Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 1074

 

 

 

 

 

 

 

 

    2023         08          09                                   2023/ШЦТ/1074

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

улсын яллагч Г.Чанцалдулам,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2306 00000 2345 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******, 1988 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой,  механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 64Б-141 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, 404 дүгээр байрны 31 тоотод хамтран амьдрагч Б.Баярцэцэгийн биед өшиглөх, цохих, үсдэх, зэргээр халдаж, эрүүл мэндэд нь баруун 8, 9, 10, 11 дүгээр хавирга, бүсэлхий 1, 2 дугаар нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, тархи доргилт, баруун дээд зовхи, хоёр хацар, эрүү, баруун бугалга, зүүн дал, цээж, нуруу, ууц, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Баярцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Ц болон түүний найз Сүлдийн хамтаар бааранд орсон. Ц, Сүлд хоёр өөр нэг хүнтэй таараад гадаа юм яриад байсан. Тэгээд би гадаа гараад Цт ганцаар үлдээлээ гээд уурлаад Цыг орхиод явсан. Гадуур ганцаараа явж байгаад 06 цагийн үед гэртээ очиход Ц гэрийнхээ гадаа зогсож байсан ба намайг баарнаас 2 залуу дагаж гарсан гээд уурлаад байсан. Тэгээд хэрэлдээд гэртээ орсон. Тэгээд хүүхдээ аваад явлаа гэхэд Ц шууд хүрч ирээд миний цээж хэсэгт 2 удаа өшиглөсөн. Тэгээд үснээс зулгаагаад угаалгын өрөө рүү чирээд явсан. Угаалгын өрөө нь ороод үснээс зулгаагаад ванн, угаалгын машин, хана, шал зэргийг мөргүүлээд газарт хэвтэж байхад дээрээс олон удаа дэвсэж, хавирга руу өшиглөөд байсан. Дахин угаалгын өрөөнөөс жижиг өрөө рүү оруулаад дэвсэж зодсон. Тэгэхэд нь би ухаан алдсан ба миний дээрээс ус цацаж сэрээсэн. Намайг сэрэхэд миний хувцсыг тайлаад миний ам руу гараа хийгээд саваад хийгээд байсан. Мөн миний салтаа руу гараа хийгээд бөгсөн биеэр газарт савж цохисон. Тэр үед хамгаалагч хаалга тогшсон ба Ц хамгаалагчтай уулзаж ирээд зодсон. Тэгээд намайг дагуулаад баарны камер шүүнэ гээд гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 дахь тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2009 дугаар “1. Б.Баярцэцэгийн биед баруун 8, 9, 10, 11 дүгээр хавирга, бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, тархи доргилт, баруун дээд зовхи, хоёр хацар, эрүү, баруун бугалга, зүүн дал, цээж, нуруу, ууц, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. 5. Баруун 8, 9, 10, 11 дүгээр хавирга, бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, тархи доргилт, баруун дээд зовхи, хоёр хацар, эрүү, баруун бугалга, зүүн цээж, нуруу, ууц, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-Даргалагчаас: зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 19-21 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Баярцэцэг нь ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 88 дахь тал/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүдэгчийн хүлээн зөвшөөрсөн 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар *******т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор 3.000.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 3.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                                                

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.БАТМАНДАХ