Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/109

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******пүрэв,

улсын яллагч Д.Аянагүл,

хохирогч Т.*******,

шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******гийн *******эд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******, ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 9, эцэг, эх, ах, дүү нарын хамт , , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

   ******* овогт *******гийн ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.******* нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , тоотод зочилж ирсэн, хохирогч Т.*******тэй “согтсон үедээ агсам тавилаа” гэсэн шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар нүүр лүү нь гараараа цохин халдаж, эрүүл мэндэд нь “баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.******* нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , тоотод зочилж ирсэн, хохирогч Т.*******тэй “согтсон үедээ агсам тавилаа” гэсэн шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар нүүр лүү нь гараараа цохин халдаж, эрүүл мэндэд нь “баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

  • Хохирогч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн үед , тоот гэртээ дээд төгсөлтийнхөө ах нарын хамтаар юм ярьж суунгаа 3-4 ширхэг том савтай пиво хувааж уусан. Ингээд орой 18 цаг хүртэл хамт сууж байтал гэх манай дээд үеийн ах “ах нь нэг найзыгаа дуудъя” гээд нэг хүнрүү залгаад дуудсан. Тэгсэн удаагүй Л.******* гэх залуу манайд 1 шил архитай хүрч ирсэн. Түүний авчирсан архинаас нь бид хэд бөөндөө хувааж уугаад дуусгасан, тэгэхээр нь дахиж нэмж 1 шил архи авчираад бөөндөө хувааж уугаад сууж байтал бид хэдийн дунд “өмнө нь хамт сагсан бөмбөг тоглож байхдаа маргалдсан талаараа” ярилцаж байгаад би Л.******* гэх залуутай үл ойлголцлоос болоод хоорондоо маргалдаж хэрэлдсэн. Удаагүй бид хэд бөөндөө гарч бие засахаар болоод манай гэрээс гарсан, намайг бие засаж байхад Л.******* гэх залуу миний ард хүрч ирээд янз бүрийн үг хэлээд байхаар нь “юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд түүн рүү хойшоо эргээд хартал Л.******* гэх залуу үгийн зөрүүгүй миний нүүр, хамар, шанаа хэсэг гараараа 3 удаа дараалаад цохисон. Тухайн үед миний хамраас их хэмжээний цус гараад байхаар нь би арга буюу цагдаа дуудсан, цагдаа дуудахад манайд байсан хүмүүс бүгдээрээ зугтаагаад алга болцгоосон. Миний биед учирсан гэмтлийг Л.******* гэх залуу миний нүүр, хамар, шанаа хэсэг рүү гараараа 3 удаа цохисноос болж учирсан. , , Л.******* бид дөрөв л байсан өөр хүн байгаагүй. Би , хоёртой тэр өдөр л таараад удаан уулзаагүй гээд хамтдаа пиво уухаар болоод гэр лүүгээ дагуулж явсан юм, тэрнээс биш тэр хоёртой байнга холбоотой байдаггүй юм. Тийм болохоор би болон нарын холбогдох утасны дугаар болон одоо хаана юу хийж байгааг нь, амьдардаг газрыг нь ч мэдэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 05 дахь тал),

 

  • 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 235 дугаартай “ын ийн биед баруун, зүүн дээд доод зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

 

  • Шүүгдэгч Л.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ажлаа тараад ...очиход , , Т.******* нар байсан. Ингээд бид хэд бөөндөө архиа хувааж уусан. Тэгтэл тухайн үед хоорондоо жижигхэн зүйлээс маргалдаад эхэндээ Т.******* бид хоёр хоорондоо муудалцсан юм. Удаагүй бид хэд гарч бие засахаар болоод бөөндөө гараад Т.ийг бие засаж байхад нь би ард нь хүрч ирээд түүнтэй дахиж маргалдаад Т.ийг надруу хойшоо эргэж харах үед нүүрлүү нь гараараа цохисон юм. Тэгтэл Т.ийн хамарнаас цус гараад эхэлсэн ба Т.ийг цагдаа дуудахад нь гараад зугтаачихсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Л.*******ийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч Л.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Т.ийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “эмчилгээний зардалд Л.*******ээс 300.000 төгрөгийг хүлээн авсан, хамарт бага зэрэг буглаа үүссэн байна гэсэн, үүнийгээ эмчлүүлнэ” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Л.*******ийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүйд тооцож, харин хохирогч Т.******* нь хамраа эмчлүүлэх цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Л.*******ээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний нэхэмжлэгч Налайх дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Ж. нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох Т.ийн тусламж үйлчилгээний зардалд 322.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

 

            Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1. гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогч Т.ийн биед бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 322.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байх тул хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Л.*******ээс уг зардлыг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ийг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******эд оногдуулсан 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Л.*******ээс 322.000 (гурван зуун хорин хоёр мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Л.*******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