Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/86

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж

 Нарийн бичгийн дарга                             М.Баярмэнд

Улсын яллагч                                            Б.*******

Шүүгдэгч                                                     Т.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Б.*******

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч   Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Т.*******д холбогдох 2223001650093 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, гүй, мэрэгжилгүй, ******* аймгийн ******* сумын ын д ажилтай, ам бүл 2, ээжийн хамт  амьдардаг, ******* аймгийн ******* сумын гийн багт оршин суух хаягтай, урьд ******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн  2007 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 сар 5 хоногийн хугацаатай баривчлах ялаар, ******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн  20******* оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаатай баривчлах ялаар, ******* аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн  2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаатай баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан  овогт ийн ******* /**************11/           

Шүүгдэгч Т.******* нь ******* аймгийн сумын төвд 2022 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн үед Б.тай “Т.тай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн” гэж маргалдах явцдаа түүний зүүн гарын бугалганы хэсэгт хутгалж, хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд  ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Хуулийн энэ зохицуулалтаас үзэхэд яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан хэрэг, хүний хувьд л шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна. Өөрөөр хэлбэл прокурорын дээрх шийдвэрээр шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдох ба түүнд дурдаагүй хэрэг, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй учир энэ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.******* нь ******* аймгийн сумын төвд 2022 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн үед Б.тай “Т.тай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэлээ” гэж маргалдах явцдаа түүний зүүн гарын бугалганы хэсэгт хутгалсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:           

Б. Т.*******д хутгалуулснаа өөрт нь хэлснийг шууд тусган мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.*******гийн “... Манай ах Б. ...2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ... ******* сумын төв рүү орсон байсан бөгөөд нутгийн ах Т.*******тай хамт архи ууж байгаад маргалдаад зүүн гарын бугалга хэсэгтээ нэг удаа хутгалуулсан байсан... маргалдсан шалтгаан нь манай ах Б. нь Т.*******гийн төрсөн эгч эмэгтэйтэй хувийн харилцаа үүсгэснээс болсон гэж сонссон. Ингээд манай ах  хутгалуулчхаад хүнээс нууж 2 хоног яваад барахаа байгаад ******* сумын эмчид очиж үзүүлж эмчилгээ хийлгэж байсан. ... Ах анх хутгалуулчхаад 2 хоног нууж явснаас болоод шарх нь хүндэрсэн гэж бодож байна... Би 2002 оны 6 дугаар сарын 05-ны өдөр... Б. ахтай уулзсан... Түүнийг хаана хутгалуулсныг үзэхэд зүүн гарын бугалганы гадна хэсэгт нэг удаа хутгалуулсан, шарханд оёдол тавиулсан байсан. Гарынх нь бугалганаас доош хурууны үзүүр хүртэл улаан хүрэн өнгөтэй болчихсон, гарынх нь эрхий болон долоовор хуруунаас бусад хуруу нь мэдээгүй болчихсон байсан. Ахыг 2 хоногийн хугацаанд айлд хэвтүүлж ажиглаж байгаад сум руу явж аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид үзүүлэхэд яаралтай Улаанбаатар хот руу явж үзүүл гээд буцаасан байсан. ..Түүний зүүн гарын  бугалганы хэсэгт хутгалуулсан 2-3 см орчим урттай шархтай байсан. ... надад бол хэзээ хутгалуулсан талаараа хэлээгүй, харин Т.*******д хутгалуулсан  гэж байсан. Яг юу болсон талаар асуухад Т.******* бид 2 хоорондоо тохирчихно гээд юу ч ярьж хэлээгүй. Би таныг хутгалуулсан талаар  цагдаад мэдэгдэж  шалгуулна гэхэд битгий цагдаад хэлээч, бид 2 хоорондоо тохирчихно гээд байдаг байсан. ... ах маань хэний буруутай үйлдлийн улмаас амь нас хохирсон болохыг тогтоолгохыг хүсэж байна” гэсэн мэдүүлгээр,

 Б. бусдад хутгалуулсан байдалтай сумын эрүүл мэндийн төвд ирсэн тухай шууд тусган мэдүүлсэн гэрч М.ийн “... Би ******* сумын Эрүүл мэндийн төвд их эмчийн ажил эрхэлдэг.  ... 6 дугаар сарын эхний 7 хоногт байх ...эх баригч бага эмч Ц.гаас юм асуух гээд өрөөнд нь ортол түүний өрөөнд Б. цээж нүцгэн сууж байна, тэгээд юу болсон талаар асуухад Ц. нь надад хэлэхдээ “хүнд хутгалуулсан гэнэ” гэж хэлэхээр нь би цагдаад мэдэгдээд үзлэг хийж эмчилгээ хий гэж хэлсэн чинь Б. надад хандаад бид нар хоорондоо тохирчихсон юм аа. Цагдаад мэдэгдээд хэрэггүй гэхээр нь заавал цагдаад мэдэгдэх ёстой байдаг юм аа гэж хэлээд буцаад өрөөндөө орсон. Би биед нь үзлэг хийгээгүй. Гэхдээ хажуугаас нь харахад зүүн гарын  мөрний доод хэсэг, булчин дээрээ 1-2 см хэмжээтэй зүсэгдсэн шарх байсан...” гэсэн мэдүүлгээр,

