Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/640

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх ***алдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Анхбаяр /томилолтоор/,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх ***алдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх ***алдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***эд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205024150904 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, *** дүгээр гудамж *** тоотод оршин суух хаягтай, /РД:***/, урьд

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 412 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239-р зүйлийн 2-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 251 цагийн хугацаатай албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө ***аах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” гэх нэртэй зочид буудлын урд хохирогч ***ын 395.000 төгрөгийн үнэ бүхий хэтэвч, “Самсунг” Глакси М12” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн ***дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” дэлгүүрийн орчимд хохирогч ***ы 1.300.000 төгрөгийн үнэ бүхий “Галакси А53” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу нийт 1.695.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ийг үргэлжилсэн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ***ийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо “Тухайн өдөр би архи уусан байсан. Би хохирогч нарыг танина. *** гэдэг хохирогчтой уулзсан. Би гар утсыг нь гаргаж өгье гэж хэлсэн. Хохирогч *** гомдол саналгүй гэсэн. Хохирогч *** манай эхнэрийн найз нь байгаа юм. Тухайн өдөр утсаар ярьж уулзсан. Шөнө архи уучхаад гар утсыг нь аваад явсан. Би өөртэй нь уулзаад хохирол төлбөрийг төлж өгнө гэдгээ хэлсэн. Удахгүй цалин орохоор нь хохирогч нарын хохирол төлбөрийг төлнө...” гэж мэдүүлэв.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байх ба дээрх үйлдлийг хохирогч нарт хохирол учруулсан цаг хугацааны дараалал, нотлогдож буй байдлаар тодруулахад:

Нэг. Шүүгдэгч *** 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” гэх нэртэй зочид буудлын урд хохирогч ***ын 395.000 төгрөгийн үнэ бүхий хэтэвч, “Самсунг Глакси М12” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь:

1. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны 6 давхарт найз ***гийн гэрт очоод жоохон согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад гэртээ харихаар Бичил хорооллын “***” нэртэй дэлгүүрийн хойно байдаг Аркаар гарч яваад бичил хавиар уугаад явж байдаг зүс таних хүмүүстэйгээ таараад 1-2 минут юм ярьж зогсож байгаад тэд нараас салаад Бичил хорооллын ертөнцийн зүгээр хойд талын автобусны буудал өнгөрөөд *** нэртэй зочид буудлын урдуур явган хүний гарцаар гарах гээд байж байтал үл таних хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн цамцтай, жинсэн өмд өмссөн нэг эрэгтэй хүн гэнэт миний хажууд ирж зогсоод миний үүрсэн байсан жижиг хар цүнхийг гэнэт булаагаад гүйж байснаа явган хүний зам дээр миний цүнхийг унагаад хамаг эд зүйлс тараад газарт унасан чинь цүнх болон бусад эд зүйлсийг нь үлдээгээд хэтэвч, гар утас хоёрыг аваад гүйгээд яваад өгсөн. Миний алдсан гэх гар утас Самсунг Галакси М12 маркийн цэнхэр өнгөтэй, ямар нэгэн кейсгүй, урд дэлгэцдээ шилэн наалттай гар утас байсан. Өөр онцлог содон шинж тэмдэг гэхээр зүйл байхгүй. Би алдсан гэх гар утсаа хорооллоос 2021 онд 550.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний алдсан гэх хэтэвч улаан өнгөтэй, арьсан материалтай, Монгол хатны зурагтай хэтэвч байсан. Ямар брэндийнх гэдгийг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16 дахь тал),

2. “Кости-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Samsung A12 хуучин гар утас-360.000 төгрөг, Арьсан түрүүвч, хэтэвч-35.000 төгрөг, нийт 395.000 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 17-19 дэх тал),

3. Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...*** зочид буудлын ертөнцийн зүгээр баруун талаас хохирогч *** алхаж, хойноос нь үл таних эрэгтэй алхаж байгааг харуулав. ...хохирогч ***ыг гарцаар гарах гэж байхад хойноос нь алхаж байсан эрэгтэй толгойг нь дарж ноцолдож байгааг харуулав. ...хохирогч ***тай ноцолдож байсан эрэгтэй хохирогчийн цүнхийг аваад гүйж байгааг харуулав. ...***ын цүнхийг аваад зугтсан гэх үл таних эрэгтэй гүйж байгаад цүнхнээс нь эд зүйлсийг нь газарт унагааж байгааг харуулав. ...сэжигтэй этгээд газарт унасан эд зүйлсээс гар утас болон улаан өнгөтэй хэтэвчийг нь газраас аваад зугтаж байгааг харуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 25-29 дэх тал),

4. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 30-32, 31-38 дахь тал),

5. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 онд байхаа би одоо он сарыг нь сайн санахгүй байна. Би Баянгол дүүргийн 12 дугаар хороо Бичил хорооллын тэнд ганцаараа архи уусан согтуу явж байсан. Замын хажууд үл таних эмэгтэй ганцаараа явж байсан. Гэгээ тасрах гэж байсан байхаа. Би тухайн эмэгтэйн цүнхийг нь булааж аваад цүнхнээс нь гар утсыг авсан. Цүнхийг нь тухайн замын хажууд хаясан байхаа. Би тухайн эмэгтэйн цүнхэнд байсан гар утсыг нь аваад Өргөө кино театрын урд очоод үл таних таксины жолоочид зарсан. ...Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-47 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

Хоёр. Шүүгдэгч *** нь 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” дэлгүүрийн орчимд хохирогч ***ы 1.300.000 төгрөгийн үнэ бүхий “Галакси А53” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан болох нь:

1. Хохирогч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр *** гэх эмэгтэй нь над руу утсаар залгасан. Би Баянгол дүүргийн *** дугаар хороо *** дэлгүүрийн орчимд 15-16 цагийн үед очиход ***, түүний найз залуу хар куртиктэй, 166 см орчим өндөртэй, хар бараан царайтай *** гэдэг хочтой залуу байсан. Би 40 мянгатад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд очсон учраас санахгүй байна. Би ***тай хамт байсан *** гэх хүнд том хараа архи авч өгсөн. Гудамжинд гадаа хамт архи уусан. Архи ууж дууссаны дараа би тасраагүй байсан. *** нь яваад өгсөн. *** гэдэг залуу нь миний галакси А53 гар утсыг сугалж авсан. Миний гар утсыг авангуутаа өндөр байшин байсан тэрийг тойроод алга болсон. Би араас нь хөөж гүйгээд гүйцээгүй. 2022 онд 3 дугаар сард Баянгол дүүргийн 12 дугаар хороонд анх хамт архи ууж танилцаж байсан. Би бодохдоо *** хочтой залуу намайг шууд дээрэмдэж гар утсыг миний энгэрээс авсан. 2023 онд 2 дугаар сарын сүүлээр лизингээр гар утсаа “Номин электроникс” зээлээр 1.719.000 төгрөгөөр худалдан авч байсан...

...Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт *** дэлгүүрийн орчимд 18 цагийн үед *** хочтой *** нь миний энгэрийн халааснаас миний А53 маркийн гар утсыг булааж аваад явсан. Гар утсаа буцааж авбал гомдолгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59, 63-64 дэх тал), 

2. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн: “...Самсунг А53 загварын гар утас-1.300.000 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 70-72 дахь тал),

4. Таньж олуулах ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 80-82, 83-87 дахь тал),

5. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...*** нь ***ын найз. Би ***тай нэг жилийн хугацаанд хамт амьдарч байсан. *** нь ***ыг дуудсан байсан. Би ***, *** нарын хамт нэг шил архи авхуулж уусан. Би ***ы хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо *** дэлгүүрийн арын гудамжинд архи ууж байгаад гар утсыг нь аваад зугтаасан. *** өөрөө нэлээн согтуу байсан. Би гар утсыг нь аваад зүс таних *** гэх залууд 200.000 төгрөгөөр зараад гэр лүүгээ харьсан. Би хийсэн үйлдэлдээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94-96 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх хэргийн үйл баримтыг тогтоосон хохирогч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудтай шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг нийцэж байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 65-67 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.                  

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд заасан “дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *** нь хохирогч ***ын гар утас, хэтэвчийг, хохирогч ***ы гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр булааж авсан үйлдэл нь “дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч *** нь дээрх үйлдлүүдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан тул шүүгдэгч ***ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдэж авсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан нь зөв байна.

Иймд шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” буюу “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 Шүүгдэгч *** нь өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх ***алдаанд оролцохдоо хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруутай үйлдэлдээ гэмшиж хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 112 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 114 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 125 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 127-145 дахь тал) авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгч ***эд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирогч нарт хохирол нөхөн төлөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ял оногдуулах нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэж, шүүгдэгч ***эд 8 /найм/-н сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэв.

Шүүгдэгч *** нь 2023 оны 7 дугаар 31-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 2 (хоёр) хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***д 395.00 төгрөгийн хохирол учирсан болох нь “Кости-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар, хохирогч ***д 1.300.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон.

Шүүгдэгч *** нь хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***ээс нийт 1.695.000 төгрөг гаргуулж, хохирогч ***д 395.000 төгрөг, хохирогч ***д 1.300.000 төгрөгийг тус тус олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар ***аагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт байх тул хэргийн хамт хадгалахаар тогтож, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                     ТОГТООХ нь:        

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Дээрэмдэх буюу Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***эд 8 /найм/-н сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***эд оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн цагдан хоригдсон 2 (хоёр) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ээс нийт 1.695.000 төгрөг гаргуулж, хохирогч ***д 395.000 төгрөг, хохирогч ***д 1.300.000 төгрөг тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ***аагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА