Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/138

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч  Х.Ө-,

орчуулагч, хэлмэрч М.Н-,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Б-,

шүүгдэгч С.А-, С.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.х ургийн овгийн С-ийн Б-, М.х ургийн овгийн С-ийн А- нарт холбогдох 2313001720162 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсныг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 23 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ....... дугаар багт оршин суудаг, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М.х ургийн овгийн С-ийн Б-, регистрийн дугаар БЖ...........,

2. Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 25 настай эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын .... дугаар багт оршин суудаг, ам бүл 3, эх, ах нарын хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М.х ургийн овгийн С-ийн А- регистрийн дугаар БЖ......................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.А-, С.Б- нар нь бүлэглэн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн орчимд хохирогч Х.Ш-ийг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүх  хуралдаан талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1.1. Улсын яллагч Х.Ө- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.А-, С.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.” гэв.

 

1.2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Б- гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.А-, С.Б- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хор уршгийг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгийн торгох ялыг оногдуулж өгнө үү” гэв.

 

3. Шүүгдэгч С.А-, С.Б- нар нь бүлэглэн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, морь барианы газарт 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн орчимд хохирогч Х.Ш-ийг зодож, түүний эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгний гадна талд хөх ягаан туяатай цус хуралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, духны зүүн талд хавдартай, хөх ягаан туяатай цус хуралт, духны баруун талд, зулайн дунд хэсэгт хавдартай, зулайны ар хэсэгт хавдартай, доод уруулд хавдартай, зүүн бугалгад, хүзүү хоолой багалзуур орчим тус тус хөх ягаан туяатай цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн дээд хэсэгт цус хуралт, баруун ба зүүн нүдний чамархай хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь иргэн Х.Ш-ээс 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, хохирогч Х.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 07 дахь тал/, гэрч К.С-, М.Х- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг /хавтаст хэргийн 09, 11 дэх тал/, шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 329 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 14-16 дахь тал/, яллагдагч С.Б-, С.А- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55, 61-62 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

4. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

5. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

6. Шүүгдэгч С.Б-, С.А- нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

7. Энэ хэргийн улмаас хохирогч Х.Ш-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн нэхэмжилсэн гэмт хэргийн хор уршгийг шүүгдэгч нар нь төлж барагдуулсан нь хохирогчийн гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 72 дахь тал)

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1.Прокурорын санал болгож, шүүгдэгч С.Б-, С.А- нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулах 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас шүүгдэгч С.Б-, С.А- нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тэдгээрт сануулах нь зүйтэй.

3. Шүүгдэгч С.Б-, С.А- нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

4. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.х ургийн овгийн С-ийн Б-, М.х ургийн овгийн С-ийн А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С-ийн Б, С-ы А- нарыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч С.Б-, С.А- нарт сануулсугай.

4. Шүүгдэгч С.Б-, С.А- нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. 2313001720162 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан хор уршгийг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-, С.А- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ө.БАХЫТБЕК