Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/614

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяа,

Хохирогч ***,

Хохирогч ***,

Хохирогч ***,

Хохирогч ***,

Хохирогч ,

Хохирогч ***,

Хохирогч ***,

Хохирогч ***ийн өмгөөлөгч М.Цэрэндаваа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2300/, Н.Чимэдрэгзэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 3148/,

Хохирогч ***ын өмгөөлөгч Б.Тогоодулам /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 3115/,

Иргэний нэхэмжлэгч ***,

Иргэний хариуцагч ***,

Иргэний хариуцагч ***, түүний өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2218/,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Н.Баярсайхан /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2316/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205031012420 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

1. Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч ***од “Сэлэнгийн гааль дээр улсын орлого болгох тамхи байна, нэг авдар тамхийг 1 сая төгрөгөөр зарна” гэсний дагуу хохирогч *** нь 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хаан банкнаас 105.000.000 төгрөгийг өөрийн *** дугаарын “***” гэх данс руу шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчид их хэмжээний хохирол учруулан залилсан,

2. хохирогч ***т “ОХУ-аас хямд үнэтэй Ланд круйзер-200 маркийн машин оруулж ирж өгнө” гэсний дагуу хохирогч *** нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хаан банкнаас 70.000.000 төгрөгийг, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 30.000.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр өөрийн *** дугаарын “***” гэх данс руу шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар ий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 100.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

3. хохирогч ***д “Сэлэнгийн гааль дээр улсын орлого болгох тамхи байна, нэг авдар тамхийг 1 сая төгрөгөөр зарна” гэсний дагуу хохирогч *** нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, И-Март худалдааны төвийн орчимд мобайл банк ашиглан Хаан банкны *** дугаартай “***” гэх данс руу 40.000.000 төгрөгийг, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр, *** дугаар байрны *** тоотоос 1.000.000 төгрөгийг тус тус интернэт банк ашиглан шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 41.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

4. хохирогч ***д “Сэлэнгийн гааль дээр улсын орлого болгох тамхи байна, хямд үнээр авч зарж болох боломжтой” гэсний дагуу хохирогч *** нь 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хангай хотхоны гадаа Хаан банкны *** дугаартай “***” гэх данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,

5. хохирогч ***д “хямд үнэтэй Ланд круйзер-200 маркийн машин зарна, Сэлэнгийн гаальд манай найз ажилладаг” гэсний дагуу хохирогч *** нь 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Найман шарга валют арилжааны захын орчимд байрлах хаан банкны АТМ-ээс *** дугаартай “***” гэх данс руу 80.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулан залилсан,

6. хохирогч ***т “хямд үнэтэй Ланд круйзер-200 маркийн машин зарна, Сэлэнгийн гаальд манай найз ажилладаг” гэсний дагуу хохирогч *** нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын орчимд интернэт банк ашиглан *** дугаартай “***” гэх данс руу 80.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулан залилсан,

7. хохирогч ***д “ОХУ-аас бараа оруулж ирж зарах гэж байна, хүнтэй хамтран ажиллаж байгаа, яаралтай 30.000.000 төгрөг зээлээч” гэсний дагуу хохирогч *** нь 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, ахуй үйлчилгээний орчимд интернэт банк ашиглан *** дугаартай “***” гэх данс руу 30.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,

8. хохирогч ***ыг “гааль дээр акталж гаргаж байгаа тамхи байна, би уг тамхийг авах боломжтой хамтарч ажиллах уу” гэсний дагуу хохирогч *** нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг нийт 5,000,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, 58-2 тоот гэрээсээ интернэт банк ашиглан *** дугаартай “***” гэх данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,

9. хохирогч ***д тамхи зарна гэж 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн худалдаа хөгжлийн банкны *** дугаарын дансаар 17,500,000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,

10. хохирогч ***д 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг үсчний газарт “10 ширхэг годон гутал байна, Улаан-Үдийн ханшаар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

11. хохирогч ***ад 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хороонд Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ***ад “Алтанбулагийн боомт дээр хураагдсан тамхи хямд зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос 4,200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

12. хохирогч ***т 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч ***т “Алтанбулагийн боомт дээр хураагдсан ланд-200 маркийн машин хямд зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос 161,200,000 төгрөгийг шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос 161,200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарт 639,900,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ***ыг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ***ын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж,

Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр ланд крузер 200 маркийн машин авна гэж 80,000,000 төгрөг шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 66,000,000 төгрөгийг үлдэгдэл байгаа гэдгийг ойлгосон. Энэ мөнгөө нэхэмжилж байна...” гэж,

Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт: “Надад 2022 оны 7-8 сард гэрийнхээ гаднаас тамхи оруулж өгнө гэж хэлсэн би 10,000,000 төгрөг шилжүүлсэн. 1,000,000 төгрөг буцааж авсан 9,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Надад зөндөө зовлон байна. Хүмүүсээс асуухад янз янзын зүйл сонсох юм нэхэмжилсэн үнийн дүнгээр гаргуулж өгнө үү” гэж,

Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт: “2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг шилжүүлсэн дараа нь дахин 1,200,000 төгрөг авсан. Нийтдээ 4,200,000 төгрөг шилжүүлсэн хохирол төлөгдөөгүй байгаа” гэж,

Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт: “2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгийн гаальд хүлээгдсэн тамхи байна 1 авдрыг нь 10,500,000 төгрөгөөр нийт 10 хайрцаг нь 105,000,000 төгрөг болно авах уу гэсэн. Нийт 105,000,000 төгрөгийг шилжүүлж надаас авсан. Үүнээс 60,000,000 төгрөгийг буцаан авсан. Одоо 45,000,000 төгрөгийг хохиролтой” гэж,

Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт: “Надаас 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөгт тамхи авна гэж мөнгө өгсөн. Хохирол төлбөр төлөгдөөгүй” гэж,

Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт: “2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ланд крузер 200 маркийн машин 80,000,000 төгрөгт зарна гэж мөнгө авсан. Нийт 20,000,000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 60,000,000 төгрөгийг үлдэгдэлтэй” гэж,

Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн гааль дээрээс бараа оруулж өгнө гэж 40,000,000 авсан. Дараа нь нэмж тээврийн зардалд 1,000,000 төгрөг хэрэгтэй гэж авсан. Үүнээс 540,000 төгрөг буцаан өгсөн. 40,460,000 төгрөгийн үлдэгдэл мөнгийг авна. ... Нэхэмжилж байгаа мөнгөнөөс 40,000,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч *** луу шилжүүлбэл маргах зүйлгүй” гэж,

Иргэний нэхэмжлэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт: “Би найздаа 40,000,000 төгрөг зээлсэн. Миний мөнгийг ***т өгсөн байна” гэж,

Иргэний хариуцагч *** шүүхийн хэлэлцүүлэгт: “Анх *** гэж манай найз бий. Бид хоёр нэгэндээ мөнгөний туслалцаа үзүүлдэг байсан. Тэгж байтал *** гэдэг данс руу мөнгө хийчих гэсэн, би мөнгө хийсэн мөнгө нь явсаар байгаад цаг хугацааны хувьд би авлагатай ***аас мөнгө орж ирээд буцаагаад *** шилжүүл гэснээр шилжүүлсэн. Орж ирсэн дүнгээрээ мөнгө буцааж гарч байсан. Би ***аас 92,500,000 төгрөг, ***аас 15,000,000 төгрөг, ***гаас 12,000,000 төгрөг орж ирснийг хүлээн зөвшөөрч байна. *** 10,300,000 төрөг гэж хэлээд байна. 9,300,000 төгрөг гэж байцаагчтай тулсан. ***т 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг өгсөн. Одоо би 9,300,000 төгрөг өгөх ёстой. ...Би ***аас орж ирсэн мөнгөнөөс Чимидрегзэн гэдэг данс руу 95,000,000 төгрөг шилжүүлсэн. *** руу шилжүүлсэн тооцоо нийлээгүй байгаа. Дансаа шүүхээр ***, *******, *** нар ах дүү, *** ***ын эхнэр, *** мэдүүлэгтээ 40,900,000 төгрөгийг над руу ******* гэсэн данснаас өгсөн гэдгийг мэдүүлээгүй. Буцаагаад 95,000,000 төгрөгийг ******* гэсэн данс руу шилжүүлсэн. Нөгөө талдаа 9,300,000 төгрөг өгөх ёстой гэж тооцох юм бол, 79,500,000 төгрөгийг ***, ***, ***, *******, Чимидрегзэн нарт өгөх ёстой. Би ***аас мөнгө орж ирсний дагуу шилжүүлсэн. ***, ***, ***, *******, Чимидрегзэн нарт 79,500,000 төгрөг өгөх ёстой. ***т 9,300,000 төгрөг өгөх ёстой. Нийт  88,800,000 төгрөг хариуцна” гэж,

Иргэний хариуцагч *** шүүхийн хэлэлцүүлэгт: “Би ***, ***, ***, өөрийгөө төлөөлөөд оролцож байна. 1,800,000 төгрөгийг ***ы данснаас авах ёстой. 102,800,000 төгрөгөөс 1,800,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн тул үлдэгдэл ***д 101,000,000 төгрөгийн өглөгтэй гэдгийг зөвшөөрч байна. Намайг 214,000,000 төгрөг хариуцна гэсэн ******* гэсэн утгатай 10,000,000 төгрөг ***тай шилжүүлсэн тул хасаад үлдэгдэл 204,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. ***д *** миний бие 305,000,000 төгрөг өгөх болсон. *** 40,000,000 төгрөг, *** 23,950,000 төгрөгийн ***аас авлагатай. Тэрийг хасаад шийдүүлье. 305,000,000 төгрөгөөс 63,950,000 төгрөгийг хасуулна. Миний данс руу ***аас мөнгө орж ирээд би *** руу 92,500,000 төгрөг шилжүүлсэн. *** нь *** ах дээр очоод 20,000,000 төгрөг яаралтай хэрэгтэй байна гэж хэлээд авсан.  ******* гэдэг эгчийнхээ данснаас 20,000,000 төгрөгийг данс руу шилжүүлсэн, тустаа *** нь *** луу 15,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. ***, *** луу 12,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ дүнгүүдийг хасахаар 101,505,000 төгрөг миний төлбөл зохих дүн хүлээн зөвшөөрч байна. ...Хохирогч ******* хамгийн өндөр авлагатай. Нэг ч төгрөг аваагүй байсан. ******* өмгөөлөгч бид нартай ярилцсаны улмаас төлөх шийдвэр гаргасан. Би төлөх төлбөрөө төлсөн” гэж тус тус мэдүүлж оролцов.

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч Х.***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч нарт 639,900,000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс хохирогч ***т 161,200,000 төгрөг төлөх байснаас 101,500,000 төгрөг төлсөн. Хохирогч *** 4,200,000 төгрөг,  ***д 6,000,000 төгрөг, ***д 5,000,000 төгрөг, хохирогч ***т 5,000,000 төгрөг, хохирогч ***д 7,000,000 төгрөг, хохирогч ***т 66,000,000 төгрөг, хохирогч ***д 450,000 төгрөг, хохирогч ***д 60,000,000 төгрөг, хохирогч ***д 9,000,000 төгрөг,  хохирогч ***т 27,000,000 төгрөг, хохирогч ***од 45,000,000 төгрөгийн төлөх төлбөртэй. Иргэний нэхэмжлэгч *******т 40,000,000 төгрөг, Иргэний хариуцагч ***аас 139,500,000 төгрөгийг гаргуулах саналыг гаргаж байна. Иргэний хариуцагч *** бусдад төлөх төлбөргүй...” дүгнэлт гаргаж,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны шатнаас миний үйлчлүүлэгч гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байсан тул хэргийн зүйлчлэлд маргахгүй...” гэсэн,

Хохирогч ***ын өмгөөлөгч Б.Тогоодулам: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэлд хамаарахаар байна гэж үзэж байна. Одоо байгаа 12 хохирогчийн гүйлгээг харах юм бол 2 жил 7 сарын хугацаанд тогтмол орлогын эх үүсвэрээ болгож албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн. Энэ гэмт хэрэгт холбогдож 40, 50 мянган цагдаагийн албан хаагч энэ олон хүний нэр төрийг барьж онц их хэмжээний хохирол учруулсан. Бусдад учруулсан 640,000,000 төгрөгийн хохирлыг 74 үйлдлээр санаатай учруулсан байх тул гэм буруутай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэх нь шударга ёсонд нийцнэ. 10 жилийн хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн,

Хохирогч ***ийн өмгөөлөгч Н.*******: “...Шүүгдэгч шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Үйлдэл дээрээ маргахгүй, хохирогч нарт учруулсан хохирол төлбөрөө төлөх асуудлын хувьд хохирогч Чинзоригийн өмгөөлөгч 26,000,000 төгрөгийн бодит хохирлыг нэхэмжилж байна. Одоо 100,000,000 төгрөгөөс үлдэгдэл 27,000,000 төгрөгөө авъя гэж байгаа юм. Шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байх, энэ гэмт хэрэг зөвхөн ***аар халхлагдаад өнгөрч байгаа юм биш биз дээ, ***аар хохирогчийн нарын мөнгө дамжиж иргэний хариуцагчаар 2 хүн татагдсан, өөр орж ирээгүй цаана нь нэмж иргэний хариуцагч байгаа, Чинзоригт учирсан 27,000,000 төгрөгийг хохирлын барагдуулж өгнө үү...” гэсэн,

Хохирогч ***ийн өмгөөлөгч М.Цэрэндаваа: “...Шүүгдэгчийн гэм буруугийн тал дээр ярихгүй. Хохирогчийн өмгөөлөгч ***тай үйлдлээрээ нэгдээд үйлдсэн ***, ***, *** гэх мэт эдгээр хүмүүсийг дутуу шалгасан. Хэрэгт авагдсан баримтаар хохирол бүрэн тооцоолсон баримт байхгүй. *** 101,000,000 төгрөг илүү авсан байхад зарим хүмүүсийг татаж оруулаагүй. *** 101,000,000 төгрөг өглөгтэй байхад татахгүй ***ыг хариуцагчаар оруулж ирсэн байна. Яагаад татагдаж орж ирээгүй юм бэ. Иргэний хариуцагч нар гэмт хэргийг хамтран үйлдсэн байна. Хэргийн хүрээнд ***ын гаргасан тооцоон дээр хохирлын тооцоо яваад байна. Тусгай мэдлэгийн шинжээч гаргаж болно. ***ын тооцоог нэгтгэж оруулах, *** гэм буруутай ял шийтгэл дээр саналгүй. Эдгээр хүмүүсийг хэрэгт татаж оролцуулах саналтай байна...” гэсэн,

Иргэний хариуцагч ***ын өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдаанд оролцож байна. Өөрийн оролцох хэр хэмжээнээс хальсан зүйл ярихгүй бол болохгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, миний үйлчлүүлэгчийг гэмт хэргийн хамтран оролцогч гэж байна. Хохирогч нарын өмгөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллах дүгнэлттэй холбоотой саналаа хэлэх эрх хэмжээтэй юм. Улсын яллагч яллах дүгнэлтэй холбоотой аливаа хэлбэрээр няцаасан санал бодлоо илэрхийлээгүй. Гэмт хэргийн зүйлчлэл ял хариуцлага дээр тусгайлан гаргах саналгүй. Хохирогч нарт тус тусын байр суурь байгаа байх. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасныг дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас 4-р хавтаст хэргээс оролцож байсан. Шүүх хэргийг дахин шалгуулахаар буцаасан байсан. Бусад хүмүүс энэ хэрэгт харилцаа хамааралтай эсэхийг шалгасан. Шүүгдэгч гэмт хэргийн харьяаллын дагуу шалгуулсан нөхцөл байдал байгаа. Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс тайлбар мэдүүлэг авсан, хаагаад дуусгавар болсон гэж үзэж байгаа. Гомдол гаргавал шүүгдэгчийн гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа. Шүүгдэгчийн хувьд мөнгө авсан нөхцөл байдлаа өөрөөсөө зайлсхийж, ***аас ***гаас гэж мэдэхгүй хүнээ оролцуулж яримааргүй байна. Тооцоог мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч гаргасан. Мөрдөгч иргэний хариуцагчийг тодорхойлдог. Энэ хүмүүс тооцоо дээр асуудал байхгүй тул нэг нь тодорхойлогдож оруулж ирсэн. Хохирогч нарт үл ойлголцол үүсгээд өмгөөлөгч нар байр сууриа илэрхийлж байна. ***ын хувьд өчнөөн шаталт байгаа. 60,000,000 төгрөгийн баримт гаргаж өгөхөд мөрдөгч аваагүй. Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөв зүйтэй явуулсан. Бодит байдал дээр зээл гэрээний харилцаа үүсээгүй ч бичгээр байгуулаагүй тул дээрх нөхцөл байдал дээр хүү анз алданги тооцуулж шаардах нөхцөлгүй болсон. Иргэний хариуцагч 101,550,000 төгрөгийн төлөх үүрэгтэйг тооцож бусдад төлсөн тул бусдад төлөх төлбөргүй...” гэсэн дүгнэлт гаргаж тус тус мэтгэлцсэн болно.          

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шүүхээс хийсэн хууль зүйн үндэслэл:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “үргэлжилсэн үйлдлээр Залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэж ял сонсгон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан үйл баримт тогтоогдож байх ба дээрх үйлдлийг хохирогч нарт хохирол учруулсан цаг хугацааны дараалал, нотлогдож буй байдлаар тодруулахад:

1. Шүүгдэгч *** нь хохирогч ***д 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг үсчний газарт “10 ширхэг годон гутал байна, Улаан-Үдийн ханшаар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр манай ажил дээр /Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо ***-р байрны подвалын үсчин/ үсээ засуулах гэж ирэх үедээ Сэлэнгэ дээр манай найзад 10 ширхэг годон гутал байна. Үүнийг Улаан-Үдийнх нь ханшаар авах уу гээд байна, тэр гутлуудыг нь сонирхох уу 1 ширхгийг нь 600.000 төгрөгөөр аваа гэж хэлсэн. Уг гутлыг авна гэх юм бол манай найз автомашинд тавиулаад явуулаад өгье гэж хэлсэн. Харин мөнгийг нь одоо бэлэн өгчих гэдэг зүйлийг хэлсэн. Тэгэхээр нь хямдхан гутал юм чинь гэж бодоод бүгдийг нь авахаар болоод бэлнээр 4.800.000 төгрөгийг нь өгөөд өөрийн дансанд байсан 1.200.000 төгрөгийг нь өөрийн хаан банкны *** гэсэн данснаас ***ын *** дугаарын данс руу нь шилжүүлж өгсөн. Тэрнээс хойш гутал ч байхгүй мөнгө ч байхгүй болсон. ***тай өөртөө нь ярихаар нөгөө хүн өгөхгүй явуулахгүй байна гэсэн зүйлийг л ярьдаг байсан. Энэ мэтээр асуух болгонд нэг шалтаг гаргаж худал ярьдаг байсан. Тэгсэн ажлынх нь хүмүүсээс сурагласан чинь залилан хийгээд ажлаасаа халагдсан гэдгийг нь дуулсан. Би одоо ***тай холбогдож чадаагүй 8 сар гаран болж байна. Би одоогоор хохирол төлбөр гэж нэг ч төгрөг аваагүй байгаа. Тийм учраас би 6,000,000 төгрөгөө нэхэмжилж гаргуулан авмаар байна” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 223-224 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч *** нь хохирогч ***т 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч ***т “Алтанбулагийн боомт дээр хураагдсан ланд-200 маркийн машин хямд зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос 161,200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр анх би *** гэх хүнтэй Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр ирж хэлтсийн гадаа машин дотор уулзахад *** надад хэлэхдээ би Орос улсаас өөрийн найзуудтайгаа нийлж Алтанбулагийн боомтоор автомашин зах зээлийн ханшаас арай доогуур үнээр оруулж ирдэг, би ганц нэг машин оруулж ирж байгаа чи машин авах уу одоо машинаа захиалбал оноос өмнө машин чинь ороод ирнэ, одоо бэлэн орж ирэх ланд -200 маркийн тээврийн хэрэгсэл 160,000,000 төгрөгт орж ирнэ гэхээр нь би итгээд машин авахаар болж 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ***ын Голомт банкны *** дугаарын данснаас 20,000,000 төгрөг шилжүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дахин Бөмбөгөрийн Хаан банкны салбар руу орж ***ын Хаан банкны *** дугаарын данс р‘уу өөрийн Голомт банкны *** дугаарын данснаас 20,000,000 төгрөгийг банкнаас бэлнээр авч банкаар дамжуулан шилжүүлсэн, мөн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би өөрийн бэр эгч ***ор дамжуулан ***ын Хаан банкны *** дугаарын данс руу 20,000,000 төгрөг шилжүүлэн өгч нийт 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ***ын данс руу 60,000,000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр ***т өгсөн. ...Дахин 160 сая төгрөгт оруулж ирэх боломжтой Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл байна, чи нэмээд 1 машин захиалах уу гэж асуухаар нь би хууль хяналтын байгууллагын ажилтан юм чинь гэж итгээд дахиад нэмж ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл захиалахаар болж хэд хэдэн удаа мөнгө шилжүүлсэн. ...2022 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр ***ын Хаан банкны ...данс руу 19,900,000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 3,500,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, дахин 5,000,000 төгрөг, дахин 20,000,000 төгрөгийг өөрийн найз Гантулгын данснаас, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 15,000,000 төгрөг өөрийн эхнэр Мөнхзаяагийн интернэт банкаар, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1,800,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 800,000 төгрөгийг .... нийт 15 удаагийн үйлдлээр 161,200,000 төгрөгийг дансаар ***т өгсөн. Би ***т 2 ланд-200 маркийн машины захиалахаар өгсөн. 161,200,000 төгрөгөө эргүүлэн аваагүй” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулганууд /4 дэх хавтаст хэргийн 56-57, 59-73 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

3. Шүүгдэгч *** нь хохирогч ***д “ОХУ-аас бараа оруулж ирж зарах гэж байна, хүнтэй хамтран ажиллаж байгаа, яаралтай 30.000.000 төгрөг зээлээч” гэсний дагуу хохирогч *** нь 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, ахуй үйлчилгээний орчимд интернэт банк ашиглан *** дугаартай “***” гэх данс руу 30.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан болох нь :

Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний хуучны танил ах болох *** нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр над руу утсаар яриад ахад нь яаралтай мөнгөний хэрэг гараад байна. Мөнгөтэй бол надад өгч туслаач ахад нь 5 хоногийн хугацаатай 30.000.000 төгрөг хэрэгтэй байна. Би Орос улсаас бараа авч байгаа юм. Одоо Оросын хил дээр бараа орж ирчхээд байна. Би Бөмбөгөрийн лангуу нь дээр хүнтэй хамтарч ажил хийж байгаа. Одоо гааль дээр мөнгө тушааж бараагаа авах хэрэгтэй байна. Тийм болохоор хүнээс ч хамаагүй зээлээд өгөөч ээ гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би ярьсан зүйлийг сонсоод итгээд 30.000.000 төгрөгийг ***т зээлэхээр болсон. Тухайн үед би Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр болох ахуй үйлчилгээ нь дээр явж байхдаа өөрийн голомт банкны *** дугаарын данснаас ***ын хаан банкны *** данс руу 20.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Мөн тэр өдрөө тухайн цаг хугацаанд өөрийн хаан банкны интернэт банкийг ашиглаж байгаад ***ын *** дугаарын данс руу хаан банкны ******* дугаарын данснаас 10.000.000 төгрөгийг хийсэн. Ингээд би нийт 30.000.000 төгрөгийг ***т өгсөн. Харин надад *** нь буцаагаад 23.000.000 төгрөгийг өгсөн байгаа. Надад бол дансаар 25.000.000 төгрөг өгөөд буцаагаад 2.000.000 төгрөгийг нь авчихсан юм. Надад ярьсан бүх зүйл нь худлаа байсан. Бөмбөгөр зах дээр ямар нэгэн лангуу байхгүй. Мөн Орос улсаас бараа авсан гэдэг нь хүртэл худлаа байсан. Би одоогоор хохирол төлбөр гэж 7.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Би ***т 30.000.000 төгрөг өгөөд 23.000.000 төгрөг буцааж аваад одоо үлдэгдэл 7.000.000 төгрөг үлдсэн байгаа” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 232-233 дахь тал/,

Шүүгдэгч ***ын Хаан банкны ***, *** дугааруудын депозит дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 15-22 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

4.  Шүүгдэгч *** нь хохирогч ***д “хямд үнэтэй Ланд круйзер-200 маркийн машин зарна, Сэлэнгийн гаальд манай найз ажилладаг” гэсний дагуу хохирогч *** нь 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Найман шарга валют арилжааны захын орчимд байрлах хаан банкны АТМ-ээс *** дугаартай “***” гэх данс руу 80.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулан залилсан болох нь:

Хохирогч ***гийн шүүгдэгч ***ын данс руу мөнгө шилжүүлсэн баримт, ***гийн Хаан банкны дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 99-101 дэх тал/,

Хохирогч ***, шүүгдэгч ***ын харилцсан мессеж /2 дахь хавтаст хэргийн 103-111 дэх тал/,

Шүүгдэгч ***ын Хаан банкны ***, *** дугааруудын депозит дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 15-22 дахь тал/,

Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ ажилтай холбоотойгоор найман шарга валют арилжааны төвд ченжээр ажилдаг миний таньдаг хуурай дүү болох *** 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр намайг өөр дээр нь валют сольж байхад “..Ахаа та хямдхан Ланд Круйзер 200 сонирхох уу, миний хуучин цуг ажиллаж байсан найз маань 200 гаа хямдхан зарах гэж байгаа..” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнтэй уулзаж ярилцъя гэж ***д хэлэхэд шууд утсаар яриад дуудчихсан. Тэгсэн удалгүй өөрийгөө *** гэж танилцуулсан цагдаа хувцастай хүн ирсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ажилдаг гэж хэлсэн. Тэгээд *** надад Сэлэнгэд байдаг найз маань машинаа зарах гэж байгаа юмаа, би дундаас нь таван төгрөг харж байгаа юм, Ланд 200 загварын машин 150.000.000 төгрөг гэж байгаа, хүмүүс авах гээд байна урьдчилгаа 80.000.000 төгрөг хийгээд баталгаажуулчих би танд машиныг чинь хоёроос гурав хоногийн дараа аваад ирнэ, тэгээд үлдсэн төлбөрөө төлөөд нэрээ шилжүүлж аваарай гэж хэлсэн. Тухайн үед *** нь цагдаагийн хувцастай байсан учраас итгэсэн. Төрийн алба хаагч, тэр тусмаа цагдаагийн хүнийг худлаа ярихгүй байх гэж бодоод итгээд мөн ***тэй ажил хэргийн холбоотой таньдаг учраас тэр өдрөө 80.000.000 төгрөгийг 4 хувааж ***ын данс руу зээл гэж шилжүүлсэн. Тухайн үед *** нь төрийн албан хаагч учраас дансаар мөнгө шилжүүлэхдээ утган дээр нь хамаагүй машин тэрэг бичиж болохгүй байна та зээл гээд шилжүүлчих гэж хэлсэн юмаа. Ингээд энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл машин авч чадаагүй бөгөөд мөнгө шилжүүлснээсээ хойш хэдэн сарын дараа түүнийг ямар ч машин тэрэг зарахгүй, Сэлэнгэд машин зарах гэж байсан найз байхгүй анхнаасаа намайг хуурч залилж 80.000.000 төгрөг авсан гэдгийг нь мэдсэн. *** энэ хугацаанд надад янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд явж байгаа. Хамгийн сүүлд тамхины наймаа хийж байгаа ашиг ихтэй тэгээд таны мөнгийг гаргаж өгнө гээд явдаг. *** 2022 оны 07 сараас хойш цувуулж 5 саяар хоёр удаа, 3 саяар гурван удаа, 1 саяар нэг удаа гээд нийт 20.000.000 төгрөг буцааж өгсөн. Одоо үлдэгдэл нь 60.000.000 төгрөг байгаа. Энэ мөнгөө эргүүлэн авч хохирлоо барагдуулмаар байна. Энэ *** нь надаас 80,000,000 төгрөг өөрийнхөө дансаар аваад буцаагаад миний хаан банкны данс руу 20,000,000 төгрөгийг нь хийсэн. Одоо үлдэгдэл 60,000,000 төгрөгөө авчих юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 114, 117 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

5. Шүүгдэгч *** нь хохирогч ***д тамхи зарна гэж 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн худалдаа хөгжлийн банкны *** дугаарын дансаар 17,500,000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан болох нь:

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ингээд би *** гэх хүнтэй утсаар холбогдож үнэ ханш болон хэрхэн хаанаас ирж байгаа талаар асуухад энэ тамхи нь Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомт дээр хураагдсан тамхинууд байгаа юм. Энэ тамхийг манай гаальд ажилладаг найз хямдхан гаргаж байгаа юм. Би үүнийг нь харин борлуулж өгч байгаа юм гэж хэлсэн. Бид 2 ярилцаад 35 сая төгрөгөөр 35 хайрцаг эссэ тамхи авахаар болоод эхний ээлжид урьдчилгаа 17,500,000 төгрөгийг нь өгөөд тамхи ирсний дараа үлдэгдэл 17,500,000 төгрөгийг нь өгөхөөр тохиролцсон. Үүний дагуу би 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр, ***  худалдаа хөгжлийн банкнаас өөрийн дүү Батдаваагийн худалдаа хөгжлийн банкны *** дугаарын данснаас 17,500,000 төгрөгийг ***ын *** дугаарын данс руу шилжүүлж өгсөн. Маргаашаас нь эхлээд *** нь худлаа яриад эхэлсэн. ... надад нийт 12,500,000 төгрөгийг төлж барагдуулсан. Би одоо үлдэгдэл 5,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 167-168 дахь тал/,

Дансны хуулга, харилцсан чат /3 дахь хавтаст хэргийн 173-175 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

6. Шүүгдэгч *** нь хохирогч ***т “ОХУ-аас хямд үнэтэй Ланд круйзер-200 маркийн машин оруулж ирж өгнө” гэсний дагуу хохирогч *** нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хаан банкнаас 70.000.000 төгрөгийг, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 30.000.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр өөрийн *** дугаарын “***” гэх данс руу шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар ий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 100.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан болох нь:

Хохирогч ***ийн шүүгдэгч ***ын Хаан банкны данс руу мөнгө шилжүүлсэн хуулга, харилцсан мессежний хуулбар /2 дахь хавтаст хэргийн 38-40, 41-45 дахь тал/,

Шүүгдэгч ***ын Хаан банкны *** дугаартай дансны депозит дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед *** надад манай найз хойноос ОХУ-аас автомашин оруулж ирдэг юм. Манай тэр найз намайг тэтгэвэртээ гарах гэж байгаа юм чинь хямдхан Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэл өгье гэж хэлсэн юм. Тэр Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг нь хойноос оруулж ирэхэд гаалийн татвараас нь авхуулаад их үнэтэй тусах юм байна. Би өөрөө төрийн албан хаагч учир тийм хэмжээний мөнгө байхгүй байна. ...Тэгсэн надад хэлэхдээ 2018 онд үйлдвэрлэгдсэн 1600 мотортой бензин хөдөлгүүртэй, хар өнгөтэй тээврийн хэрэгсэл байгаа юм гэсэн. Өнөөдөр энэ автомашин гааль дээр ирчихсэн байгаа учир гаалиас авахын тулд 70,000,000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн.Ингээд надад өөрийнхөө гар утас нь дээрээс нөгөө зарах гэж байгаа автомашин энэ байна гээд зургийг нь үзүүлж, харуулаад байсан. Би тэр үед ***ыг цагдаагийн албан хаагч учир итгэсэн. Тэр өдрөө Х.***ын Хаан банкны *** дугаарын данс руу өөрийн хаан банкны *** дугаарын данснаас 70,000,000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр болох Баруун 4 зам дээрээс шилжүүлж хийсэн. Үүнээс хойш *** нь одоо автомашин нь ирэхээр болж байгаа чи 1 дэх өдөр гэхэд 30,000,000 төгрөг бэлдчих гэсэн зүйлүүд ярьсан. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр буюу 1 өдөр над руу яриад нөгөө 30,000,000 төгрөгөө шилжүүлчих гэхээр нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр болох баруун 4 замын ойролцоогоос ***ын хаан банкны 5084324787 дугаарын данс руу өөрийн хаан банкны *** дугаарын данснаас 30,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. ...Би одоогоор төлбөр гэж 27,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ *** нь надаас 100,000,000 төгрөг өөрийнхөө дансаар аваад буцаагаад миний хаан банкны данс руу 73,000,000 төгрөг хийсэн.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 55, 59 дэх тал/,

Шүүгдэгч ***ын Хаан банкны ***, *** дугааруудын депозит дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 15-22 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

7. Шүүгдэгч *** нь хохирогч ***д “Сэлэнгийн гааль дээр улсын орлого болгох тамхи байна, хямд үнээр авч зарж болох боломжтой” гэсний дагуу хохирогч *** нь 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хангай хотхоны гадаа Хаан банкны *** дугаартай “***” гэх данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан болох нь:

Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би урьд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст хамт ажиллаж байсан *** гэх залуу 2022 оны 8 дугаар сарын эхээр над руу утсаар яриад уулзах хэрэгтэй байна. Надад хамтарч хийх ажлын ашигтай санал байна гэж ярьсан. Тухайн үед би утсаар яриад л өнгөрсөн үнээс хойш над руу хэд хэдэн удаа залгаад зарах Ланд-200 маркийн автомашин байна, мөн гааль дээр хураагдсан сум байна. Манай найз Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Гаалийн дарга болсон. Гааль дээр хураагдсан сумыг хямдхан аваад оруулж ирж заръя гэх зүйл ярьсан. Би үүнийг нь бол хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь энэ хууль бус зүйлийг хаана зарах гээд явж байдаг юм гэж хэлсэн. Надад энэ Ланд-200 маркийн автомашиныг авах их хэмжээний мөнгө байхгүй гэж хэлээд явуулсан. Харин үүнээс хойш 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр манай гэрт ирж надтай уулзсан. Тэгэхдээ гааль дээр хураагдсан тамхинууд байна. Үүнийг гайгүй хямдралтай үнээр аваад зарах боломжтой. Тухайн үед надад хэлэхдээ нэг авдар тамхи нь 50.000.000 төгрөг болно. Дандаа эссэ тамхинууд байгаа юм гэж хэлсэн. Тэгүүл би чамд яах вэ 10.000.000 төгрөг зээлье удаахгүй өгөөрэй чи надад харин ашиг гайгүй гарвал өгнө биз дээ гэж хэлээд 14 хоногийн хугацаатай өгөхөөр болоод өөрийн хаан банкны *** дугаарын данснаас хаан банкны *** дугаартай данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Үүнээс хойш утсаар ярихаар би хөдөө ажил явдлаар явж байна гэсэн. Хүн ажил явдал гарчхаад байхад нь яриад яах вэ гэж бодоод 7-10 хоног яриагүй. Буцаад залгах үед хөгшин нь хөдөөгүүр явж байна гэсэн зүйл хэлээд өнгөрсөн. Надад ингэж худлаа ярьж явсаар байгаад 10 дугаар сарын дунд үед энэ ер нь худлаа боллоо гэдгийг гадарлаж эхэлсэн. Үүнээс хойш бол өдөр болгон гар утас руу нь залгаж эхэлсэн. *** нь надад 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр миний хаан банкны *** дугаарын данс руу *** гэсэн данснаас 1.000.000 төгрөгийг Ганбаа гэсэн утгатайгаар шилжүүлж өгсөн. Одоо харин үлдэгдэл 9,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Би одоогоор хохирол төлбөр гэж 9,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Би ***т 10,000,000 төгрөг өгөөд 1,000,000 төгрөг буцааж аваад одоо үлдэгдэл 9,000,000 төгрөг үлдсэн байгаа” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

Хохирогч ***гийн *** Хаан банкны дансны хуулга, харилцсан чат /2 дахь хавтаст хэргийн 84-86, 87 дахь тал/,

Шүүгдэгч ***ын Хаан банкны ***, *** дугааруудын депозит дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 15-22 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

8. Шүүгдэгч *** нь хохирогч ***од “Сэлэнгийн гааль дээр улсын орлого болгох тамхи байна, нэг авдар тамхийг 1 сая төгрөгөөр зарна” гэсний дагуу хохирогч *** нь 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хаан банкнаас 105.000.000 төгрөгийг өөрийн *** дугаарын “***” гэх данс руу шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчид их хэмжээний хохирол учруулан залилсан болох нь:

Хохирогч ***ын Хаан банкны дансны хуулга, зээлийн гэрээ /1 дэх хавтаст хэргийн 7-15 дахь тал/,

Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 10 дугаар хороололд тухайн тамхи авах хүнтэй уулзахаар болоод товлосон газраа уулзсан. Ингээд би тухайн хүнээс тамхи худалдаж авахаар болоод тухайн хүнтэй анх удаа уулзаж байгаа тул надад ямар нэгэн баталгаа байна вэ, би юунд итгэж 105 сая төгрөгөө өгч явуулах вэ гэж асуухад тухайн хүн би өөрөө цагдаагийн байгууллагад ажилладаг хүн, миний хувцас энд байна, та миний үнэмлэхийг хар би баталгаа давхар бичиж өгнө гэж хэлсэн. Ингээд би тухайн хүнээс баталгаа бичүүлж аваад үнэмлэхийн зургийг аваад 10 дугаар хорооллын Хаан банкны салбарт ороод 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 105 сая төгрөгийг *** *** гэх хүний данс руу утгыг нь зээлэв гэж бичиж хийсэн. Энэ явдлаас хойш гаалийн бүрдүүлэлт болохгүй байна, баримт бүрдэхгүй байна гэх зэргээр цаг хугацаа хожсон. ...Ингээд одоо болтол надад мөнгө өгөөгүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна. ...*** надад 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хаан банкны *** дугаарын данснаас миний хаан банкны *** дугаар данс руу 10,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 4,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг зэргээр нийт 60,000,000 төгрөгийг ***аас гаргуулан авсан байгаа. Одоо би энэ хүнээс би үлдэгдэл 45,000,000 төгрөгийг нэхэмжилж гаргуулан авмаар байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 26, 30 дахь тал/,

Гэрч н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний Хаан банкны данс бүх улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн интернэт покер тоглоомын дансанд ашиглаадахъя гэж хэлээд авсан. Тэр миний дансыг худалдаж авсан хүн Турк улсад байдаг гэж байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*** надад өртэй байсан учраас энэ мөнгийг миний хаан банкны данс руу шилжүүлж өгсөн юм. *** надаас их, бага хэмжээгээр олон мөнгө зээлж байсан. Мөн надад өрөнд орчихлоо надад хүүтэй мөнгө зээлээч гэсэн шалтгаанаар надаас авдаг байсан. Мөн надаас хамгийн ихдээ 35,000,000 төгрөг зээлж авч байсан. Би энэ мөнгийг эгчээсээ авч өгч байсан. Надад одоо энэ хүнээс нэхэмжлэх гомдол санал гээд байх тул зүйл бол байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *** гэх хүнийг огт танихгүй. Харин Сэлэнгийн гааль дээр хураагдсан тамхи авах гэсэн юм гэж утсаар холбогдож ярьж байсан. Тэр үед цагдаагийн байгууллагад ажилдаг гэж манай хамаатны хүнээр дамжуулж харьцаж байсан. Тэгэхээр нь би үнэхээр хямдхан тамхи зарагдаж байгаа юм байх гэж бодоод мөнгө өгч байсан. ...Би тухайн үед гүйлгээний утга дээрээ зээлдүүлэв гэж шилжүүлсэн байсан. Ингээд надаас зээлж авах үедээ энэ мөнгөөр 7 хоногийн дараа тамхи аваад зараад ашиг гээд 7,000,000 төгрөгийг нь өгье гэж хэлсэн. ...Тэгсэн надад харин 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөгөөр 2 удаа нийт 20,000,000 төгрөгийг өгсөн. ...Тухайн үед цагдаагийн албан хаагч гээд итгээд мөнгө зээлүүлж байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*** над дээр 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ирж уулзаад ахаа бэлэн мөнгө байна уу, танд мөнгө байвал жаахан өсгөчих боломж байна гэсэн. Тэгэхээр нь ямар боломж вэ, гэж асуухад гааль дээр хураагдсан улсын орлого болж байгаа тамхинууд байна. Энэ тамхинаас худалдаж аваад бөмбөгөрийн тамхи зардаг хүнтэй ярьчихсан байгаа, тэгэхээр өдрийн дотор л хоёулаа мөнгө өсгөчих боломжтой гэж ярьсан. Ингэж ярилцсаны үндсэн дээр 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эхнэр Урангоогийн хаан банкны *** дугаарын данснаас ***ын хаан банкны *** дугаарын данс руу 15,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Үүнээс хойш ***ын яриад байгаа асуудал нь худлаа болсон учир мөнгө нэхсээр байгаад авсан. Тэгээд миний хаан банкны *** данс руу 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 9,500,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 12,500,000 төгрөгийг *** нь өөрийн хаан банкны *** дугаарын данснаас хийсэн юм. Надад одоо энэ хүнээс нэхэмжлэх гомдол санал гээд байх зүйл бол байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 64-65 дахь тал/,

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад ямар учиртай бараа ирж байгаа талаар бол хэлээгүй. Яаралтай мөнгөний хэрэг болчхоод байна. Та надад 20,000,000 төгрөг яаралтай зээлээч одоо бараа буучихна. Би танд 1 сарын дотор мөнгийг чинь өгчихнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хаан банкны *** гэсэн дугаарын данснаас ***ын хаан банкны *** дугаарын данс руу 20,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 15,000,000 төгрөгийг *** өөрийн Хаан банкны *** дугаарын данснаас миний хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлж хийж өгсөн. Энэ өдрөө дахиад над руу 7,500,000 төгрөгийн хэрэг болчихлоо гэхээр нь би буцаагаад 7,500,000 төгрөг өгсөн юм. Одоо *** надад 12,500,000 төгрөг өгөхөөр байгаа. Би үүн дээр ямар нэгэн гомдол санал байхгүй. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Харин ***аас үндсэн зээлүүлсэн мөнгөө бол авчихсан, харин мөнгө өгөөд хүүний мөнгөө бол аваагүй байгаа” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 73-74 дахь тал/,

Шүүгдэгч Х.***ын Хаан банкны *** дугаартай дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 152-250, 2 дахь хавтаст хэргийн 1-14 дэх тал/,

Шүүгдэгч ***ын Хаан банкны ***, *** дугааруудын депозит дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 15-22 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

9. Шүүгдэгч *** нь хохирогч ***ад 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хороонд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ***ад “Алтанбулагийн боомт дээр хураагдсан тамхи хямд зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос 4,200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Тэгсэн мөн адил надтай чатаар холбогдоод Сэлэнгийн гааль дээр хураагдсан тамхи байна. 1 хайрцаг тамхи нь 1,000,000 төгрөг болж байсан бөгөөд 4 хайрцаг тамхи авахаар болоод 4,000,000 төгрөг шилжүүлж өгөхөөр болсон. Харин чамд би ашиг гаргаж өгнө гэсэн зүйлийг хэлээд байхаар нь итгээд өөрийнхөө хаан банкны *** дугаарын данснаас ***ын Хаан банкны *** дугаарын данс руу 1,000,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гүйлгээний утга дээрээ буд эссэ гээд тамхи гээд шилжүүлж өгсөн. Харин үлдэгдэл 3,000,000 төгрөгийг өөрийн эхнэр ***ийн хаан банкны *** данснаас ***ын *** дугаарын данс руу 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гүйлгээний утга дээрээ буд гээд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөөгийн автобусны буудал дээр байх үедээ шилжүүлж өгсөн.. 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 200,000 төгрөг өгчих маргааш өглөө юмыг чинь авах гээд байна гэсэн зүйлийг хэлэхээр нь өөрийн хаан банкны данснаас ***ын Хаан банкны данс руу 200,000 төгрөгийг Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр г явж байх үедээ интернэт банк ашиглаж байгаад шилжүүлж өгсөн. Би одоогоор хохирол төлбөрөө аваагүй учраас 4,200,000 төгрөг нэхэмжилж гаргуулж авна...’’ гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

Хохирогч ***, ***ын эхнэр *** нарын Хаан банкны дансны хуулга /4 дэх хавтаст хэргийн 27-30 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

10. Шүүгдэгч *** нь хохирогч ***т “хямд үнэтэй Ланд круйзер-200 маркийн машин зарна, Сэлэнгийн гаальд манай найз ажилладаг” гэсний дагуу хохирогч *** нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын орчимд интернэт банк ашиглан *** дугаартай “***” гэх данс руу 80.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулан залилсан болох нь:

Хохирогч ***, шүүгдэгч *** нарын харилцсан чат, дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 175-199 дэх тал/,

Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний хуучны танил болох *** гээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст цагдаа жолоочоор ажилладаг залуу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр надтай мессенжер чатаар холбогдоод таны ажил төрөл сайн уу? гээд холбогдсон юм. Би тухайн үед энэ ямар учиртай зураг юм бэ? Гэхэд энэ автомашиныг манай найз зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэр зураг нь дээр байгаа автомашиныг 2018 оны ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэл гэж надад хэлсэн. Би хэдээр зарах гэж байгаа юм гэхэд над руу гар утасны дугаар явуулчих чам руу залгая гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн гар утасны дугаараа өгтөл над руу *** гэсэн дугаараас залгахаар нь авсан чинь *** байсан. Надад хэлэхдээ манай найз Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомт дээр гаалийн ахлах байцаагч хийдэг юм. Харин намайг энэ тээврийн хэрэгслийг хямдхан аваа гээд байна. Би өөрөө үүнийг авч чадахгүй чи харин хямдхан юм чинь сонирхоод авах юм уу? гэсэн. Ингээд *** бид хоёр ярилцаж байгаад 1 автомашиныг нь 70.000.000 төгрөгөөр бодоод 2 автомашиныг нь 140.000.000 төгрөгөөр авахаар болсон. Харин намайг *** нь урьдчилгаа 50 хувийг нь өгчих гэхээр нь би 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн хаан банкны *** гэсэн данснаас ***ын хаан банкны *** дугаартай данс руу нийт 80.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Би энэ мөнгийг олон хувааж шилжүүлсэн учраас яг хэд хэд шилжүүлснийг мэдэхгүй байна. Үүнийг миний дансны хуулга нь дээрээс тодорхой бүх зүйл харагдах байх. Мөн ***тай би нотариатын зээлийн гэрээ хийсэн. Учир нь би ярьсан зүйлд нь итгээгүй учраас чи энэ мөнгийг аваад алга болчхож магадгүй гэж бодоод зээлийн гэрээ хийсэн юм. Би ***ыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллаж байгаа эсэх талаар өөрийн таньдаг хүнээрээ дамжуулж асуулгахад ээлжийн амралттай ажиллах нь бол ажилладаг гэж хэлсэн. Би цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа юм чинь арай ийм зүйл хийхгүй байх гэж бодоод мөнгө шилжүүлж өгсөн. Надаас энэ мөнгийг авснаас хойш маш олон байдлаар худлаа ярьсан. Энэ зүйлүүд нь надтай харьцсан чат нь дээр байгаа үүнийг би өргөдлийн хамт хавсаргаж өгсөн байгаа. Мөн *** энэ мөнгөнөөс надад 14,000,000 төгрөгийг өгсөн байгаа. Энэ нь хэзээ надад өгсөн нь миний дансны хуулга нь дээр харагдана. ...*** нь надад нийт 80,000,000 төгрөг авсан. Үүнээс надад 14,000,000 төгрөгийг өгсөн байгаа” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 205-206, 210 дахь тал/,

Зээлийн гэрээ /2 дахь хавтаст хэргийн 212-214 дэх тал/,

Шүүгдэгч ***ын Хаан банкны ***, *** дугааруудын депозит дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 15-22 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

11. Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг “гааль дээр акталж гаргаж байгаа тамхи байна, би уг тамхийг авах боломжтой хамтарч ажиллах уу” гэсний дагуу хохирогч *** нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг нийт 5,000,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, 58-2 тоот гэрээсээ интернэт банк ашиглан *** дугаартай “***” гэх данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан болох нь:

Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*** бид хоёр 2022 оны 7-р сард нэг утсаар холбогдож ярьж байсан. Үүнээс хойш утсаар холбогдоогүй байж байгаад 2022 оны 10 дугаар сард над руу утсаар холбогдсон. Энэ үед утсаар надтай холбогдож ярихдаа хямдхан тамхи байна. Энэ тамхи нь хил дээр хураагдсан юм. Одоо хямдхан зарах гэж байгаа бөгөөд эхний ээлжид 10 хайрцаг тамхи байна. Үүнийг 10.000.000 төгрөгөөр аваад зарчихмаар байна. Чи 5.000.000 төгрөгийг нь гаргачих би 5.000.000 төгрөгийг нь гаргачихъя тэгээд 2-лаа заръя гэж хэлсэн. Тухайн үед 1 хайрцаг тамхи нь 1.000.000 төгрөг гэхээр нэг хайрцагтаа 500 ширхэг байдаг болохоор авчих юм бол маш хямд байсан. Үүнд нь итгээд би 5.000.000 төгрөг өгөхөөр болоод 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрийн худалдаа хөгжлийн банкны *** дугаартай данснаас ***ын хаан банкны *** дугаартай данс руу 1.000.000 төгрөгийг нь шилжүүлж өгсөн. Мөн маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн худалдаа хөгжлийн банкны *** дугаартай данснаас ***ын худалдаа хөгжлийн банкны *** дугаартай данс руу 4.000.000 төгрөгийг нь хийсэн. Нийт 5.000.000 төгрөгийг ***т шилжүүлж өгсөн. *** надад хэлэхдээ би Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэстээ ажиллаж байгаа ямар нэгэн асуудал байхгүй. Энэ тамхинууд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэхэд ирчихнэ гэж хэлсэн. ...Би одоогоор хохирол төлбөр гэж 5.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 100-101 дахь тал/,

Хохирогч ***ийн Худалдаа хөгжлийн банкны *** дугаартай данснаас 2 удаагийн гүйлгээгээр *** дугаарын данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн талаарх депозит дансны хуулга /3 дахь хавтаст хэргийн 126 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

12. Шүүгдэгч *** нь хохирогч ***д “Сэлэнгийн гааль дээр улсын орлого болгох тамхи байна, нэг авдар тамхийг 1 сая төгрөгөөр зарна” гэсний дагуу хохирогч *** нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, И-Март худалдааны төвийн орчимд мобайл банк ашиглан Хаан банкны *** дугаартай “***” гэх данс руу 40.000.000 төгрөгийг, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 33 дугаар байрны 10 тоотоос 1.000.000 төгрөгийг тус тус интернэт банк ашиглан шилжүүлэн авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 41.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь:

Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр уулзахаар яваад очтол Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст ажилладаг *** гэх залуу байсан. Тухайн *** гэх хүн нь надад цагдаад ажилладаг үнэмлэхээ үзүүлээд тамхины наймаа хийх гээд байгаа юм. Би өөрөө цагдаад ажиллагдаг юм. Харин Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомт дээр таньдаг хүн байгаа юм. Тэндээс би хураагдсан эссэ тамхинуудыг хямд үнээр худалдан авдаг юм. ...Тэгэхээр чи мөнгө гаргаад өгөх юм бол нэг авдрыг 1 сая төгрөгөөр дотроо 500 ширхэг байгаа. Би чамд 40 авдрыг гаргаад өгье гэж хэлсэн. Чи харин урьдчилаад надад 40.000.000 төгрөг өгчих 3 хоногийн дараа тамхи хүрээд ирнэ. Хоёулаа харин эхлээд нотариатаар ороод зээлийн гэрээ хийгээд би чамаас 40.000.000 төгрөг зээлж байгаа юм шиг авчихъя 3 хоногийн дараа тамхи ирээд толгойт өртөөн дээр буухаар нь би нэг ширхэг тамхи дээр 300 төгрөг нэмээд авчихъя гэж хэлсэн. Нэг ёсондоо нэг авдар тамхинаас 150.000 төгрөг *** авахаар тохиролцоод гэрээ хийхээр болсон юм. ...Тухайн үед *** миний данс руу 40.000.000 төгрөгийг хийчихсэн юм. Тэр мөнгийг нь би өөрийн хаан банкны *** данснаас ***ын хаан банкны *** дугаартай данс руу 20.000.000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлж өгсөн. ....Харин 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр над руу залгаад одоо бараагаа гаргаж авах гэсэн чинь 1.000.000 төгрөг хэрэг болчихлоо шилжүүлээч гэхээр нь найз ***тай ярьж байгаад бараагаа авч л одоо яах вэ гэхээр нь 1.000.000 төгрөгийг нь өөрийн хаан банкны *** данснаас ***ын *** дугаартай данс руу шилжүүлж өгч байсан. ...Тэгсэн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дахиад нөгөө 1.000.000 төгрөг чинь хэрэг болчихлоо гэж хэлэхээр нь өөрийн хаан банкны *** данснаас ***ын *** дугаартай данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. ...Би одоогоор хохирол төлбөр төлсөн гэж 40,460,000 төгрөг нэхэмжилж байна. Сая надад баригдаад цагдаа дээр ирэх үедээ миний хаан банкны данс руу 540,000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэгэхээр энэ мөнгө нь хохирол төлбөрөөс хасагдаж байна. Одоо үлдэгдэл мөнгө болох 40,460,000 төгрөгийн нэхэмжилж байгаа” мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 136-138, 141 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай найз *** над руу утсаар залгаад хямдхан тамхи олж өгдөг байна. Энэ хүнтэй уулзаад тамхи аваад зарчих юм бол 3-4 хоногийн дараа мөнгийг чинь буцаагаад өгчихье гэсэн зүйл ярьсан. ...Тухайн үед би ***д би анхнаасаа наад наймааг чинь яриагүй юм чинь чи наад хүнтэйгээ учраа ол гэж хэлээд 40,000,000 төгрөгийг өөрийн хаан банкны *** данснаас ***гийн *** дугаартай данс руу 35,000,000 төгрөгөөр нэг удаа хийгээд үлдэгдэл 5,000,000 төгрөгийг нь өөрийн худалдаа хөгжлийн банкны *** дугаартай данснаас ***гийн хаан банкны *** дугаартай дансанд хорооллын эцсийн И март худалдааны төв дээр байх үдээ интернэт банк ашиглаад шилжүүлж өгсөн. Үүний дараа ***, *** хоёр нотариат ороод зээлийн гэрээ хийчхээд мөнгөний тооцоог хорооллын банк дээр хийж байсан. Би тэр тамхи нь хэдэн төгрөгөөр худалдаж аваад хэдэн төгрөгөөр цааш өгч байгаа асуудалд огт оролцоогүй. Би одоогоор төлбөр гэж 40,000,000 төгрөг нэхэмжилж авмаар байна. Учир нь би найз ***д 40,000,000 төгрөг шилжүүлж өгсөн ” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 145-146 дахь тал/,

Хохирогч ***гийн Хаан банкны дансны хуулга, зээлийн гэрээ /2 дахь хавтаст хэргийн 150-158 дахь тал/, 

Иргэний хариуцагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Түүнээс хойш Н.*** миний данс руу удаа дараа мөнгө хийж ***ын данс руу шилжүүлээд, ***ын данснаас миний данс руу орж ирсэн мөнгийг нь ***ын хэлсэн данс руу шилжүүлж өгдөг байсан. ...Тэгээд сүүлд нь дансны хуулган дээрээсээ шилжүүлсэн болон шилжиж орж ирсэн мөнгөнүүдийг тооцож үзэхэд ***ын данс руу нийтдээ 173,900,000 төгрөг шилжиж, ***ын данснаас миний данс руу 183,200,000 төгрөг орж ирж миний данс руу нийт 9,300,000 төгрөг илүү орсон байсан. Энэ мөнгийг *** намайг өөртөө авч үлд гэж хэлсэн учраас авч үлдсэн бөгөөд Н.*** нь надад өглөгтэй байсан учраас тэр мөнгөндөө тооцож надад үлдээсэн. ...Дээрх мөнгөнүүдийг би авч байсан нь үнэн гэхдээ би буцаан өгсөн бас тооцоонууд байх ёстой тийм учраас ***тай уулзаж тооцоогоо нийлье” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 106-107, 109 дэх тал/,

Иргэний хариуцагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийн дансны хуулгыг шүүж үзэхээс гадна өгсөн авсан мөнгөнийхөө тооцоог бодож гаргасан байгаа. Миний хийсэн тооцоогоор бол дээрх мөнгөний зөрүү болох 214,000,000 төгрөгөөс ***ын *** дугаарын данс руу 2022.01-14-ний өдөр 25 сая, 2022.02.07-ны өдөр 50 сая, 2022.03.25-ны өдөр 17.5 сая төгрөг нийт 92,500,000 төгрөгийг би шилжүүлж өгөөд эргүүлж нэг ч төгрөг аваагүй, тэгэхээр энэ мөнгийг *** хариуцах ёстой. Мөн миний төрсөн ах Н.*** нь ***т 2021-11-09-ний өдөр 15 сая төгрөг шилжүүлж өгөөд эргүүлж аваагүй, мөн ***гийн данснаас 20 сая төгрөгийн банк бус санхүүгийн байгууллагын зээлээ төлүүлчхээд өгөөгүй бөгөөд энэ 35 сая төгрөгийг *** хариуцах ёстой. Бас манай ах ***ын эхнэр ***гаас ***ын данс руу ...12 сая төгрөгийг шилжүүлээд одоог болтол эргүүлж аваагүй байгаа. Дээрх мөнгөнүүд болох нийт 139,500,000 төгрөгийг *** авсан учраас хариуцан төлөх ёстой. ...2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ***т 10 сая төгрөг шилжүүлсэн буюу нийт 73,950,000 төгрөгийн зөрүү 101 сая төгрөгөөс хасуулж тооцуулах хүсэлтэй байна. Ингээд бодохоор ***аас миний данс руу орж ирсэн мөнгөний зөрүү болох 214,000,000 төгрөгөөс ***ын хариуцах 139,500,000 төгрөгийг хасаж тооцвол 74,500,000 төгрөг, *** ахын данс руу орж ирсэн мөнгөний зөрүү болох 101 сая төгрөгөөс ***ын хариуцвал зохих 73,950,000 төгрөгийг хасаж тооцвол 27,050,000 төгрөг тус тус үлдэж байгаа ба 74,500,000 төгрөг дээр 27,050,000 төгрөгийг нэмж тооцоод нийт 101,550,000 төгрөгийг миний бие хариуцах ёстой тооцоо гарч байна. Энэ мөнгөн дүнг би төлж барагдуулна” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 116 дахь тал/,

***ын ***тай тооцоо нийлсэн акт, дансны хуулга /4 дэх хавтаст хэргийн 118, 119-129 дэх тал/,

Гэрч Н.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийн дансны хуулга шүүж үзэхэд нийт 6 удаагийн гүйлгээгээр 23,950,000 төгрөгийг би ***ын данс руу шилжүүлээд өөрийн дансаар нэг ч төгрөг эргүүлж аваагүй байсан. Мөн би өөрийн эхнэр ***гийн дансаар *** руу 80,000,000 төгрөг шилжүүлээд 40,000,000 төгрөгийг эргүүлж авсан байна эдгээр гүйлгээнийхээ дансны хуулгыг мэдүүлэгтээ хавсаргуулахаар гаргаж өгч байна. Миний хувьд дээрх тооцооноос харахад ***аас нийт 63,950,000 төгрөгийг авах ёстой харагдаж байна. Гэхдээ би өөрийн төрсөн дүү ***ын ***т төлөх ёстой төлбөрөөс 63,950,000 төгрөгийг хасуулж тооцуулах хүсэлтэй байна. ... мөн ***ын ладад өгөх 35,000,000 төгрөгийг мөн адил ***аас гаргуулж ***ын ***т өгөх тооцооноос хасуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 131 дэх тал/,

Н.***ын ***тай хийсэн тооцоо, дансны хуулганууд /4 дэх хавтаст хэргийн 134-147, 151 дэх тал/,

Гэрч Б.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Н.*** надад 20 сая төгрөг зээлж авахаар болоод *** гэх хүний Хаан банкны *** дугаартай дансыг өгөөд гүйлгээний утга дээр нь ***аас гээд биччихээрэй гэж хэлсэн учраас би хэлснийх нь дагуу өөрийнхөө *** дугаарын данснаас 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Н.*** надад энэ 20 сая төгрөгөө эргүүлж өгсөн, харин *** гэх найзаасаа бол энэ мөнгөө одоо болтол авч чадаагүй байгаа гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 149 дэх тал/,

Гэрч Н.***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай төрсөн дүү *** нь ***тай мөнгө төгрөг зээлдүүлж өгөлцөж авалцаж байхдаа миний дансыг ашиглаж 3 удаагийн гүйлгээгээр 89 сая төгрөгийг *** руу шилжүүлж, 3 удаагийн гүйлгээгээр миний дансанд 190 сая төгрөг орж 101 сая төгрөгийн зөрүү гарч байгаа нь үнэн гэхдээ зөрүү мөнгө төгрөг ямар учиртай талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 153 дахь тал/,

***ы гаргаж өгсөн баримт /4 дэх хавтаст хэргийн 155-159 дэх тал/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой.

Мөн дээрх гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан заасан.

Их хэмжээний хохирол учруулах гэдгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээ”-г  ойлгоно гэж заажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудаар шүүгдэгч *** нь 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд “...Сэлэнгийн гааль дээр улсын орлого болгох тамхи байна, хямд үнээр зарна, гааль дээр акталж гаргаж байгаа тамхийг авах гэж байгаа хамтарч ажиллах уу, ... хямд үнээр Ланд круйзер-200 зарна, ОХУ-аас хүнтэй хамтарч бараа оруулж ирж зарах гэж байгаа, яаралтай мөнгө зээлээч, 10 ширхэг годон гутал Улаан-Үдийн ханшаар зарна...” гэх зэргээр ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, *** нарын 12 хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, тэднээс нийт 639.900.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад 639.900.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч ***ын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн үндсэн шинж болох хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг, шүүгдэгч нь тухайн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг буцаан өгөхгүй, үнийг төлөхгүй байх санаа зорилготойгоор өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авдаг шинжийг хангаж байна.

Мөн шүүгдэгч ***ын бусдын эд хөрөнгийг залилан авсан үйлдлийн улмаас дээрх нэр бүхий 12 хохирогчид нийт 639.900.000 төгрөгийн хохирол учирсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээ”-г их хэмжээний гэж зааснаар Залилах гэмт хэргийн бусдад их хэмжээний хохирол учруулсан гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хүндрүүлэх шинж хангагджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан тул шүүгдэгчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн үйлдлүүдийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч ***ын өмгөөлөгч Б.Тогоодулам нь гэм буруугийн хуралдаанд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэлд хамаарахаар байна гэж үзэж байна. Одоо байгаа 12 хохирогчийн гүйлгээг харах юм бол 2 жил 7 сарын хугацаанд тогтмол орлогын эх үүсвэрээ болгосон, мөн албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн...” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй болно.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн шинж нь хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай хамааралтай буюу цагдаагийн алба хаагчийнхаа ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ урвуулан ашигласан байхыг ойлгоно. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн хүндрүүлэх шинж нь үйлдлийн хувьд 3 түүнээс дээш байхаас гадна хууль бус орлогоороо өөрийгөө болон гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэж, амьжиргаагаа залгуулсан шинжтэй байдаг.

Иймээс шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ маргаагүй, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, 1 дэх хавтаст хэргийн 31-33 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 102-105 дахь тал, 169-172 дахь тал, 226-229 дэх тал, 4 дэх хавтаст хэргийн 31-32 дахь тал, 84-85 талуудад авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас нэр бүхий 12 хохирогчид нийт 639,900,000 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан их хэмжээний хохирол бусдад учирсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч *** нь хохирогч ***од учирсан 105,000,000 төгрөгийн хохирлоос 60,000,000 төгрөгийг, хохирогч ***т учирсан 100,000,000 төгрөгийн хохирлоос 73,000,000 төгрөгийг, хохирогч ***д учирсан 41,000,000 төгрөгийн хохирлоос 540,000 төгрөгийг, хохирогч ***д учирсан 10,000,000 төгрөгийн хохирлоос 1,000,000 төгрөгийг, хохирогч ***д учирсан 80,000,000 төгрөгийн хохирлоос 20,000,000 төгрөгийг, хохирогч ***т учирсан 80,000,000 төгрөгийн хохирлоос 14,000,000 төгрөгийг, хохирогч ***д учирсан 30,000,000 төгрөгийн хохирлоос 23,000,000 төгрөгийг, хохирогч ***д учирсан 17,500,000 төгрөгийн хохирлоос 12,500,000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн буюу нийт 204.040.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн иргэний хариуцагч *** нь өөрийн хариуцан төлбөл зохих 101.550.000 төгрөгийг хохирогч ***т хохиролд тооцон шүүхийн шатанд нөхөн төлжээ. Тодруулбал, энэ гэмт хэргийн улмаас учирсан нийт 639.900.000 төгрөгийн хохирлоос 305.590.000 төгрөг төлөгдсөн, одоо 334.310.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй гэж дүгнэв. 

Иймд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” тус тус заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлөгдөөгүй үлдсэн хохирлыг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас гаргуулж, нэр бүхий 12 хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, иргэний хариуцагч ***ын “...Би ***аас 92,500,000 төгрөг, ***аас 15,000,000 төгрөг, ***гаас 12,000,000 төгрөг орж ирснийг хүлээн зөвшөөрч байна. *** 10,300,000 төрөг гэж хэлээд байна. 9,300,000 төгрөг гэж байцаагчтай тулсан...” гэх мэдүүлэг, иргэний хариуцагч ***ын “...мөнгөний зөрүү болох 214,000,000 төгрөгөөс ***ын *** дугаарын данс руу 2022.01-14-ний өдөр 25 сая, 2022.02.07-ны өдөр 50 сая, 2022.03.25-ны өдөр 17.5 сая төгрөг нийт 92,500,000 төгрөгийг би шилжүүлж өгөөд эргүүлж нэг ч төгрөг аваагүй, тэгэхээр энэ мөнгийг *** хариуцах ёстой. Мөн миний төрсөн ах Н.*** нь ***т 2021-11-09-ний өдөр 15 сая төгрөг шилжүүлж өгөөд эргүүлж аваагүй, мөн ***гийн данснаас 20 сая төгрөгийн банк бус санхүүгийн байгууллагын зээлээ төлүүлчхээд өгөөгүй бөгөөд энэ 35 сая төгрөгийг *** хариуцах ёстой. Бас манай ах ***ын эхнэр ***гаас ***ын данс руу ...12 сая төгрөгийг шилжүүлээд одоог болтол эргүүлж аваагүй байгаа. Дээрх мөнгөнүүд болох нийт 139,500,000 төгрөгийг *** авсан учраас хариуцан төлөх ёстой...” гэх, гэрч Б.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Н.*** надад 20 сая төгрөг зээлж авахаар болоод *** гэх хүний Хаан банкны *** дугаартай дансыг өгөөд гүйлгээний утга дээр нь ***аас гээд биччихээрэй гэж хэлсэн учраас би хэлснийх нь дагуу өөрийнхөө *** дугаарын данснаас 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Н.*** надад энэ 20 сая төгрөгөө эргүүлж өгсөн, харин *** гэх найзаасаа бол энэ мөнгөө одоо болтол авч чадаагүй байгаа гэж ярьж байсан” гэх мэдүүлгүүд болон дансны хуулга баримтуудаар гаргуулбал зохих 334.310.000 төгрөгийн хохирлоос 148,800,000 төгрөгийг иргэний хариуцагч *** нь төлөх үүрэгтэй байна.

Иймд, шүүгдэгч ***аас нийт 185.510.000 төгрөгийг, иргэний хариуцагч ***аас нийт 148.800.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Ц.Ганболдод 45.000.000 төгрөг, хохирогч ***т 27.000.000 төгрөг, хохирогч ***д 9.000.000 төгрөг, хохирогч ***д 60.000.000 төгрөг, хохирогч ***д 460.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч  ***ад 40.000.000 төгрөг, хохирогч ***ад 4.200.000 төгрөг, хохирогч ***т 66.000.000 төгрөг, хохирогч ***д 7.000.000 төгрөг, хохирогч ***т 5.000.000 төгрөг, хохирогч ***д 5.000.000 төгрөг, хохирогч ***д 6.000.000 төгрөг, хохирогч ***т 59.650.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан Шударга ёсны болоод Гэм буруугийн зарчимд нийцнэ.

Шүүгдэгч ***т ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 122-129 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 159 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дахь хавтаст хэргийн 2 дахь тал/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. 

Иймд шүүх ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирол бүрэн төлөгдөөгүй байдал, талуудын эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***т 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь түүний гэм буруутай үйлдэлд тохирно гэж дүгнэж, 3 жил 4 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч *** нь 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 24 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 24 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***т 3 /гурав/-н жил, 4 /дөрөв/-н сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 24 /хорин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ***аас нийт 185.510.000 төгрөг, иргэний хариуцагч ***аас нийт 148.800.000 төгрөг тус тус гаргуулж, хохирогч ***од 45.000.000 төгрөг, хохирогч ***т 27.000.000 төгрөг, хохирогч ***д 9.000.000 төгрөг, хохирогч ***д 60.000.000 төгрөг, хохирогч ***д 460.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***ад 40.000.000 төгрөг, хохирогч ***т 66.000.000 төгрөг, хохирогч ***д 7.000.000 төгрөг, хохирогч ***т 5.000.000 төгрөг, хохирогч ***д 5.000.000 төгрөг, хохирогч ***д 6.000.000 төгрөг, хохирогч ***ад 4.200.000 төгрөг, хохирогч ***т 59.650.000 төгрөг тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хариуцагч ***аас гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА