Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 112/ШШ2022/0015

 

Эвлэрэн хэлэлцсэийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн би Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Г.Бэс, тус аймгийн Газрын харилцаа, барилга, ******* дарга Д.Гд холбогдуулан гаргасан Г.Б-ийг Говь-Алтай аймгийн *******, ******* ******* төсөл, магадлалын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллуулахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацаанд нь дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж НД, ЭМД-ын шимтгэлийг зохих журмын дагуу төлөхийг даалгах шаардлага бүхий  захиргааны хэрэгт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн оролцогч нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухайд Г.Б-ийг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, ******* Хот байгуулалтын кадастр, барилгын зураг төсөл, магадлалын асуудал хариуцсан мэргэжилтнээр 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тушаал гаргаж  томилон ажиллуулах болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ажилгүй байсан хугацаанд нь дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж НД, ЭМД-ын шимтгэлийг зохих журмын дагуу төлөхийг даалгах шаардлага бүхий  нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж тус тус заажээ.

Үүний дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б нар нь харилцан тохиролцож 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Эвлэрлийн гэрээнд: хариуцагчийн зүгээс Г.Б Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, ******* Хот байгуулалтын кадастр, барилгын зураг төсөл, магадлалын асуудал хариуцсан мэргэжилтнээр 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тушаал гаргаж  томилон ажиллуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ажилгүй байсан хугацаанд нь дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулж НД, ЭМД-ын шимтгэлийг зохих журмын дагуу төлөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж, харилцан тохиролцож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б нар гарын үсэг зурсан байна. Мөн нэхэмжлэгч Г.Б нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Д.А-д итгэмжлэл олгохдоо  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т тусгайлан заасан эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхийг олгосон, хариуцагч Газрын харилцаа,  барилга ******* даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Г нь Газар зохион байгуулалт,  төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Бийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т тусгайлан заасан эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхүүдийг олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсарган, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлав.

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрэн хэлэлцсэнийг баталж, “Г.Б-ийг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, ******* Хот байгуулалтын кадастр, барилгын зураг төсөл, магадлалын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллуулахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацаанд нь дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулж НД, ЭМД-ын шимтгэлийг зохих журмын дагуу төлөхийг даалгах” шаардлага бүхий  захиргааны  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Ч.ОЮУНСҮРЭН