| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2019/03980/И |
| Дугаар | 184/ШШ2020/00438 |
| Огноо | 2020-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 184/ШШ2020/00438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, Д Д дугаар гудамж, тоотод оршин суух, Б овогт С Т /рд:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, хороолол, дүгээр байр, тоотод оршин суух, Х овогт Ц Ол /рд:/,
Хариуцагч: дүүрэг, дүгээр хороо, дүгээр хороолол, дүгээр байр, тоотод оршин суух, Б овогт Бн Д нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,910,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Т, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Т миний бие нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Б.Д, Ц.Онарт 4,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлүүлсэн. Хүү нь 960,000 төгрөг болно. Мөнгөө төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Нийт 4,960,000 төгрөг болсноос 3,020,000 төгрөгийг төлсөн. 1,940,000 төгрөгийг төлөөгүй үлдсэн. Үүний алданги нь 970,000 төгрөг. Зээлийн хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Б.Д, Ц.Одсүрэн нараас 2,910,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Б.Д, Ц.О нартай зээлийн гэрээ байгуулж, 3 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй 4,000,000 төгрөгийг Б.Д-гийн ХААН банк ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Энэ хугацаанд удаа дараа төлбөр төлөх шаардлага тавьж уулзаж, тооцоогоо ч нийлүүлсэн. Цувуулж өгнө гэсээр үлдэгдэл 1,940,000 төгрөг болсон. Алданги 970,000 төгрөг, нийт 2,910,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна. Би Б.Д, Ц.Онарт дансаар мөнгө шилжүүлсэн ХААН банкны хуулгаар өмнө нь төлж явсан мөнгөө 7 дугаар сарын 23-наас эхлэн төлж явсандаа оруулан нийтэд нь төлсөн гэж хариу тайлбар дээрээ бичсэн байна лээ. Үлдсэн мөнгөн дээрээс алдангиа нэмээд нэхэмжилж байгаа юм. 4 удаа дансаар шилжүүлсэн мөнгө байгаа юм. Энэ бүгдийг нийлүүлж бодоод хасахад миний нэхэмжлээд байгаа мөнгө гарна. 2017 оын 4 дүгээр сарын 08-наас 7 дугаар сарын 22-ны хооронд 13,580,000 төгрөг шилжүүлсэн. Яг энэ мөнгө хэзээ дууссаныг нэмж байгаад гаргаж ирэх ёстой. Бүгдийг нь тус тусад нь бодохоор хэцүү болчихоод байгаа юм. Бүгдийг нь нийлүүлээд хасахад гарч ирнэ. Б.Дгийн тайлбараар 7 дугаар сарын 22-нд мөнгө авангуутаа 7 дугаар сарын 23-наас мөнгө төлж эхэлсэн байгаад байна. Хэрэв 5 дугаар сарын 29-ний өдөр авсан мөнгийг маргаашнаас нь төлөөд явсан гээд байгаа, энэ нь урьд нь зээлсэн мөнгөө төлөөд байгаа юм. Энэ мөнгийг нэмэхэд 3,278,000 төгрөг болж байгаа юм. Тэгэхээр 782,000 төгрөг үлдчихээд байгааг 7 дугаар сарын 22-нд төлөөд явж байсан банкны хуулгыг шүүхэд нотлох баримтаар авч ирж өгсөн.
Б.Д надад 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр надад нэг удаа бэлнээр 820,000 төгрөг өгсөн, өөр мөнгө бэлнээр өгч байгаагүй, 1 сая төгрөгийг бэлнээр өгөөгүй гэв.
Хариуцагч Ц.О шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.О миний бие нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр иргэн С.Таас Б.Д 4,000,000 төгрөгийг 1 сарын 8 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлдэж авахад батлан даасан болно. Б.Дтэй найзын холбоотой учир батлан дааж өгнө үү гэсэн гуйлтыг зөвшөөрсөн. Б.Дгийн зээлдэж авсан мөнгөнөөс өөрт болон хамтран хэрэглэсэн зүйл байхгүй. Б.Д нь зээлсэн мөнгийг өөрийн боломжоор төлж дуусгасан гэдгийг сонсож мэдсэн. Б.Дгийн тайлбарт хавсаргасан материалыг шалгаж үнэн зөвийг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Д миний бие нь С.Ттай 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан. Миний бие нь зээл авсан өдрийн маргааш буюу 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 800,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 42,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 42,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 42,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 84,000 төгрөгийг тус тус С.Тын 5171053201 тоот Хаан банкны дансаар нь шилжүүлэн төлсөн ба эдгээр төлсөн мөнгөн дүн нь 3,910,000 төгрөг болсон байна. Үүнээс гадна 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг бэлнээр өгсөн. 2019 оны 02 дугаар сараас 2019 оны 7 дугаар сар хүртэл боломжоороо өдрийн 20,000 төгрөгөөс 40,000 төгрөг хүртэл өгч байсан бөгөөд багаар бодоход 500,000 төгрөг төлсөн. 2019 онд өдрийн төлөлтөөр төлж явахдаа С.Тын өөрийн гар тэмдэглэл дээр бичүүлэн хоёр талаасаа гарын үсэг зуран баталгаажуулж явсан. Иймд миний төлсөн төлбөр ойролцоогоор 5,410,000 төгрөг байх бөгөөд хугацаа алдсан боловч хүү алдангийн хамт төлж барагдуулсан гэж үзэж байх тул нэхэмжилж буй зээлийн үлдэгдэл 1,940,000 төгрөг, алданги 970,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс 4,000,000 төгрөг зээлж авсан дээр маргахгүй. Ц.Одгэрэлийн хувьд батлан даагч гэж гарын үсэг зурснаар үүрэг хүлээхгүй, батлан даагч гэдэг нь батлан даагчийн тусдаа гэрээ байгуулж, тухайн үүргээс хэдэн төгрөгийг нь хариуцах гээд байгааг тодорхой болгосон байх ёстой боловч энэ нь тодорхойгүй. Зээлийн гэрээн дээр зөвхөн батлан даагч гэж гарын үсэг зурсан. Зээлийн гэрээнээс чөлөөлөгдөх үндэслэл нь тухайн мөнгөн хөрөнгийг Ц.Оогт ашиглаагүй тул Ц.О-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Б.Дгийн хувьд тухайн 4,000,000 төгрөгийг авч төлбөрөө бүрэн төлж дууссан. Эдгээр нь Б.Дгийн дансны хуулга, гэрч нарын мэдүүлгээр нотлогдоно. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмнөх зээлийн гэрээ гээд байна. Гэтэл өмнөх зээлийн гэрээ хэрэгт нотлох баримтаар байхгүй. Өмнөх зээлээс хасагдаж явсан талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч бүрдүүлж өгөөгүй. Мөн нэхэмжлэгч өөрийн ХААН банкны дансны хуулгыг гаргаж өгч болох байсан, тэглээ ч хуулга утга ижил гарч ирнэ. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэж өгнө үү. 3,910,000 төгрөгийг дансаар, үүн дээр 1,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Дгийн аав Батжаргал лангуун дээр байхдаа бэлнээр өгсөн. Дураараа төлөөд явж байсан зүйл байхгүй зүй тогтолоор буюу өдрийн мөнгөөр төлөөд явж байсан. Хангалттай нийтдээ 5,000,000 гарган төгрөг төлсөн, энэ нь хүүтэй нь төлчихсөн байгаа. Санхүүгийн бизнес эрхэлж байгаа хүн замбараагүй зээл олгоно гэж байхгүй. 1 жилийн хугацаанд 3 зээл олгоод олгосныгоо бүгдийг нэмээд хасна гээд байна. Аль зээл нь хэзээ дууссан талаар нотлох зүйлгүй. Гэрээ дүгнэсэн акт байхгүй байна. Х.Батжаргал гэрчийг худал мэдүүлэг өгч байна гэж байна, өөрийнх нь гэрч болохоор яг нэхэмжлэгчийн байр сууринаас хандаад байсан. 4 дүгээр сарын 08-наас 3,000,000 төгрөг авсан дээр маргаагүй. Бэлнээр өгсөн мөнгөнүүдийг нэхэмжлэгч ор үндэсгүй хасчихаад, өөрөө дансан дээр тоглолт хийгээд бүх өгсөн зээлээ нэмээд дансан дээрээ орж ирснийгээ хасаад гэрээ дүгнэдэг зээлдэгч гэж байж болох уу, шүүхийн шийдвэрийг хүртэл хамаатуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа мөнгө ор үндэсгүй юм. Энэ хүнд өөрт нь өдөр бүр хүү тооцож авч байсан, мөнгө бэлнээр авсан тэмдэглэл байх ёстой. Хэдний зээл хэзээ дууссаныг нотлох нэг ч зүйлгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч Б.Д, Ц.Онарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,910,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ би 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу 4,000,000 төгрөгийг дансанд шилжүүлэн өгсөн. Даваасүрэнгийн дансаар мөнгө өгсөн авсан нотлогдож байгаа, уг дансны хуулгаар нийт 3,020,000 төгрөгийг төлсөн, 1,940,000 төгрөгийг төлөөгүй тул алдангийн 970,000 төгрөгийг хамт гаргуулна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Б.Д нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 4,000,000 төгрөгийг зээлж авсан, дансаар нийт 3,910,00 төгрөгийг төлж, бэлнээр 1,0 сая төгрөгийг өгч, 2019 оны 2 сараас 2019 оны 7 сар хүртэл хугацаанд өдөр бүр 20,0-40,0 мянгөн төгрөгөөр бага багаар төлж нийт 500,000 гаран төгрөг төлсөн. Нийтдээ 5,410,000 төгрөг төлж зээлээ бүрэн төлж барагдуулсан учир одоо төлөх төлбөр байхгүй гэж тайлбарлан маргаж байна.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар С.Т, Б.Д нар нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн гэрээг бичгээр байгуулсан ба уг гэрээгээр Б.Д нь С.Таас нь 4,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, хугацаандаа зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд алданги тооцон төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан “Зээлийн гэрээ”-ээр тогтоогдож байна. Зээлийн гэрээ байгуулагдсан эсэх уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргахгүй байгаа болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээх ба зээлдэгч Б.Д нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу 4,000,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшдэг ХААН банкны ............. тоот харилцах дансанд зээлдэгч С.Тын ....... тоот данснаас шилжүүлэн авсан болох нь түүний ХААН банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул зээлдэгч тал гэрээний үүргээ биелүүлсэн байна.
Улмаар талууд зээлийн гэрээний хугацаанд мөнгийг хэсэгчилэн төлөх байдлаар төлж үндсэн зээл 4,000,000 төгрөгийг 3 сарын хүүгийн төлбөрт 960,000 төгрөг нийт 4,960,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон гэх тайлбарыг гаргадаг. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Б.Дгээс нийтдээ дээрх харилцан дансаар дамжуулан нийтдээ 3,020,000 төгрөгийг хүлээн авсан гэх тайлбарыг хариуцагч Б.Д нь зээлийн гэрээ байгуулагдснааас хойшхи хугацаанд нийтдээ 3,910,000 төгрөгийг дансаар, 1,0 сая төгрөгийг бэлнээр, 2019 оны 2 сараас 7 сар хүртэлх хугацаанд өдөр бүр бэлнээр 20,0-40,0 мянгөн төгрөгөөр нийтдээ 500,000 гаруй төгрөгийг өгч дуусгасан гэх тайлбарыг тус тус гаргаж байна.
Хэрэг авагдсан хариуцагч С.Даваасүрэнгийн эзэмшлийн ХААН банкны ............. тоот харилцах данснаас нэхэмжлэгч С.Тын ..... тоот данс руу гэрээ байгуулагдсанаас хойшхи хугацаанд буюу 2017 оны 7-р сарын 23-ны өдөр 100,000 төгрөг, 7-р сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 8-р сарын 02-ны өдөр 400,000 төгрөг, 8-р сарын 11-ний өдөр 800,000 төгрөг, 8-р сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 10 дугаар сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөг, 12-р сарын 20-ны өдөр 42,000 төгрөг, 12-р сарын 21-ний өдөр 42,000 төгрөг, 12-р сарын 26-ны өдөр 42,000 төгрөг, 12-р сарын 28-ны өдөр 84,000 төгрөгийг тус тус төлж нийтдээ 3,910,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд нэхэмжлэгч С.Т эдгээр төлбөрөөс 3,020,000 төгрөгийг дансаар хүлээн авснаа зөвшөөрдөг ба үлдэх хэсгийг өмнөх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлсөн тул хасч тооцох боломжгүй гэх тайлбарыг гаргадаг боловч аль нь өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр болох, ямар зээлийн гэрээний дагуу төлбөр төлөгдөж байсан болох талаар үндэслэл бүхий тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй, энэ тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хасч тооцох боломжгүй байна. Иймд дээрх хариуцагч С.Даваасүрэнгээс нийт 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд дансаар төлсөн 3,910,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 22-ны зээлийн гэрээний төлбөрт төлсөн гэж үзэн хасч тооцож, хариуцагч С.Даваасүрэн нь 1,050,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч уг мөнгийг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсэн зээлийн гэрээнд талууд “...Б.Д нь зээлсэн төгрөгөө төлөхгүй тохиолдолд мөнгө зээлүүлсэн С.Тт үлдсэн төгрөгийг хүү, алдангитай нь хамт төлж хохиролгүй болно...” гэж тохиролцсноос үзэхэд талууд тогтоосон хугацаанд төлбөрөө бүрэн барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс яг хэдэн хувиар алданги тооцохоор тохиролцоогүй байгаа боловч Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний уг тохиролцоог тайлбарлахад талууд “алданги” төлөх талаар хоёрдмол утгагүй тохиролцсон гэж үзэхээр байна. Энэ талаар хариуцагч нар маргадаггүй.
Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анз буюу алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хэтэрч болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 1,940,000 төгрөг гэж үзэн үүнээс 50 хувиар хэтрүүлэхгүйгээр алданги тооцон нэхэмжилж байгааг буруутгах үндэслэл байхгүй боловч шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас хугацаа хэтрүүлсэн, зохих ёсоор гүйцэтгээгүй байгаа үүргийг 1,050,000 төгрөг гэж тооцон энэ дүнгээс 50 хувиар алдангийг тооцон 525,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч С.Тт олгох үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Д 2018 оны 10-р сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг бэлнээр өгч төлбөрөө барагдуулсан гэсэн тайлбарыг гаргадаг бөгөөд үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч бэлнээр ямар ч мөнгө хүлээн аваагүй гэх тайлбарыг гаргадаг. Хэрэгт авагдсан баримтаар талууд бэлнээр мөнгө тоолон хүлээлцсэн гэх үйл баримт тогтоогддоггүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч Б.Дгээс бэлнээр мөнгө авч байгаагүй болохоо нотлох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эхнэр Ц.Гэрлээг гэрчээр оролцуулсан ба гэрч Ц.Гэрлээ нь “...хариуцагч Б.Д нь 2017 оны 7 сарын 22-нд авсан зээлээ 8-р сарын 25-ны өдрөөс төлж эхэлсэн, 5 дугаар сарын 29-нд авсан зээлээ 8 дугаар сарын 25-нд төлж дуусгасан..., 7 дугаар сарын 21-нд 820,000 төгрөг бэлнээр өгсөн, өөр бэлнээр огт мөнгө өгч байгаагүй, 1,000,000 төгрөгийг манай нөхөрт бэлнээр өгч байгаагүй..., ...7 сарын 22-ны зээлийн гэрээ байгуулахад хамт байгаагүй..., ...би хаяадаа нөхөртэйгээ хамт явдаг, тэр болгон хамт явдаггүй,...нөхөр маань зээлийн төлбөрөө бүгдийг нь дансаар авдаг...” гэж мэдүүлдэг, харин хариуцагч Б.Д нэхэмжлэгчид 1,0 сая төгрөгийг бэлнээр өгсөн болохоо нотлох зорилгоор Х.Батжаргалыг гэрчээр оролцуулсан ба гэрч Х.Батжаргал шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “...би охиноо төрсөн гэртээ байхад нь лангуун дээр нь түр жил гаран суусан..., ...наадмын дараа намар 10 сард байх 1,000,000 төгрөгийг Б.Д намайг Тамирт өгөөрэй гэсний дагуу би Тамирт яах аргагүй өгсөн..., энэ хүн орж ирээд л бэлнээр аваад явдаг байсан, ямар ч бичиг баримт дээр зуруулдаггүй байсан учир би шууд өгчихсөн..., ...би энэ хүнээс 1,000,000 төгрөг зээлээд өдөр өдөрт нь хүүтэй нь бэлнээр өгөөд явдаг байсан..., ...2019 онд Даваасүрэнгээс лангуун дээр зогсож байхад нь 200,000 төгрөгийг мөн бэлнээр авсан...” гэсэн мэдүүлгүүдийг тус тус гаргадаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэл болох ба шүүх гэрч нарын мэдүүлгийг талуудын тайлбар болон бусад баримтуудтай харьцуулан дүгнэж, гэрч Ц.Гэрлээгийн мэдүүлэг нь нэхэмжлэгч С.Т гэрч Х.Батжаргалаар дамжуулан Б.Дгээс 1,000,000 төгрөгийг аваагүй болохыг баттай гэрчилж чадахгүй, харин гэрч Х.Батжаргалын мэдүүлэг нь хариуцагчийн 2018 оны 10 сард 1,000,000 төгрөгийг өгсөн гэх тайлбарыг нотолж байна гэж дүгнэн дээрх төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Түүнчлэн хариуцагч Б.Д 2019 оны 2 сараас 7 сар хүртэлх хугацаанд өдөр бүр бэлнээр 20,0-40,0 мянгөн төгрөгөөр нийтдээ 500,000 гаруй төгрөгийг С.Тт өгч байсан гэх тайлбарыг гаргадаг боловч энэ нь баримтаар тогтоогддоггүй бөгөөд нэхэмжлэгч уг төлбөрийг С.Гүнжид, Б.Д нартай 2019 оны 2 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлсэн 1,000,000 төгрөгийн төлбөрт төлж байсан тул хасч тооцох боломжгүй гэсэн тайлбарыг гарган Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/02840 дугаартай “Зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийг шүүхэд баримтаар ирүүлсэн байна. Уг шүүхийн шийдвэрт дурдсанаар нэхэмжлэгч С.Т нь хариуцагч Б.Д болон С.Гүнжид нарт 2019 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 1,0 сая төгрөгийг зээлүүлсэн, уг төлбөрөөс 462,000 төгрөгийг төлсөн гэх үйл баримт тогтоогдож байх тул хариуцагч Б.Дгийн дээрх тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэлээс хасч тооцох боломжгүй байна гэж үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.Дгээс 575,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Тт олгож, нэхэмжлэлийн үлдэх 2,335,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Б.Д болон Ц.Онарт холбогдуулан гаргасан ба ажиллагааны явцад хариуцагч Ц.Охолбогдуулан ямар шаардага гаргаж байгаа нь тодорхойгүй, зээлийг Б.Дгийн дансанд хийж, эргэн төлөлтийг мөн Б.Д төлж байсан болохыг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг. Талуудын 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээнд Ц.Обатлан даагч гэж гарын үсэг зурсан нь түүнийг зээлийн гэрээнд ямар үүрэг хүлээсэн болохыг тодорхойлж чадахгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч Ц.О холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан бол нэхэмжлэгч, хариуцагч нар тэр хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцдаг. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 17,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Дгээс 575,000 /таван зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Тт олгож, үлдэх 2,335,000 /хоёр сая гурван зуун гучин тав/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Ц.Охолбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,510 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дгээс 17,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Тт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН