Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2025/0545

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Б м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч З.Ганзориг

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн   

Давж заалдах гомдол гаргасан:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уянга

Нэхэмжлэгч: “Б м” ХХК

Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Б м” ХХК-ийн 2023 оны 5, 6 дугаар саруудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр болох 570,193,750 төгрөгийг олгохоос татгалзсан захиргааны үйл ажиллагааны шийдвэр буюу 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 06/4336 дугаартай захиргааны акт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэгч “Б м” ХХК-д олгохоос татгалзсан 570,193,750 төгрөгийг олгохыг хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах” тухай

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаар шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, Ж.Н, Б.Ц хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, А.У, Г.А нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0194/3

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Б м” ХХК-иас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан ““Б м” ХХК-ийн 2023 оны 5, 6 дугаар саруудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр болох 570,193,750 төгрөгийг олгохоос татгалзсан захиргааны үйл ажиллагааны шийдвэр буюу 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 06/4336 дугаартай захиргааны акт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэгч “Б м” ХХК-д олгохоос татгалзсан 570,193,750 төгрөгийг олгохыг хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05  дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаар шийдвэрээр:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 14 дүгээр зүйлийн 14.8.7, 16 дугаар зүйлийн 16.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 06/4336 дугаар албан бичгээр 2023 оны 05, 06 дугаар саруудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрийг олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, тус хугацаанд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 570,193,750 төгрөгийг “Б м” ХХК-д олгохыг хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

3.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 128/ШШ2024/0190 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 221/МА2024/0278 дугаар магадлалд заасны дагуу хэвтүүлэн эмчлэх мэс заслын тусламж үйлчилгээний 2023 оны 05, 06 дугаар сарын нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтыг хийж нэхэмжлэлийг хянасан.

Нэхэмжпэлийг хянахдаа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Чанар, төлбөрийн хяналтын журам”-ын 3.4-т “Олон улсын эмнэл зүйн удирдамж ашиглан аргачлалын дагуу боловсруулсан нэхэмжлэлийн хяналтын шалгуурыг энэхүү журмын нэгдүгээр хавсралтад заасан бөгөөд уг шалгуурыг баримталж чанар, төлбөрийн хяналтыг хийж нэхэмжлэлийг хянана”, 4.1.2.2-т “Чанар, төлбөрийн хяналтыг хийж нэхэмжлэлийг хянахдаа зөвхөн энэхүү журмын хавсралтаар батлагдсан шалгуурыг баримтлах” гэж зааснаар нэхэмжлэлийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан.

3.2. Хяналтаар “Б м” ХХК-иас ирүүлсэн түүвэрлэгдсэн тохиолдлын баримтууд нь “Чанар, төлбөрийн хяналтын журам”-ын хавсралтад заасан нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтын шалгуурыг хангаагүй болно. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний 2.1.6-д эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.8.7-д заасан холбогдох журмын шалгуурыг хангаагүй тусламж, үйлчилгээний тохиолдлын төлбөрийн санхүүжүүлэхгүй байх гэснийг үндэслэн тусламж, үйлчилгээний төлбөр олгох боломжгүй.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 06/4336 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “Б м” ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэлийн нарийвчилсан хяналт хийж нэхэмжлэлийг хянахдаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны А/139 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Нэхэмжлэлийг хянах журам”-ыг хэрэглээгүй бөгөөд хүчин төгөлдөр бус болсон захиргааны хэм хэмжээнии актыг үндэслэн төлбөр олгохоос татгалзсан тухай шийдвэрийг гаргаагүй болохыг, мөн нэмэлт хяналт хяналт хийх үндэслэлгуй болохыг дурдсан шийдвэр гаргасан.

3.3. Өөрөөр хэлбэл, дээрх албан бичгээр нэмэлт хяналт хийхгүй талаар шийдвэрлэсэн бөгөөд төлбөр олгох эсэх асуудлыг шийдвэрлээгүй болно. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний 1.2-т “Талууд үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль холбогдох бусад хууль, тэдгээрт нийцүүлэн эрх бүхий байгууллагаас баталсан журам, заавар болон энэхүү гэрээг дагаж мөрдөнө” гэж заасан.

Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Эрүүл мэндийн салбарын статистик, мэдээ, мэдээллийн журам, бүртгэлийн маягтыг шинэчлэн батлах тухай” А/611 дүгээр тушаалын 3 дахь заалтаар “бүртгэл, тайлангын маягтуудыг хэвлүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсөвт тусгах, өвчний түүхийг архивлах, хадгалах өрөөг орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоноглохыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.” гэж, 4 дэх заалтаар “тушаалыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөн ажиллахыг өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт даалгасугай.” гэжээ. Иймд Сайдын тушаалыг өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй. Гэтэл “Б м” ХХК нь мэс заслын тэмдэглэл, мэс заслын өмнөх дүгнэлт хуудсыг огт хэрэглэдэггүй, өөрсөддөө тохируулан гаргаж баталсан гэх маягтаар тэмдэглэл хөтлөн нэхэмжлэлээ илгээдэг.

3.4. Сайд 2019 оны А/611 дүгээр тушаалаар загвар батлаагүй маягт баталсан. Гэрээний 2.4.3-т “нарийвчилсан хяналт хийхээр сонгосон түүврийн жагсаалтыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагчаас хүлээн авснаас хойш ажлын 1 хоногт багтаан холбогдох маягтуудын дагуу гаргаж хүргүүлэх” гэж заасан үүргийг нэхэмжлэгч байгууллага хүлээдэг.

Гэтэл гэрээний нэг тал болох нэхэмжпэгч байгууллага нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаагүй. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 2022 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Чанар, төлбөрийн хяналтын журам”-д заасан шалгуур хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчйлгээнд төлбөр олгох чиг үүргийг хэрэгжүүлдэг.

3.5. “Чанар, төлбөрийн хяналтын журам”-ын 3.1.1 дэх заалтаар нэхэмжлэлийн хяналтын төрлүүдийг заасан бөгөөд 3.2-т “3.1.1-д заасан нэхэмжлэлиин хяналт нь эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээнд үндэслэн төлбөр төлөх тухай илгээсэн хүсэлт буюу нэхэмжлэлд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын зүгээс чанар, төлбөрийн хяналт хийж төлбөр төлөх үйл явц...” гэж заасан. Анхан шатны шүүх дээрх журмын зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тухайлбал, хариуцагч байгууллага журамд зааснаар нэхэмжлэгчээс илгээсэн нэхэмжпэлд төлбөрийн хяналт хийх ёстой, харин чанарын хяналтад хамаарах зөрчил гаргасан хэмээн төлбөр олгохоос татгалзан шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр гэж тодорхойлон шийдвэрлэсэн. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 18 дахь заалтаар хариуцагчаас өөр үндэслэлээр төлбөр олгохоос татгапзаагүй энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбарын хүрээнд нэхэмжлэлийг бүрэн хангах боломжтой гэж үзсэн нь үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй.

Учир нь нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн 2023 оны 5 дугаар сарын 47 өвчний түүхээс 4 өвчний буюу анхан шатны маягтыг ируулээгуй, 2 өвчний туух давхардсаТГ'* шинжээчийн хяналтын самбарт хянуулахаар тавигдаагүй 2 өвчний түүх ирүүлсэн ба энэ талаар нэхэмжлэгч байгууллага шүүх хурлын явцад маргаагүй байхад хэрхэн шийдвэрлэсэн талаар үнэлэлт, дугнэлт гаргалгүй төлбөр төлөх ёстой гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, огт ирүүлээгүй болон давхардуулан ирүүлсэн нэхэмжлэлийг ямар үндэслэлээр олго гэж шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй байна.

3.6. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 5 дахь заалтаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбарыг оруулахдаа 5.1 дэх заалтаар “... “Чанар, төлбөрийн хяналтын журам”-ын 3.7-д төлбөрийг гүйцэтгэхгүй, зөрчлийн санд бүртгэх 3 үндэслэлүүдийг заасан. Гэвч түхайн үндэслэлүүд нь манайд хамаарахгүй байх тул Эрүүл мэндийн даатгалын 2023 оны 5, 6 сарын нэхэмжлэлийг олгохгүй байгаа нь хууль бус юм гэж, 5.3 дахь заалтад ... Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2024/0094 дугаар тогтоолоор тус хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон бөгөөд хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг үндэслэн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь хууль бус юм гэж, 5.4 дэх заалтаар ... “Б м” ХХК-ийн нариивчилсан хяналт хийлгэхээр түүвэрлэгдсэн өвчний мэдээлэл нь зохих шалгуурыг хангаж байгаа бөгөөд 90 хувиас дээш байхад үндэслэлгүйгээр шалгуур хангаагүй мэтээр тайлбарлах цахим системд шалгуур хангаагүй хэмээн тэмдэглэгээ хийж санхүүжилтийг бүрэн олгохоос татгалзаж зарим хэсгийг нь буюу 85,232,000 төгрөгийг хассан үйлдэлд гомдолтой байна. Дээрх үйл баримтууд нь Эрүүл мэндийн даатгалын өрөнхий газрын “HIGS” цахим системд үзлэг хийх шаардлагатай гэж тус тус тодорхойлон дүгнэлтээ гаргасан нь үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй.

3.7. Учир нь маргаан бүхий 8, 9 сарын нэхэмжлэлд 85,232,000 төгрөгийн асуудал хамаарахгүй бөгөөд энэ нь 5, 6 сарын маргаан бүхий нэхэмжлэлд хамаарна. Шүүх хариуцагч байгууллагаас гаргасан хариу тайлбарын агуулгыг тодорхойлон гаргахдаа өөр нэхэмжлэл бүхий хэргийн маргааны үйл баримтыг хольж хутган тодорхойлж шийдвэрээ гаргасан. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бегеөд үндэслэл бүхий байна” гэсэнтэй нийцээгүй, үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 12/ШШ2025/0387 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Б м” ХХК-иас, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “Б м” ХХК-ийн 2023 оны 5, 6 дугаар саруудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр болох 570,193,750 төгрөгийг олгохоос татгалзсан захиргааны үйл ажиллагааны шийдвэр буюу 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 06/4336 дугаартай захиргааны акт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэгч “Б м” ХХК-д олгохоос татгалзсан 570,193,750 төгрөгийг олгохыг хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 190 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 278 дугаар магадлалаар ...Б м ХХК-ийн нэхэмжлэлийг хянахаас татгалзсан үйл ажиллагааны шийдвэр буюу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 08/2516 тоот захиргааны актыг хүчингүй болгож, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн УБ-02/085 тоот Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээний дагуу 2023 оны 5 дугаар сарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн нэхэмжлэлийн нарийвчилсан хяналт хийлгэхээр түүвэрлэгдсэн 47 тохиолдолд, 2023 оны 6 дугаар сарын 13 даатгуулагчийн мэдээлэлд тус тус нарийвчилсан хяналт хийхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгаж, хуулийн хүчин төгөлдөр болсон дээрх шийдвэрүүдийн дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2024 оны 10 дугаар сард нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтыг хийсэн боловч 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 06/4336 дугаартай албан бичгээр нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтын шалгуур хангаагүй гэж “Б м” ХХК-ийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн 2023 оны 5, 6 дугаар сарын төлбөр болох 570,193,750 төгрөгийн төлбөрийг олгохоос татгалзсан байна.

2.2. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор баталсан “Чанар, төлбөрийн хяналтын журам”-ын 3.2-т “3.1.1-д заасан нэхэмжлэлийн хяналт нь эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээнд үндэслэн төлбөр төлөх тухай илгээсэн хүсэлт буюу нэхэмжлэлд ЭМДЕГ-ын зүгээс чанар, төлбөрийн хяналт хийж төлбөр төлөх үйл явц бөгөөд энэхүү журмын 3.1.2, 3.1.3, 3.1.4, 3.1.5-д заасан бусад хяналтын төрлүүдийн үр дүнд аливаа төлбөртэй холбоотой шийдвэрийг гаргахгүй”, 3.7-д “Чанар, төлбөрийн хяналтыг хийж нэхэмжлэлийг хянах явцад дараах зөрчлүүд илэрсэн тохиолдолд төлбөрийг гүйцэтгэхгүй, зөрчлийн санд бүртгэх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээгээр шийдвэрлэнэ” гээд тусламж, үйлчилгээ үзүүлээгүй мөртөө үзүүлсэн хэмээн санаатайгаар хуурамч нэхэмжлэл илгээх, санхүү, бүртгэл, эмнэл зүйн үйл ажиллагааг зохих ёсоор явуулаагүйтэй холбоотой шаардлагагүй зардал үүсгэх, өөрөөр хэлбэл эмнэл зүйн хувьд шаардлагагүй үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эмнэл зүйн удирдамжийн дагуу үзүүлэхгүй завших оролдлого хийх, эрүүл мэндийн байгууллага нь үзүүлсэн тусламж, үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэхдээ бодит байдлаас давуулан илүү өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээний код ашиглан нэхэмжилж код ахиулсан зөрчил илэрсэн тохиолдолд төлбөрийг гүйцэтгэхгүй байхаар тусгайлан журамлажээ.

2.3. Маргааны энэ тохиолдолд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийн дагуу “Б м” ХХК-ийн  2023 оны 5 дугаар сарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн нэхэмжлэлийн нарийвчилсан хяналт хийлгэхээр түүвэрлэгдсэн 47 тохиолдолд, 2023 оны 6 дугаар сарын 13 даатгуулагчийн мэдээлэлд нэхэмжлэлийн хяналт хийсэн байх бөгөөд дээрх журамд зааснаар уг чанар, төлбөрийн хяналтыг хийж, төлбөрийг гүйцэтгэхгүй байх зөрчил илрээгүй тохиолдолд төлбөрийг гүйцэтгэхээр байхад хариуцагч захиргааны байгууллага нь “Б м” ХХК-иас ирүүлсэн түүвэрлэгдсэн тохиолдлын баримтууд нь чанар, төлбөрийн хяналтын журмын хавсралтад заасан нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтын шалгуурыг хангаагүй гэсэн үндэслэлээр төлбөр олгохоос татгалзсан нь хууль бус байна.

2.4. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн хяналт гэдэг нь эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээнд үндэслэн төлбөр төлөх тухай илгээсэн хүсэлт буюу нэхэмжлэлд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын зүгээс чанар, төлбөрийн хяналт хийж төлбөр төлөх үйл явц бөгөөд эрүүл мэндийн байгууллага дээр очиж хийх хяналт, шалгалт, эмнэл зүйн аудит, чанарын үнэлгээ болон гэрээний гүйцэтгэлийг шалгуур үзүүлэлтээр үнэлэх зэрэг хяналтын үр дүнд аливаа төлбөртэй холбоотой шийдвэрийг гаргахгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

2.5. Мөн нэхэмжлэгчээс 2023 оны 5, 6 дугаар саруудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр болох 570,193,750 төгрөгийг олгохоос татгалзсан захиргааны үйл ажиллагааны шийдвэртэй холбогдуулан маргаж байхад хариуцагчаас нэхэмжлэлийн нарийвчилсан хяналт хийлгэхээр маргаж буй мэт агуулгаар давж заалдах гомдол гаргасан нь ойлгомжгүй төдийгүй огт ирүүлээгүй болон давхардуулан ирүүлсэн гэх нэхэмжлэл байхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

2.6. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсгийн 5 дахь заалтаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбарыг оруулахдаа 5.1 дэх заалтаар ..., 5.3 дахь заалтад ..., 5.4 дэх заалтаар ... үндэслэлгүйгээр шалгуур хангаагүй мэтээр тайлбарлаж, цахим системд шалгуур хангаагүй хэмээн тэмдэглэлээ хийж, санхүүжилтийг бүрэн олгохоос  татгалзаж, зарим хэсгийг нь буюу 85,232,000 төгрөгийг хассан үйлдэлд гомдолтой байна. .... гэж тус тус тодорхойлон дүгнэлтээ гаргасан нь үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй. Учир нь маргаан бүхий 8,9 сарын нэхэмжлэлд 85,232,000 төгрөгийн асуудал хамаарахгүй бөгөөд энэ нь 5, 6 сарын маргаан бүхий нэхэмжлэлд хамаарна” хэмээн давж  заалдах гомдлоо гаргасан нь ойлгомжгүй бөгөөд тухайн маргааны зүйлд хамааралтай гэж үзэхээргүй байна.

2.7. Анхан шатны шүүх “Б м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарыг шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсэгт тусгасныг буруутгахгүй бөгөөд энэ нь уг шийдвэрийг өөрчлөх болон  хүчингүй болгох үндлэслэл болохгүй.     

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                            С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                              З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН