Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/57

 

                2023         08          02                                          2023/ШЦТ/57

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О

Улсын яллагч Т.Б

Хохирогчийн өмгөөлөгч Э.Ц

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Н

Шүүгдэгч Д.Б ,Б.Э нарыг оролцуулан Х аймгийн       Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн Б, Б овогт Б-ийн Э нарт холбогдох эрүүгийн 2340000000........ дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч,хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 19.. оны 7 дугаар сарын 24ий өдөр Х аймгийн Б суманд  төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, Б Уулын баяжуулах үйлдвэрийн Баяжуулах фабрикт тээрмийн машинист ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Х аймгийн  Б сумын 3 дугаар баг Хангайн 9-909 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ийн Б. /РД:СЩ.........../

 

2.Монгол улсын иргэн, 20... оны 9 дүгээр сарын 25ы өдөр Х аймгийн Б суманд  төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эм Би ....” ХХК-д өрөмдлөгийн туслах ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Х аймгийн  Б сумын 6 дугаар баг Ө задгай гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Х аймгийн             Б сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ийн Э. /РД:СЩ.........../

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б, Б.Э нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хаймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны гадаа Б.Э-ын толгой, нүүр, бугалга хэсэгт нь цохиж, өшиглөх зэргээр зодож түүний биед эрүү ясны хугарал, баруун тохой үений зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн бугалга, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтлийг үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б, Б.Э нар “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

2.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч  Б.Э мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би хоёр лааз пиво уусан. ...Миний согтолт гайгүй байсан. Би “М” баарны гадаа найз Бямбаагаас гар утсаа авахаар очсон бөгөөд авчихаад явах гэтэл Д.Б эхлээд намайг цохьсон, дараа нь Б.Э цохьсон. Би энэ     2-ыг цохиогүй. Бидний дунд өс хонзон, урьд өмнө нь муудалцаж байсан зүйл байхгүй. ...Би энэ хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирч 2 сар гаруй ажилгүй байсан ба 2023 оны 5 дугаар сарын 19-нд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эрүүний мэс засалд орж чиг тавиулсан, сая 6 дугаар сарын 11-нд очиж тавиулсан чигээ авахуулсан. Одоо хатуу юм идэж чадахгүй, зөөлөндүү юм идэж байгаа. 4-5 сарын дараа давтан үзүүлэх юм. ...Одоогоор нийт 5,003,835 төгрөгний хохирол учирсан ба шүүгдэгч нар 2,280,000 төгрөгийн хохирол барагдуулсан. Одоо ажилгүй байсан 45  хоногийн цалингийн зөрүү 2,668,808 төгрөг болон сая 6 дугаар сарын 11-нд чиг авахуулахаар Улаанбаатар хот явахад гарсан шатахууны зардал 60,000 төгрөг зэргийг шүүгдэгч нараас гаргуулж өгнө үү. Цаашид гарах эмчилгээний зардлыг тухайн үед нь нэхэмжилнэ. ...Хохирол төлчихвөл гомдол санал байхгүй...” гэв.

 

Эрүүгийн 23400000000.....  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Хохирогч Б.Э-ын “...Би 2023 оны 5 дугаар сарын 14-ний орой манай найз Б /8998.../ бид хоёр "Болор" гэх хоолны газар хоол идээд байж байхад найз Бминий утасаар ярьж байгаад гараад явчихсан юм. Би араас нь гарахад байгаагүй тул "М" баар орсон байх араас нь очиж утсаа аваад гэрлүүгээ явна гэж бодоод "М" баарлуу явж байхад У гэх олон нийтийн цагдаа залуу таараад мэнд мэдсэн чинь би эргүүлээс буулаа харилаа гэхээр нь хамт явъя гээд цаашаа явж байтал "М" баарны гадаа нэг цагаан өнгийн жижиг суудлын тэрэг зогсож байсан. Тэгтэл Б "М" баарны гадаа байж байхаар нь очиж уулзаад утсаа авсан. Энэ үед тэр машины арын хаалгаар Б гэх бүтэн нэрийг нь мэдэхгүй залуу миний зүүн толгойн тус газрын зүүн шанаа орчимд нэг хүчтэй цохих үед би манараад газар унасан, энэ үед тэр хавьд байсан хүмүүс бужигнаад явчихсан. Ууганаа энэ тэр салгах гээд ноцолдоод дийлэхгүй байх шиг байсан. Би нүүрээ дараад суугаад өгсөн, ингэж байхад эргүүлд явж байсан цагдаа нар таараад салгасан. Энэ асуудал 00:20-00:30 цагийн багцаа болов уу гэж бодож байна....Би 2 лаазтай пиво уусан байсан, тухайн хүмүүсийг нилээн соргтуу байсан гэж бодож байна...Ямар ч байсан Баагий гэх залуу эхэлж зүүн шанаан тус газар цохиж унагасан, тэгээд унасан хойно хүн өшиглөөд байсан. Б өшиглөсөн юмуу Э гэдэг нь өшиглөсөн юм уу би мэдэхгүй байна, ямартай ч миний зүүн талын эрүү хугараад унжсан байна гэснийг Улаанбаатар хотод хадуулсан, шүдээ мөн тухайн эмнэлэгт бэхлүүлсэн, баруун гар тохой орчмоороо зөөлөн эдийн гэмтэлтэй, зүүн гар тохой орчмоороо зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн...Тухайн үед Б сумын цагдаагийн хэлтэст олон нийтийн цагдаагаар ажиллаж байсан, У гэх залуу эрүүлд явж байгаад таарсан цагдаа зарим нь харсан байх. ...Эрүүгээ хадуулж, шүдээ бэхлүүлсэн болохоор хоол унд идэж чадахгүй дан усан бантан идэж байна...

-Хохирогч Б.Э-ын дахин өгсөн “...Би энэ хоёр хүнийг хоёулаа учруулсан гэж үзэж байна, эхлээд Б нь цохих үед би манараад доошоо суусан эрүү шанаа орчмоор сонин болсон, тэгээд байж байгаад цагдаа ирэх үед Э би цохисон юм, энэ тэр гэж хашгирч байсан, энэ хоёр хүний цохилтоос учирсан гэмтэл гэж бодож байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 4, 6  дугаар хуудас/

2.Гэрч Н.Г-ын “...Б.Э нь миний төрсөн хүү юм. Би 2023 оны 5 дугаар сарын 15-ны өглөө мэдсэн. Би хүүгээ аваад маргааш нь буюу 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар явж эмнэлгийн байгууллагаар үзүүлж харуулж яваад 1-р эмнэлэгт эрүү шүдний хагалгаанд оруулаад ирлээ. Б.Э-ын зүүн талын эрүү нь хугараад унжсан байсныг хадуулж, шүдийг нь бэхэлж үдүүлсэн. 21 хоногийн дараа бэхэлгээг нь авах юм гэсэн. Баруун зүүн гарынх нь тохой орчмоор зөөлөн эдийн гэмтэлтэй юм шиг байна. Биднийг Улаанбаатар хотод явж байх үед сумын цагдаагийн хэлтсээс шинжээч эмчид үзүүлэх тогтоол гаргаж өгөөд бид Улаанбаатар хотын шүүхийн шинжилгээний ерөнхий газарт гэмтлийн дүгнэлтээ гаргуулахаар үзүүлээд ирсэн. Гомдолтой байна...гэх мэдүүлэг   /хх-ийн 8 дугаар хуудас/

3.Гэрч Э.О-ийн “...Би тухайн үед дуудлагаар очсон, манай хэлтэст олон нийтийн цагдаагаар ажиллаж байсан Ч.У зодоон болоод би хүч хүрэхгүй байна гэхээр нь М-ийн хамт очсон. Энэ үед Б-ийн Э нь зодуулсан байсан ба зодоон болоод өнгөрсөн, орилж чарласан хүмүүс л байсан ба Б-ийн Э нь тэр залуу зодсон гэж мөн Э нэртэй хүнийг зааж байсан. Тэр зодсон Э-ыг нь бол би сайн танихгүй сураг л сонссон...гэх мэдүүлэг   /хх-ийн 10 дугаар хуудас/

4.Гэрч Г.М-ийн “...олон нийтийн цагдаагаар ажиллаж байсан У нь М баарны орчим хүмүүс зодолдоод би хүч хүрэхгүй байна гэхээр нь О-ийн хамт очсон. Зүс таних Б-ийн Э нь зодуулсан байсан, өөр бас нэг Э гэх залууг энэ намайг зодсон гээд заахад тэгээд яадаг юм би зодсон гэж хашгирч байсан. Улаан малгайтай Б буюу Б гэх залууг зүс танина, тэнд байсан, хамт дээгүүрээ нүцгэн хашгирч байсан, зодолдсон эсэхийг нь бол мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

5.Гэрч Ч.У-ын “...Тэр үед би сумын цагдаагийн хэлтэст олон нийтийн цагдаагаар ажиллаж байсан ба тухайн үед эргүүлд явж байгаад багын найзын ах Б-ийн Эай "М" баарны ойролцоо таарсан ба хамт харихаар болоод байж байтал Э ах найз Б-саа утсаа аваадахъя гээд надаас салсан. Тэгээд баарны тэр хавьд согтуу хүнд зодуулсан, би гүйж очиж салгасан, намайг холоос харж байхад нэг цагаан машины ард сууж байсан намхандуу цээжний дээд хэсгээр нүцгэн улаан өнгийн саравчтай малгайг арагш нь харуулж өмссөн залуу бууж ирээд Б-ийн Энхбаяр ахын зүүн шанаан тус газарт нь нэг цохисон. Б-ийн Э ах жаахан хапамцуу байсан учраас бөгсөөрөө суусан, энэ үед Б-ийн Э ах тухайн цохисон залуу буюу Б /Б / рүү жаахан агсраад хэдэн үг хэлэхэд нь тэр машинаас овгийг нь мэдэхгүй байна, Э гэх залуу бууж ирээд мөн л зүүн шанаан тус газарт 2 удаа цохисон. Энэ үед Б-ийн Эах сонин болоод шүдээ зуугаад ярьж чадахгүй байсан, хоёр хүнд цохиулаад эрүү нь гэмтсэн гэж бодож байна. ...Анх Б гэх залууг цохисоны дараа би очоод гайгүй юу ахаа гэхэд, зүгээр зүгээр гээд хэвийн ярьж байсан, харин дараа нь Э-ыг цохисны дараа сонин болчихсон юм...Би салгах гээд хүч хүрээгүй юм, тэгээд би цагдаа дуудсан, эргүүлийн цагдаа нарыг ирэхэд зодоон болоод өнгөрсөн байсан юм...гэх мэдүүлэг   /хх-ийн 16-17 дугаар хуудас/

6.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын  2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 6689 дугаартай: “1.Б.Э-ын эрүү ясны хугарал, баруун тохой үений зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн бугалга, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/ 

            7.Шүүгдэгч Б.Э-ын яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр буюу 2023 оны 5 сарын 14-ний орой би хамаатны ах Д.Б-ийн хамт 21-22 цагийн үед “М” бааранд орж тус бүр 2 пиво, 1 шил архи хүвааж уүгаад баар хаах болоод ах түрүүлж гарсан. Би араас нь гарахад ах маргалдаад байх шиг санагдахаар нь би очоод салгахад хохирогч Энхбаяр уурлаад бид нарын дунд маргаан болоод би хохирогч Энхбаярын зүүн шанаан тус газар нэг удаа цохисон чинь боржур налаад  унасан. Тэгээд босож ирээд эрүү эвгүй болчихлоо гэхээр нь би цохисон шүү гээд хэлсэн, тэгээд ах Д.Б-тэй маргалдаад байсан, харин Б-цохихыг бол хараагүй. Миний учруулсан гэмтэл байх гэж бодож байна. Миний биед учирсан гэмтэл байхгүй шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй...” гэх  мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг болно.

8.Шүүгдэгч Д.Б-ийн яллагдагчаар өгсөн “...2023 оны 5 сарын 14-ний орой би хамаатны дүү Б.Э-тай хамт 21-22 цагиин үед "М" бааранд орж тус бүр 2 пиво, 1 шил архи хувааж уугаад баар хаах болоод би гарсан чинь хохирогч Б.Э зүүн талаас бахираад ирж байхаар нь танимаар болоод хөөе гэсэн чинь яагаад ч юм өөдөөс уурласан. Тэгээд миний нүүрэн тус газар нэг удаа цохихоор нь би уурлаад дээдэх цамцаа тайлахад толгой дээгүүр цамц дараад нэг удаа цохисон. Тэр үед дүү Б-ийн Э гудамнаас хараад бид хоёр дээр ирээд өмөөрөөд зүүн шанаан тус газар нь цохиод унагасан. Тэгээд л удалгүй У цагдаа энэ тэр ирээд салгасан санагдаж байна. Би цохисон. Миний зодолдсон зодооноос учирсан байх гэж бодож байна. Б.Э хохирогч Э-ыг нэг л удаа зүүн шанаанд нь цохихыг харсан...” гэх  мэдүүлэг /хх-ийн      47-48 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Б, Б.Э-т нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б, Б.Э нар нь бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Х аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны гадаа Б.Э-ын толгой, нүүр, бугалга хэсэгт нь цохиж, өшиглөх зэргээр зодож түүний биед эрүү ясны хугарал, баруун тохой үений зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн бугалга, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтлийг үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйл нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэргийн үндсэн шинжийг 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол...” гэж, харин хүндрүүлэх шинжийг 2 дахь хэсгийн 2.1-д “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар; ...үйлдсэн бол” гэж хуульчилсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д хүндрүүлэх нөхцөл байдлыг “бүлэглэж” гэж хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Д.Б, Б.Э нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б овогт Д-гийн Б, шүүгдэгч Б овогт Б-ийн Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үүнтэй холбоотойгоор хоорондын үүссэн асуудлыг эв зүйгээр зохицуулж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх ба шүүгдэгч нар нь гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байна. 

 

Хохирлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч  С овогт Б-ийн Э-ын биед  эрүү ясны хугарал, баруун тохой үений зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн бугалга, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтлүүд  үүсэж,  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нь 5,003,835 төгрөгийн хохирол нэхэмжлэв.

 

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн улмаас хийлгэсэн эмчилгээ, үүнтэй холбоотойгоор зарцуулсан эм тариа, хоол хүнс, шатахууны зардал  нийт  2,277,027 төгрөгийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх ба шүүгдэгч нар  нь хохирогчид 2,280,000 төгрөгийн хохирол төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдож байна.

 

Хохирогч, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд Улаанбаатар хотруу чиг авахуулахаар явахад гарсан шатахууны зардалд 60,000 төгрөг, цалингийн зөрүү 2,668,808 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилж, 60,000 төгрөгний и-баримт, 11012307250120 дугаартай хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас /2023.6.23-2023.7.22/, 30 хоногийн акт олгосон эмчийн бичиг зэрэг 3 хуудас нотлох баримт гаргасан.

 

Хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудсанд хохирогч Б.Э-ын 2023 оны 5 дугаар сарын 15-17, 5 дугаар сарын 18-23, 5 дугаар сарын 24-нөөс 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх  хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас авагдсан байна.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас нь бүрдэл дутуу буюу нийгмийн даатгалын байцаагч нарын гарын үсэг зурагдаагүй, тамга дарагдаагүй, өөрөөр хэлбэл төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримт болохгүй тул цалингийн зөрүүг шийдвэрлэх боломжгүй гэж мэтгэлцэв.

 

Хохирогч Б.Э нь Б Уулын баяжуулах үйлдвэрийн Автотээврийн цехэд жолооч албан тушаалтай бөгөөд сарын 2,664,900 төгрөгийн дундаж цалинтай болох нь хэрэгт авагдсан цалингийн тодорхойлолтоор нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно.” гэж заасан байна.

 

Хавтаст хэргийн 99 дүгээр хуудсанд хохирогчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас 2 ширхэг авагдсан ба 11012305240078 дугаартай, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг дуустал 3 хоног эмчлүүлсэн эмнэлгийн хуудсыг төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулсан байх тул хохирогч Б.Э-ын 1 өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс, орлого 131,694.29 төгрөгөөс нэг өдөрт ногдох тэтгэмж 72,431.86 төгрөгийг хасаж, зөрүү болох 59,262.43 төгрөгийг ажилгүй байсан 3 өдрөөр тооцон 177,787 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан хохирогч Б.Энхбаярт олгох нь зүйтэй байна.

 

Харин хавтаст хэрэгт авагдсан 11012305240062, 11012306220186 дугаартай, шүүх хуралдаанд шинээр гаргасан 11012307250120 дугаартай хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх ба энэ талаар гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй.

 

Мөн хохирогч Б.Э нь 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт “Эрүүний остеосинтез” мэс засалд орж, антибиотик, өвчин намдаах болон чиг тавих эмчилгээ хийгдсэн талаар эмчийн тэмдэглэл, 6 дугаар сарын 11-нээс чиг авахуулах эмчийн заалт тус тус бичигдсэн /хх-ийн 101 дүгээр хуудас/ байх тул  2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Монсуль” Шатахуун түгээх станцаас авсан АЙ-92 бензиний үнэ 60,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Иймд хохирогч, түүний өмгөөлөгч нараас нэхэмжилсэн 5,003,835 төгрөгний хохирлоос шүүгдэгч нарын төлсөн 2,280,000 төгрөгийг хасаж, үлдэх 2,723,835 төгрөгөөс шатахууны зардал 60,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг дуустал 3 хоног эмчлүүлсэн буюу ажилгүй байсан цалингийн зөрүү 177,787 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч нараас гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэж, үлдэх 2,486,049 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Э нь хэлэлцэхгүй орхисон 2,486,049 төгрөгийг болон цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр танилцуулсны дараа шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нь хохирогчид олгохоор шийдвэрлэсэн цалингийн зөрүү 177,787 төгрөг, шатахууны зардал 60,000 төгрөг, нийт 237,787 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан тул шүүгдэгч Д.Б, Б.Э нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болов.

 

Шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нь ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Б, Б.Э нарын  үйлдсэн гэмт хэрэгт  эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

           Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч, өмгөөлөгч нар дараах дүгнэлтийг гаргаж байна. Үүнд:

 

           Улсын яллагч: “...Шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэлдээ хандсан хандлага, хохирогчид учруулсан хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэж, тус бүр 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Х аймгийн Б сумаас явахгүй байх үүрэг хүлээлгэх...” дүгнэлтийг,

 

           Шүүгдэгч нарын өмгөөлөгч: “...Шүүгдэгч нар нь хавтаст хэргийн хүрээнд баримтаар гарсан 2,277,027 төгрөгийн хохирлыг шүүхээс шийдвэрлэсэн 237,787 төгрөгийн хохирлын хамт төлж барагдуулснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгт заасны дагуу цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байгаа байдал, шүүгдэгч нарын эрхэлсэн тодорхой ажилтай, шүүгдэгч Б.Э нь Бор-Өндөр суманд амьдардаг боловч Өмнөговь аймагт ажилладаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэж өгнө үү...” гэх дүгнэлтийг,

 

           Хохирогчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч нар нь цаашид цалингийн зөрүүг төлөхөө илэрхийлж байна. Хохирогчийн хувьд хохирол төлвөл гомдолгүй гэсэн байр суурьтай байгаа. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргаж буй эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь хохирол төлөх ач холбогдолтой тул харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.

 

           Хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч Д.Б нь 28 настай, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, 2 настай хүүхдийн хамт, Х аймгийн Б сумын 3 дугаар баг Х- 9-909 тоотод оршин суух хаягтай, “Б Уулын баяжуулах үйлдвэрийн Баяжуулах фабрикт тээрмийн машинистаар ажиллаж байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй гэх,

           -шүүгдэгч Б.Э нь 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт, Х аймгийн Б сумын 6 дугаар баг оршин суух хаягтай, “Эм Би ....” ХХК-ийн Ө аймгийн Ноён суманд  “өрмийн туслах” ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгүүлж байсан гэх хувийн байдал тус тус тогтоогдов.

 

Шүүгдэгч Д.Б, Б.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хохирогчид нийт 2,517,787 /2,280,000+237,787/ төгрөгийн хохирол төлснөөр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон тэдгээрийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.  

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан.

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд  шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт  хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтын хүрээнд төлж барагдуулсан, цаашид гарах ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч нарын өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийн хүрээнд шүүх шийдвэрлэв.

 

           Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.3-т заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч нарын тэнсэнгийн хугацаанд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгаж шийдвэрлэлээ.  

 

Шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, мөн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол  шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Б, Б.Э нарт тайлбарлав.

 

           Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Б Д-ийн Б, шүүгдэгч Б овогт            Б-ийн Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн     2.1-д зааснаар шүүгдэгч Б Д-ийн Б, шүүгдэгч Б овогт Б-ийн Э нарт хорих ялыг оногдуулахгүйгээр  тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тэнсэнгийн хугацаанд шүүгдэгч нарт мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж, 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Х аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч              Д.Б, Б.Э нарт мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Б, Б.Э нарт тайлбарласугай.

6.Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээс хэлэлцээгүй орхисон 2,486,049 /хоёр сая дөрвөн зуун наян зургаан мянга дөчин ес/ төгрөгийн нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлыг хохирогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8.Шүүгдэгч Д.Б, Б.Э  нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 

с