Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 119/ШШ2022/0009

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,

Хариуцагч: БА-ийн БСЗД,

Хариуцагч: БС-ын ЗДДХААТД,

Хариуцагч: БС-ын ЗДТГ болон ТГД

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Х нарын хоорондын

- “БА-ийн БСЗД баталж, БС-ын ЗДТГ болон “Б” ХХК-ийн хооронд 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох, тус гэрээг хэрэгжүүлсэний улмаас учирсан хохирол 24.314.600 төгрөг,

- “БС-ын ЗДО баталж, БС-ын ЗДТГ болон  “Б” ХХК-ийн хооронд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох, тус гэрээг хэрэгжүүлсний улмаас хохирсон хохирол 24.314.600 төгрөг,

- “БС-ын ЗДТГД баталж, БС-ын ЗДТГ болон “Б” ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгож, гэрээг хэрэгжүүлсний улмаас хохирсон хохирол 24.314.600 төгрөг,

- “БА-ийн БС-ын ЗДТГД баталж, БС-ын ЗДДХААТ-ийн дарга болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай “Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгож, тус гэрээг хэрэгжүүлсний улмаас учирсан хохирол 24.314.600 төгрөг, нийт 97.258.400 төгрөгийг БС-ын ЗДТГ-аас гаргуулах” маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Л, түүний төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, хариуцагч Г.Н /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь БА-ийн БСЗД, БС-ын ЗДДХААТД, БС-ын ЗДТГ болон ТГД нарт тус тус холбогдуулан

-“БА-ийн БСЗД баталж, БС-ын ЗДТГ болон “Б ” ХХК-ийн хооронд 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох, тус гэрээг хэрэгжсэний улмаас учирсан хохирол 24.314.600 төгрөг,

- “БС-ын ЗДО баталж, БС-ын ЗДТГ болон  “Б” ХХК-ийн хооронд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааны гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, тус гэрээг хэрэгжсэний улмаас хохирсон хохирол 24.314.600 төгрөг,

-БС-ын ЗДТГД баталж, БС-ын ЗДТГ болон  “Б” ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгож, гэрээг хэрэгжүүлсний улмаас хохирсон хохирол 24.314.600 төгрөг,

-“БА-ийн БС-ын ЗДТГД баталж, БС-ын ЗДДХААТД болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай “Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгож, тус гэрээг хэрэгжүүлсний улмаас учирсан хохирол 24.314.600 төгрөгийг тус тус БС-ын ЗДТГ-аас гаргуулах”-аар маргаж байна.

2. Маргаан бүхий гэрээний талаар нэхэмжлэгч нь хариуцагч буюу гэрээний нөгөө талд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирлыг барагдуулах талаар /1 дэх хавтаст хэргийн 52-55 дугаар тал/ хандсан байна.

3.Нэхэмжлэгч нь анх 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд:

3.1. “БА-ийн БС-ын ЗДТГД баталж, БС-ын ЗДДХААТД болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай “Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгож, тус гэрээг хэрэгжүүлсний улмаас учирсан хохирол 25.000.000 төгрөгийг БС-ын ЗДТГ-аас гаруулах“-ыг хүссэн нэхэмжлэл, /1 дэх хавтаст хэргийн 20-23 дугаарт/,

3.2. Нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр /1 дэх хавтаст хэргийн 191-195 дугаар тал/ нэмэгдүүлж:

-“БА-ийн БСЗД баталж, БС-ын ЗДТГ болон “Б ” ХХК-ийн хооронд 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох, тус гэрээний улмаас учирсан хохирол 18.200.000 төгрөг,

-“БС-ын ЗДО баталж, БС-ын ЗДТГ болон “Б” ХХК-ийн хооронд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, тус гэрээ хэрэгжсэний улмаас хохирсон хохирол 22.500.000 төгрөг,

-БС-ын ЗДТГД баталж, БС-ын ЗДТГ болон  “Б” ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгож, тус гэрээг хэрэгжүүлсний улмаас хохирсон хохирол 23.900.000 төгрөгийг БС-ын ЗДТГ-аас гаргуулах,

3.3. Мөн нэхэмжлэлийн шаардлагын хохирлыг 2021 оны 12 дугаар сарын 13-ны  /2 дахь хавтаст хэргийн 229-230 дугаар тал/ өдөр өөрчилж:

БА-ийн БСЗД баталж, БС-ын ЗДТГ болон “Б” ХХК-ийн хооронд 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох, тус гэрээг хэрэгжүүлсний улмаас учирсан хохирол 24.314.600 төгрөг,

-“БС-ын ЗДО баталж, БС-ын ЗДТГ болон  “Б” ХХК-ийн хооронд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох, тус гэрээг хэрэгжүүлсний улмаас хохирсон хохирол 24.314.600 төгрөг,

-“БС-ын ЗДТГД баталж, БС-ын ЗДТГ болон “Б” ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгож, гэрээг хэрэгжүүлсний улмаас хохирсон хохирол 24.314.600 төгрөг,

-“БА-ийн БС-ын ЗДТГД баталж, БС-ын ЗДДХААТД болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай “Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгож, тус гэрээг хэрэгжүүлсний улмаас учирсан хохирол 24.314.600 төгрөг, нийт 97.258.400 төгрөгийг тус тус БС-ын ЗДТГ-аас гаргуулахнэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий гэрээ нь дараах үндэслэлээр илт хууль бус байна. Үүнд:

1/Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.4 /захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан/,

2/ мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7 /илэрхий алдаатай, хор уршигтай үр дагавар бүхий/  заасныг тус тус зөрчиж захиргааны гэрээ байгуулсан тул илт хууль бус юм.

Дээрх маргаан бүхий гэрээнүүдийг хэрэгжүүлсний улмаас манай компанид нийт 97,258,400 төгрөгийн хохирол учирч, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул маргаан бүхий гэрээнүүдийг илт хууль бус болохыг тогтоож, гэрээг хэрэгжүүлсний улмаас учирсан хохирол /нийт  97,258,400 төгрөг/-ыг БА-ийн БС-ын ЗДТГ-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БА-ийн БС-ын нөөцийн махыг 2013 оноос хойш 7 жилийн хугацаанд хийж гүйцэтгэж байна. Бид энэ ажлыг алдаа дутагдалгүй гүйцэтгэж ирсэн. Анх 2013-2014 онд бэлтгэсэн махыг борлуулахад урамшуулал 18.300.000 төгрөг өгч байсан. Энэ эрх нь БСЗД-д шилжиж ирсэн. Энэ үеэс эхлээд нөөцийн махны үйл ажиллагаа алдагдаж эхэлсэн. Засгийн газрын 138 дугаар тогтоол нь буруу хэрэгжиж ирсэн. БС өөрөө тендер болгон зарласан. Засгийн газрын 138 тогтоолын дагуу урамшуулал олгохыг удаа дараа БС-д хэлж байсан. Тендер зарласан учраас тендерт тавьсан шаардлагыг биелүүл гээд өдий хүртэл нэхэмжлэл гаргаж чадаагүй. Өнөөдрийг хүртэл 97 сая гаруй төгрөгийн хохирол амсаад байгаа. Аливаа нөөцийн махыг төр дэмжиж байж хийгддэг ажил, ганц компани гүйцэтгэдэг ажил биш юм. Энийг тухайн үеийн ЗД-д хэлсэн боловч шийдээгүй. Арга буюу шүүхэд хандсан. Хамгийн гол нь сум өөрөө махныхаа үнийг бага тогтоодог. Бид зарах үүрэгтэй, мөнгийг тушаах үүрэгтэй, сум хөгжүүлэх санд төвлөрүүлж байсан. Гэтэл манай компанид жил болгон 20-25 сая төгрөгийн зардал гаргасан байдаг. Нөөцийн махны гэрээнүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох,  97,258,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай анхны шаардлага 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох, учирсан хохирлыг гаргуулахтай холбоотой нэхэмжлэл байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 2016-2019 онуудын гэрээнүүдийг илт хууль бус гэж тодорхойлсон. Яагаад илт хууль бус гэж байгаа нь Монгол улсын Засгийн газрын 2010 оны 138-р тогтоолоор нөөцийн мах бэлтгэх, түүнийг зохион байгуулах ажлыг Аймаг, Нийслэлийн ЗД нарт даалгаж шийдвэрлэсэн байдаг. Энэ тогтоолоор махны нөөцийг үнийн хөөрөгдөл үүсгэхгүйгээр аймгийн хэмжээнд бэлдэж байх үүргийг аймгийн ЗД нарт даалгасан байгаа. Энэ даалгасан шийдвэрийг өөр этгээдэд шилжүүлэх ойлголт байхгүй. Аймгийн ЗД амаар сумын ЗД-д шилжүүлж болохгүй. Аймгийн ЗД сумын ЗД-д шилжүүлж байгаа асуудал нь Хүнсний тухай хуулиар үүрэг болгосон бөгөөд бичгээр хийсэн нотлох баримт байхгүй байгаа юм. Энэ нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 55.1.1-т заасан актыг зөрчиж байгаа бөгөөд ойлгомжгүй асуудал байна. Тендер сонгон шалгаруулалт зарлана гэдэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагдах харилцаа. Сум хөгжүүлэх сан иргэдэд хөнгөлөлттэй бага хүүгээр зээл өгдөг. БА-ийн төвд байдаг иргэдийг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох махаар хангахтай холбоотой Засгийн газрын тогтоолоор хэрэгжүүлэх үйл ажиллагаа явж байсан. Энэ хэрэгжүүлэх үйл ажиллагааг Сум хөгжүүлэх сангаас зээлтэй хольж хутган, төрийн худалдан авах ажиллагаа болгон оруулж ирснээр Сум хөгжүүлэх сангийн зээл олгосон үйл ажиллагаа юм уу, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан харилцаа юм уу гэдэг нь ойлгомжгүй. Зээл олгоход зориулсан хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах буюу тендер сонгон шалгаруулалт руу оруулсан.

БА-ийн ард иргэдийн хувьд хямд үнэтэй махаар хангагдсан. “Б”  ХХК хувийн эрх зүйн хуулийн этгээд бөгөөд ашиг олж ажиллах ёстой. Энэ компани ямар ашиг олсон бэ гэхээс илүү ашиг олох биш зардал гаргаснаар хохирсон. БА-ийн төвийн иргэд 2016 оноос хойш 2020 оны дуустал хямд үнэтэй махаар хангагдсан, үр ашгийг аймгийн иргэд хүртсэн байна. БА-ийн ЗД-ын энэ үүргийг “Б” ХХК хэрэгжүүлсэний үндсэн дээр 97.258.400 төгрөгөөр хохирсон байгааг Далайван аудитын байгууллага, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Хэрвээ Иргэний эрх зүйн гэрээ байгуулаад талууд Иргэний хуулийн 189.1-т зааснаар гэрээний хүсэл зоригоо илэрхийлээд, гэрээний саналыг өөрсдөө тодорхойлоод, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн, тухайн гэрээг зөвшөөрсөн бол  өөр асуудал яригдах ёстой.

Энэ гэрээ нийтийн эрх зүйн маргаан буюу захиргааны эрх зүйн маргаан юм. Төрийн үйл ажиллагаанд суурилсан учраас захиргааны эрх зүйн харилцаа юм. Захиргааны гэрээний заалт бүрийг гэрээнд оролцож байгаа талууд харилцан тохиролцдоггүй, хүч түрэмгийлсэн гэрээ байдаг. Үнэлгээний хороо байгуулаад сонгон шалгаруулалт хуульд заасны дагуу яваагүй, энд “Б” ХХК материалаа өгдөг, “Б” ХХК-ийг шалгаруулсан гэсэн шийдвэр гардаг. Энэ шийдвэр гарсан тохиолдолд гэрээнээс татгалзах эрхгүй байдаг бөгөөд татгалзах юм бол торгууль төлдөг. Энэ захиргааны гэрээ нь Сум хөгжүүлэх сангийн журмыг зөрчиж, хэм хэмжээний актыг зөрчиж гарсан гэрээ байна. Төр Сум хөгжүүлэх сангаас зээл гэж өгөөд буцаагаад авчдаг асуудал нь төр худалдан авах ажиллагаа явуулаагүй юм шиг харагдаж байгаа. Энэ нь өөрөө хууль зөрчиж байгаа асуудал юм. Ийм учраас захиргааны гэрээ илт хууль бус гэсэн шаардлага бол Захиргааны ерөнхий хуулийн 55.1.1, 55.1.2-т заасан гэрээгээр зохицуулагдахгүй харилцаагаар зохицуулагдаж байгаа. Энэ нь гэрээгээр биш төрийн худалдан авах ажиллагааны журмаар зохицуулах ёстой. Захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар гэрээ байгуулсан бол Захиргааны ерөнхий хуулийн 55.1.4-т заасныг зөрчинө. Энэ гэрээ захиргааны ерөнхий хуульд заасан маш олон шинжийг агуулсан байна гэж нэхэмжлэл гаргасан. Нэгэнт илт хууль бус гэрээ хэрэгжээд хор уршиг бий болсон гэдгийг Төрийн сангийнхан хохирогчоор тогтоох боломжгүй юм байна гэсэн. Дараа нь Далайван аудит хохирсон гэдгийг санхүүгийн баримтыг шалгах замаар дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, дахин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гарсан зардлыг нөөцийн махтай холбогдуулж, түүнийг борлуулсан үнэтэй харьцуулж дүгнэлт гаргасан. Урамшууллыг огт заагаагүй, нэхэмжлээгүй байгаа. Зөвхөн гаргасан зардал буюу хохирлоо гаргуулж авах нэхэмжлэлийн шаардлага байгаа. Нэхэмжлэгч Эдийн засгийн шинжээчийн гаргасан дүгнэлт болох 97.258.400 төгрөгийг нэхэмжилсэн. Захиргааны гэрээг илт хууль болохыг тогтоолгох, учирсан хохирлыг арилгуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа” гэв.

 

5.Хариуцагч БА-ийн БСЗД П.Н /2 дахь хавтаст хэргийн 21-22 дугаар тал/ хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн үндэслэлийг Монгол улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 138 дугаар тогтоолын дагуу аймгийн ЗД-д мах бэлтгэх, нөөц бүрдүүлэх үүргийг, мөн Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.1.3а дахь хэсэгт заасныг үндэслэн  Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.4-т зааснаар өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар гэрээ байгуулсан гэж маргажээ.

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Нутаг дэвсгэрийнхээ хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээг тухайн шатны ЗД авч хэрэгжүүлнэ.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 29.1.3а-д “төрийн бодлого, хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үндсэн дээр хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, мал сүргийг өсгөн үржүүлэх, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах, мал эмнэлэг, үржлийн ажлыг зохион байгуулах, байгалийн гэнэтийн аюул, мал, амьтан, ургамлын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн эрхийнхээ хүрээнд авч хэрэгжүүлэх” гэж тус тус зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл, захиргааны гэрээг байгуулах буюу БА-ийн БС-ын нутаг дэвсгэрт мах нөөцлөх, түүнийг иргэдэд худалдах борлуулах ажлыг зохион байгуулах, иргэдэд тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дээрх хуулиар үүрэг болгосон төдийгүй сумын ЗД өөрийн эрхийн хүрээнд холбогдох шийдвэрийг гаргаж, гэрээ байгуулсан байна.

Тухайлбал, нэхэмжлэгчийн зүгээс мах нийлүүлэх, хамтран ажиллах гэрээг Иргэний хууль тогтоомжид заасан нэрлэгдсэн болон нэрлэгдээгүй иргэний гэрээнээс ялгаатай байдал, яагаад захиргааны гэрээ гэж шүүхэд хандаж байгаа талаар нэхэмжлэлд өнөөдрийг хүртэл дурдаагүй” гэжээ.

 

Хариуцагч БА-ийн БС-ын ЗДТГД Л.Т хариу тайлбар /2 дахь хавтаст хэргийн 201-202 дугаар тал/-таа: “БС-д анх аймгийн ИТХ-ын 2012 оны 04 дүгээр сарын 25-ныы өдрийн 43 дугаар тогтоолоор өвөл, хаврын махны хэрэгцээ шаардлагыг харгалзан үнийн түвшинг тогтвортой байлгах зорилотой 104,9 сая төгрөг хуваарилагдаж ирсэн. Уг хөрөнгө нь орон нутгийн төсвөөс зарцуулах учир “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1, 8 дугаар зүйлийн дагуу ажлын тендер зарлаж “Б” ХХК тендерийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тендерийн жишиг бичиг баримтанд нийцсэн тендерийн материал ирүүлж шалгарсан “Б” ХХК-тай мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгуулж нөөцийн мах бүрдүүлж ирсэн. Тендер зарлахдаа төсвийн 100,0 сая төгрөгөнд бүх үйл ажиллагааг багтаан дараа онд хямд үнэтэй махаар сумын иргэдийг хангах нөхцөлтэй байсан ба үүнийг “Б” ХХК нь хүлээн зөвшөөрч гэрээндээ уг нөхцлүүдийг тусган хийсэн.

Уг тендерийг зарлахад махыг бэлтгэх, хадгалах, савлах, борлуулах үйл ажиллагааг бүрэн хийж зардал ашиг нь тусгагдсан байх тендер зарлаж “Б” ХХК-аар тендерийн бичиг баримтанд заасан махыг бэлтгэх, савлан борлуулах ажлыг 100,0  сая төгрөгт багтаан хийж төрийн сангийн бүртгэлийн дансанд бүрэн төвлөрүүлэхээр гэрээ байгуулж ажилласан ба 2016-2018 онуудад “Б” ХХК гэрээний үүргээ бүрэн биелүүлж жил болгон сумын ЗД-ын захирамжаар тогтоосон үнээр нөөцийн махыг сонгогдсон дэлгүүрүүдээр борлуулан төрийн сангийн 100041455401 тоот бүртгэлийн дансанд төвлөрүүлж ирснийг харахад гэрээг хүлээн зөвшөөрөн ажиллаж гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр гэрээ дуусгавар болсон. Гэтэл 2019-2020 оны гэрээний үүргээ дутуу биелүүлж буцаан төвлөрүүлэх мөнгөө хугацаанд нь өгөөгүйгээс дараагийн тендер зарлагдах боломжгүйд хүрч сумын ЗД-ын зүгээс Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Үүнийг “Б” ХХК үл зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд хандахдаа 2016-2019 онуудад байгуулсан гэрээг илт хууль бус болохыг тогтоолгож, гэрээнээс үүссэн хохирол гаргуулах нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна.

“Б” ХХК-ийн бэлтгэсэн мах нь төсвийн 100,0 сая төгрөгийн хөрөнгөөр хүү, торгууль тооцолгүй бэлтгэж ирсэн ба үүний улмаас тендерт бичиг баримт ирүүлэхдээ сумын тогтоосон үнээр зарахыг хүлээн зөвшөөрч материалаа ирүүлж байсан. Иймд 2016-2018 онд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж хөрөнгийг буцаан төвлөрүүлсэн атлаа одоо нөхөн хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 2019-2020 онд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 16 тн мах нийлүүлэхээс 4.6 тн мах нийлүүлсэн. Иймд хохирол нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагч Г.Н хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч тал манайхтай 2014 оноос гэрээ хийгээд явсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Жил болгон тендер зарлаж орж ирж гэрээ байгуулж ажил хийж байгаа. Урамшуулал авна гээд байгаа нь Засгийн газрын 138-р тогтоолоор тухайн аж ахуйн нэгж эсхүл иргэн банкнаас зээл авсан тохиолдолд урамшуулал өгнө гэж байгаа, түүнээс төрийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ авсан тохиолдолд урамшуулал өгнө гэсэн зүйл байхгүй. 2010 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр шилжсэн байдаг. Тухайн үед өөр дансгүй учир Сум хөгжүүлэх дансруу хийгээд хэрэгжүүлж  явж байгаа. Энэ мөнгө Сум хөгжүүлэх сангийн зээл хэлбэрээр олгож байгаа асуудал биш юм. Энийг тухайн шинжээч бүх бичиг баримтыг үндэслээд дүгнэлт гаргасан байсан. Тухайн үед тендер зарлахад тухайн компанитай харилцан ярилцаж, зөвшилцөж тендерт оруулдаг байсан. Тухайн компани ашиггүй байсан гээд байгаа нь мах бэлтгэхдээ борлуулсан мөнгөө цаг хугацаанд хийхгүйгээс шалтгаалж мөнгө төвлөрүүлэх цаг хугацааг хойшлогдох талтай байсан. Тендерийн зардлаар махаа бэлддэг байсан. Бид нар тооцохдоо амьдын жингээр тооцдог байсан. Ашигтай болоод тендерт оролцож байгаа. 2014 оноо хойш тендер зарлаад гүйцэтгэл маш сайн явагдаж байсан. Сүүлийн 2018-2019 оны гүйцэтгэл муудаж эхэлсэн”  гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Гэрээнүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан. Энэ нь Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 6 дугаар зүйлийн 6.5-т зааснаар сумын ЗД эрх хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлж буй ажиллагаа тул хууль зөрчөөгүй. Энэ заалтын хүрээнд БС-ын ЗДТГ-аас тендер жил бүр зарладаг. “Б” ХХК нь сайн дураар, итгэлцлээр орж ирсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Ийм учраас илт хууль бус болохыг тогтоолгох хууль зүйн үндэслэлгүй байна. Хохирлыг нэхэмжилж байгаа нь буруу тооцоолол буюу гэрээнд заасан 3.6-т заалтад тодорхой заасан байгаа. Энэхүү байдлаас харах юм бол хохирол биш компанийн тооцоолол алдагдалыг төрийн байгууллага хүлээх ёсгүй юм. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл байна.

Гэрээний 3.2-т заалтыг нэг талын үүрэг болгосон заалттай гэрээ гэж тайлбарлаж байгаа хэдий ч тендерт оролцох, орохгүй байх үүрэг хүлээх эрхийн асуудал нь “Б” ХХК-ийн эрх байсан. Энэ нь хамгийн бага санал, чанартай, боломжтой гэснийг шалгаруулж явсан. “Б” ХХК ганцаараа байгаа учраас заавал орох ёстой гэдэг үүрэг олгосон дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Хамтын ажиллагааны гэрээ гэж явж байгаа. Зээлийн гэрээний үндсэн шаардлагыг хангахгүй. Дансыг ашигласан нь хууль бус болохыг тогтоолгох, хохирол тооцох асуудлууд байхгүй. Шинжээчийн дүгнэлт хохирол тогтоосон гэж тайлбарлаад байгаа боловч “Б” ХХК-ийн урсгал зардлуудыг нэгтгэж тавьсан байдаг. Хохирол учирсан гэж дүгнээгүй юм. Стратегийн хүнсийг хангах үүргийг бүх шатны ЗД-д үүрэг болгосон заалт байгаа. Нэхэмжлэлийг хангах үндэслэл байхгүй гэж үзэж байна, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

    Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр маргасан. Үүнд:

2.1. Монгол улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 138 дугаар тогтоолоор аймгийн ЗД нарт “Мах нөөцлөн, жил бүрийн хаврын улиралд борлуулах...” ажлыг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон байхад маргаан бүхий 

а/ 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн гэрээг БА-ийн БСЗД баталж, БС-ын ЗДТГ,

б/ 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн гэрээг БС-ын ЗДО баталж, БС-ын ЗДТГ,

в/ 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн гэрээг БС-ын ЗДТГД баталж, БС-ын ЗДТГ,

г/ 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн гэрээг БА-ийн БС-ын ЗДТГД баталж, БС-ын ЗДДХААТД нар гэрээ байгуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.4 /захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан/,

2.2. 55 дугаар зүйлийн 55.1.7 /илэрхий алдаатай, хор уршигтай үр дагавар бүхий/  заасныг тус тус зөрчиж гэрээ байгуулсан гэж үзэж байна.

2.3. Иймд дээрх маргаан бүхий гэрээнүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох, илт хууль бус гэрээг хэрэгжүүлсний улмаас 97,258,400  төгрөгийн хохирол учирсан тул БА-ийн БС-ын ЗДТГ-аас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хэдийгээр Монгол улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай” 138 дугаар тогтоолын 4 дэх заалтаар аймгийн ЗД нарт “...Мах нөөцлөн, жил бүрийн хаврын улиралд борлуулах” ажлыг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон боловч БА-ийн ЗД-аас эрх хэмжээнийхээ хүрээнд 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн БА-ийн ЗД-ын зөвлөлийн хуралдаан дээр Нөөцийн мах бэлтгэх ажлыг БС хийж байхаар шийдвэрлэсэн /2 дахь хавтаст хэргийн 149-153 дугаар тал/ ба тус хугацаанаас хойш дээрх шийдвэрийн дагуу “...мах нөөцлөх, бэлтгэх ажлын захиалагчаар БСЗД гэрээ байгуулж байгаа” талаар хариуцагч талаас тайлбарласан ба үүнийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

4. Учир нь /маргаан бүхий гэрээнүүдийг хэрэгжиж байх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/ Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006.12.15/-ийн 29 дүгээр зүйл /Аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗД-ын нийтлэг бүрэн эрх/-ийн 29.1.3 /хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, газар, байгалийн бусад баялгийг ашиглах, байгаль орчныг хамгаалах талаар/, 29.1.3а /төрийн бодлого, хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үндсэн дээр хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, мал сүргийг өсгөн үржүүлэх, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах, мал эмнэлэг, үржлийн ажлыг зохион байгуулах, байгалийн гэнэтийн аюул, мал, амьтан, ургамлын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн эрхийнхээ хүрээнд авч хэрэгжүүлэх/, 29.1.6а /хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах/, 33 дугаар зүйлийн 33.1 /Аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ/, 33.1.2 /Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах/-д  тус тус зааснаар БА-ийн БСЗД гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүйн дээр түүний ажлын албанаас  ЗД-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах үүргийнхээ хүрээнд гэрээ байгуулж, баталгаажуулсаныг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

4.1.Түүнчлэн, Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 /Нутаг дэвсгэрийнхээ хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээг тухайн шатны Засаг дарга авч хэрэгжүүлнэ/ дахь хэсэгт тухайн шатны ЗД нь “...стратегийн хүнсээр тогтвортой хангаж ажиллах” талаар хуульчилсан байна.

4.2. “Стратегийн хүнс" гэж Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэгт зааснаар “монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг” ойлгоно.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино заасан бөгөөд маргаан бүхий гэрээнүүдийг илт хууль болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн  эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах учиртай.

5.1. Маргаан бүхий гэрээнүүдээс үзэхэд 2 тал харилцан зөвшөөрч гарын үсэг зурж баталсан төдийгүй гэрээ хэрэгжээд дууссан, гэрээнүүдийг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах боломжгүйн дээр гэрээнд заасан ажлыг 100% гүйцэтгэж биелүүлсэн талаар нэхэмжлэгч талаас тухай бүр тайлан гарган дүгнүүлж байсан /1 дэх хавтаст хэргийн 57-59, 64, 2 дахь хавтаст хэргийн 170 дугаар тал, шүүх хуралдаанд эх баримтаас шинжлэн судлаж, хуулбарлан авсан 3 дахь хавтаст хэргийн 126-142, 150 дугаар тал/  болох нь тус тус нотлогдож байна.

6. БА-ийн БС-аас Монгол улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай” 138 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ:

а/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 /харьцуулалтын аргаар худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар/, 34 дүгээр зүйлийн 34.1.4 /нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 хувь болон энэ хуулийн 8.1.1-д заасан харьцуулалтын босго үнийн аль багаас хэтрээгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол/,  47 дугаар зүйлийн 47.1 /Бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдолд захиалагч үнэлгээний хороо байгуулна/, 47.7 /Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна/ дахь хэсэгт тус тус зааснаар худалдан авах ажиллагааг явуулж, гэрээний гүйцэтгэгчээр “Б” ХХК-ийг шалгаруулж байсан /шүүх хуралдаанд эх баримтаас шинжлэн судлаж, хуулбарлан авсан 3 дахь хавтаст хэргийн 109-117 дугаар тал/ ба тухай бүрт нь гэрээг талууд зөвшөөрч, байгуулсан байна.

7. Түүнчлэн, хэрэгт авагдсан “Б” ХХК-ийн 2016-2017, 2017-2018, 2018-2019 онд БС-ын хүн амд хямд үнэтэй мах борлуулах, хадгалах, бэлтгэх ажлыг гүйцэтгэсэн нөөцийн махны гүйцэтгэлийн тайлан /2 дахь хавтаст хэргийн 57-59, 64-66, шүүх хуралдаанд “Б” ХХК-аас ирүүлсэн эх баримтаас шинжлэн судлаж, хуулбарлан авсан 3 дахь хавтаст хэргийн 107-108, 126, 142, 150 дугаар тал/ -гаас үзэхэд “Б” ХХК-ийн  “...илт хууль бус гэрээнүүдийг хэрэгжүүлсэний улмаас нийт 97.258.400 төгрөгийн хохирол учирсан” гэх байдал тогтоогдохгүй байна.

8.Тодруулбал, дээр дурдсан тайлангууд, “Б” ХХК-ийн санхүүгийн тооцоолол зэрэгт гэрээнээс учирсан хохирлыг хэрхэх талаар тусгаагүй, хохирол учирсан талаар “Б” ХХК-аас БА-ийн БСЗД болон ЗДТГ-т энэ талаар өргөдөл, гомдол гаргаагүй байна.

9.Харин, “Б” ХХК-аас  2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/20 тоотоор БА-ийн БСЗД-д 2014-2020 он хүртэлх хугацаанд маргаан бүхий гэрээнүүдийг 100% гүйцэтгэсэн учир урамшуулал авах талаар өргөдөл /2 дахь хавтаст хэргийн 169-170/ гаргасан байна.

10. Маргаан бүхий гэрээ /1 дэх хавтаст хэргийн 6-9, 3 дахь хавтаст хэргийн 81-87, 101-106 дугаар тал/-нүүдийн 3.6-д “махны чанар, эрүүл ахуй ариун цэвэр, сав баглаа боодол, хаяг шошго, хадгалалт, тээвэрлэлт, ангилж савлах явцад гарсан зардал”, 3.7-д “зар сурталчилгааны зардал”-ыг гүйцэтгэгч тал бүрэн хариуцахаар зааж, гэрээг талууд зөвшөөрч байгуулсан болох нь тогтоогдож байна.

11. Хэрэгт авагдсан Шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 199-202 дугаар тал/-ээр гарсан зардлууд нь маргаан бүхий гэрээнүүдийн 3.6 болон 3.7 дахь хэсэгт заасан зардлууд орсон, илт хууль бус захиргааны гэрээг хэрэгжүүлсний улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй гэж дүгнэлээ.

12.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

13. Харин хорогдол, махны шинжилгээний зардал, автомашины түлш гэх мэт маргааны бүхий гэрээний 3.6, 3.7 дахь хэсэгт тусгаагүй зардлуудыг хэн аль нь хариуцах талаар гэрээнд тодорхой заагаагүй тул нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалтын холбогдох хэсэгт хамааруулж ердийн журмаар /Иргэний хэргийн шүүхэд/ нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006.12.15/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.3а, 29.1.6а, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2, Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 47 дугаар зүйлийн 47.1, 47.7 дахь хэсэгт  заасныг тус тус баримтлан  “Б” ХХК-ийн

- “БА-ийн БСЗД баталж, БС-ын ЗДТГ болон “Б” ХХК-ийн хооронд 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох, тус гэрээг хэрэгжүүлсэний улмаас учирсан хохирол 24.314.600 төгрөг,

- “БС-ын ЗДО баталж, БС-ын ЗДТГ болон  “Б” ХХК-ийн хооронд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох, тус гэрээг хэрэгжүүлсний улмаас хохирсон хохирол 24.314.600 төгрөг,

- “БС-ын ЗДТГД баталж, БС-ын ЗДТГ болон “Б” ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгож, гэрээг хэрэгжүүлсний улмаас хохирсон хохирол 24.314.600 төгрөг,

- “БА-ийн БС-ын ЗДТГД баталж, БС-ын ЗДДХААТД болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай “Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгож, тус гэрээг хэрэгжүүлсний улмаас учирсан хохирол 24.314.600 төгрөг, нийт 97.258.400 төгрөгийг БС-ын ЗДТГ-аас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар тус захиргааны хэрэгт гарсан шүүхийн зардал болох шинжээчийн зардал 1,120,000 //Нэг сая нэг зуун хорин мянга/ төгрөгийг нэхэмжлэгч “Б” ХХК-аас гаргуулж Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газарт олгосугай.

4. Нэхэмжлэгч нь маргаан бүхий гэрээнүүдийг гүйцэтгэсний улмаас өөрт учирсан гэх хохирлоо ердийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.САРАНГЭРЭЛ