Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 51

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бдаргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн  Сайнцагаан  сумын тоотод оршин суух хаягтай, Г овогт Д.У//-ийн  ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жнар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:   ... миний бие 1965 онд төрсөн. Улсад 36 жил ажилласан. Үүнээс Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн трест, Мах хангамж үйлчилгээний  трестэд 1984 оны 7 сарын 1-нээс ...  1992 оны 12 сарын 15-ыг хүртэл ажиллаж байсан жилийг шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.У нь  ажилласан жил тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Уийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 6 сарын 19-ний өдрийн 08/383 дугаартай “... Худалдаа нийтийн хоолны трест, Мах хангамж үйлчилгээний трест, Мандал хоршоо”-ны талаархи  тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/

- Дундговь аймгийн Мандалговь хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1984 оны 7 сарын 25-ны өдрийн 88 дугаартай “ Өмнөговь, Улаанбаатар хотын худалдааны техникум, ТМС-ийг төгсөж ирсэн хүмүүст тэтгэмж олгох тухай” тушаалын хуулбар /хэргийн 8-р хуудас/

- Дундговь аймгийн Мандалговь хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1985 оны 12 сарын 20-ны өдрийн 222 дугаартай “ Ажилд авсан хүмүүсийн тушаалыг нөхөн гаргах тухай” тушаалын хуулбар /хэргийн 9-р хуудас/

- Техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1983 оны 04 сарын 1-ний өдөр олгосон, Д.Угэх эзэмшигчийн овог нэрийн бичиглэлтэй,  1984 оны 07 сарын 1-нээс 1992 оны 12 сарын 27-ыг дуусталх хугацааны “ ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ”-ний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 13-14-р хуудас/

-Гэрч  Н.Д “..Анх Д.У нь Өмнөговь аймгийн техник мэргэжлийн сургуулийн тогоочийн ангийг төгсөж ирээд 1984 оны 7 сард байх Дундговь аймгийн худалдаа нийтийн хоолны трестийн Дэлгэрхангай ресторанд тогоочоор ажилд орсон. Тухайн үед их ачаалалтай байхад хүн нэмэгдэж ирж байсан юм. Би нийтийн хоолны трестэд 1992 он хүртэл нэхэмжлэгчтэй хамт ажилласан. 1984-1992 он хүртэл нэхэмжлэгч надтай хамт Дундговь аймгийн худалдаа бэлтгэлийн трест болон аймгийн Мах хангамж, үйлчилгээний трестэд ажиллаж байсан. Ээлжийн тогооч, порцийн тогооч, бэлтгэл тогооч хийдэг байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 19-20-р хуудас/

-Гэрч Г.Ихбаяр “...Нэхэмжлэгч Д.У нь 1984 онд Өмнөговь аймгийн техник мэргэжлийн сургуулийн тогоочийн ангийг төгсөж ирээд Дундговь аймгийн Дэлгэрхангай рестранд тогоочоор ажилд орсон. Дундговь аймгийн худалдаа бэлтгэлийн трест болон аймгийн Мах хангамж, үйлчилгээний трестэд ажиллаж байсан. Ээлжийн тогооч, порцийн тогооч, бэлтгэл тогооч хийдэг байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 21-22-р хуудас/

-Гэрч Д.Алтансүх “Би 1986 онд худалдаа бэлтгэлийн трестийн харъяа Дэлгэрхангай рестранд ажилллаж байхад Д.У ажиллаж байсан. Надаас өмнө ажилд орсон. 1992 онд Мандал зочид буудалд ажиллаж байсан. Хэдэн оноос эхэлж ажилласныг нь мэдэхгүй байна. Дундговь аймгийн худалдаа бэлтгэлийн трест болон аймгийн Мах хангамж, үйлчилгээний трестэд ажиллаж байсан. Ээлжийн тогооч, порцийн тогооч, ширхэгийн тогооч хийдэг байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 23-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Г овогт Д.У//-ийг 1984 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 15-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын Худалдаа бэлтгэлийн трест, Мах хангамж, үйлчилгээний трестэд тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай. 
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б