Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 57

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн оршин суух, С овогт С.П /РД:/-ийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.П нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Пшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 10 жилийн сургуульд 8 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр гарч эцэг, эхийн хамт үхэр маллаж байгаад 1983-1986 он хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Эрдэнэдалай сумын 3-р багт 1990 он хүртэл үхэр малласан. Иймд 1981 оны 6 сарын 16-наас 1983 оны 6 сарын 27-ныг хүртэл, 1986 оны 6 сарын 9-нөөс 1991 оныг дуустал малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. 

Мөн 1981 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс надад олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь С.Пнамайг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Пнь ажиллаж байсан байдал, мөн овог зөрүүтэй бичигдсэн гэх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

С.Пийн хөдөлмөрийн дэвтэр нь овог зөрүүтэй, шаардлага хангахгүй гэсэн ч уг баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар  шүүх хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. .

С овогт С.П/РД:/-д Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил” нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон түүний хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн овог нэр, иргэний үнэмлэхний хуулбар  зэргээр тогтоогдож байна.

Мөн С овогт С.Пнь 1981 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 1991 оныг дуустал хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил” нэгдэлд малчинаар тус тус ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил” нэгдлээс 1981 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Брийн П олгосон 1982-1983, 1987-1990 онуудад хамаарах ажилласан хоног авсан хөлсний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 3-8-р хуудас/

-Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 95 дугаартай “С.Пийн 1981 оны тушаалын хуулбар, хавсралтыг хүргүүллээ” гэх лавлагаа, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын хөгжил нэгдлийн даргын 1981 оны 06 сарын 16 өдрийн 36 дугаартай “Илгээлтийн эздийн ажилд хувиарлах тухай” тушаалын хуулбар  /хэргийн 9-10-р хуудас/

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 11 сарын 08 өдрийн 125 дугаартай “.. иргэн С.Пийн  малчинаар ажиллаж байсны 1981-1982, 1985-1986, 1990-1992 оны картын хуулбарлан олгов” гэх албан бичиг, С.Пийн 1981-1982, 1985-1986, 1990-1992 онуудын цалингийн баримтын хуулбарууд /хэргийн 16-23-р хуудас/

- Гэрч Ш.Ганболд “... С.Пнь 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Тэнгэлэг бригадад үхэрчинээр илгээлтээр гарсан. 1983-1986 онд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд мөн үхэрчинээр Тэнгэлэг бригадад 1991 он хүртэл ажилласан. Үүнээс хойш малчин байгаа гэв. С.Пийн аавыг Баттөмөр гэдэг байсан. Сосорбурам гэдэг хүн ээж нь байгаа юм. С.Пнь ээжээрээ овоглочихсон юм байна лээ...” гэх мэдүүлэг /хэргийн 39-р хуудас/

-Гэрч И.Галбаатар “...Би 1978 онд Эрдэнэдалай сумын 10 жилийн дунд сургуульд багшаар очиж ажилласан. Энэ хугацаанд буюу 1981 оны С.Пгэдэг хүүхэд эвлэлийн илгээлтээр Эрдэнэдалай сумын Хөдөө аж ахуйд ирсэн. 1981-1983 онд илгээлтээр гарч эцэг, эхтэйгээ Тэнгэлэг бригадад үхэрчинээр ажилласан. Үүнээс хойш хөдөө аж ахуйд мал маллаж амьдарч байгаа. С.Пийн аавыг Баттөмөр гэдэг байсан. Сосорбурам гэдэг хүн ээж нь байх...”  гэх мэдүүлэг /хэргийн 38-р хуудас/

-Гэрч Б.Лхагвацэрэн “...Пүрэв бид хоёр багаасаа айл саахалт байсан болохоор сайн танина. С.Пнь 8 дугаар ангиа төгсөөд 1981 онд илгээлтээр гарсан. Тэгээд цэрэгт явж ирээд дахиад мал малласан. С.Пгэдэг айлынх үхэр малладаг, зовуд саадаг айл байсан юм. С.Пийн 2 эгч нь надтай нэг ангид байсан. Одоо болтол малаа маллаж байгаа. С.Пийн аавыг Баттөмөр гэдэг байсан. Сосорбурам гэдэг хүн ээж нь байгаа юм. С.Пнь ээжээрээ овоглочихсон юм байна лээ...” гэх мэдүүлэг /хэргийн 40-р хуудас/ зэрэг шууд баримтууд болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил” нэгдлээс 1981 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Бийн Пт олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь С овогт С.Пмөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С овогт Смын Пийг 1981 оны 6 дугаар сарын 16-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгүй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн  шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       З.Г