийн үнэ 700,000 төгрөгийг улсын орлого болгох санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 1 /нэг/ жилийн хорих  ял оногдуулах нь зүйтэй байна.

Хохирлын хувьд: Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хохирол, хохирогч нар нь төлбөр нэхэмжлээгүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Г.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох ... улсын дугаартай Ди вай 150 загварын мотоциклийн үнэ 700,000 /долоон зуун мянган/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х овогт О-ын Б /РД:.../, М овогт Г-ийн Э /РД:.../ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч О-ын Б, Г-ийн Э нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Г.Э нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Г.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох ... улсын дугаартай Ди вай 150 загварын мотоциклийн үнэ 700,000 /долоон зуун мянган/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгосугай.

 5. Шүүгдэгч О.Б, Г.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б, Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.Ц