| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0475/З |
| Дугаар | 221/МА2025/0651 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2025/0651
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0557 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 46 дугаар зүйлийн 46.2.2, 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1.1 дэх заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалт, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8, 26 дугаар зүйлийн 26.3, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ц.Б-д нэг удаагийн буцалтгүй тусламж /36 сарын үндсэн цалингийн дундаж/-ыг тооцож олгохыг, хариуцагчаас Ц.Б-д 2025 оны 04 дүгээр сарын цалин дутуу олгосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, цалингийн зөрүү 681,824.21 төгрөгийг гаргуулан Ц.Б-д тус тус олгохыг Тагнуулын ерөнхий газарт даалгасугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 140 400 төгрөгийг хариуцагч Тагнуулын ерөнхий газраас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Т.ЭНХМАА