Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 976

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/02495 дугаар шийдвэртэй, Б.Аийн нэхэмжлэлтэй, хариуцагч Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газарт тус тус холбогдох, 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр албан бичгээр Гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн үйлдэлд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр залруулга хийх байдлаар Б.Аийн нэр төрийг сэргээлгэхийг Тагнуулын ерөнхий газарт даалгах, албадан саатуулан нэр төрд халдсан үйлдэлд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр залруулга хийх байдлаар Б.Аийн нэр төрийг сэргээлгэхийг Хил хамгаалах ерөнхий газарт даалгах, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газраас гэм хорын хохиролд 12 581 240 төгрөгийг хувь тэнцүүлэн адил хэмжээгээр гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын үйл ажиллагаа нь Б.А миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 992 дугаартай шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор тогтоосон. Тиймээс Тагнуулын еренхий газар, Хил хамгаалах ерөнхий газар нь хууль бус шийдвэр, үйл ажиллагааныхаа улмаас надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулах ёстой. ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн даргын гарын үсэг бүхий 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр албан бичгээр Б.А намайг Монгол Улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалтад оруулахыг Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдсэн. ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн мөрдөн байцаагчийн 2007 онд үүсгэсэн хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн гэх Ж.Баттогоод холбогдох эрүүгийн 20746164 дугаартай хэргээс 2008 онд тусгаарласан 20847065 дугаартай эрүүгийн хэрэгт Б.А намайг холбогдуулан сэжигтэн яллагдагчаар татан шалгаагүй. Уг хэргийг Нийслэлийн прокурорын 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгож, уг тогтоолд хохирогч, яллагдагч тогтоогдоогүй болохыг дурьдсан байдаг. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлд Монгол Улсын иргэний гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлж болох 5 үндэслэлийг заасан бөгөөд уг зүйлийн 1-д гэмт хэрэгт сэжигтэн яллагдагчаар татагдсан бол уг хэргийг шийдвэрлэх хүртэл гадаадад хувийн хэргээр зорчих цагаачлах эрхийг түдгэлзүүлнэ гэж заажээ. Гэтэл 20847065 дугаартай эрүүгийн хэрэгт Д.Алтанцэцэг сэжигтэн яллагдагчаар татагдаагүй, ийм учраас эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журмаар сэжигтэн, яллагдагчид авах албадлагын арга хэмжээ буюу гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг хязгаарлах эрх зүйн үндэслэл байхгүй байхад уг эрхийг хууль бусаар хязгаарласан нь хүнд дарамт болсон. Улмаар Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас Бээжин хотын түүх соёлтой танилцах аялалын эрхээр шагнуулан 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүд хилийн боомтоорхил нэвтрэх үед Хил хамгаалах ерөнхий газрын албан хаагчид намайг албадан саатуулж. Дархан-Уул аймгийн 18 дугаар сургуулийн 20 гаруй багш нарын өмнө намайг хүнд байдал оруулж, гэмт хэрэг үйлдэн оргон зайлах гэж буй мэт сэтгэгдэл төрүүлэн, бусдын өмнө доромжилж загнан, чирч гулдчин баривчилсан. Гэтэл Хил хамгаалах ерөнхий газраас ТЕГ-ын 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01/800 дугаартай албан бичгийг үндэслэн Б.Аийг саатуулсан гэж тайлбарлаж байх боловч уг 01/800 дугаартай албан бичигт Б.Аийг саатуулах тухай үг, үсэг, өгүүлбэр байхгүй юм. Тиймээс 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.А намайг 3амын-Үүд хилийн боомтоор хил нэвтрэх үед Хилийн хамгаалах ерөнхий газраас албадан саатуулсан үйлдлийг Захиргааны хэргийн шүүхээс эрх зүйн үндэслэл байхгүй, илт хуулъ бус үйлдэл байсан болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зрүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газраас гэм хорын хохиролд 12 581 240 төгрөгийг хувь тэнцүүлэн адил хэмжээгээр гаргуулж, 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дугаар албан бичгээр гадаад зорчих эрх түдгэлзүүлсэн үйлдэлд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр залруулга хийх байдлаар Б.А миний нэр төрийг сэргээлгэхийг Тагнуулын ерөнхий газарт, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүд хилийн боомтоор хил нэвтрэх үед Хилийн хамгаалах ерөнхий газраас албадан саатуулан нэр төрд халдсан үйлдэлд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр залруулга хийх байдлаар Б.А миний нэр төрийг сэргээлгэхийг Хил хамгаалах ерөнхий газарт тус тус даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Тагнуулын ерөнхий газар шүүхэд болон төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь 1997-2011 он хүртэл Л.Ариунбаяртай гэр бүл болон амьдарч байсан. Л.Ариунбаярын төрсөн эгч болох Л.Ариунзаяа нь 2005 онд Б.Аийн нэрээр хуурамч бичиг баримт ашиглаж, хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн үндэслэлээр ТЕГ-т шалгагдсан. Иймд ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс 20847065 дугаартай эрүүгийн хэрэгт холбогдуулан Б.Аийн нэрийг 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалтад оруулсан. Б.А нь өөрийн бичиг баримт, нэрийг ашиглан Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад паспорт гаргуулж авахыг хадам эгч Л.Ариунзаяадаа зөвшөөрсөн гэх үндэслэл тогтоогдсон байна. Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор 20847065 дугаартай эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтад орсон, хэрэгт холбогдсон иргэдийн нэрсийг хассан байна. Түүнчлэн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангийн Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай 1/599 дүгээр тогтоолд хохирогч Б.Аээс гаргасан гомдлыг хянаж үзээд Л.Ариунзаяа нь 2005 онд иргэн Б.Аийн иргэний бичиг ашиглан өөрийн зурагтай хуурамч Е серийн Үндэсний гадаад паспорт гаргуулсан, уг паспортыг ашиглаж 2005-2008 онд удаа дараагийн давтан үйлдлээр хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтэрсэн болох нь тогтоогдсон, Л.Ариунзаяаг Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан хэрэгт сэжигтнээр тооцож шалгасан ба сэжигтэн Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр ангиллын гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ гэсэн байх ба улмаар эрүүгийн хариуцлага татах хугацаа өнгөрсөн буюу хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн, цаашид байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр Б.Аийн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Хэдийгээр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор ТЕГ-ын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож эцэслэн шийдвэрлэсэн хэдий ч дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт захиргааны байгууллагаас гаргасан акт гэж үзсэн ТЕГ-ын 2010 оны 01/961 дүгээр албан бичгийн учир шалтгааныг нарийвчлан үнэлээгүй гэж үзэж байна. ТЕГ нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад иргэн Б.Аийн гадаад паспортыг хууль бусаар ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн Б.Ариунзаяаг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байсан бөгөөд Б.Ариунзаяагийн хууль бус үйлдэлтэй холбоотой тул Б.Аийн нэхэмжлэлээс ТЕГ-т холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хил хамгаалах ерөнхий газар болон төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хил хамгаалах байгууллага нь 2009-2014 онд зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр үл нэвтрүүлэх, саатуулах асуудлаар ХХЕГ, АТГ, ТЕГ, ЦЕГ, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга нарын 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 133/499/535/07/44 тоот хамтарсан тушаалаар батлагдсан журам /цаашид хамтарсан журам гэх/-ын дагуу эрх бүхий байгууллагуудтай харилцан мэдээ, мэдээлэл солилцож, хамтран ажиллаж ирсэн. Хамтарсан журмын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэн Тагнуулын ерөнхий газраас 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр албан бичгээр ирүүлсэн мэдээллийн дагуу Монгол Улсын иргэн Б.Аийг улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтад бүртгэж, 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/1142 дугаар албан бичгээр ирүүлсэн тодотгол мэдээллийн дагуу нэрсийн жагсаалтаас хассан. Хамтарсан журмын 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Тагнуулын ерөнхий газраас 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дүгээр албан бичгээр ирүүлсэн мэдээллийн дагуу Б.Аийг улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтад дахин бүртгэж, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүд Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх үед саатуулж, Замын-Үүд дэх Тагнуулын газрын ажилтанд 07 тоот нотломжоор хүлээлгэн өгсөн. Хамтарсан журмын 3 дугаар зүйлийн 3.6.4-т заасныг үндэслэн 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нэрсийн жагсаалтаас хассан. Б.Аийг улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтад бүртгэх талаар эрх бүхий байгууллагуудаас дахин мэдээлэл ирүүлээгүй тул нэрсийн жагсаалтад одоогоор бүртгэгдээгүй байна. Захиргааны хэргийн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ манай гол нотлох баримт болох Тагнуулын ерөнхий газраас Б.Аийг улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтад бүртгэх тухай 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 албан бичгийг үнэлээгүй, оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах боломжгүй гэсэн үндэслэлээр дүгнэлт хийгээгүй. Иймд Б.Аийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Тагнуулын ерөнхий газраас 2 170 268 төгрөг гаргуулж Б.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 410 972 төгрөгт холбогдох хэсгийг, Хил хамгаалах ерөнхий газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт заасныг баримтлан Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газарт холбогдох Гадаад зорчих эрх түдгэлзүүлсэн, албадан саатуулж нэр төрд халдсан үйлдэлд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр залруулга хийж нэр төр сэргээлгэх тухай Б.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356 650 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тагнуулын ерөнхий газраас 49 674 төрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ат олгожж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлийн 2-т “Гэмт үйлдлийн шинж чанар, хэр хэмжээнд илт тохироогүй, зайлшгүй хохирол учруулж баривчлах шаардлагатай нөхцөл байдал үүсээгүй байхад, хууль сахиулагч хуульд заасан баривчлах, таслан зогсоох үндэслэл, журмыг зөрчин бусдад халдаж хохироосныг баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлсэнд тооцно”, мөн хуулийн 4.6 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан илэрхий гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг хийлгэхээр өгсөн илт хууль бус тушаал, шийдвэр нь цэргийн алба хаагч, хууль сахиулагч өөрөө бие даан шийдвэрлэх ёстой албаны үүрэг, эрх мэдэлд хамаарахаар байтал уг даалгаврыг зориуд биелүүлсэн бол тухайн цэргийн алба хаагч, хууль сахиулагчийг уг гэмт хэргийг үйлдсэн гүйцэтгэгчид, тушаал, даалгавар албан тушаалтныг бусдыг ашиглан гэмт хэрэг үйлдсэн гүйцэтгэгчид тооцно” гэж заасан. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.7-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл”, мөн хуулийн 41.1.9-д “хууль бусаар ял шийтгэсэн, эрүүгийн хариуцлагад татсан, таслан шийтгэх арга хэмжээ болгож цагдн хорьсон, баривчилсан, түр саатуулах арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлыг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэл”-ийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан. Эрүүгийн 20847065 тоот гэмт хэргийн хохирогч Б.А надад ТЕГ, ХХЕГ нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд таслан сэргийлэх арга хэмжээ авсан, баривчилсан, хууль бусаар саатуулсан “илт хууль бус” шийдвэр гаргаж, бусдад хуурамч иргэний үнэмжлэх, гадаад паспарт ашиглуулахыг зөвшөөрсөн гэсэн хилс хэрэгт тулгасны улмаас учирсан хохирлын хэсэг болох Б.А 12 581 240 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь заавал улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэхээр шаардсан нь хууль зөрчсөн үйлдэл байсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасан үндэслэлд хамруулан улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгож өгнө үү.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 119 тогтоолын хянавал хэсэгт 6 дугаар нүүрт: Анхан шатны шүүх “Б.А нь хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалтад бүртгэлтэй байсан учир саатуулсан нь дээрх журмын 2.6. 3.1-д заасантай нийцсэн” гэж дүгнэхдээ тухайн бүртгэл ямар эрх зүйн актад үндэслэснийг тогтоогоогүй, “үйлдлийн үндэслэл болох баримтад дүгнэлт хийгээгүй, Захиргааны хэрэг шүүх шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шааардлагыг хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, гаргаж болохгүй” гэснийг зөрчиж, нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь байна гэж дүгнээд, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 119 дүгээр тогтоолын хэсэгт “Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4, Монгол Улсын хилийн тухай хуулийн /1993 оны/ 33 дугаар зүйийн 1 дэх хэсгийн 3, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5-д заасны тус баримтлан Б.Аийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ТЕГ-ын 2010 оны 09 дүгзэр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр албан бичиг түүнийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Замын-Үүд хилийн боомтод саатуулсан үйлдэл”-ийг тус тус илт хууль бус болохыг тогтоосон. Гэтэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж, шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг мушгин гуйвуулж, Хил хамгаалах ерөнхий газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүи бол шийдвэрлэсэнд гомдолтой байна.

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нь эрх мэдэл албан тушаалаа урвуу ашиглаж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Монгол Улсын бусад хууль тогтоомжид заагаагүй, хүн төрөлхтний шударга ёсонд нийиээгүи үндэслэлээ “Б.А нь өөрийн бичиг баримт, нэрийг ашиглан Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад паспорт гаргуулж авахыг хадам эгч Л.Ариунзаяадаа зөвшөөрсөн гэх үндэслэл тогтоогдсон” гэж гүтгэн доромжилсон байхад Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүгч нар нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй, иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ нотлох барим байхгүй дээрх гүтгэлэг үгийг иш татсан зэрэг нь Б.А миний иргэний нэр төрийг санаатайгаар гутаан доромжилсон үйлдэл юм.

Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн хэвлэгч операторич, гадаад паспортын байцаагч Л.Батмөнх, паспортын ахлах байцаагч, миний гарын үсгийг хуурамчаар зурж, гадаад паспорт гаргуулах мэдүүлэг бөглөсөн этгээд зэрэг зохион байгуулалттай гэмт бүлэглэл Л.Ариунзаяад ашиглуулах зорилгоор Б.А миний овог нэр, регистрийн дугаартай /ТБ72011061/, Л.Ариунзаяагийн зурагтай хуурамч ДА 8369988 тоот иргэний үнэмлэх, Е серийн 0228795 тоот хуурамч гадаад паспортыг үйлдэн олгосон, Иргэний бүртгэлийн хяналтын улсын байцаагч Д.Отгонжаргал нь Б.А намайг хуурамч иргэний үнэмлэх гадаад паспорттай гэсэн худал мэдээллийг Улсын бүртгэлийн мэдээллийн санд зориуд оруулсан, БНСУ-д суугаа консулын ажилтан дээрх хуурамч бичиг баримтыг цоолж устгасан “илт хууль бус” гаргасан болох нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар тогтоогдсон болно. Би 2010 оны 07 дугаар сарын 28-ны едөр сэжигтэн Л.Ариунзаяаг харангуут таньсан. ТЕГ нь 2010 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 9/7694 тоот албан бичигт үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 42.2-т “Иргэн, хуулийн этгээдийг хохирогчоор тогтоохдоо хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасны дагуу Эрүүгийн 20847065 тоот хэргийн хохирогчоор Б.А болон нэр бүхий 4 иргэнийг тогтоож, тогтоол гаргах ёстой байсан. Мөн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр БНСУ-д суугаа консулын ажилтан, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ТЕГ, ХХЕГ нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д “Гэмт хэрэг үйлдсэн этгээд үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээсэн мэдээллийг бичгээр болон амаар гаргаж болно”, мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д “Гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай гомдол, мэдээллийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны дарга, эсхүл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь заавал хүлээн авах үүрэгтэй”, мөн хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 5 хоногт багтаан хянаж эрүүгийн хэрэг үүхгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ”, мөн хуулийн 172 дугаар зүйлийн 171.1-д “Гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай гомдол, мэдээллийг хянан үзсэн болон гэмт хэргийн шинж тэмдгийг шууд өөрөө илрүүлсэн тохиолдол бүрт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор дор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргаж, энэ тухай гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэнэ”, 172.1.1 “эрүүгийн хэрэг үүсгэх”, мөн 172.2-д “Гомдол, мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэмт хэргийг таслан зогсоох болон гэмт хэргийн ул мөрийг бэхжүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй”, мөн хуулийн 172.4-д “172.4.Дор дурдсан тохиолдолд дараахь албан тушаалтан энэ хуулийн 172.3-т заасан хойшлуулшгүй ажиллагаа явуулна”, 172.4.2 “Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутагт гарсан гэмт хэрэгт тухайн Дипломат төлөөлөгчийн газрын консулын асуудал эрхэлсэн ажилтан” 172.4.4 “хилийн бүст гарсан гэмт хэрэгт хилийн тагнуулын албаны эрх бүхий албан тушаалтан, хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах офицер”, 172.4.5.энэ хуулийн 27.1-т заасан гэмт хэрэгт тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажилтан Б.А миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж Эрүүгийн 20847065 тоот гэмт хэрэгт хохирогчоор тогтоох, Л.Ариунзаяаг сэжигтэн яллагдагчаар татах бүрэн үндэслэлтэй байсан. Гэтэл ТЕГ, ХХЕГ, Нийслэлийн прокурорын газар нь Монгол Улсын иргэн хувийн хэргээр гадаадад зорчих ба цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “Гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан бол уг хэргийг шийдвэрлэх хүртэл гадаад хувийн хэргээр зорчих эрхийг түтгэлзүүлнэ”, Авлигатай тэмцэх газрын, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга нарын хамтарсан 2009 оны 11 дүтээр сарын 02-ны өдрийн 133/499,535/07/44 дүгээр тушаалаар батлагдсан “Зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрэхэд саатуулж, шийдвэрлэх журам”, Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Прокурор хилийн хориг тавих, цуцлах журам” нь Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих цагаачлах тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан эрх бүхий байгууллагын хүсэлтийг үндэслэн Эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан этгээд улсын хилээр нэвтэрч болзошгүй нотлох баримт байна гэж үзвэл хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд гадаадад зорчих эрхийг түр түтгэлзүүлэх арга хэмжээ авах ба хилийн хориг тавих, цуцлах асуудлыг тухайн хэрэгт хяналт тавьж байтаа прокурорын саналыг үндэслэн дээд шатны прокурор нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газарт албан бичиг хүргүүлэн энэ тухай сэжигтэн яллагдагчид мэдэгдэхээр журамлан зохицуулсныг ноцтой зөрчиж, ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа И.Пүрэвцогт, Нийслэлийп прокуорорып газрын Мөрдөн шалгах ажиллагааид хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор С.Хишигжаргал нар нь Эрүүгийн хэргийн хохирогч, нэхэмжлэгч Б.А нарын 130 гаруй иргэдийн эрхийг хязгаарлах хууль бус үйл ажиллагаа явуулахаар эрүүгийи байцаан шийтгэх ажиллагааны журмаар “сэжигтэн, яллагдагч”-д авах албадлагын арга хэмжээ буюу “гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг нь” хязгаарлах эрх зүйн үндэслэл байхгүй байхад уг эрхийг нь хууль бусаар хязгаарласан, “хязгаарлах”-аар ТЕГ-ын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 албан бичиг, ТЕГ-ын 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 014142 албан бичиг, мөн газрын 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/1042, мөн газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 албан бичиг гаргаж, 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 07-ныг хүртэл 2 жил 3 сар 28 хоногт хууль бус ажиллагаа явуулж байгаад, Нийслэлийн прокуорорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор С.Хишигжаргал нь 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 14 тоот прокурорын тогтоол гаргаж, тогтоолын 2 дахь хэсэгт “таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээд байхгүй болохыг дурьдсугай”, тогтоолын 4 дэх хэсэгт “Хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг мэдэгдэх хохирогч, яллагдагч тогтоогдоогүй болохыг дурьдсугай” гэсэн “илт хууль бус” шийдвэр гаргаж, ОӨУБЕГ-ын албан тушаалтнуудыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Б.А миний болон 130 гаруй иргэний хууль ёсны эрх ашгийг гаргуунд нь хаясан “илт хууль бус” шийдаэр гаргасан байна.

