Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЗ/72

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ц даргалж

 

Нарийн бичгийн дарга Э.Х

Улсын яллагч  Б.С

Шүүгдэгч З.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт З-ын О-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг ...-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн... . оны ... дугаар сарын ...-ны өдөр ... хотод төрсөн, яс үндэс ..., ... настай, эрэгтэй, ...д боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр... . хүүхдийн хамт, ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдлэж байгаагүй, Б овогт З-ын О /РД: ..../

          Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч З-ын О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн ... сумын.. . дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй караоке бааранд үйлчлүүлж байсан хохирогч Н.Н-ын толгойн тус газарт пивоны шилээр нэг удаа цохиж, хуйханд баруун зулайн ард талд язарсан шарх, баруун тал бөмбөлөгийн зулайн ар хэсгээр бага зэргийн цус хуралт гэмтлүүд бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн ... сумын төвд байрлах “....” нэртэй бааранд ганц хоёр пиво уух гээд орсон, тэгээд тэндээ архи  пиво ууж байгаад их согтсон байсан учир ямар үйлдэл хийснээ сайн санахгүй гэхдээ би тэр бааранд хохирогч Н.Н-ын толгой хэсэгт архины шилээр цохиж гэмтэл учруулсан байсан. Би өөрийн хийсэн хэргээ бүрэн дүүрэн хүлэж байгаа . тухайн хохирогч болох Н.Н-тай ямар нэгэн урьдын өс хонзон байхгүй бид хоёр бие биеэ танихгүй, би согтуу байсан болохоор хүний дургүй хүргэсэн байж магадгүй баарны эзэн маргааш нь надад хэлэхдээ “чи зүгээр сууж байсан хүний толгой руу шилээр цохисон” гэж байсан. Би энэ хийсэн хэргээ хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна. Хохирогч Н.Н-аас өөрийн биеэр уучлал гуйсан байгаа, мөн гарсан хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлж байгаа...”  гэжээ.

            Хохирогч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн .... суманд үйл ажиллагаа явуулдаг “...” бааранд ганцаарааа нэг пиво уух гээд сууж байсан, тэгээд тухайн үед нээх олон хүн байгаагүй тэгтэл миний эсрэг талын ширээн дээр сууж байсан залуу миний араас пивоны шилээр толгой хэсэгт нэг удаа цохиж миний толгойг хагалсан, тэгээд тэр залууд чи яаж байгаа юм бэ? гэж хэлсэн чинь залуу гараад зугтаасан ..." гэх мэдүүлэг /xx-ийн 6-7-р хуудас/

            Иргэний нэхэмжлэгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Н.Н нь Эрүүл мэндийн датгалын сангаас 1,646,000 төгрөгийн зардал тус тус гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг З.О-аас гаргуулж эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /xx-ийн 16-17-р хуудас/

            Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Дорноговь аймгийн Шүүх шинжилгжээний хэлтсийн ...-ны ... өдрийн . дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. Н.Н-ын хуйханд баруун зулайн ар талд язарсан шарх, баруун тал бөмбөлөгийн зулайн ар хэсгээр бага зэргийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 14-15-р хуудас/

            Хохирогч Н.Н-ын Дорноговь аймгийн ... сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 02-р хуудас/

            Дорноговь аймгийн ... сумын Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны хэсэг Компьютерт томографи оношилгоо, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 16-17-р хуудас/

            Шүүгдэгч З.О-ын урьд эрүүгийн хариуцлагад холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/

             Шүүгдэгч З.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 44-48-р хуудас/

            Н.Н-ын ЭМБ-аас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ЭМД-ын сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа /хх-ийн 32/

 Шүүгдэгч З.О-ын эмчилгээний зардалд 683,900 төгрөгийн хохирол барагдуулсан тухай хохирогч Н.Н-ын хүсэлт /хх-ийн 66-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч З-ын О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн ... сумын... дүгэр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” караоке бааранд үйлчлүлж байсан иргэн Н.Н-ын толгойн тус газарт пивоны шилээр 1 удаа цохиж, хуйханд баруун зулайн  ар талд язарсан шарх, баруун тал бөмбөлөгийн зулайн ар хэсгээр бага зэргийн цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болжээ.

 

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад П.Г нь хохирогч Н.Н-ын хуйханд баруун зулайн ар талд язарсан шарх, баруун тал бөмбөлөгийн зулайн ар хэсгээр бага зэргийн цус хуралт  гэх эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг бөгөөд Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадюарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй талаар....-ны өдөр ... тоот дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан бөгөөд энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

 

Шүүгдэгч З-ын О-ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч З-ын О-т Дорноговь аймгийн ... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” караоке бааранд үйлчлүүлж байсан хохирогч Н.Н-ын толгойн тус газарт нь пивоны шилээр нэг удаа цохиж, хуйханд баруун зулайн ар талд язарсан шарх, баруун тал бөмбөлөгийн зулайн ар хэсгээр бага зэргийн цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

 

 Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч З.О-ын  уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн ... дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч З.О нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирлын хувьд:

 

Иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн ажилтан Д.Д хохирогч Н.Н-ын нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авсан 1,646,000 төгрөгийн зардлыг шүүгдэгч З.О-аас нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь  уг төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн бөгөөд хохирогч Н.Н-ын эмчилгээний зардал 683,900 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч З.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч З.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч З.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэргийг анх удаа  гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

 Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийг 240 нийтэд тустай ажил хийлгэх ял санал гаргасан.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-ын хувийн зан төлөв, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч нарын зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл болсон байдал болон шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн байдал, эхнэртэйгээ нийлж безнисийн үйл ажиллагаа эрхэлдэг зэргийг  тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан торгуулийн ялыг сайн дураар төлөх хугацаанд төлөх боломжтой тул хэсэгчлэн төлүүлэх талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул түүнд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт З-ын О /РД: .../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт З-ын О-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар   шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.О нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч З.О-аас хохирогч Н.Н-ын эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 1,646,000 /нэг сая зургаан зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.

5. Шүүгдэгч З.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч З.О урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.Ц