Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 52

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                   

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн тоотод оршин суух МБ овогт Ц.Гаас гаргасан хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Г

Нарийн бичгийн дарга Б.Жнар оролцов.   

                                     

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Миний бие 2018 оны 9 сард Б.Г түүний нөхөр Н нартай аман байдлаар тохиролцож их тойруугийн 17б байранд өөрийн амьдарч байгаа 18 тоот 2 өрөө байрыг тус байрны 11 тоот 3 өрөө байраар сольж зөрүү 20 сая төгрөг өгөхөөр болсон. Тэгээд манай нөхрийн 5002410726 гэсэн дансаар Гийн хүү Ч гэсэн эзэмшигчийн дансанд 10 сая төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 10 сая төгрөгийг шилжүүлэх гэсэн боловч миний ажил бүтэлгүйтэж 8 сарын дараа байраа буцааж аваад өгсөн 10 сая төгрөгөө авах болсон юм. 10 сая төгрөгөөс бага багаар буцааж авсаар одоо 5 сая төгрөг үлдсэн боловч Б.Г  17б байрны 11 тоот 3 өрөө байраа өөр хүнд зараад нүүгээд явсан байсныг 2019 оны 11 сард олж мэдсэн. Г одоо хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. Нүүгээд явсаны нь дараа утсаар нь холбогдож үлдэгдэл мөнгөө төлөхийг шаардсан боловч одоог хүртэл төлөөгүй. Мөн утасны дугаараа сольсон тул холбоо барих ямар ч боломжгүй болсон. Эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бүх баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Гийг  эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Г нь Дундговь аймгийн Сайнцагаан сум, Говийн тэнгэр 17б байрны 11 тоотод бүртгэлтэй боловч тухайн хаягт оршин суудаггүй болох нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р багийн Засаг даргын 2020 оны 1 сарын 8 өдрийн 02 дугаартай албан бичгээр болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дийн Г /РД/-ийг эрэн сурвалжилсугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Гийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг олж тогтоохийг  Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

3.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд  зааснаар нэхэмжлэгч энэ  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

                            

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.Б