| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2023/0073/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/77 |
| Огноо | 2023-08-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/77
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Д.З
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б-ын Н-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2023 оны .. дугаар сарын ..-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ...дүгээр сарын.. .-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, эрэгтэй, ... настай, ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүлд ..., эхнэр ...хүүхдийн хамт, Дорноговь аймгийн .... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Т овогт Б-ын Н /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б-ын Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 18-ны орой 21 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг . ... караокед хохирогч А.У, Т.А, М.М нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж А.У-ыг толгойгоороо мөргөж биед зүүн дээд үүдэн нэгдүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Т.А-ыг толгойгоороо мөргөж биед хамар ясны хугарал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, М.М-ыг хөлөөрөө хавсарч унаган биед нь тойгний шөрмөс болон дотор даруулган холбоосны хэсэгчилсэн урагдал, урд болон ар чагтан холбоосны сунгалт, зүүн өвдөгний үеийн зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б-ын Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн орой 21 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг . ... караокед хохирогч А.У, Т.А, М.М нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч А.У-ыг толгойгоороо мөргөж биед зүүн дээд үүдэн нэгдүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Т.А-ыг толгойгоороо мөргөж биед хамар ясны хугарал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч М.М-ыг хөлөөрөө хавсарч унаган биед нь тойгний шөрмөс болон дотор даруулган холбоосны хэсэгчилсэн урагдал, урд болон ар чагтан холбоосны сунгалт, зүүн өвдөгний үеийн зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч М.М-ын мэдүүлэг /хх-ийн 25-27/, хохирогч А.У-ын мэдүүлэг /хх-ийн 30-32/, хохирогч Т.А-ын мэдүүлэг /хх-ийн 35-36/, иргэний нэхэмжлэгч Д.Д-ын мэдүүлэг /хх-ийн 52-53/ Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ...-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 55-56/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ...-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 65-66/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ...-ны өдрий .... . дугаартай дүгнэлт /хх-ийн 77-78/, хохирогч М.М-ын ЭМБ-аас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зарцуулсан зардлын дүн /хх-ийн 137/, хохирогч Т.А-ын ЭМБ-аас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зарцуулсан зардлын дүн /хх-ийн 134/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 18/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол болох хохирогч Т.А-ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 87,000, хохирогч М.М-ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 56,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Сиди дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгчид 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Б-ын На РД:.../-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Н 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Сиди дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.
5. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц