Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/617

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0303/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000001272 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “***” ХХК-нд цахилгааны инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байр, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамж *** тоотод оршин сууж байгаа, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь согтуугаар 2023 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг уруудах зам дагуу албан үүргээ гүйцэтгэж явсан Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч цагдаагийн дэд ахлагч хохирогч ***ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “жолоочийг торгох гэлээ” гэх шалтгаанаар түүний хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж улмаар биед нь халдаж толгойгоороо нүүрэн тус газарт нь мөргөж хамар ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ийг “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн, мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Дуудлагын лавлагааны хуудас “...Дуудлага өгсөн огноо 05/21/2023 03:22:28, БГД-ийн Тээврийн цагдаагийн албан хаагч байна хүмүүс муудалцаад байна гэх” (хавтаст хэргийн 2 дахь тал),

2. Хохирогч ***ий Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гаргасан: “Баянгол дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч цагдаагийн дэд ахлагч *** би 2023 оны 5 дугаар сарын 21-ний 03:00 цагийн орчимд БГД-ийн 7-р хороо гэмтлийн эмнэлгийн баруун уруудах замд *** T/Prius маркийн *** (***) жолоочтой тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад 3 согтуу зорчигч Taxi бариад явж байсан. Алба хаагчдыг зүй бусаар харааж, танхайрсан, явуулах гэсэн боловч явахгүй байсан. Согтуу зорчигч ***ийг биеийн хүч хэрэглэн тээврийн хэрэгсэлд суулгах гэтэл найз гэх *** алба хаагчийн шаардлага эсэргүүцэн *** миний нүүрэн тус газар мөргөж хамар хугарсан. ***, *** нарыг БГДЦГ-ийн эрүүлжүүлэх байранд байрлуулсан тул миний өргөдлийг авч шийдвэрлэж өгнө үү” гэх өргөдөл (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

3. Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн хошууч ***ийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр баталсан 2023 оны 5 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд ажиллах “Алба хаагчдын ажлын хуваарь” (хавтаст хэргийн 60-62 дахь тал),

 

4. Хохирогч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хорооллын эцсээс гэмтлийн эмнэлэг уруудах замд хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 03 цаг орчимд нэг иргэн хажуугаар зөрөхдөө хорооллын автобусны буудал дээр машин мөргөөд зугтчихлаа урд явж байсан приус 20 байж магадгүй гээд тэр машиныг баруун шахаж зогсоосон. Тухайн зогсоосон машинаа тойроод үзсэн чинь мөргөсөн гэх сэв зураас байхгүй байсан. Тэгээд явуулах гэж байсан чинь нэг согтуу залуу тухайн машинаас буугаад ирсэн. Тэр залуу бид нарт хурдан явмаар байна явуул яагаад зогсоогоод байгаа юм гэсэн. Тэгээд удалгүй тэр машинаас өөр согтуу 2 залуу буугаад ирсэн. Тэр 2 залуу бас хэл амаар доромжилж хараагаад байсан. Би болон надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар хэд хэдэн шаардлага тавихад явахгүй машиндаа суухгүй хэл амаар доромжлоод байгаад байсан. Нэгийг нь хүчээр машинд нь суулгасан чинь манай нэг албан хаагчийг өөр нэг согтуу залуу нь хойноос нь татаад зуураад байсан. Тэрийг нь би холдуулсан чинь миний хувцаснаас зуураад заамдаж аваад шууд нүүр лүү мөргөсөн. Тэгээд миний хамраас цус гоожоод би доошоо болоод байж байсан. Тэгээд манай бүсийн офицер ирж тухайн бид нарын биед халдсан хоёр залууг нь машиндаа суулгаад эрүүлжүүлэх рүү авч явсан. Тэгээд би гэмтэл орж хамраа үзүүлсэн чинь хугаралтай байна, нэгдүгээр эмнэлэг орж тэгшлүүлээрэй гэсэн. Миний биед гэмтэл учруулсан хүн 175 см орчим өндөртэй 80 кг орчим жинтэй монхор хамартай, бор царайтай, хар бараан өнгийн хувцастай хүн байсан. ...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

Дахин өгсөн: “...Би эмчилгээ хийлгээгүй байгаа, эмчид үзүүлсэн, хамрын хагалгаанд орно гэсэн, хагалгаанд хувийн эмнэлэгт орох юм бол 7 сая төгрөг болно гэсэн. Эмчилгээний зардал одоогоор гараагүй байна. Баримт байхгүй. Би гомдолтой байна. Хамрын хагалгаанд орох 7 сая төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

 

5. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн шөнийн 02 цагийн орчимд Баянгол дүүргийн хороололд өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн авто машинаар таксинд явж байгаад, Москва рестораны урдаас гурван согтуу залуу гар өргөхөөр нь авсан. Тэр гурван залуу Орбит явна гэж хэлсэн. Би урагшаа чигээрээ яваад, Гэмтлийн эмнэлгийн уруудах замаар явж байсан, замын цагдаа зогсоогоод миний бичиг баримтыг шалгасан. Намайг зогсоосон замын цагдаа, та машинаа замаа чөлөөлөөд баруун тал руу шахаж тавь гэж хэлсэн. Би тэр цагдаагаас юу болсон вэ гэж асуусан чинь таны машин хорооллын эцэст машин мөргөөд зугтаасан гэсэн дуудлага ирсэн байна, таны машиныг шалгах хэрэгтэй байна гэж хэлсэн. Харин хойно сууж байсан согтуу залуус “адилхан амьдрах гэж байж явуулчих, та нарын мэднэ шүү” гэж янз бүрийн юм хэлээд байсан. Би бичиг баримтаа цагдаад өгчхөөд машинаа замаас гаргаад тавьсан, тэр согтуу залуус хөөе цагдаа жолоочийн бичиг баримтыг нь өгөө, бид нар такси бариад явж байна, пиздаанууд минь гээд орилоод байсан. Тэгээд удалгүй нэг согтуу залуу машинаас буугаад цагдаа нартай хэрүүл маргаан хийгээд байсан. Цагдаа нарыг “пиздаанууд таван цаасаар торгох гэж байгаа юм, пиздаа нар” гээд цагдаа нарыг янз бүрээр хараагаад орилоод байсан. Тэр залуус машинаас буугаад цагдаа нартай барилцаад зодолдох гээд байсан, цагдаа нар тэр залуусыг миний машинд суулгаад одоо явцгаа гэж хэлсэн. Тэр залуус машин дотроос цагдаа нарыг муусайн пиздаа нар гэх мэт янз бүрээр орилоод байсан, цагдаа нар нэг согтуу залууг нь машинд суулгахаар, нөгөө нэг залуу нь бууж цагдаа нартай хэрүүл хийгээд явж өгөхгүй байсан. Харин нэг бор залуу нь нэг цагдаагийн хамрыг мөргөж, хамрынх нь цусыг гаргасан байсан. Харин нэмж цагдаа нар ирээд тэр цагдаагийн хамар мөргөсөн, болон машин дотроос орилоод байсан хоёр залууг нь аваад явсан. Замын цагдаа нар намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна уу гэж драйгер багажаар үлээлгэж шалгасан, мөн миний бичиг баримтыг шалгасан. Би ямар ч зөрчилгүй байсан тул надад ямар ч зөрчлийн арга хэмжээ аваагүй, торгуулаагүй. Тэр гурван залуу их согтуу байсан. Замын цагдаа нар тэр гурван залуутай хэрүүл маргаан хийгээгүй, харин машин дотор байсан гурван залуу цагдаа нарыг пизда минь зүгээр явуулаач гэх мэтээр хэл амаар доромжлоод орилоод байсан. Замын цагдаа нар тэр гурван согтуу залууг машиндаа суугаад зүгээр яв гэж хэлж байсан. Би мөргөж байхыг нь хараагүй, харин хамраас нь цус гарч байхыг нь харсан. Замын цагдаа нар тэр гурван залууг наад таксинд суугаад явцгаа гэж шаардлага тавьсан. Түүнээс тэр гурван залуу замын цагдаа нар цохиж, зодсон асуудал байхгүй. Харин тэр цагдааг мөргөж хамраас цус гаргасны дараа хоёр залууг гавлаад аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38 дахь тал),

6. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Бичлэгийг эхлүүлэхэд бичлэг дээр 3 ширхэг тээврийн хэрэгсэл байв. Хамгийн зүүн талын цагаан өнгийн авто машины баруун урд хаалган дээр цагдаагийн албан хаагч очсон байв. Нэмж дахин нэг цагдаагийн албан хаагч уг машины жолоочийг шалгаж байв, машинаа зүүн хойд талд бараан хувцастай хүн зогсож байв. Машин дотроос нэг малгайтай хоёр малгайгүй эрэгтэй хүн гарч ирж, буцаж хоёр хүн машиндаа суугаад гарч ирээд нэг баруун хувцастай хүнтэй цагдаагийн албан хаагч зууралдаж байгаад салав. Нэг бараан хувцастай эрэгтэй хүн цагдаагийн албан хаагчтай зууралдаж байсныг нэг бараан хувцастай хүн нь салгаад машины баруун хойд талд ирэв. Нэг бараан хувцастай эрэгтэй согтуу бололтой цагдаагийн албан хаагч руу дайрах шиг болоход нь нэг хувцаснаас зуураад тавихгүй байв. Нэг бараан хувцастай эрэгтэй машины урд газар сууж байсныг хамт явж байсан залуу нь босгов. Хяналтын камер бичлэг дээр байгаа хүмүүсийн хэн болох нь тодорхойгүй, цагдаагийн 2 албан хаагч тод харагдаж байв...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 5-6 дахь тал),

7. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 6660 дугаартай: “...***-н биед хамрын ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

8. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 7327 дугаартай: “...***ийн биед баруун чихний хэнгэрэг хальсны цоорол тогтоогдлоо. Дээрх баруун чихний хэнгэрэг хальсны цоорлыг гэмтлийн гаралтай үүссэн болон хэзээ үүссэнг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дэх тал),

9. ***, *** нарын 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл, гэрэл зураг, согтуурлын зэрэг шалгасан бүртгэлийн хуулбарууд (хавтаст хэргийн 58-59 дэх тал),

10. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр найз ***, ***, *** нарын хамт хороололд уулзсан. Би нар Ээс Вэ гэдэг нэртэй бааранд 23 цагийн орчим орж, 2 шил Эдэн нэртэй 0.7-той архи авч хувааж уусан. Бид нар шөнийн 02 цагийн үед баарнаас гараад такси барьж гэр гэр лүүгээ явсан. ***, *** бид гурав нэг такси барьж хамт суусан. Гэмтлийн эмнэлгийн автобусны буудлын орчим замын цагдаа бид нарын унаж явсан таксыг зогсоосон. Замын цагдаа тэр таксины жолоочийг үлээлгээд, бичиг баримтыг аваад, торгоно гэж байсан. Бид гурав таксинаас буугаад замын цагдаад хандаж бид нар одоо ингээд харьж байгаа юм, энэ жолооч бид нараас болж арга хэмжээ авхуулах гэж, торгуулах гэж байгаа бол бид нар торгуулийн мөнгийг нь төлье гэж хэлсэн. Тэнд хоёр замын цагдаа байсан, тэр замын цагдаа нар чи мэддэг болсон юм уу гэж хэлсэн. Тэр цагдаа нар бид нарыг яв гэж хэлээд явах гэж байсан чинь тэр хоёр цагдаа дээр нэмэгдээд 4-5 цагдаа нар ирсэн. Тэр цагдаа нарын дотор нэг нүдний шилтэй, туранхай, 28-30 орчим настай цагдаа, наад пиздаа чинь яадаг пиздаа нар вэ гээд хараагаад эхэлсэн, би тэр нүдний шилтэй цагдааг та ингэж болохгүй гэж хэлсэн. Намайг хоёр цагдаа барьж аваад гар өчөөд газар унагаагаад, гар гавлаад машинд суулгасан. Мөн ***ийг бас машинд суулгаад бид хоёрыг Баянгол дүүргийн цагдаагийн газарт эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Намайг газар унагаагаад гавлаж байхад, *** тэр цагдааг мөргөсөн юм шиг байсан, би хараагүй. Намайг ямар ч шалтгаангүй, эрүүлжүүлсэн. Надад шаардлага тавьсан зүйл байхгүй. Би эрүүлжүүлэх байранд үлээлгэж шалгуулахад 1 бүхэл гарсан. Би согтуу байсан, гэхдээ ухаанаа алдсан согтуу байгаагүй. Тэр цагдаа хамраа жижиг алчуураар дарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

11. Гэрч Б.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нар шөнийн 02 цаг өнгөрч байхад баарнаас гараад такси барьж гэр гэр лүүгээ явсан. Манай найз Бат-***ыг машинтай явж байсан тул дуудлагын жолооч дуудаж гэр лүү нь явуулаад ***, *** хоёрыг хүргэж өгөх гэж би такси барьсан, бид нар нэг такси барьж суусан. Гэмтлийн эмнэлгээс уруудаад гурвалжингийн гүүр тал руу явж байсан, гэмтлийн эмнэлгийн автобусны буудлын орчим, замын цагдаа бид нарын унаж явсан таксыг зогсоосон. Замын цагдаа тэр таксины жолоочийг үлээлгээд, бичиг баримтыг авсан. Би таксины жолоочоос нь чи зөрчилтэй юм уу гэж асуусан чинь жолооч нь би зөрчилгүй гэж хэлсэн. Замын цагдаа ирж жолоочийг дахин драгер багаж үлээлгэж шалгасан. Жолоочийн бичиг баримтыг хурааж аваад, машин шүргээд зугтаасан дуудлага ирсэн, жолооч аль зам дээр вэ гэж асуусан чинь цагдаа хороололд гэж байсан. Харин таксины жолооч би тэр замаар чинь яваагүй гэж хэлж байсан. Би тэр цагдаад хандаж бид нар одоо явъя гэж цагдаад хэлсэн чинь *** гэх цагдаа нь чи юу гээд байгаа юм би ажлаа хийж байна, явуулах үгүйгээ би өөрөө мэдэж байна гэж хэлсэн. Манай найз *** одоо явъя гэж хэлсэн чинь цагдаа зохицуулагч гэх залуу ***ийг чи юундаа орилоод байгаа юм гэж хэлсэн. *** зөрчилгүй бол одоо явмаар байна гэж хэлсэн чинь цагдаа зохицуулагч *** гэсэн байх тэр цагдаа, зохицуулагч нь машины хаалга онгойлгоод ***ийг заамдаж аваад машин дотор гарыг өчөөд байсан. Бид нар машинаасаа буусан чинь ***ийг *** гэх цагдаа нь барьж машины урд барьж аваад гарыг нь өчөөд газар унагаагаад толгойг нь газар дарсан байсан. Би тар нар такси барьж байгаа хүнийг ингэж болдог юм уу гэж хэлсэн. Би тэр цагдаа зохицуулагч гэх залуугаас ***ийг салгасан, тар нар яагаад байгаа юм вэ гэж хэлсэн. Цагдаа нар бид нарыг та нар уусан юмаа зөв шингээ гэж хэлсэн. Тэр хоёр цагдаа нар дээр нэмж хэдэн цагдаа нар ирсэн. *** гэдэг цагдаа нь энэ юун согтуу хүмүүс орилоод байгаа юу гэж хэлээд ***ийг барьж аваад гарыг нь ард өчсөн. Би тэр цагдаад нь чи хөөе боль согтуу хүн гэхээр ингэж болдог юм уу гэж хэлсэн. *** гэх цагдаа нь энийг ав гэж хэлээд ***ийг гарыг нь өчөөд толгойг нь газар өвдөглөсөн байсан. Би *** гэх цагдаа боль гэж хэлсэн. Харин *** гэх цагдаа нь ***ийг гарыг нь ард нь өчөөд газар хэвтүүлсэн байсан. Харин *** гэх цагдаагийн хамраас нь цус гарсан байсан. Дахин хоёр замын цагдаа ирсэн. ***, *** нарыг авч яваад, эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн. ***ийг тэр *** гэдэг цагдааг мөргөж байхыг нь хараагүй, ***ийг нь *** гэдэг цагдаа газар унагаад дарж байхад салгах гэж байгаад эргээд харсан чинь тэр *** гэдэг цагдаагийн хамраас цус гарч байсан. Харин *** газар хэвтэж байсан. Тэр замын цагдаа нар тэр таксины жолоочийг гурван удаа ирж үлээлгээд, бичиг баримтыг нь хураагаад авахаар нь би тэр замын цагдаа нарт одоо явж болох уу гэж асуусан чинь замын цагдаа нар бид нар ажлаа мэдэж байна гээд хэрүүл маргаан эхэлсэн. Харин *** бил үү *** бил үү нэг цагдаа эхэлж ***ийг машинд сууж байхад юун согтуу хүн орилоод байгаа юм гээд барьж аваад, гарыг нь өчөөд байсан. Тэгээд хэрүүл эхэлсэн. Бид нар замын цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн зүйл байхгүй. Бид нарт ямар нэгэн шаардлага тавьсан зүйл байхгүй. Замын цагдаа нартай хэрүүл маргаан хийгээгүй, таксины жолоочийг явуулахгүй байхаар нь ясан юм вэ гэж замын цагдаа нараас асуусан чинь замын цагдаа, машин шүргээд зугтаасан дуудлага ирсэн юм гэж хэлсэн. Харин *** зөрчилгүй бол бид нар одоо явж болох уу гэж цонхоор хэлсэн. Бид нараас болж энэ жолооч торгуулах гэж байгаа бол бид нар торгуулийг нь өгье гэж хэлсэн. Бид нар их согтоогүй, ухаантай байсан. Би 3 ширхэг пиво л уусан, би архи уудаггүй. Харин ***, *** нар нэлээн согтуу байсан. ***, *** хоёрыг барьж аваад гарыг нь өчөөд газар унагаагаад толгойг нь өвдөглөөд дараад байсан. Харин *** гэсэн цагдаа миний хэвлийн газар нэг удаа цохисон. Тэр цагдаагийн хамраас цус гарсан байсан. Харин ***ийг мөргөж байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дахь тал),

12. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж, гадуур дуудлага авч, ажилтай явсан. Шөнийн 03 цагийн орчим Гэмтлийн эмнэлэг уруудах зам дээр зохицуулагч цагдаа ***, ***, *** нар гурван согтуу хүнтэй муудалцаад зогсож байсан. Тэр гурван согтуу залуус нь салахгүй байхаар нь салгах гээд очсон. Тэр *** гэх залуу нь ***тэй барилцаж авсан байж байгаад ***ий нүүрийг толгойгоороо мөргөж, *** хамраас цус гарсан. Тэгээд тэр *** гэх залууг бас хамт байсан согтуу нэг залуутай хамт Баянгол дүүргийн цагдаагийн эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Энэ хоёр залууг машинд суулгах гэж гарыг нь ард өчиж машинд суулгасан. ***, *** нар их согтуу байсан. ...Манай цагдаа нь машин зогсоож шалгасан чинь дотор нь байсан согтуу байсан залуус нь гарч ирээд, замын цагдаа нартай хэрүүл маргаан хийсэн байсан, юунаас болж маргаан болсон талаар нь би мэдээгүй, намайг очиход тэр согтуу залуус замын цагдаа нартай барилцаад авсан байсан. Замын цагдаа нар тэр согтуу залуусыг цохиж, зодсон асуудал байхгүй, машинд суулгах гэхэд машинд суухгүй, өмнөөс эсэргүүцээд байхаар нь гарыг нь ард нь өчиж байгаад ард гавлаж машинд суулгаж авч явсан. Болсон үйл явдал хурдан болсон болохоор ***ийг мөргөж байхыг нь хараагүй. *** энэ залуу миний хамар мөргөчихлөө гээд хамраа дараад доошоо суусан, хамраас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

13. Гэрч П.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн дэд ахлагч, замын зохицуулагч ***ий хамт албан үүргээ гүйцэтгэж Гэмтэл эмнэлэгт уруудах зам дээр хяналт шалгалт хийж машин шалгаж байхад *** *** улсын дугаартай цагаан өнгийн приус маркийн автомашиныг зогсоож шалгаж байсан. Би өөр нэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нэг жолооч зогсоогоод алаг машиндаа суулгаж байсан чинь *** 2-3 согтуу хүн залуу машинаас бууж ирээд ***тэй хэрүүл маргаан хийгээд байхаар нь би юу болсон вэ гээд яваад очсон. Би тэр машины жолоочтой уулзаж байсан чинь тэр *** гэх согтуу залуу ***ийг заамдаж аваад шууд толгойгоороо мөргөсөн. ***ий хамраас цус гарсан. Харин бид нар дээр манай бүсийн офицер цагдаагийн ахмад *** бид нар дээр ирсэн. Би очиж салгаад тэр *** гэх залууг авч явах гэсэн чинь газар хэвтчихээд босохгүй байсан. Харин тэр ***тай хамт явж байсан ***, *** гэх хоёр залуу нь согтуу тэрүүгээр нэл орилоод манай цагдаа нартай хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд *** болон *** нарыг машинд суулгаж Баянгол дүүргийн цагдаагийн эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. ***ийг мөргөсөн *** гэх залууг авч явах гэсэн чинь *** нь өөрөө газар хэвтчихээд босохгүй байсан. Бид нар гарыг нь ард нь гавлаж машинд суулгасан. Харин хамт явсан *** гэх залуу нь өмнөөс агсан тавиад байхаар нь авч явах гэсэн мөн адил тавьсан шаардлага биелүүлэхгүй, өмнөөс эсэргүүцээд байхаар нь гарыг нь ард нь гавлаж машинд суулгаж авч явсан. ***, *** нар их согтуу байсан. Драгер багажаар шалгахад *** нь 2,19, *** нь 2,29 хувийн согтолттой байсан. *** тэр хоёр залуутай маргалдсан зүйл байхгүй. Машин зогсоогоод жолоочийг нь шалгасан чинь дотор байсан согтуу гурван залуу, такси барьж болохгүй болцон юм уу гээд уурлаж гарч ирээд ***ий ажлыг нь хийлгэхгүй дайрсан байсан. *** бид хоёр тэр хоёр залууг цохиж зодсон асуудал байхгүй. Машинд суу гэсэн шаардлага тавьсан, машинд суухгүй, эсэргүүцээд байхаар нь гарыг нь ард өчиж гавласан. *** ***ийг өөр лүүгээ татаж ирээд нэг удаа толгойгоороо мөргөсөн. Харин ***ий хамраас цус гарч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст  хэргийн 30-31 дэх тал),

14. Гэрч Э.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн дэд ахлагч ***, дэд ахлагч *** нарын хамт үүрэг гүйцэтгэж байсан Пост 359 буюу гэмтлийн эмнэлгийн хойд гарц зам дээр машин шалгаад ажлаа хийж байсан. Би *** улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг би дохиж зогсоогоод, жолоочийн бичиг баримтыг нь шалгасан. Харин уг машины хойно сууж байсан гурван залуугийн нэг залуу нь намайг хүн зүгээр такси бариад явж байхад зүгээр явуулчхаач, пиздаа нар ямар сүртэй юм гэж хэл амаар доромжилсон. Би тэр машины жолоочийг машинаа замаас баруун тал руу гаргаж тавь гэж хэлсэн. Би ***ыг чи энэ жолоочийн бичиг баримтыг шалга гэж хэлсэн. Би өөрөө замын голдоо зогсож байсан. *** миний хажууд байсан. Харин машин дотор байсан залуус ***тай муудалцаад байх шиг байхаар нь би ***ийг явуулсан. Би эргээд харсан чинь тэр машин дотроос гурван согтуу залуу бууж ирээд ***, *** нартай муудалцаад байж байсан. Би яваад очиход *** нэг согтуу залуутай барилцаад авсан. *** бас нэг согтуу залуутай барилцаад авсан байсан. Би очоод тэр согтуу залуусыг салгасан. Бид нар тэр согтуу залуусыг яв гэж жолоочийн бичиг баримтыг нь өгөөд яв гэж хэлсэн. Харин нөгөө согтуу залуусын нэг болох *** нь машины цонхоор хэл амаар доромжлоод орилоод байсан. *** та нар яагаад байгаа юм гэж хэлсэн. Машинаасаа буугаад ир гэж хэлсэн чинь тэр залуус бууж ирэхгүй машин дотроосоо хэл амаар доромжлоод салаавч гаргаад байсан. Харин *** ***ийг нь машин дотор нь гавлах гэсэн чинь эсэргүүцээд байсан. Харин *** гэх залуу нь бууж ирээд ***ыг бариад авсан. Харин ***ийг *** боль гээд татаад байсан. Би эргээд харсан *** ***ийг мөргөсөн байсан. Харин ***ий хамраас цус гарч байсан. Харин *** гэх залуу нь орилоод байхаар нь би *** гэх залууг нь зүгээр байгаач гэж хэлсэн чинь тэр залуу нь зүгээр болсон. Харин манай бүсийн офицер ахмад *** ирсэн. ***, *** хоёрыг цагдаагийн тавьсан шаардлага биелүүлэхгүй эсэргүүцээд байхаар тэр хоёрыг гавлаж авч яваад Баянгол дүүргийн цагдаагийн эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. ***, *** нар их согтуу байсан. Драгер багажаар шалгахад *** нь 2,19, *** нь 2,29 хувийн согтолттой байсан. Бид нар тэр залуустай хэрүүл маргалдсан зүйл байхгүй. Машин зогсоогоод жолоочийг нь шалгасан чинь, дотор байсан согтуу гурван залуу, такси барьж болохгүй болцон юм уу гээд, уурлаж бид нарыг янз бүрээр хэл амаар доромжилж, салаавч гаргаад байсан. Би нар тэр залуусыг цохиж зодсон асуудал байхгүй. Машинд суу гэсэн шаардлага тавьсан. Машинд суухгүй, эсэргүүцээд байхаар гарыг нь ард нь гавлаж авч явсан. Би мөргөж байхыг нь хараагүй. Харин ***ий хамраас цус гарч байсан. *** энэ намайг мөргөчихлөө гэж ***ийг зааж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дахь тал),   

15. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би замын цагдаагийн албан хаагч ***ий хамрыг нь мөргөж гэмтээсэндээ маргахгүй. Би нэгдүгээр эмнэлэгт үзүүлж, хамрыг нь эмчлүүлж өгнө. Би нарыг машиндаа суугаад яв гэж шаардлага тавьсан. Замын цагдаа жолоочийн бичиг баримтыг шалгаад аваад явсан. Харин *** машины цонхоор толгойгоо гаргаад энэ жолоочийн бичиг баримтыг өгчих, торгох гэж байгаа бол би мөнгийг нь төлье, наад хүнээ торгож яах юм вэ, амьдрах гэж ядаж байгаа юмыг гэж хэлсэн. Хоёр замын цагдаа ирээд ***т хандаад чи бид нарын ажлыг мэддэг болсон юм уу яасан их мөнгөтэй юм гэж хэлчхээд буцаад явсан. Харин *** машинаас буугаад тэр хоёр цагдаа руу явсан. *** тэр хоёр цагдаатай маргаад байсан. ***ийг намхан *** гэх цагдаа нь гарыг нь өчөөд газар унагаасан. Би салгах гээд машинаасаа буугаад очсон. Би уучлаарай, манай найз их согтсон байсан гээд ***ийг аваад машиндаа суулгасан. Би ***ийг авч явах гэсэн дийлдэхгүй байсан. Бид нар явах гэсэн жолоочийн бичиг баримтыг өгөөгүй байсан. Би ***ийн араас бууж очоод *** гэх цагдаатай барилцаад, намайг унагаасан. Би босож ирээд ***ий хамрыг нь мөргөсөн. Тэгээд нэмэлтээр цагдаа нар ирээд *** бид хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дах тал),

Шүүхийн хэлэлцүүлэг өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 20-21-ний өдөр манай найзын төрсөн өдөр болсон. Шөнө найзын төрсөн өдөр болоод хороололд хоолонд ороод 2 шил архи уугаад шөнийн 01 цаг өнгөрөөд такси аваад явж байсан. Замын цагдаа зогсоосон. Манай төрсөн өдрийн эзэн найз согтсон торгох гэж байгаа юм уу бичиг баримтыг нь өгчих, адилхан амьдарч байгаа хүн бид нар мөнгийг өгье гэж хэлсэн. ***тэй цуг байсан хүн ирээд та нар яасан их юм мэддэг болсон юм. Бид нар ажлаа хийж байна гэж хэлсэн. Тэгээд жолоочийн бичиг баримтыг аваад цааш явсан. Тэр хооронд жоохон согтсон байсан найз зөрчилгүй бол явмаар байна бичиг баримтыг өгчих гэж хэлсэн чинь чи дуугаа бай та нар мэддэг болсон юм уу гээд байсан. Хохирогчтой манай уусан байсан найз хэл ам хийгээд байсан. Би машинаас гарч ирээд найзыгаа машинд суулгаад аваад явах гэсэн чинь, өөрсдөө жолоочийн бичиг баримтыг өгөхгүй явуулахгүй байсан. Бид нар 5 цагаас ажилтай явчихмаар байна гэж хэлсэн чинь өөрснөө хэг ёг гэж харьцаад маргаан үүссэн. Манай согтуу найз *** муудалцаад байсан. Найзыг өчиж унагаагаад өвдөглөөд байхаар нь би боль гэж хэлсэн. Намайг өчиж унагаасан унаад босохдоо хамар луу нь цохисон байна лээ...” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хувийн байдалтай холбоотой бакалаврын дипломын хуулбар 2 хуудас, оршин суух хаягийн засаг даргын тодорхойлолт 1 хуудас, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар 3 хуудас, гэрлэсний гэрчилгээний хуулбар 1 хуудас, эхнэр ***гийн иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас, ажлын газрын тодорхойлолт 1 хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар 2 хуудас, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын хуулбар 1 хуудас, ***ийн Голомт банкны дансны хуулга 13 хуудас, ***гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 42 хуудас зэрэг нийт 67 хуудас бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 54 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 55 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 15-18 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хохирол, хор уршиг учирснаас үл хамааран гэмт хэрэгт тооцохоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг мөн гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч *** нь “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд маргахгүй, харин цагдаагийн албан хаагчийг эсэргүүцсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж мэдүүлж шүүх хуралдаанд оролцсон, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг дээр маргахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нотолбол зохих байдлууд нотлогдоогүй. 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдал нотлогдоогүй. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай нь эргэлзээтэй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг нь нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж буй төрийн албан хаагчийн шаардлагыг үл ойшоон, түүний эсрэг бие махбодын, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэх, тавьсан шаардлагыг нь үл биелүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж хуульчилсан.

Гэмт хэрэг гарах цаг хугацаанд хохирогч *** нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч ажилтай, албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан түүний ажлын газрын үнэмлэх, алба хаагчдын ажлын хуваарь зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Иймд, Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай албан мөн” гэж, Төрийн албаны тухай хуулийн 6 зүйлийн 6.1-д “төрийн албыг доор дурдсанаар ангилна”, мөн зүйлийн 6.13-д “төрийн тусгай алба” гэж тус тус зааснаар хохирогч ***ийг төрийн тусгай алба хаагч гэж үзнэ.

 

   Түүнчлэн, хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Дуудлагын лавлагааны хуудас “...Дуудлага өгсөн огноо 05/21/2023 03:22:28, БГД-ийн Тээврийн цагдаагийн албан хаагч байна хүмүүс муудалцаад байна гэх”, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн хошууч ***ийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр баталсан 2023 оны 5 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд ажиллах “Алба хаагчдын ажлын хуваарь”, хохирогч ***ий “...Би 2023 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хорооллын эцсээс гэмтлийн эмнэлэг уруудах замд хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 03 цаг орчимд нэг иргэн хажуугаар зөрөхдөө хорооллын автобусны буудал дээр машин мөргөөд зугтчихлаа урд явж байсан приус 20 байж магадгүй гээд тэр машиныг баруун шахаж зогсоосон. Тухайн зогсоосон машинаа тойроод үзсэн чинь мөргөсөн гэх сэв зураас байхгүй байсан. Тэгээд явуулах гэж байсан чинь нэг согтуу залуу тухайн машинаас буугаад ирсэн. Тэр залуу бид нарт хурдан явмаар байна явуул яагаад зогсоогоод байгаа юм гэсэн. Тэгээд удалгүй тэр машинаас өөр согтуу 2 залуу буугаад ирсэн. Тэр 2 залуу бас хэл амаар доромжилж хараагаад байсан. Би болон надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар хэд хэдэн шаардлага тавихад явахгүй машиндаа суухгүй хэл амаар доромжлоод байгаад байсан. Нэгийг нь хүчээр машинд нь суулгасан чинь манай нэг албан хаагчийг өөр нэг согтуу залуу нь хойноос нь татаад зуураад байсан. Тэрийг нь би холдуулсан чинь миний хувцаснаас зуураад заамдаж аваад шууд нүүр лүү мөргөсөн. Тэгээд миний хамраас цус гоожоод би доошоо болоод байж байсан. ...Миний биед гэмтэл учруулсан хүн 175 см орчим өндөртэй 80 кг орчим жинтэй монхор хамартай, бор царайтай, хар бараан өнгийн хувцастай байсан...” гэх мэдүүлэг, гэрч ***ын “...Би 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн шөнийн 02 цагийн орчимд Баянгол дүүргийн хороололд өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн авто машинаар таксинд явж байгаад, Москва рестораны урдаас гурван согтуу залуу гар өргөхөөр нь авсан. Тэр гурван залуу Орбит явна гэж хэлсэн. Би урагшаа чигээрээ яваад, Гэмтлийн эмнэлгийн уруудах замаар явж байсан, замын цагдаа зогсоогоод миний бичиг баримтыг шалгасан. Намайг зогсоосон замын цагдаа, та машинаа замаа чөлөөлөөд баруун тал руу шахаж тавь гэж хэлсэн. Би тэр цагдаагаас юу болсон вэ гэж асуусан чинь таны машин хорооллын эцэст машин мөргөөд зугтаасан гэсэн дуудлага ирсэн байна, таны машиныг шалгах хэрэгтэй байна гэж хэлсэн. Харин хойно сууж байсан согтуу залуус “адилхан амьдрах гэж байж явуулчих, та нарын мэднэ шүү” гэж янз бүрийн юм хэлээд байсан. Би бичиг баримтаа цагдаад өгчхөөд машинаа замаас гаргаад тавьсан, тэр согтуу залуус хөөе цагдаа жолоочийн бичиг баримтыг нь өгөх, бид нар такси бариад явж байна, пиздаанууд минь гээд орилоод байсан. Тэгээд удалгүй нэг согтуу залуу машинаас буугаад цагдаа нартай хэрүүл маргаан хийгээд байсан. Цагдаа нарыг “пиздаанууд таван цаасаар торгох гэж байгаа юм, пиздаа нар” гээд цагдаа нарыг янз бүрээр хараагаад орилоод байсан. Тэр залуус машинаас буугаад цагдаа нартай барилцаад зодолдох гээд байсан, цагдаа нар тэр залуусыг миний машинд суулгаад одоо явцгаа гэж хэлсэн. Тэр залуус машин дотроос цагдаа нарыг муусайн пиздаа нар гэх мэт янз бүрээр орилоод байсан, цагдаа нар нэг согтуу залууг нь машинд суулгахаар, нөгөө нэг залуу нь бууж цагдаа нартай хэрүүл хийгээд явж өгөхгүй байсан. Харин нэг бор залуу нь нэг цагдаагийн хамрыг мөргөж, хамрынх нь цусыг гаргасан байсан. Харин нэмж цагдаа нар ирээд тэр цагдаагийн хамар мөргөсөн, болон машин дотроос орилоод байсан хоёр залууг нь аваад явсан. Замын цагдаа нар намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна уу гэж драйгер багажаар үлээлгэж шалгасан, мөн миний бичиг баримтыг шалгасан. Би ямар ч зөрчилгүй байсан тул надад ямар ч зөрчлийн арга хэмжээ аваагүй, торгуулаагүй. Тэр гурван залуу их согтуу байсан. Замын цагдаа нар тэр гурван залуутай хэрүүл маргаан хийгээгүй, харин машин дотор байсан гурван залуу цагдаа нарыг пиздаа минь зүгээр явуулаач гэх мэтээр хэл амаар доромжлоод орилоод байсан. Замын цагдаа нар тэр гурван согтуу залууг машиндаа суугаад зүгээр яв гэж хэлж байсан. Би мөргөж байхыг нь хараагүй, харин хамраас нь цус гарч байхыг нь харсан. Замын цагдаа нар тэр гурван залууг наад таксинд суугаад явцгаа гэж шаардлага тавьсан. Түүнээс тэр гурван залуу замын цагдаа нар цохиж, зодсон асуудал байхгүй. Харин тэр цагдааг мөргөж хамраас цус гаргасны дараа хоёр залууг гавлаад аваад явсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 6660 дугаартай: “...***-н биед хамрын ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэмтлийн эмнэлгийн автобусны буудлын орчим замын цагдаа бид нарын унаж явсан таксыг зогсоосон. Замын цагдаа тэр таксины жолоочийг үлээлгээд, бичиг баримтыг аваад, торгоно гэж байсан. Бид гурав таксинаас буугаад замын цагдаад хандаж бид нар одоо ингээд харьж байгаа юм, энэ жолооч бид нараас болж арга хэмжээ авхуулах гэж, торгуулах гэж байгаа бол бид нар торгуулийн мөнгийг нь төлье гэж хэлсэн. Тэнд хоёр замын цагдаа байсан, тэр замын цагдаа нар чи мэддэг болсон юм уу гэж хэлсэн. Тэр цагдаа нар бид нарыг яв гэж хэлээд явах гэж байсан чинь тэр хоёр цагдаа дээр нэмэгдээд 4-5 цагдаа нар ирсэн. Намайг хоёр цагдаа барьж аваад гар өчөөд газар унагаагаад, гар гавлаад машинд суулгасан. Мөн ***ийг бас машинд суулгаад бид хоёрыг Баянгол дүүргийн цагдаагийн газарт эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Намайг газар унагаагаад гавлаж байхад, *** тэр цагдааг мөргөсөн юм шиг байсан, би хараагүй. Тэр цагдаа хамраа жижиг алчуураар дарсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.***ын “...таксины жолоочийг явуулахгүй байхаар нь яасан юм вэ гэж замын цагдаа нараас асуусан чинь замын цагдаа, машин шүргээд зугтаасан дуудлага ирсэн юм гэж хэлсэн. Харин *** зөрчилгүй бол бид нар одоо явж болох уу гэж цонхоор хэлсэн. Бид нараас болж энэ жолооч торгуулах гэж байгаа бол бид нар торгуулийг нь өгье гэж хэлсэн. Бид нар их согтоогүй, ухаантай байсан. Би 3 ширхэг пиво л уусан, би архи уудаггүй. Харин ***, *** нар нэлээн согтуу байсан. ***, *** хоёрыг барьж аваад гарыг нь өчөөд газар унагаагаад толгойг нь өвдөглөөд дараад байсан. Харин *** гэсэн цагдаа миний хэвлийн газар нэг удаа цохисон. Тэр цагдаагийн хамраас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч ***гийн “...Би 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж, гадуур дуудлага авч, ажилтай явсан. Шөнийн 03 цагийн орчим Гэмтлийн эмнэлэг уруудах зам дээр зохицуулагч цагдаа ***, ***, *** нар гурван согтуу хүнтэй муудалцаад зогсож байсан. Тэр гурван согтуу залуус нь салахгүй байхаар нь салгах гээд очсон. Тэр *** гэх залуу нь ***тэй барилцаж авсан байж байгаад ***ий нүүрийг толгойгоороо мөргөж, *** хамраас цус гарсан. Тэгээд тэр *** гэх залууг бас хамт байсан согтуу нэг залуутай хамт Баянгол дүүргийн цагдаагийн эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Энэ хоёр залууг машинд суулгах гэж гарыг нь ард өчиж машинд суулгасан. ***, *** нар их согтуу байсан.  ...Замын цагдаа нар тэр согтуу залуусыг цохиж, зодсон асуудал байхгүй, машинд суулгах гэхэд машинд суухгүй, өмнөөс эсэргүүцээд байхаар нь гарыг нь ард нь өчиж байгаад ард гавлаж машинд суулгаж авч явсан. Болсон үйл явдал хурдан болсон болохоор ***ийг мөргөж байхыг нь хараагүй. *** энэ залуу миний хамар мөргөчихлөө гээд хамраа дараад доошоо суусан, хамраас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг, гэрч П.***ын “...Би 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн дэд ахлагч, замын зохицуулагч ***ий хамт албан үүргээ гүйцэтгэж Гэмтэл эмнэлэгт уруудах зам дээр хяналт шалгалт хийж машин шалгаж байхад *** *** улсын дугаартай цагаан өнгийн приус маркийн автомашиныг зогсоож шалгаж байсан. Би өөр нэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нэг жолооч зогсоогоод алаг машиндаа суулгаж байсан чинь *** 2-3 согтуу хүн залуу машинаас бууж ирээд ***тэй хэрүүл маргаан хийгээд байхаар нь би юу болсон вэ гээд яваад очсон. Би тэр машины жолоочтой уулзаж байсан чинь тэр *** гэх согтуу залуу ***ийг заамдаж аваад шууд толгойгоороо мөргөсөн. ***ий хамраас цус гарсан. Харин бид нар дээр манай бүсийн офицер цагдаагийн ахмад *** бид нар дээр ирсэн. Би очиж салгаад тэр *** гэх залууг авч явах гэсэн чинь газар хэвтчихээд босохгүй байсан. Харин тэр ***тай хамт явж байсан ***, *** гэх хоёр залуу нь согтуу тэрүүгээр нэл орилоод манай цагдаа нартай хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд *** болон *** нарыг машинд суулгаж Баянгол дүүргийн цагдаагийн эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. ***ийг мөргөсөн *** гэх залууг авч явах гэсэн чинь *** нь өөрөө газар хэвтчихээд би явах гээд босохгүй байсан. Бид нар гарыг нь ард нь гавлаж машинд суулгасан. Харин хамт явсан *** гэх залуу нь өмнөөс агсан тавиад байхаар нь авч явах гэсэн мөн адил тавьсан шаардлага биелүүлэхгүй, өмнөөс эсэргүүцээд байхаар нь гарыг нь ард нь гавлаж машинд суулгаж авч явсан. ***, *** нар их согтуу байсан. Драгер багажаар шалгахад *** нь 2,19, *** нь 2,29 хувийн согтолттой байсан. *** тэр хоёр залуутай маргалдсан зүйл байхгүй. Машин зогсоогоод жолоочийг нь шалгасан чинь дотор байсан согтуу гурван залуу, такси барьж болохгүй болцон юм уу гээд уурлаж гарч ирээд ***ий ажлыг нь хийлгэхгүй дайрсан байсан. *** бид хоёр тэр хоёр залууг цохиж зодсон асуудал байхгүй. Машинд суу гэсэн шаардлага тавьсан, машинд суухгүй, эсэргүүцээд байхаар нь гарыг нь ард өчиж гавласан. *** ***ийг өөр лүүгээ татаж ирээд нэг удаа толгойгоороо мөргөсөн. Харин ***ий хамраас цус гарч байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.***ын “...Би 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн дэд ахлагч ***, дэд ахлагч *** нарын хамт үүрэг гүйцэтгэж байсан Пост 359 буюу гэмтлийн эмнэлгийн хойд гарц зам дээр машин шалгаад ажлаа хийж байсан. Би *** улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг би дохиж зогсоогоод, жолоочийн бичиг баримтыг нь шалгасан. Харин уг машины хойно сууж байсан гурван залуугийн нэг залуу нь намайг хүн зүгээр такси бариад явж байхад зүгээр явуулчхаач, пиздаа нар ямар сүртэй юм гэж хэл амаар доромжилсон. Би тэр машины жолоочийг машинаа замаас баруун тал руу гаргаж тавь гэж хэлсэн. Би ***ыг чи энэ жолоочийн бичиг баримтыг шалга гэж хэлсэн. Би өөрөө замын голдоо зогсож байсан. *** миний хажууд байсан. Харин машин дотор байсан залуус ***тай муудалцаад байх шиг байхаар нь би ***ийг явуулсан. Би эргээд харсан чинь тэр машин дотроос гурван согтуу залуу бууж ирээд ***, *** нартай муудалцаад байж байсан. Би яваад очиход *** нэг согтуу залуутай барилцаад авсан. *** бас нэг согтуу залуутай барилцаад авсан байсан. Би очоод тэр согтуу залуусыг салгасан. Бид нар тэр согтуу залуусыг яв гэж жолоочийн бичиг баримтыг нь өгөөд яв гэж хэлсэн. Харин нөгөө согтуу залуусын нэг болох *** нь машины цонхоор хэл амаар доромжлоод орилоод байсан. *** та нар яагаад байгаа юм гэж хэлсэн. Машинаасаа буугаад ир гэж хэлсэн чинь тэр залуус бууж ирэхгүй машин дотроосоо хэл амаар доромжлоод салаавч гаргаад байсан. Харин *** ***ийг нь машин дотор нь гавлах гэсэн чинь эсэргүүцээд байсан. Харин *** гэх залуу нь бууж ирээд ***ыг бариад авсан. Харин ***ийг *** боль гээд татаад байсан. Би эргээд харсан *** ***ийг мөргөсөн байсан. Харин ***ий хамраас цус гарч байсан. Харин *** гэх залуу нь орилоод байхаар нь би *** гэх залууг нь зүгээр байгаач гэж хэлсэн чинь тэр залуу нь зүгээр болсон. Харин манай бүсийн офицер ахмад *** ирсэн. ***, *** хоёрыг цагдаагийн тавьсан шаардлага биелүүлэхгүй эсэргүүцээд байхаар тэр хоёрыг гавлаж авч яваад Баянгол дүүргийн цагдаагийн эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. ...***ий хамраас цус гарч байсан. *** энэ намайг мөргөчихлөө гэж ***ийг зааж байсан...” гэх мэдүүлэг, ***, *** нарын 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл, гэрэл зураг, согтуурлын зэрэг шалгасан бүртгэлийн хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянгол дүүргийн 7 дугаар хороо хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг уруудах зам дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч цагдаагийн дэд ахлагч ***ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “жолоочийг торгох гэлээ” гэх шалтгаанаар “машиндаа суугаад яв” гэсэн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, толгойгоороо нүүрэн тус газар нь мөргөж хохирогчид хамар ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогджээ.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, ийнхүү эсэргүүцэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл, хохирогч *** нь цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлэх явцад нь шүүгдэгч *** хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу биед нь халдаж, хохирогчийн эрүүл мэндэд хамрын ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой, энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасантай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Иймд, шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “...энэ хэрэгт зөвхөн ***ийг яллаж авчирсан. Хэргийн үйл баримтаар *** гэх хүн цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн байдаг...” гэх дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцэх тул энэ шийтгэх тогтоол нь дээрх асуудлаар тусад нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахад саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн, мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан Шударга ёсны болоод Гэм буруугийн зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.6 дугаар зүйлд заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэсэн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Шүүхээс шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготой/, талуудын ялын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг тус тус журамлан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгийг торгох ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх торгох ялыг 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгөөр тогтоов.

Мөн шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай өмгөөлөгч, улсын яллагч нарын саналыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 12 сарын хугацаанд оногдуулсан 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ***т тайлбарлаж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусд асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 6660 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч хавтаст хэрэгт хохирол хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй байна.

Харин хохирогч *** нь мөрдөн шалгах ажиллагаанд “...хамрын хагалгаанд орох 7 сая төгрөгийг нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн тул хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлаж, шүүгдэгч ***аас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт байх тул хэргийн хамт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч ***ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгийн торгох ялд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгийг торгох ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх торгох ялыг 3200 /гурван мянга хоёр зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 (арван хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 12 (арван хоёр) сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т сануулсугай.

6. Хохирогч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний баримт бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БОЛОРТУЯА