Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
Хэргийн индекс | 157/2022/0086/Э |
Дугаар | 2023/ШЦТ/32 |
Огноо | 2023-04-26 |
Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., |
Улсын яллагч | Т.Б |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/32
2023 04 26 2023/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т
Улсын яллагч Т.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т
Шүүгдэгч А.Ч нарыг оролцуулан Хаймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Г, хяналтын прокурор Д.Ч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт А-ийн Ч-т холбогдох 18300033....... дугаартай эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор харьяалал тогтоон шилжүүлснийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, тусгаарлан хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19... оны 10 дугаар сарын 27-ны өдөр, С аймгийн М суманд төрсөн, яс үндэс халх, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт С аймаг, М сум, 4 дүгээр баг, Б-ын 8-2 тоотод оршин суух, урьд:
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,
-Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ял,
-Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х овогт А-ийн Ч-с. /РД:ЛЙ........../
Холбогдсон хэргийн талаар:
1.Шүүгдэгч С.Г, Л.А, А.Ч нар нь бүлэглэн С аймаг, М сум, 1 дүгээр багийн нутаг "Хажуу" гэх газраас 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.М-ийн эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулахад буюу байрлуулсан чингэлгийн цоожийг эвдлэн нэвтэрч, дунд гарын "Дарьганга" хийцийн мөнгөн чимэгтэй эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 3,985,000 төгрөгийн хохирол учруулсан,
2.Шүүгдэгч А.Ч, П.Г нар нь бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 13-ны шөнө С аймаг, Т сум, 2 дугаар багийн нутаг "Үнээ сааль" гэх газраас хохирогч Х.Э-ын ззэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 4 тооны улаан халзан охин бяруу, бидэртэй хүрэн охин бяруу, сартай улаан бяруу, бидэртэй охин бурууг машин механизм буюу 61-08 УБХ улсын дугаартай, "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
3.Шүүгдэгч А.Ч, Х.Эр, П.Г нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Х аймаг, Ба сум, 1 дүгээр баг "Шар толгой" гэх газраас хохирогч С.А-ийн эзэмшлийн 2 тооны бяруу буюу олон тооны малыг машин механизм буюу 61-08 УБХ улсын дугаартай "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,
4.Шүүгдэгч А.Ч, П.Га, Э.Э нар нь бүлэглэн, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Х аймаг, Б сум, 1 дүгээр баг “Бүдүүн ухаа" гэх газарт хохирогч Р.Э-ийн эзэмшлийн 1 тооны бярууг машин механизм буюу 61-08 УБХ улсын дугаартай "AD" /Эдван/ маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 600,000 төгрөгийн хохирол учруулсан,
5.Шүүгдэгч А.Ч, Б.Ал, Э.З, Б.Э нар нь бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Хэ аймаг, Б сум, 4 дүгээр багийн нутаг "Давхрын-Уул" гэх газраас хохирогч С.Б-ийн эзэмшлийн 4 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм буюу 61-08 УБХ Эдван маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 5,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
6.Шүүгдэгч П.Г, А.Ч, Э.Знар нь бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 27-нд шилжих шөнө Х аймаг, Х сум, 8 дугаар баг "Тахилгат" тосгоны "Жонц" гэх газраас хохирогч С.Б-ын эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 6 тооны үхрийг машин механизм буюу 01-14 УНТ улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 4,860,000 төгрөгийн хохирол учруулсан,
7.Шүүгдэгч А.Ч, П.Г нар нь бүлэглэн Х аймгийн Бсум, 1 дүгээр баг, "Баянхүрээгийн энгэр" гэх газраас 2020 оны 5 дугаар сарын 08-ны орчим хохирогч Л.Ц-ын эзэмшлийн 3 тооны бяруу буюу олон тооны бод малыг машин механизм буюу 61-08 УБХ улсын дугаартай, "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
8.Шүүгдэгч А.Ч, Э.Э, П.Г нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Хаймаг, Б сум, 1 дүгээр багийн нутаг "Бүдүүн ухаа" гэх газраас хохирогч Р.Э-ын эзэмшлийн үхэр сүргээс 2 тооны бяруу буюу олон тооны малыг машин механизм буюу 61-08 УБХ улсын дугаартай, “Эдван” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
9.Мөн шүүгдэгч А.Ч, Х.Э нар нь П.Г-тай бүлэглэн Хаймаг Б сум, 1 дүгээр баг, "Адуун чулуу" гэх газраас 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн орчим хохирогч Г.Г-ын эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны бярууг машин механизм буюу 61-08 УБХ улсын дугаартай “Эдван” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, нийт 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
10.Шүүгдэгч А.Ч, Э.З, П.Г нар нь бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Даймаг, Бсум 4 дүгээр баг, "Онцгой" гэх газраас хохирогч Д.От-ийн эзэмшлийн олон тооны мал буюу 16 эр хонь, 1 тооны эр ямаа зэргийг машин механизм буюу 01-14 УНП улсын дугаартай “Бонго-3” маркийн тэзврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,680,000 төгрөгийг хохирол учруулсан,
11. Шүүгдэгч А.Ч нь 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр С аймгийн М сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Хажуу худаг" гэх газарт байрлах хохирогч Б.С-ын гэрийн гадна байрлуулсан, түүний эзэмшлийн улаан өнгийн "Эко Даюун" маркийн, улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 2,065,000 төгрөгийн хохирол учруулсан,
12. Шүүгдэгч А.Ч нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр У хот Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дн эцсийн буудалд байрлах иргэн Б.Х-ийн гэрээс хохирогч Л.М-ын эзэмшлийн “Samsung Galaxy S7”, “Samsung Galaxy S9 Plus 2” маркийн rap утсыг "Чингис утсаа өгөөч эхнэртэйгээ холбогдоод өгье" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар шилжүүлэн авч залилж, 789,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “Яллах дүгнэлтэд бүгдийг бичсэн байна. Би үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.С-ын хохирол төлсөн, өөр зүйлгүй.” гэв.
Эрүүгийн 1830003360......дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:
1.Шүүгдэгч С.Г, Л.А, А.Ч нар нь бүлэглэн хохирогч Б.Ми-ийн эзэмшлийн чингэлэгний цоожийг эвдлэн нэвтэрч, эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
1.1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 11-16 дугаар хуудас/
1.2.Хохирогч Б.М-гийн “...Би 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эхнэр Б.Ц-ийн хамт өөрийн гэрээс баруун урагш ойролцоогоор 2,5 километрт байх хаваржаан дээр байх чингэлэгнээс өвлийн гутал, хувцас аваад явсан юм. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн үед би хаваржаан дээр байх чингэлэгнээс гутал авахаар очиход хаваржаан дээр байх гурван чингэлэгний голд байх ногоон өнгийн чингэлэгний таг газар унасан байхаар би ногоон чингэлэгт байх эд зүйлийг үзэхэд "Дарьганга" хийцийн дунд гарын мөнгөн эмээл алга болсон байсан. Би хулгайд алдсан мөнгөн эмээлээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 19-20 дугаар хуудас/
1.3.Гэрч Б.Ц-ийн “...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн үед хаваржаан дээрээ байх чингэлэг дээрээ нөхөр М-ийн хамт очиж өвлийн гутал хувцсаа авах гэж очсон юм. Тухайн үед гутал хувцсаа аваад чингэлгээ цоожлоод явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-25, 26-27 дугаар хуудас/
1.4.Гэрч Л.М-ийн “...2018 оны өвлөөр 11 дүгээр сард шиг санаж байна. Надад манай нөхөр ярихдаа “Ч манайд нэг мөнгөн эмээл авч ирээд өөрөө буцаагаад авч явсан” гэхээр нь би “яах гэж, юун эмээл авч ирсэн юм” гэж тэр үедээ нөхрөө загнаж байсан. Тэгээд Чөөрөө буцаагаад авч явсан гэхээр нь нээг их тоогоогүй. Тэгсэн одоо нөхрөөсөө сонсоход М сумын тэндээс айлын чингэлэг ухаж авч ирсэн эмээл гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 40 дүгээр хуудас/
1.5.Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн эд зүйлийн “...12 хэрэглэлтэй эмээлийн модны зах зээлийн үнийг 3,985,000 төгрөг...” гэх үнэлгээ, /1-р хх-ийн 208-220 дугаар хуудас/
1.6.Шүүгдэгч Л.А-ын яллагдагчаар өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүргэн дүү С.Г, Чнартай явж байгаад ...Т гараад 40 гаран километр явж байтал замын баруун гар талд 300 метр орчим зайтай айлын чулуун хороо харагдахаар нь Чингис “Хэдүүлээ тэр хашаа руу очъё. Айлын нутаг дээр хөнгөн цагаан, хуучин мотоциклийн хог байвал авъя” гэж хэлээд очсон. Ч эхэлж буугаад Г машиндаа үлдэж, би араас нь бууж аргалын хогон дээгүүр оччихоод эргэхэд Ч чулуун хороон баруун хойд талд байсан тэргэн дээр байсан чингэлэгнээс боодолтой зүйл аваад “Ёндоорчихлоо” гээд ирж байсан. Тухайн боодолтой зүйл нь эмээл байсан. Тэгээд бид 3 шууд аймаг руу ирсэн. ...Дөрвөн даруулга нь Дарьганга хийцтэй, бусад сүвэгч баавар нь Батноров хийцтэй, мөнгөн хяртай байсан шиг санагдаж байна. 12 хэрэглэлтэй дунд гарын мөнгөн эмээлийн мод байсан. Дөрөө, гүлэм нь байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59 дүгээр хуудас/
1.7.Шүүгдэгч С.Г-ийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр манай хадам ах Л.А Улаанбаатар хотоос аймагт ирсэн. Нэг өдөр хадам ах Л.А намайг зээрэнд явъя гээд байхаар нь аавын барилгын ажил хийж байсан А.Ч-ийн хамт гурвуулаа явсан. ...Харанхуйд ойр орчимд зээр байж магадгүй гээд бүдэг замаар гэрэлтүүлээд явж байтал айлын хаваржаа таарахаар нь зогсож зам харах гээд Чингис машинаас түрүүлж буугаад араас нь А ах буусан. Тэр айлын хаваржаан дээр чингэлэг байхыг хараад Ч түрүүлж чингэлэг рүү явж байгаа харагдсан. Гэтэл Ч тэр чингэлэгийг ухаж байхаар нь “Хоёроо одоо болио явъя” гэж намайг бархирахад Ч “Энд эмээлийн дөрөө байнаа, байж бай” гэж хэлээд чингэлэг рүү толгойгоо хийчихээд ухаад байсан. Төд удалгүй Ч даавуунд боодолтой эмээл байна гээд тэврээд аваад ирсэн. Тэгээд бид 3 зээр гөрөөлөх гэж байснаа болиод шууд аймаг руу ирж, манай гэрт ирсэн хойноо Ч эмээлийн мөнгөн чимэглэлийг модноос нь салгаж, эмээлийн модыг эвдэж, зууханд хийж шатаасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64 дүгээр хуудас/
2.Шүүгдэгч А.Ч, П.Г нар нь бүлэглэн хохирогч Х.Э-ын эзэмшлийн үхрийг машин механизм ашиглан хулгайлсан, гэмт хэрэг үйлдсэн болох нь:
2.1.Хохирогч Х.Э-ын “...2020 оны 5 дугаар сарын 13-ны шөнийн 21 цагийн орчим үхрээ гэрийнхээ үүдэнд хураасан. Маргааш нь буюу 2020 оны 5 дугаар сарын 14-ний өглөө манай үхэр гэрийнхээ зүүн урд дор 1 км орчим газарт байсан ба шил цагаан улаан халзан охин бяруу, бидэртэй хүрэн охин бяруу, бундан сартай эр улаан бяруу, бидэртэй эрээн нүүртэй эр хүрэн бяруу тус тус алга болсон байсан юм. Тус бяруунууд нь бүгдээрээ зөв чих урдаасаа догол, буруу чих араасаа догол имтэй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 17, 18, 21 дүгээр хуудас/
2.2.Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮС-20/052 дугаартай “...бяруу, 4 ширхэг, нэг бүрийн үнэ 500,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 2000,000 төгрөг” гэх дүгнэлт, / 2-р хх-ийн 29-31 дүгээр хуудас/
3.Шүүгдэгч А.Ч, Х.Э, П.Г нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Х аймаг, Б сум, 1 дүгээр баг "Шар толгой" гэх газраас хохирогч С.А-ийн эзэмшлийн 2 тооны бяруу буюу олон тооны малыг машин механизм буюу 61-08 УБХ улсын дугаартай "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
3.1.Хохирогч С.А-ийн “...Манай нэг гэр малтайгаа Х аймгийн Б сумын 1 дүгээр баг Шар толгой гэх газар байдаг юм. Би 2020 оны 4 дүгээр сарын 11-ний үеэр ягаан ногоондуу зүсмийн бяруу, ухаа алагдуу бяруу гэх 2 тооны бярууг өөрийн 10 гаран тооны үхэр дотроос алдсан юм. Тэгээд манай үхэр гэрийн ойролцоо байдаг болохоор айлын малаар хайж нэлээн хэд хоног явсан боловч олдоогүй юм...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 113-114 дүгээр хуудас/
3.2.Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн шинжээчийн “...С.Алтанхуягийн хулгайд алдсан гэх 2 тооны бярууны зах зээлийн үнэлгээг 1,400,000 төгрөг...” гэх дүгнэлт, / 6-р хх-ийн 125-127 дугаар хуудас/
4.Шүүгдэгч А.Ч, П.Г, Э.Э нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Хаймаг, Б сум, 1 дүгээр баг “Бүдүүн ухаа" гэх газарт хохирогч Р.Э-ийн эзэмшлийн 1 тооны бярууг машин механизм буюу 61-08 УБХ улсын дугаартай "AD" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
4.1.Хохирогч Р.Э-ийн “...Би 2020 оны 4 дүгээр сарын 17-18-ны шилжих шөнө Б сумын 1 дүгээр баг “Бүдүүн ухаа” гэх газраас өөрийн үхэр сүргээс эр ягаан халзан бяруу алга болсон байсан. Тэгээд би ойр хавиар хайж айлын малаар орж нэлээн явсан боловч олдоогүй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 170-171 дүгээр хуудас/
4.2.Иргэний нэхэмжлэгч С.Д-ийн “...2020 оны 5 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Би хэдэн бяруу худалдаж авах гээд М сумын фэйсбүүк групп дээр зар байршуулсан байсан. Гэтэл зарын дагуу ярьж байна бяруу авах уу гэж нэг эрэгтэй хүн ярьсан. Ингээд утсаар ярьснаас хойш удалгүй цагаан өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй “Бонго-3” маркийн автомашинтай П.Г гэх залуу танихгүй бас нэг залуутай ирээд ачаан дээрээсээ 3 тооны бяруу буулгасан. Би тухайн 3 тооны бярууг нь худалдан авахаар болоод нэг бярууг нь 350,000 төгрөгөөр бодож 1,050,000 төгрөгөөр гурвууланг нь авсан. Ингээд мөнгийг нь хэрхэн өгөх талаар асуутал П.Г манай эхнэрийн дансаар шилжүүлчихээрэй гэж хэлээд 5956011827 тоот Ш.Ц гэсэн дансны дугаар өгсөн. Тухайн дансанд нь манай эхнэр Б-ийн Г нь өөрийнхөө 5450382422 гэсэн дансаас мөнгийг нь шилжүүлсэн байгаа. П.Г-ын ачиж ирсэн 3 тооны бяруу нь ягаан бага зэрэг халзан гэмээр зүсмийн эр бяруу, нөгөө хоёр нь ухаа, ухаа халзан зүсмийн 2 тооны бяруу байсан. Би 3 тооны бярууны мөнгө болох 1,050,000 төгрөгийг П.Г-аас гаргуулан авмаар байна...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 174-175 дугаар хуудас/
4.3.Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн шинжээчийн “...ягаан халзан эр бярууны зах зээлийн үнэлгээг 600,000 төгрөг...” гэх дүгнэлт, /2-р хх-ийн 188-192 дугаар хуудас/
5.Шүүгдэгч Б.А, Э.З, А.Ч, Б.Э нар нь бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Хаймаг, Б сум, 4 дүгээр багийн нутаг "Давхарын уул" гэх газраас хохирогч С.Б-ийн эзэмшлийн 4 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм буюу 61-08 УБХ Эдван маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 5,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
5.1.Хохирогч С.Б-ийн “...2020 оны 6 сарын 10-14-ний өдрийн хооронд хүрэн халзан азаргатай адуунаасаа 4 тооны морьд хулгайд алдсан. Хонгор халзан морь унжмал дэлтэй 13 настай, /давхар саран дээр босоо зуузай тамгатай/ тамга ижил буурал духтай хүрэн морь- 8 настай, цагаан шарга морь-7 настай, халтар хээр морь-7 настай...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 230-231 дүгээр хуудас/
5.2.Гэрч Ө.Г-ийн “...С.Батсуурь ахын адууг малладаг. 2020 оны 6 сарын 10-наас 14-ний өдрийн хооронд байх гэж санаж байна. Батноров сумын 5 дугаар багийн нутаг давхрын уулан дундаас хүрэн халзан азаргатай адуунд байсан 4 тооны морьдоо хулгайд алдсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 232-233 дугаар хуудас/
5.3.Гэрч Б.Г-гийн “....Би Даймгийн төвд Х ХХК-ний гүйцэтгэх захирал хийдэг юм. Манай компани адууны мах бэлтгэдэг юм. 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Б сумын харъяат П гэх хүн 4 адуутай ирсэн. Хамт хүн явж байсан үгүйг санахгүй байна. Тэр 4 адууг би худалдаж авахаар болж нийт 645 кг болж 3,031,000 төгрөгийг Я.Батцэцэг гэх хүний дансруу шилжүүлсэн. Ямар зүс тамгатай адуу байсныг санахүй байна. Хаан банкны 542016800000 дугаарын дансаар гүйлгээ хийсэн...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 243 дугаар хуудас/
5.4.Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн “..С.Батсуурийн хулгайд алдсан адуунуудын зах зээлийн нийт үнэлгээг 5,600,000 төгрөг..” гэх дүгнэлт, / 3-р хх-ийн 5-8 дугаар хуудас/
6.Шүүгдэгч П.Г, А.Ч, Э.З нар нь бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 27-нд шилжих шөнө Х аймаг, Х сум, 8 дугаар баг "Тахилгат" тосгоны "Жонц" гэх газраас хохирогч С.Б-ын эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 6 тооны үхрийг машин механизм буюу 01-14 УНТ улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 4,860,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
6.1.Хохирогч С.Б-ын “...Би 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Их овоо гэх газар өөрийн үхрээ бэлчээр дээрээс татаад өөрийн өвөлжиж байгаа газар болох Жонц гэдэг газар үхрээ хурааж хориод маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 27-ны орой үхэр хурааж ирээд бүртгэтэл манай улаан халзан үнээ, мухар ухаа халзан үнээ, улаан гунж, хүрэн халзан гунж, эрээн нүүртэй хүрэн халзан шүдлэн, охин улаан бяруу нар байхгүй байсан...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 50-52 дугаар хуудас/
6.2.Иргэний нэхэмжлэгч Б.О-ын “...2020 оны 5 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. Д аймгийн Бсуманд байдаг П гэх залуу надруу утсаар залгаад хөдөөнөөс манай найз үхэр зарах гэж ирээд байна намайг үхэр авахгүй юм уу манай хашаанд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонирхоод Баянтүмэн сумруу очиж П-ийн хашаанд хашаатай байсан үхрийг харахад 6 тооны үхэр байсан. 1 үхэр нь ядраад хэвтэрт орсон үхэр байсан. Тэгээд би эдгээр үхэрнүүдийг харж байгаад 4 тооны үхрийг нь худалдаж авахаар болж малын эзэн Зоригоо гэх хүнтэй наймаа хийж 4 үхрийг 2,600,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгийг нь бэлнээр нь өгсөн. Би хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. Би 2,600,000 төгрөгний хохирлоо гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 58-59 дүгээр хуудас/
6.3.Иргэний нэхэмжлэгч Д.Б-н “...2020 оны 5 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. Надтай хамт цэргийн алба хааж байсан Ч гэх залуу ажил тарах үед манай ажил дээр ганцаараа ирсэн...маргааш нь надруу утсаар залгаад машин юу болж байгаа бол намайг асуугаад өгөөч би машингүй байна, ирээд намайг авчих гэхээр нь очиж авахад үйлчилгээний төвийн гадаа Г, З гэх 2 залуутай явж байсан. Засварын газар очих замдаа машин дотор танилцаж нэрийг нь мэдсэн. Тэгээд маргааш нь манай ажил дээр Ч ганцаараа ирээд зарах гэж байгаа малруу очих хэрэгтэй байна гэхээр нь би цуг явахад мал нь Баянтүмэн суманд байдаг нэг айлын хашаад мал нь байсан, миний харахад 6 тооны үхэр харагдаж байсан...Үүнээс хойш 2 хоногийн дараа Чингис гэх залуу манай гэрт ганцаараа нилээн согтуу ирсэн, тэгээд нөгөө үхэрнээс чинь 1 бяруу үлдчихлээ найз нь чамд хямдхан өгье 150,000 төгрөгөөр авчих гэхээр би зөвшөөрөөд мөнгийг нь тэр дор нь бэлнээр өгсөн. Тэгээд маргааш нь Б сумруу очиж нөгөө үхрээ авсан. Би тэр үхрийг авахын тулд айлын хүнд 15,000 төгрөгний түлш, 45,000 төгрөг бэлнээр нь өгч байж авсан, 45,000 төгрөг нь Чингис тэр зээлж аваад төлөөгүй юм шиг байналээ, тэрийг нь би төлсөн. Уг үхрийг худалдаж авахад нийт 210,000 төгрөгний зарлага гарсан. Би эдгээр үхрийг хулгайн үхэр гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 63-65 дугаар хуудас/
6.4.Гэрч Д.П-ийн “...Намайг гэртээ байж байхад 2020 оны 5 дугаар сарын сүүлээр байх гэж бодож байна. Яг өдрийг сайн санахгүй байна. Урьд нь зүс таних Х аймгийн харъяат З гэх залуу танихгүй 2 залуугийн хамт үдээс хойш 16 цагийн орчимд цагаан өнгийн “Бонго-3” маркийн машин дээр 6 тооны үхэр ачиж ирээд манай хашаанд түр буулгая би энэ хавьд таньж мэдэх хүн байхгүй байна гэхээр нь би зөвшөөрөөд хашаандаа 6 тооны үхрийг нь буулгуулсан. ...Зоригоо ирэхдээ Д аймгийн С гэх дэлгүүрийн эзэн нь гэх О гэх хүнтэй ирээд 4 үхрээ зарсан, үлдсэн 2 үхрийнх нь нэгийг 327 дугаар цэргийн ангийн нэг хүнд хүрэн охин бярууг нь өгсөн, хүрэн халзан үхэр нь ядарч үхсэн, ачаандаа сүүж нь цоороод ирсэн байсан...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 73-75 дугаар хуудас/
6.5.Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн шинжээчийн “..6 үхрийн зах зээлийн үнэлгээг 4,860,000 төгрөг..” гэх дүгнэлт, / 3-р хх-ийн 87-88 дугаар хуудас/
7.Шүүгдэгч А.Ч, П.Г нар нь бүлэглэн Х аймгийн Б сум, 1 дүгээр баг, "Баянхүрээгийн энгэр" гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 08-ны орчим хохирогч Л.Ц-ын эзэмшлийн 3 тооны бяруу буюу олон тооны бод малыг машин механизм буюу 61-08 УБХ "Эдван" маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
7.1.Хохирогч Л.Ц-ын “...Би 2020 оны 5 дугаар сарын 08-09-ний хооронд Х аймгийн Бсумын 1 дүгээр баг Баянхүрээгийн энгэр гэх газраас өөрийн үхэр сүргээс 3 тооны бяруу алдсан. Зүс нь хар бяруу эр, мухар хөх бяруу охин, улаан халзан охин бяруу. Зөв чих догол буруу цуулбар имтэй. Тэгээд би тэр хавийн айлын малаар хайсан боловч олдоогүй. Манай мал Хаймгаас Д аймаг орох засмал замын хойд талд байдаг болохоор зам дээгүүр байдаг юм аа...” гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 143-144 дүгээр хуудас/
7.2.Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн “..3 бярууны зах зээлийн үнэлгээг 1,800,000 төгрөг..” гэх дүгнэлт, / 4-р хх-ийн 150-152 дугаар хуудас/
8.Шүүгдэгч Э.Э, А.Ч, П.Г нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Х аймаг, Б сум, 1 дүгээр багийн нутаг "Бүдүүн ухаа" гэх газраас хохирогч Р.Э-ын эзэмшлийн үхэр сүргээс 2 тооны бяруу буюу олон тооны малыг машин механизм буюу 61-08 УБХ Эдван маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
8.1.Хохирогч Р.Э-ын “...Би 2020 оны 4 дүгээр сарын 17-18-ны шилжих шөнө Б сумын 1 дүгээр баг Бүдүүн ухаа гэх газраас өөрийн үхэр сүргээс сэрвээн цагаан улаан халзан бяруу, эрээн нүүртэй бидэртэй ухаа халзан бяруу алга болсон байсан. Тэгээд би ойр хавиар хайж айлын малаар орж нэлээн явсан боловч олдоогүй. Тэгээд би хүн амьтанд захиад 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Х аймгийн Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм. Алдсан гэх Сэрвээн цагаан улаан халзан бяруу, Эрээн нүүртэй бидэртэй ухаа халзан бяруу гэх 2 тооны бяруу им тэмдэг байхгүй...” гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 219-220 хуудас/
8.2.Гэрч Р.Э-ийн “...2020 оны 4 дүгээр сарын 17-18-ны шилжих шөнө Б сумын 1 дүгээр баг Бүдүүн ухаа гэх газраас өөрийн үхэр сүргээс Эр ягаан халзан бяруу алга болсон. Тэр үед манай төрсөн дүү Энхбат бас 2 тооны бяруу алга болсон байна гээд манай гэрт ирсэн. Э-ын гэр манай гэрээс зүүн тийш 2 км хэртэй газарт ээжтэйгээ цугтаа байдаг юм. Тэгээд бид хоёр ойр хавиар хайж айлын малаар орж нэлээн явсан боловч олдоогүй...” гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 221 дүгээр хуудас/
8.3.Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн “...2 бярууны зээлийн үнэлгээг 1,200,000 төгрөг...” гэх дүгнэлт, / 4-р хх-ийн 235-239 хуудас/
9.Шүүгдэгч А.Ч, Х.Э, П.Г нар нь 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн орчим хохирогч Г.Г-ын эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны бяруу буюу олон тооны малыг машин механизм буюу 61-08 УБХ “Эдван” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, нийт 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
9.1.Хохирогч Г.Г-ын “...2020 оны 4 дүгээр сарын 05,06-ны үед манай үхрээс Ухаа зүсмийн бяруу алга болсон юм. Дараа нь 2020 оны 04 дүгээр сарын 10-н хавьцаа дахин нэг бяруу алга болсон. Би одоо сайн зүсийг нь санахгүй байна, ямар ч байсан ухаа бяруу гэдгийг бол сайн санаж байна. Тэгээд би тэр бярууг үхсэн байх гэж бодоод тэр хавиар хайж яваагүй юм...Миний 2 тооны бяруу нь Ухаа зүсмийн нөгөө бярууны зүсийг сайн санахгүй байна. Би 80 гаран бяруугаа тоолоход 2 бяруу дутсан юм аа. 2 чих цуулбар имтэй байгаа...” гэх мэдүүлэг, /5-р хх-ийн 26-27 дугаар хуудас/
9.2.Шүүгдэгч Э.З-ын яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ байж байхад Сүхбаатар аймгийн харьяат П.Г ойролцоогоор 20-21 цагийн орчимд 61-08 УБХ улсын дугаартай “Ниссан эдван” маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд С аймгийн М сум ханиндаа яваад ирье гэсэн юм. Бид М сум явах замдаа Хэ аймгийн Б сумын 1 дүгээр баг "Адуун чулуу" гэх газар засмал замаас ертөнцийн зүгээр хойшоо буугаад 2 км орчим зайд эхтэйгээ явж байгаа бяруу таараад бярууг нь би явган хөөж байгаад сүүлдэж бариад машиндаа ачсан. Тухайн бяруу нь ухаа зүсмийн бяруу байсан. Тэр үед ойролцоогоор 23 цаг болж байсан. Тэгээд бид М суманд очиж сумын төвөөс зүүн талд байх Гарамбаярын хашаанд буулгасан...Бид С аймгийн М сум явах замд Г бяруу ачих уу гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч замд таарсан бярууг барьж ачсан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 58-61 дүгээр хуудас/
9.3.Шүүгдэгч П.Г-ын яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 20 цагийн орчимд 61-08 УБХ улсын дугаартай “Ниссан эдван” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Х сумын 4 дүгээр баг Хорихын байрнаас З-ыг очиж аваад Сүх аймгийн М сум явах замдаа Х аймгийн Бсумын 1 дүгээр баг "Адуун чулуу" гэх газар засмал замаас ертөнцийн зүгээр хойшоо буугаад 2 км орчим яваад хэсэг үхэртэй таарч нэг бяруу аваад явъя гэж ярилцаад 1 тооны ухаа зүсмийн бяруу явган хөөж байгаад бариад машиндаа ачсан. Тэгээд бид С аймгийн М суманд очиж /зүс таних/ малтай айлын хашаанд буулгаад буцаад Х аймагт ирсэн. Түүний дараа 2020 оны 04 дүгээр сарын 10-11-ний шилших шөнө Ч, Э нарын хамт Х аймгаас гараад Б сумын 1 дүгээр баг "Адуун чулуу" гэх газар засмал замаас ертөнцийн зүгээр хойшоо буугаад 2 км орчим яваад хэсэг үхэртэй таараад бараан зүсмийн нэг тооны бярууг Чявган хөөж бариад машиндаа ачаад С аймгийн М суманд Э-ын найзын хашаанд буулгасан...2020 оны 04 дүгээр сарын 20-ны орчимд С аймгийн М суманд ухаа зүсмийн бярууг авахаар очиход үхчихсэн байсан. Би өөрөө харсан. 04 дүгээр сарын 10-11-ний шилжих шөнө хулгайлсан бараан зүсмийн бярууг Э-ын найзын хашаанд буулгасан.
Ухаа зүсмийн бярууг З бид хоёр мөнгөтэй болох зорилгоор хулгайлсан. Бараан зүсмийн бярууг би Э-ын найзаас мөнгө авсан байсан болохоор авсан мөнгөнийхөө хариуд өгсөн...” гэх мэдүүлэг / 5-р хх-ийн 67-70 дугаар хуудас/
9.4.Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн “...Г.Гонгорбаатарын хулгайд алдсан 2 бярууны зах зээлийн үнэлгээг тус бүр 600,000 төгрөг...” гэх дүгнэлт, /5-р хх-ийн 39-41, 46-48 дугаар хуудас/
10.Шүүгдэгч А.Ч, Э.З, П.Г нар нь бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Д аймаг, Б сум 4 дүгээр баг, "Онцгой" гэх газраас хохирогч Д.О-ийн эзэмшлийн олон тооны мал буюу 16 эр хонь, 1 тооны эр ямаа зэргийг машин механизм буюу 01-14 УНП улсын дугаартай “Бонго-3” маркийн тэзврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,680,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
10.1.Хохирогч Д.О-ийн “....2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр манай малын эзэн Г ирээд хотруу хонь авч явна гээд манай хөдөө гэрт ачааны машинтай ирээд хонь ачих гэсэн чинь эр хонь дутаад байна гэхээр нь би хонио тоолсон чинь 16 эр шүдлэн хонь дутсан. Тэгээд ойр орчмоор хайж явсан боловч олдоогүй. Тэгээд би дан эр хонь алга байсан болохоор хулгай авсан байж магадгүй гэж бодсон бөгөөд би он сараа сайн санахгүй байна. 2020 оны 05 дугаар 30-наас 2020 оны 06 дугаар сарын 03-ны хооронд миний нутаглаж байгаа "Онцгой" гэх газарт их хүйтэн бороо 2 удаа шөнжингөө орсон. Тухайн үед би борооноор дээрх хугацаанд хонио гэрээс хойш 500 орчим метр газарт байрлах өвөлжөөндөө 2 удаа хашсан. Тухайн 2 удаа хаших хооронд л хулгай авсан байх гэж бодож байна. Алга болсон хонь бол баруун чих ганзага зүүн чих тайранхай имтэй, мөн зүүн чих цуулбар имтэй хонинууд байгаа. Бэлчээрээр бол би сайн дагаж байсан. Тэгээд дан эр хонь болохоор сэжиг санаад байна. 2 ямаа дутаж байгаа нэг муу өвчтэй ямаагаа бол хониноос үлдэж үхсэн байх...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 135-136 дугаар хуудас/
10.2.Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн шинжээчийн “...шүдлэн эр хонь 16 толгой 1,600,000 төгрөг, шүдлэн эр ямаа 1 толгой 80,000 төгрөг нийт 1,680,000 төгрөг..” гэх дүгнэлт, / 3-р хх-ийн 172-177 дугаар хуудас/
11.Шүүгдэгч А. нь 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр С аймгийн М сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Хажуу худаг" гэх газарт байрлах хохирогч Б.С-ын гэрийн гадна байрлуулсан, түүний эзэмшлийн улаан өнгийн "Экэ Даюун" маркийн, улсын дугааргүй мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 2,065,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
11.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 69-71 дүгээр хуудас/
11.2.Хохирогч Б.С-ын “...2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр манай эхнэр А.А М сумын төв явсан байсан. Харин би хөдөө гэртээ ганцаараа байсан юм. Би тухайн өдрийн 13 цагийн орчим өөрийн гэрээс 2 километрт байх ертөнцийн зүгээр зүүн хойш зүгт байх худаг дээр хонь, ямаагаа усалж дуусаад гэртээ ирэхэд манай гэрийн баруун урд талд байсан миний өөрийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн Эко Даюун маркийн мотоцикль алга болсон, харин оронд өөр мотоцикль үлдээгээд аваад явсан байсан...Би хулгайд алдсан мотоциклио 2012 оны 12 дугаар сард Улаанбаатар хотоос 2,100,000 төгрөгөөр худалдаж авч байсан...Надад нэхэмжлэх зүйл болон гаргах гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 69-71 дүгээр хуудас/
11.3 Гэрч О.Б-ийн “....Би А.Ч гэдэг залууг танина. Садан төрлийн холбоо бол байхгүй. Нэг сумынх гэдгээр нь мэднэ. 2020 оны 4 дүгээр сарын 08-нд намайг гэрийнхээ гадаа юм хийж байхад Ч над дээр ирж ахаа хөдөө явж мөнгө төгрөгтэй болж ирэх гэсэн юм мотоциклио дүүдээ өгчихөөч гэхээр нь би өөрийнхөө улаан өнгийн “Хүлэг” маркийн мотоциклио өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 81-82 дугаар хуудас/
11.4.Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн “...Даюун мотоциклийн үнэлгээг 2,065,000 төгрөг гэж дүгнэж байна..” гэх дүгнэлт, / 2-р хх-ийн 88-95 дугаар хуудас/
12.Шүүгдэгч А.Ч нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Д эцсийн буудалд байрлах иргэн Б.Х-ийн гэрээс хохирогч Л.М-ын эзэмшлийн “Samsung Galaxy S7”, “Samsung Galaxy S9 Plus 2” маркийн гap утсыг “Чингис утсаа өгөөч эхнэртэйгээ холбогдоод өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар шилжүүлэн авч залилж, 789,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
12.1..Хохирогч Л.М-ийн “....Би 2020 оны 02 дугаар сарын 17-ны өглөөний 10 цагийн орчим Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо дарь эхийн хуучин буудалд байх найз Х-ийн гэрт очсон. Тэгэхэд манай найз Х, Ч хоёр хамт архи уугаад сууж байсан. Тэгээд тэр хоёрын ууж байсан архи дуусахад манай найз Х архи дуусчихлаа чи ганц хоёр пиво аваад өгөөч гэхээр нь би дэлгүүр лүү явж нэг шил 0,5 литрийн архи, 2,5 литрийн том пиво дэлгүүрээс аваад найз Х-н гэрт дэлгүүрээс авсан архи, пиво Х, Чнарын хамт ууж байхад Ч надаас “утсаа өгөөч эхнэртэйгээ утсаар яриадхий” гэхээр би утсаа Ч-д өгсөн юм. Тэгээд Ч манай найз Х-ийн гэрийн гадаа хүнтэй хэрэлдээд утсаар яриад байсан. Мөн Х-ийн гэрт цэнэглэж байсан “Samsung Galaxy S7” маркийн утсыг бас авч гарсан.Тэгээд хэсэг хугацааны дараа Ч орж ирэхгүй болохоор нь гэрээс гараад хархад Ч алга болсон байсан. Ч нь миний “Samsung Galaxy S7”, “Samsung Galaxy S9 Plus” маркийн хоёр ширхэг гар утсыг хулгайлсан болохоор Цагдаагийн байгууллагад хандаж байна...Би 2019 оны 11 дүгээр сард Теди худалдааны төвөөс Samsung Galaxy S9 Plus маркийн гap утсаа 800,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Харин Samsung Galaxy S7 гap утсаа 2020 сны 01 дүгээр сард хүнээс 190,000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 182-184 дүгээр хуудас/
11.3 Гэрч Э.Б-гийн “...Манай нөхөр А.Ч 2020 оны 02 дугаар сарын сүүлээр У хотоос ирэхдээ “Samsung Galaxy S9 Plus”, “Samsung Galaxy S7” хоёр ширхэг гap утас авч ирээгүй. Өөрийн гэсэн утасгүй ирсэн...Манай нөхөр А.Ч нь надруу 99145361 гэсэн дугаараас залгаж ярьсан. Харин 98193002 гэсэн дугаараас залгасан эсэхийг мэдэхгүй байна. Хүн болгоны утаснаас залгадаг болхоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 186 дугаар хуудас/
11.4.Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн “...хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 789,000 төгрөг гэж тогтоолоо..” гэх дүгнэлт / 4-р хх-ийн 191-199 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Г, хяналтын прокурор Д.Ч нараас шүүгдэгч А.Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргүүдэд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Тодруулбал: Шүүгдэгч А.Ч нь:
-2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Саймгийн Мн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Хажуу худаг" гэх газарт байрлах хохирогч Б.С-ын гэрийн гадна байрлуулсан, түүний эзэмшлийн улаан өнгийн "Экэ Даюун" маркийн, улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 2,065,000 төгрөгийн хохирол учруулсан,
-шүүгдэгч С.Г, Л.А нартай бүлэглэн Саймаг, М сум, 1 дүгээр багийн нутаг "Хажуу" гэх газраас 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.М-ийн эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулахад буюу байрлуулсан чингэлэгийн цоожийг эвдлэн нэвтэрч, дунд гарын "Дарьганга" хийцийн мөнгөн чимэгтэй эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 3,985,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад буюу чингэлэгийн цоожийг эвдлэн нэвтэрч гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
-2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот Б дүүргийн 27 дугаар хороо, Д эцсийн буудалд байрлах иргэн Б.Х-ийн гэрээс хохирогч Л.М-ын эзэмшлийн “Samsung Galaxy S7”, “Samsung Galaxy S9 Plus 2” маркийн гap утсыг "Чингис утсаа өгөөч эхнэртэйгээ холбогдоод өгье" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар шилжүүлэн авч залилж, 789,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргээр,
-П.Г-тай бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 13-ны шөнө С аймаг, Тү сум, 2 дугаар багийн нутаг "Үнээ сааль" гэх газраас хохирогч Х.Э-ын ззэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 4 тооны улаан халзан охин бяруу, бидэртэй хүрэн охин бяруу, сартай улаан бяруу, бидэртэй охин бурууг машин механизм буюу 61-08 УБХ улсын дугаартай, "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
-Х.Э, П.Г нартай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Х аймаг, Б сум, 1 дүгээр баг "Шар толгой" гэх газраас хохирогч С.А-ийн эзэмшлийн 2 тооны бяруу буюу олон тооны малыг машин механизм буюу 61-08 УБХ улсын дугаартай "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,
-П.Г, Э.Э нартай бүлэглэн, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Х аймаг, Б сум, 1 дүгээр баг “Бүдүүн ухаа" гэх газарт хохирогч Р.Э-ийн эзэмшлийн 1 тооны бярууг машин механизм буюу 61-08 УБХ улсын дугаартай "AD" /Эдван/ маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 600,000 төгрөгийн хохирол учруулсан,
-Б.А, Э.З, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Х аймаг, Б сум, 4 дүгээр багийн нутаг "Давхрын-Уул" гэх газраас хохирогч С.Б-ийн эзэмшлийн 4 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм буюу 61-08 УБХ Эдван маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 5,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
-П.Г, Э.З нартай бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 27-нд шилжих шөнө Х аймаг, Хсум, 8 дугаар баг "Тахилгат" тосгоны "Жонц" гэх газраас хохирогч С.Б-ын эзэмшлийн үхэр сүргээс олон тооны мал буюу 6 тооны үхрийг машин механизм буюу 01-14 УНТ улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 4,860,000 төгрөгийн хохирол учруулсан,
-П.Г-тай бүлэглэн Х аймгийн Б сум, 1 дүгээр баг, "Баянхүрээгийн энгэр" гэх газраас 2020 оны 5 дугаар сарын 08-ны орчим хохирогч Л.Ц-ын эзэмшлийн 3 тооны бяруу буюу олон тооны бод малыг машин механизм буюу 61-08 УБХ улсын дугаартай, "Эдван" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
-Э.Э, П.Г нартай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Х аймаг, Б сум, 1 дүгээр багийн нутаг "Бүдүүн ухаа" гэх газраас хохирогч Р.Э-ын эзэмшлийн үхэр сүргээс 2 тооны бяруу буюу олон тооны малыг машин механизм буюу 61-08 УБХ улсын дугаартай, “Эдван” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
-Х.Э, П.Г нартай бүлэглэн Х аймаг Б сум, 1 дүгээр баг, "Адуун чулуу" гэх газраас 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн орчим хохирогч Г.Г-ын эзэмшлийн үхэр сүргээс 1 тооны бярууг машин механизм буюу 61-08 УБХ улсын дугаартай “Эдван” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, нийт 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
-Э.З, П.Г нартай бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Д аймаг, Б сум 4 дүгээр баг, "Онцгой" гэх газраас хохирогч Д.О-гийн эзэмшлийн олон тооны мал буюу 16 эр хонь, 1 тооны эр ямаа зэргийг машин механизм буюу 01-14 УНП улсын дугаартай “Бонго-3” маркийн тэзврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,680,000 төгрөгийг хохирол учруулсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “Бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэргээр тус тус зүйлчилсэн байна.
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Ч нь 12 удаагийн үйлдэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байна. Шүүгдэгч А.Ч-ийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, нэр бүхий 10 хохирогчийн хохирлоос өөрт нь оногдох хэсгийг гаргуулах...” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т-с “Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргаангүй оролцож байгаа тул улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна” гэх саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч А.Ч болон түүний өмгөөлөгч нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруу болон зүйлчлэлийн хувьд ямар нэгэн маргаангүй байдлаар шүүх хуралдаанд оролцлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь “Хулгайлах” гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэргийн шинжийг 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж, хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нэг шинжийг 2 дахь хэсгийн 2.1-д “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол” гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч А.Ч нь хохирогч Б.Сайнбаярын “Экэ Даюун” маркийн мотоциклийг гэрийн гаднаас нь хулгайлсан, хохирогч Б.М-ийн “Дарьганга” хийцийн мөнгөн чимэглэлтэй эмээлийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад буюу чингэлэгийн цоожийг эвдлэн нэвтэрч хулгайлсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл нь “Мал хулгайлах” гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэргийн үндсэн шинжийг 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол...” гэж, хүндрүүлэх шинжийг 2.1-т “олон тооны малыг хулгайлж;”, 2.2-т “бүлэглэж;”, 2.4-т “машин механизм ашиглаж;” ...гэж тус тус хуульчилсан бөгөөд “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж тайлбарлажээ.
Шүүгдэгч А.Ч-н 2020 оны 4 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд нийт 9 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн, олон тооны буюу 23 тооны бод, 17 тооны бог малыг “Эдван” маркийн 61-08 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон “Бонго-3” маркийн 01-14 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл мөн тохирсон байна.
Харин шүүгдэгч А.Ч-ийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот Б дүүргийн 27 дугаар хороо, Да эцсийн буудалд байрлах иргэн Б.Х-ийн гэрээс хохирогч Л.М-ын эзэмшлийн “Samsung Galaxy S7”, “Samsung Galaxy S9 Plus 2” маркийн гap утсыг "утсаа өгөөч эхнэртэйгээ холбогдоод өгье" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар шилжүүлэн авч залилж, 789,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Ч нь иргэн Л.Мын 2 ширхэг гар утсыг утсаар ярих зорилготой авсан, утсаар ярьсан болох нь:
-хохирогч Л.Мын “...Чингис надаас утсаа өгөөч, эхнэртэйгээ утсаар яриадахъя гэхээр нь би утсаа өгсөн. Тэгээд Чманай найз Х-ийн гэрийн гадаа хүнтэй хэрэлдээд утсаар яриад байсан. ...Хэсэг хугацааны дараа орж ирэхгүй болохоор нь гараад харахад алга болсон байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 184 дүгээр хуудас/
-Л.М-ын гэрчээр өгсөн “...12 цагийн үед Чингис хадмуудтайгаа ярих гээд миний гар утсаар ярьсан юм. Тэр үед Х-нд цэнэглэж байсан гар утас руу Ч-ийн эхнэр нь залгаад байсан болохоор Чингис миний утсаар ярьж байгаад гэнэт чимээгүй болсон. ...”Samsung Galaxy S9 Plus” утас 99145361 дугаартай байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 185 дугаар хуудас/
-гэрч Э.Б-гийн “...Чингис над руу 99145361 гээсэн дугаараас залгаж ярьсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 187 дугаар хуудас/ зэргээр шүүгдэгч А.Ч нь хохирогч Л.М-ын 2 ширхэг гар утсыг "утсаа өгөөч эхнэртэйгээ холбогдоод өгье" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар шилжүүлэн авч залилсан гэх үйл баримт тогтоогдохгүй, харин бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэх үйл баримт тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл: шүүгдэгч А.Ч нь иргэн Л.М-ын гар утсыг "утсаа өгөөч эхнэртэйгээ холбогдоод өгье" гэж Л.М-ыг хуурч, түүнийг төөрөгдөлд оруулж, залилсан болох нь тогтоогдохгүй, харин Л.М-рын хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгч А.Ч-ийн эхнэр Э.Б-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч А.Ч нь эхнэртэйгээ утсаар ярьсан, утсаар яриад өгье гэж бусдыг хуурч мэхлээгүй, төөрөгдүүлээгүй болох нь тогтоогдож байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад гэмт хэргүүд болж ялгагдах бөгөөд хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчид хүч хэрэглэхгүйгээр зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаардаг байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч болон хяналтын прокурор нараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргээр зүйлчлэн ирүүлснийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн” гэмт хэргээр зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х овогт А-ийн Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийг “тусгайлан хамгаалсан байр, агуулахад буюу чингэлэгийн цоожийг эвдлэн нэвтэрч гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн”, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан”, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байдал, амар хялбар аргаар ашиг, орлого олох, амьдрах гэсэн шунахай санаа, түүний хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал зэрэг шалтгаан, нөхцөл нөлөөлсөн байх ба дээрх гэмт хэргүүдийг шүүгдэгч нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдсэн байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэргүүдийн улмаас нийт 12 хохирогчид хохирол учирсан бөгөөд хохирогч Б.С, Р.Э нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.Чингисээс:
-1,328,333 төгрөг гаргуулан хохирогч Б.М-д,
-500,000 төгрөг гаргуулан хохирогч Х.Э-рт,
-466,666 төгрөг гаргуулан хохирогч С.А-т,
-1,400,000 төгрөг гаргуулан хохирогч С.Б-т,
-276,667 төгрөг гаргуулан хохирогч С.Б-д,
-900,000 төгрөг гаргуулан хохирогч Л.Ц-д
-789,000 төгрөг гаргуулан хохирогч Л.М-д,
-400,000 төгрөг гаргуулан хохирогч Р.Э-д,
-200,000 төгрөг гаргуулан хохирогч Г.Г-т,
-560,000 төгрөг гаргуулан хохирогч Д.О-д,
-70,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Б-д,
-866,667 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.О-д,
-350,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Д-д тус тус олгохоор шийдвэрлэв.
Хохирогч С.Бл нь 6 тооны үхрээ хулгайд алдсан бөгөөд 5 үхрийг хохирогчид буцааж өгсөн, 1 тооны үхэр нь үхсэн гэх бөгөөд түүний үнэ 830,000 төгрөгийг шүүгдэгч А.Ч, Э.З, П.Г нарт тэнцүү хэмжээгээр хувааж буюу шүүгдэгч тус бүрээс 276,667 төгрөг гаргуулан хохирогч С.Б-д олгохоор шийдвэрлэсэн болно.
Хохирогч С.Б нь “Дорнодоос үхэр ачиж ирэх зардалд 1,300,000 төгрөг гарсан, үүнийг нэхэмжилнэ.” гэж мэдүүлсэн боловч холбогдох нотлох баримт хэргийн материалд авагдаагүй тул шүүх иргэний нэхэмжлэлийг шийдвэрлээгүй, хэлэлцэхгүй орхисон болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Шүүхээс шүүгдэгч А.Ч-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч А.Ч-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, өөрийн гэсэн малтай, хохирол төлөх боломжтой боловч хохирол төлөөгүй нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд удаа дараа гэмт хэрэгт холбогдож байсан зэргийг түүний хувийн байдалд хамааруулан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 5 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, нийт хорих ялыг 7 жил 6 сарын хугацаагаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцох, ашигласан 2 тээврийн хэрэгслээс оногдох үнийг гаргуулж улсын орлого болгох...” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т-аас “Миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний нас, ар гэрийн байдал, хохирол төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, нийт хорих ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна.
Хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон шүүх хуралдаанд тодруулсан биеийн байцаалт зэргээс дүгнэхэд шүүгдэгч А.Ч нь 33 настай, ам бүл 5, эхнэр, 4-12 насны 3 хүүхдийн хамт С аймаг, Мсум, 4 дүгээр баг, Б00 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Ч-ийн 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас нэр бүхий 12 хохирогчид хохирол учруулсан, 10 хохирогчийн хохирол нөхөн төлөөгүй, түүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялыг 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Ч нь хохирол төлөөгүй, хохирол нөхөн төлөхөө бодитой илэрхийлээгүй, түүний нийт эдлэх хорих ялыг шүүхээс 6 жил 6 сарын хугацаагаар тогтоосон зэргийг үндэслэн түүнийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаярын гаргасан “5 жил 6 сарын хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэх саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч А.Ч-ийн 2020 оны 6 дугаар сарын 28-наас 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 292 хоног, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 131 хоног, 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 67 хоног, нийт цагдан хоригдсон 490 /дөрвөн зуун ер/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож,
-шүүгдэгч П.Г, Ө.Б, Б.О, Э.З, Х.Э, Э.Э, Б.А, Б.Э А.Ч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 61-08 УБХ улсын дугаартай “Эдван” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,523,000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр хувааж, шүүгдэгч А.Ч-ээс 613,666 төгрөг гаргуулан,
-шүүгдэгч П.Г, Э.З, А.Ч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 01-14 УНТ улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,960,000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр хувааж, шүүгдэгч А.Ч-ээс 1,986,666 төгрөг гаргуулан тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Ч-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Г, хяналтын прокурор Д.Ч нараас шүүгдэгч Х овогт А-ийн Чингисийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Х овогт А-ийн Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийг “тусгайлан хамгаалсан байр, агуулахад буюу чингэлэгийн цоожийг эвдлэн нэвтэрч гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн”, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан”, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Шүүгдэгч Х овогт А-ийн Ч- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хорих ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ял тус тус оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х овогт А-ийн Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялыг 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-д оногдуулсан 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-ийн цагдан хоригдсон 490 /дөрвөн зуун ер/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-ээс:
-1,328,333 төгрөг гаргуулан хохирогч Б.М-д,
-500,000 төгрөг гаргуулан хохирогч Х.Э-т,
-466,666 төгрөг гаргуулан хохирогч С.А-гт,
-1,400,000 төгрөг гаргуулан хохирогч С.Б-т,
-276,667 төгрөг гаргуулан хохирогч С.Б-д,
-900,000 төгрөг гаргуулан хохирогч Л.Ц-д
-789,000 төгрөг гаргуулан хохирогч Л.М-д,
-400,000 төгрөг гаргуулан хохирогч Р.Э-д,
-200,000 төгрөг гаргуулан хохирогч Г.Г-т,
-560,000 төгрөг гаргуулан хохирогч Д.О-д,
-70,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Б-д,
-866,667 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.О-д,
-350,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Д-д тус тус олгосугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож,
-шүүгдэгч П.Г, Ө.Б, Б.Ойдов, Э.З, Х.Э, Э.Э, Б.А, Б.Э, А.Ч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 61-08 УБХ улсын дугаартай “Эдван” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,523,000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр хувааж, шүүгдэгч А.Ч-ээс 613,666 төгрөг гаргуулан,
-шүүгдэгч П.Г, Э.З, А.Ч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 01-14 УНТ улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,960,000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр хувааж, шүүгдэгч А.Ч-ээс 1,986,666 төгрөг гаргуулан тус тус улсын орлого болгосугай.
9.Шүүгдэгч А.Ч-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