Мөн 2010 оны 09 дүгээр сарын 09-ийг хүртэл Б.А миний хууль ёсны эрх ашгийг хязгаарласан ТЕГ-ын 2010 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 01М142, 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01М042 албан тоот, 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01М09 дүгээр албаи бичиг нь мөн цахим захиргааны акт хэлбэрээр ХХЕГ-т хадгалагдаж байгааг хариуцач ТЕГ, ХХЕГ мэдэгдсэн тайлбарыг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргасан байхад шүүх огтхон ч тоосонгүй, тоомжиргүй хандсанд гомдолтой байна. ТЕГ, ХХЕГ нь Эрүүгийн 20847065 тоот хэргийн хохирогч Б.А намайг 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 10-ныг хүртэл 7 жил 03 сар 29 хоногийн турш хууль бусаар таслан сэргийлэх арга хэмжээ авч, зорчих эрхийг хязгаарласан ял ногдуулсан илт хууль бус шийдвэрээ өнөөдрийг хүртэл хүчингүй болгохгүй, гэмт хэргийн хохирогчоор тогтоох, гэмт хэргийг таслан зогсоох арга хэмжээ авахгүй, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Бээжин ажил хэргийн, шагналын эрхээр Бээжин аялахаар явж байхад, Дархан-Уул аймгийн 18 сургуулийн 20 гаруй багш нарын өмнө хүнд байдалд оруулж, гэмт хэрэг үйлдэн оргон зайлах гэж буй мэт сэтгэгдэл төрүүлж, бусдын өмнө доромжилж, чирч гулдчин сүр үзүүлж баривчлан, яагаад саатуулсан шалтгаанаа өнөөдрийг хүртэл тайлбарлаж чадахгүй байхад, хадам эгч Л.Ариунзаяад өөрийн нэрээ ашиглуулахыг зөвшөөрсөн гэх гүтгэлгээр хилс хэрэгт шийтгэж, иргэний болон ажил хэргийн нэр төрийг гутаан доромжилж, гэр бүл, найз нөхдийг минь хүртэл давхар хохироосон талаар ТЕГ-т хандаж, хамт явж байсан 4 багш тодорхойлолт гаргаж байсныг ЗХАШШ-ийн хавтаст хэргээс нотлох баримтаар гаргуулан өгсөн байхад шүүх ТЕГ, ХХЕГ-ын хууль бус үйлдлийг хайцаалсан шийдвэр гаргаж байгаад гомдолтой.

Захиргааны ерөнхий хуулийн 47.2-д “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, мөн хуулийн 105.3-д “Албан тушаалтан хууль зөрчиж гаргасан захиргааны актаа хүчингүй болгосон тохиолдолд тухайн акт ... хэд хэдэн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны актыг хүчингүй болгосон тохиолдолд энэ хуулийн 105.2-т заасан шийтгэлээс аль нэгийг оногдуулахаас гадна энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тэднээс уучлал хүснэ” гэж хуульчилжээ. Иймээс ТЕГ, ХХЕГ нь гэмт хэргийн хохирогч Б.А миний болон 130 гаруй иргэний эрх ашгийг хохироохоор гаргасан ТЕГ-ын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 албан бичиг, ТЕГ-ын 2010 оны 10 сарын 04-ний өдрийн 01/1142 албан бичиг, мөн газрын 2010 оны 10 сарын 05-ны өдрийн 01М042, мөн газрын 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 албан бичгээ хүчингүй болгож, надаас болон бусад хүмүүс, миний гэр бүл хамт олон, надтай цуг Бээжин хотын түүх соёлтой танилцах аялалд явж байсан 20 гаруй багш нар, БНСУ-ын талаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлалт хүсэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

ТЕГ, ХХЕГ-ын илт хууль бус шийдвэр, үйл ажиллагааг таслан зогсоох, хууль ёсны эрх ашгаа урьдчилан хамгаалуулахаар эрх бүхий албан тушаалтанд хандсан 112 440 төгрөгийн шуудангийн зардлыг гэм хорын хохиролд тооцоогүй Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм. 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 26-ныг хүртэл гаргасан нотариатын зардал нь иргэний үнэмлэхний хуулбар, хил нэвтрэх мэдээлэл. БНСУ-д виз мэдүүлсэн мэдээлэл, хил нэвтрэх эрх шалгуулах хүсэлт, прокурорын тогтоолууд, ТЕГ-аас өгсөн хариу мэдэгдэх хуудас, ХЭҮК-ын хариу мэдэгдэх хуудас зэргийг гаргахад зарцуулсан баримтыг нотлох бөгөөд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Б.А намайг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ийм хамжээний нотариатын зардал гаргаагүй гэдгийг үгүйсгэсэн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байхад мөн ТЕГ, ХХЕГ-ын хууль бус шийдвэр үйл ажиллагааны нотлох шүүхийн хүчин төгелдөр тоттоол, хил нэвтрэх мэдээлэл, БНСУ-д виз мэдүүлсэн мэдээлэл, хил нэвтрэх эрх шалгуулах хүсэлт, ХЭҮК-ын хариу мэдэгдэх хуудас, прокурорын тогтоолуудыг баталгаажуулсан 2017 оны 04 дүгээр сарын 01, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр БСШУСЯ, БМДИ-д холбогдуулан гаргасан захиргааны хэрэгт авагдсан нотлох баримтыг баталгаажуулсан 24800 төгрөг, 9040 төгрөг, нийт 148800 төгрөг нь шүүх гэм хорын бодит хохирол гэж тооцоогүй нь үндэслэлгүй шийдвэр болсон.

ТЕГ, ХХЕГ нь санаатайгаар Б.А миний Эрүүгийн 20847065 тоот гэмт хэргийн хохирогчоор тогтоогоогүйгээс гадна иймээс 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдөр дахин гэмт хэргийн мэдээлэл өгөхөд 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Л.Ариунзаяад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 123 тоот тогтоол гаргасан. Иймээс хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар өмгөөлөгч Л.Гансүхээс туслалцаа авсны хүчинд ТЕГ Л.Ариунзаяаг миний нэртэй хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорт ашиглаж байсан болох 201501000168 тоот эрүүгийн хэргийг үүсгэсэн. Эн хэрэг нь Б.А миний эрх ашгийг хамгаалах биш, зөвхөн Л.Ариунзаяаг хамгаалах гэсэн эрх зүйн ач холбогдолгүй хэрэг. Намайг гүтгэх, багаж хэрэгсэл. Энэ хэрэгт Л.Гансүх өмгөөлөгчөөр оролцоогүй гэдгийг үгүйсгэсэн тайлбарыг ТЕГ шүүхэд ирүүлээгуй байхад шүүх хөндлөнгөөс оролцож, үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Өмгөөлөгч Л.Гансүхэд төлсөн өмгөөллийн хөлсөө “Солонго” хүлгээс сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлж төлсөн энэ мөнгөө одоо хүртэл төлж барагдуулаагүй. ТЕГ, ХХЕГ хууль заасан хугацаанд гэмт хэргийг таслан зогсоосон бол надаас ийм илүү зардал гарахгүй байсан. 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сар хүртэл 1 000 000 төгрөгийн хүү төлөөд одоо үндсэн мөнгийг нь эргүүлж төлж чадахгүй байна.

Өмгөөлөгч Ж.Даваасүрэнд өмгөөллийн хөлсний үлдэгдэл хэсэг 500 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны Д.Одончимэгээс зээлж төлсөн, уг мөнгийг төлөхийн тулд болон шүүхэд улсын тэмдэгтийн хураамж, замын зардлаа төлөхийн тулд найзынхаа ээмэг, бөгжийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Түни” ломбардад тавьж 730 000 төгрөгийг төлсөн. 2017 оны 01 дүгээр сарын 21—ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-нийг хүртэл сар бүр 5 хувийн хүү 36500 төгрөгийн хүү нийт 438 000 төгрөгийн хүү төлсөн. Өмнө нь төлсөн 1 500 000 төгрөгийг мөн л хүүтэй зээлж, санхүүгийн асар их алдагдалд орж хохирч байна. ТЕГ, ХХЕГ нь эрүүгийн 20847065 тоот хэргийн хохирогч Б.А намайг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажил хэргийн, шагналын эрхээр Бээжинд аялахаар явж байхад, Дархан-Уул аймгийн 18 сургуулийн 20 гаруй багш нарын өмнө хүнд байдалд оруулж, гэмт хэрэг үиддэн оргон зайлах гэж буй мэт сэтгэгдэл төрүүлэн, бусдын өмнө доромжилж, чирч гулдчин сүр үзүүлж баривчлан, саатуулсан Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 119 дүгээр тогтоолын тогтоох хэсэгт “Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4, Монгол Улсын Хилийн тухай хуулийн / 1993 оны / 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5-д заасныг тус тус баримтлан Б.Аийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ТЕГ-ын 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 01/9б1 дүгээр албан бичиг, түүнийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Замын-Үүд” хилийн боомтод саатуулсан үйлдэл”-ийг тус тус илт хууль бус болохыг тогтоосон байхад Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх Бээжин аялах зардал 1 500 000 төгрөгийг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байна.

ТЕГ, ХХЕГ, прокурорын байгууллагын илт хууль бус шийдвэр, үйл ажиллагааг нотлох баримтууд болон ТЕГ-ын дарга асан Б.Хурцын дээрх үндэслэлгүй тайлбарт тулгуурлан багшийн нэр хүндийг олон улсад унагасан гэсэн хилс хэргээр “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийг хассан, Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрт хамрагдаж чадахгүй, БНСУ-ын хуулиар хилсээр шийтгэгдсэнийг нотлох Хүний эрхийн үндэсний комиссын албан тоот, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0742 тоот шийдвэр зэрэг нотлох баримтуудыг шүүх үнэлээгүйгээр барахгүй нэр төр нь хохироогүй байна гэж дүгнэн сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд ТЕГ, ХХЕГ-ын хууль бус үйлдлийг тогтоолгоход гарсан өмгөөлөгчийн хөлс, түүний хүү 4 320 000 төгрөг, нотариатын зардал 148 800 төгрөг, шуудангийн зардал 112 440 төгрөг, чөлөөтэй байсан хугацааны цалин 1 500 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөг, Бээжин аялах зардал 1 500 000 төгрөг нийт 12 581 240 төгрөгийг хувь тэнцүүлэн адил хэмжээгээр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 10 410 972 төгрөгийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж, хэргийн оролцогчдын эрх зөрчигдөөгүй тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Тагнуулын ерөнхий газарт холбогдуулан 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр албан бичгээр гадаад зорчих эрх түдгэлзүүлсэн үйлдэлд, Хил хамгаалах ерөнхий газарт холбогдуулан албадан саатуулж нэр төрд халдсан үйлдэлд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр залруулга хийж нэр төрийг сэргээхийг даалгаж, гэм хорын хохиролд 12 581 240 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0992 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр албан бичиг, Б.Аийг 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүд хилийн боомтод саатуулсан Хил хамгаалах ерөнхий газрын албан хаагчдын үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоосон байна. /1хх8-12, 24-27/

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасанд нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэгч нь бусдын хууль бус үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохирлыг буруутай этгээдээс шаардах эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлж, нэхэмжлэгчийн шаардсан гэм хорын хохирлоос чөлөөтэй байсан хугацааны цалин 103 918 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөг, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохын тулд Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотод ирж очих замын зардал 58 350 төгрөг, архиваас баримт хуулбарлаж авсан зардал 8 000 төгрөг, нийт 2 170 268 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна. Тухайлбал, нэхэмжлэгч Б.А нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцсонтой холбоотойгоор 2016-2017 онд сургуулийн захиргаанд зохих журмын дагуу өргөдөл гаргаж, ажил олгогчоос нийт 5 удаа 31 хоногийн чөлөө авсан гээд энэ хугацааны цалин 1 400 720 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. Шүүх дээрх хугацаанд ямар шалтгааны улмаас чөлөө авсан нь тодорхойгүй, цалин олгогдоогүй гэх баримтыг ирүүлээгүй гэж дүгнэн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

 

Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн захиргаанд нэхэмжлэгчийн гаргасан удаа дараагийн өргөдөл, түүний цалингийн дэлгэрэнгүй тооцоолол гэх баримтуудыг харьцуулан дүгнэвэл 2016 оны 10 дугаар сард 3 хоног /133 636 төгрөг/, 2016 оны 11, 12 дугаар сард /5+4/ 9 хоног /222 727+188 088/ 410 815 төгрөгийн цалин олгогдоогүй гэж үзэхээр байна. Мөн чөлөө хүссэн өргөдөл тус бүрт захиргааны хэргийн шүүх хуралдаанд оролцох шалтгааныг тодорхой дурдаж, түүнд нь байгууллагын захиргаа чөлөө олгох талаар цохолт хийж байснаас үзвэл дээрх хугацаанд олгогдоогүй цалинд нийт 544 451 төгрөгийг хариуцагч Тагнуулын ерөнхий газраас гаргуулах үндэслэлтэй. /1хх29-31, 164/ Харин 2016 оны 4,5 дугаар сар, 2017 оны 3 дугаар саруудад нэхэмжлэгчид олговол зохих цалин бүрэн олгогдсон байх тул 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 15 хүртэл 15 хоног, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 31 хүртэл 4 хоногийн цалин гэх 856 269 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Б.А нь 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүд хилийн боомтоор хил нэвтрэх үед саатуулагдсантай холбоотой  Захиргааны хэргийн шүүх, Улсын ерөнхий прокурор, Гадаад хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, БСШУЯ зэрэг байгууллагад удаа дараа өргөдөл, гомдол илгээж буухиа шуудангийн үйлчилгээнд “Монгол шуудан” ТӨХК-д нийт 112 400 төгрөгийн төлбөрийг төлсөн нь “Мөнгө хураах тасалбар” гэх баримтуудаар тогтоогджээ. /1хх 54, 56-58, 61-63/ Эдгээр баримтад мөнгө тушаагчийн нэр, огноо, хэдийд, хаана, хэнд хандсан, үйлчилгээний ямар төрөл сонгосон зэрэг мэдээлэл тодорхой байхад шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх тул хариуцагч Тагнуулын ерөнхий газраас 112 400 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

 

Мөн нэхэмжлэгч нь 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өмгөөлөгч Ц.Гансүхтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн, хуурамч бичиг баримт үйлдсэн гэмт хэрэг болон хилийн хоригийг цуцлуулах асуудлаар эрх зүйн туслалцаа авах зорилгоор үйлчилгээний хөлс 1 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. Тэрээр 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ц.Гансүхийн Хаан банкны 5041075563 дугаарын дансаар 500 000 төгрөгийг шилжүүлсэн нь төлбөрийн баримтаар тогтоогдсон тул энэхүү бодитоор гаргасан зардлыг Тагнуулын ерөнхий газарт хариуцуулах нь зүйтэй. /1хх42, 43/

 

Харин өмгөөлөгч нарт ажлын хөлсийг төлөхдөө барьцаат зээлийн газраас авсан зээл, түүний хүүг төлсөн гэх баримтаар тооцоо хийж 4 320 000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ нь иргэний эрх зүйн өөр харилцаагаар зохицуулагдах шууд бус зардалд хамаарна. Нотариатын болон орчуулгын хөлс төлсөн талаарх баримтуудын хувьд тухайн үйлчилгээг авсны төлбөрт нэхэмжлэгч 148 800 төгрөг төлсөн нь нотлогдохгүй байна. Түүнчлэн Бээжинд аялах хоёр хүний зардалд 1 500 000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд нэхэмжлэгч уг зардлыг бодитойгоор гаргаагүй буюу тухайн үед байгууллагын зардлаар шагналын журмаар явж байсан нь түүний тайлбар болон хамт явж байсан багш нарын тодорхойлолт тайлбараар тогтоогдсон. Иймд эдгээр шаардлага тус бүрийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. /1хх49, 50, 52, 58-60, 62, 64, 66/

 

Хариуцагч Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дугаар албан бичгээр Б.Аийг Монгол Улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалтад оруулж, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдсэн, улмаар түүнийг Бээжинд аялах зорилгоор 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүд боомтоор хил нэвтрэх үед албадан саатуулсан, эдгээр үйлдлийг илт хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон зэрэг нөхцөл байдлыг харьцуулан үзвэл нэхэмжлэгч тухайн тохиолдолд өөрийн нэр, ажил хэргийн нэр хүндийг гутаагдсан гэж үзэх нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Хариуцагч Тагнуулын ерөнхий газраас нэхэмжлэгчийн нэр төрд халдаагүй буюу өөрийн үйлдлийн үнэн зөвийг нотолж чадаагүй тохиолдолд эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар бодит бус мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээх хууль зүйн үндэслэлтэй. Хэргийн баримтаар нэхэмжлэгч Б.Аийг хилийн боомтоор нэвтрэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй тухайн цаг хугацаанд хариуцагч байгууллагын хууль бус үйлдлийн улмаас өөрийн сургуулийн хамт ажилладаг 20 гаруй багш нарын өмнө нэр төрд нь халдсан, хариуцагч байгууллагын хууль бус үйлдлийн улмаас нэр хүнд нь унасан гэж үзэхээр байна.

 

Иймд Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн багш, хамт олны өмнө түүний нэр төрийг сэргээх үүргийг хариуцагч Тагнуулын ерөнхий газарт даалгах нь зүйтэй. Түүнчлэн түүний нэр төрийг сэргээхтэй холбогдуулан эдийн бус хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийн шаардсан үнэ 5 000 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын эдийн бус хохиролтой холбогдох хэсгийн заримыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Б.А дээрх хугацаанд сэтгэл санааны хувьд түгшүүртэй байж шаналал, айдас гэх сэтгэцийн өвчний оношоор эмчлүүлж байсан талаар хэрэгт авагдсан баримтгүй, хариуцагч Тагнуулын ерөнхий газар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, түүнийг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар ирүүлж, энэ талаар мэтгэлцээгүй зэргийг харгалзан үзсэн болно.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Б.Аийг чөлөөтэй байсан хугацааны цалин 544 451 төгрөг, шуудан илгээмжийн зардал 112 400 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн ажлын хөлс 500 000 төгрөг, сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн тооцсон 1 000 000 төгрөг, нийт 2 156 851 төгрөгийг хариуцагч Тагнуулын ерөнхий газраас нэмж гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасантай нийцэх юм.

 

Хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын хувьд нэхэмжлэгч Б.Аийг Монгол Улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалтад оруулж, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх талаарх Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дугаар албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч Б.Аийг саатуулсан гэж эх сурвалжаа тодорхойлон заасан тул Хил хамгаалах ерөнхий газарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байна.

 

Иймд шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/02495 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт заасныг баримтлан Тагнуулын ерөнхий газраас 4 327 119 төгрөг гаргуулж Б.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 254 121 төгрөгт холбогдох хэсгийг, Хил хамгаалах ерөнхий газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт заасныг баримтлан Гадаад зорчих эрх түдгэлзүүлсэн, албадан саатуулж нэр төрд халдсан үйлдэлд Дархан-Уул аймгийн үндэсний лаборатори “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн хүрээнд ажил хэргийн нэр хүндийг сэргээж, залруулга хийлгэх, уучлалт гуйхыг хариуцагч Тагнуулын ерөнхий газарт даалгасугай” гэж,

3 дахь заалтын “49 674” гэснийг “84 184” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Т.ТУЯА