Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/74

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч  Д.З

Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн А-ийн А-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг ... оны ... дугаар сарын. ..-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн....., .оны... . дугаар сарын ....-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, яс үндэс .,.... . настай, эрэгтэй, ... боловсролтой, жолооч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл .., эхнэр.. .хүүхдийн хамт, .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, Х овгийн А-ийн А /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А нь 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын хилээр буюу Монгол улс, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 189 дугаартай тогтоолоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 0.006-0,032 мм зузаантай 491 шуудай, 17,300 килограмм 7 төрлийн нийлэг хальсан уутыг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А-ийн А нь 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын хилээр буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 189 дугаартай тогтоолоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 0.006-0,032 мм зузаантай 491 шуудай, 17,300 килограмм 7 төрлийн нийлэг хальсан уутыг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-08/, гэрч А.Д-ийн мэдүүлэг /хх-ийн 33-34/, гэрч Д.Э-ны мэдүүлэг /хх-ийн 36-37/, Харьяа гаалийн газар хороо салбар лабораторийн 2023 оны .-..ний өдрийн ... дугаартай дүгнэлт /хн-ийн 09/, Харьяа гаалийн газар хороо салбар лабораторийн 2023 оны ... дугаар сарын ...-ны өдрийн .... дугаартай сорилтын дүн /хх-ийн 10-11/, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21-24/, зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эзэмшил, өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэжмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтгүй нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан Замын-Үүд дэх Гаалийн газарт хадгалагдаж байгаа 17,300 кг буюу 491 шуудай нийлэг гялгар уутыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчид 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овгийн А-ийн А /РД:.../-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг хууль бусаар Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аззаяагийн Анхбаярыг  600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Замын-Үүд дэх Гаалийн газарт хадгалагдаж байгаа 17,300 кг буюу 491 шуудай нийлэг гялгар уутыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтгүй нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.Ц