            гэрч Б.гийн “... 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ******* цагийн орчимд манай Эрүүл мэндийн төвийн бага эмч Б. над руу утсаар залгаад мотоциклоос унасан хүн гараас нь цус гарсан байдалтай ирлээ та ирээд үзээд өгөөч гэж дуудсан. Намайг ирэхэд Б. зүгээр л оёдол тавиад өгчих, эмч нарт үзүүлэхгүй гээд гараад явчихсан байсан. Тэр өдрөө дахиж Эрүүл мэндийн төвд ирээгүй. Цагдаагийн байгууллагаас лавлагаа авах тухай албан бичиг ирээд эмч нарын үзлэгийн бүртгэлд Б. үзүүлсэн эсэх талаар хайж байгаад түүнийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр эх баригч Ц.д үзүүлсэн болохыг мэдсэн...” гэсэн мэдүүлгээр,

            гэрч Ц.гийн “... 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн үед ажил дээрээ байж байхад Т.******* миний өрөөгөөр шагайгаад Б.ыг үзүүлэх гэсэн юм гээд тэр 2 орж ирсэн. Би Б.ын биед үзлэг хийсэн. Үзлэгээр даралт нь 110/70, 130/90-тэй, зүрхний цохилтын тоо 71-72, SPO2 (цусан дахь хүчил төрөгч) 93-94-тэй байсан. Б. эхлээд манай өрөөнд орж ирэхдээ мотоциклоос унаад толинд гараа зүсчихлээ гэж байсан. Түүний зүүн гарын дотор хэсэгт ойролцоогоор 1-2 см орчим зүсэгдсэн шархтай байсан. Өөр биед ил харагдах шарх байгаагүй. Би Б.ын биед үзлэг хийгээд энэ гэмтэл чинь зүсэгдсэн биш хатгагдсан шарх байна гэж хэлэхэд Т.******* намайг хутгалчихсан гэж хэлсэн. Б. ирэхдээ өөрөө шархаа боочихсон байсан бөгөөд түүний шархны боолтыг задлаад үзэж байхад гаднаас манай өрөөнд их эмч М.э надаас юм асуух гээд орж ирээд Б.ын шархыг хараад юунаас болсон талаар асуухад хүнд хутгалуулсан гэнэ гэж хэлэхэд осол гэмтлийн талаар цагдаад мэдэгдээд эмчилгээ хийгээрэй гэж хэлсэн чинь бид хоорондоо тохирчихсон, цагдаад битгий хэлээрэй гээд гуйгаад байсан. ... Т.******* бент, терихопол эм, тамиданы уусмал зэргийг авч орж ирэхээр нь би шархыг нь цэвэрлэж боолт хийж өгөөд чи шархаа шинэ дээр нь оёдол тавиулчихвал зүгээр юм байна гэж хэлтэл манай өрөөнөөс гараад явчихсан. Дахиж надад ирж үзүүлээгүй...” гэсэн мэдүүлгээр,

Б. гэрт нь бусдад хутгалуулсан байдалтай ирсэн тухай шууд тусган мэдүүлсэн гэрч Д.*******гийн “... 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр би ажлаа тараад гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд Б. манайд ирчихсэн байж байсан. Түүнээс яагаад хүрээд ирэв гэхэд хүнд хутгалуулсан, шархандаа оёдол тавиулаад байж байна гээд хэвтэж байсан. Б. манайд 10 гаруй хоноод  Улаанбаатар хот руу явсан. Мөн манайд байхдаа сум руу явж үзүүлсэн тэгээд удалгүй Улаанбаатар хот руу явсан. Зүүн мөрний шонтгор ясны доод хэсэгт гурван  оёдол тавиулчихсан харагдаж байсан. ... гар нь бага зэргийн хавдартай байдаг байсан. ... намайг гэртээ ирэхэд Б. эмчээр оёдол тавиулсан л гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлгээр ,

гэрч А.ын “... Манай гэрт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн орой 19 цагийн үед манай гэрт Б. ирсэн юм. Манай гэрт хүрч ирэхдээ зүүн гарынхаа булчин хэсэгт хүнд хутгалуулсан  юм гээд шархтай ирсэн. ... 3 хоногийн өмнө Т.******* намайг хутгалсан юм гэсэн. Тэгээд чи одоо эмнэлэгт үзүүлээч, цагдаа нарт мэдэгдээч гэж хэлсэн чинь цагдаа нарт мэдэгдэж болохгүй шүү эгчээ би цагдаад шалгагдаж аймаг руу явмааргүй байна гэж хэлсэн. Тухайн үед манай гэрт Б.ын нагац эгч Б. гэдэг хүн байсан. Тэгээд тэр хүн Б.ыг уурлаад чи ийм болчхоод байхад эмнэлэгт хандахгүй, эсвэл шууд надад хэлэхгүй яасан юм бэ гэж хэлсэн. Тэр үед манай гэрт Т.******* орж ирээд юу болов гэж асуухад Б. эгч чи хүн ийм болгочхоод яасан сэтгэл амар явдаг юм, хурдхан шиг эмнэлэг яваад зүү, утас, эм аваад ир гэж хэсэн юм.  ... Б. эгч манай гэрт Б.ын гарынх нь шархыг манай гэрт оёж эмчилгээ хийсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ гэхэд Б. хэрэггүй энэ шарх хурдан шуурхай эдгэрэх байх гэж хэлсэн.  ...Зүүн гар нь мэдээ алдаад байна, гараа сайн өргөж, хөдөлгөж чадахгүй байна гээд зовуурилаад байдаг байсан...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Ц.ын “... Намайг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрийг хүртэлх хугацаанд сумын  Эрүүл мэндийн  төвд ээлжийн сувилагчаар  гарч ажиллаж байхад 19 цаг өнгөрч байхад манай Эрүүл мэндийн төвд их эмчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Б. эмч миний утас руу *******аа ахын дугаараас  залгаад хүн цус алдаад байна, яаралтай оёдлын материал, багаж тоног төхөөрөмж явуул гэхлээр нь би хэн ямар шалтгааны улмаас цус алдаад байгаа талаар асуухад Б. хүнд хутгалуулсан байна. хурдан материал явуулаадах гэхлээр нь би эмч нарт заавал үзүүлж яаралтай тусламж авахгүй бол бол болохгүй байх гэж хэлэхэд Б. эмч чи дуугүй наад материалуудаа явуулаадах гэж хэлээд утсаа салгасан. Удаагүй байж байтал *******аа ах ирээд оёдлын материал, багаж тоног төхөөрөмж болон өвдөлт намдаах эм аваад явсан. ...Би 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хэн нэгэн албан тушаалтанд хэлээгүй. Харин 6 дугаар сарын 04-ний өдөр их эмч эд хэлсэн.” гэсэн мэдүүлгээр, шүүгдэгч Т.*******гийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Б.ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 000000194 дугаартай “....Б.ын биед зүүн бугалганы урд шарх, зүүн бугалга хэсэгт идээт буглаа үүссэн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь үзүүртэй, иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байсан байна. Учирсан гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтад эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Амь хохирогч Б.ын биед зүүн бугалганы урд шарх, зүүн бугалга хэсэгт идээт буглаа гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр нотлогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Шүүгдэгч нь хохирогчийг хутгалахад түүний биед гэмтэл учирч, хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.

Иймд  түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан  байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Т.******* хохирогч Б.ын зүүн бугалганы хэсэгт хутгалсан   үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч Т.******* нь Б.ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай хутгалсан үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардлууд буюу хэргийн материалтай танилцах болон шүүх хуралдаанд оролцох зорилгоор аймгаас ******* аймгийн суманд ирсэн, явсан зардалд нийт 5 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд 1.7*******.300 төгрөгийн шатахууны баримтуудыг хэрэгт хавсаргаж ирүүлсэн байна.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь   аймагт оршин суудаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа ба тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохын тулд аймгаас ******* аймгийн суманд ирсэн, явсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гарсан бусад зардал”-д хамаарна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон дараах  зардлуудыг шүүгдэгч Т.*******гаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******д олгох нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэргийн  материалтай  2023 оны 06 дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн суманд ирж танилцсан байх тул тухайн цаг хугацаанд баримтаар нотлогдож байгаа зардлууд  буюу 2023 оны 06  дугаар сарын 08-ны аймгаас шатахуун худалдан авсан зардал 114.000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр аймгийн сумаас шатахуун худалдан авсан зардал 115.670 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ******* аймгийн сумаас худалдан авсан шатахууны үнэ 141.040 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр худалдан авсан шатахууны  зардал 110,000 төгрөгийг, шүүх хуралдаанд оролцохоор ирсэн зардал буюу 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр - аймгаас шатахуун авсан зардал 30000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр аймгийн сумаас шатахуун худалдан авсан зардал *******0,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр аймгийн сумаас шатахуун худалдан авсан 55,000 төгрөг,  2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн сумаас шатахуун худалдан авсан 72,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн сумаас шатахуун худалдан авсан зардал 110,600 төгрөг нийт 868,*******0 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэлээ.

  2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.*******гаас нийт 868,*******0 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч төлбөр төлөх зорилгоор шүүх хуралдааныг 10 минутаар завсарлуулах хүсэлт гаргасан ба шүүх хуралдаан завсарласан хугацаанд төлбөрөөс 470,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгчээс 399,*******0 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

 Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн зардлаас зарим хэсгийг нөхөн төлсөн, төлөгдөөгүй хэсгийг нөхөн төлөхөөр илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг  тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.9, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.*******д оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурван/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* нь 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Т.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 399,*******0 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******д олгосугай.

7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч   Т.*******гийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа  бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    З.НАНДИНЦЭЦЭГ