Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 53

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Дундговь аймгийн тоотод  оршин суух хаягтай, Ш овогт М.Г /РД:/-ийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жнар  оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...миний бие 1965 онд төрсөн.  Улсад 21 жил ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр дээр маань миний овгийг Маамзэвэг гэж буруу бичсэн байна. Миний иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээн дээр овог маань Маамцэвэг гэж бичигдсэн байгаа. ...  Мийн Г гэх бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь М.Г мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Гнь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч М.Гийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

-Ш овогт М.Г/РД:/ гэх бичиглэл бүхий иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 02-р хуудас/

-169479 дугаартай 1986 оны 6 сарын 12-ны өдөр олгосон, эзэмшигчийн овог нэр Маамзэвэгийн Гэрэл гэх  хөдөлмөрийн дэвтрийн хуулбар  /хэргийн 02-р хуудас/

-Эцгийн овог нэр-П М, эхийн овог нэр-Ц Ч гэх 14 бүртгэлийн дугаартай Мгийн Гийн төрсний гэрчилгээний хуулбар  /хэргийн 05-р хуудас/ зэрэг шууд баримтууд болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.4 -д зааснаарДорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуулиас 1986 оны 06 сарын 12 өдөр олгосон, 169479 дугаартай,  Мг Г гэх эзэмшигчийн овог нэрийн бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр  Ш овогт М.Г/РД:/ мөн болохыг тогтоосугай.

  1. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б