Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
Хэргийн индекс | 154/2020/00005/И |
Дугаар | 00012 |
Огноо | 2020-01-28 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 00012
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух Их баруун овогт Нямдэлэгийн О ын нэхэмжлэлтэй Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багт оршин суух Мэрхэд овогт Б ийн С т холбогдох 3.467.000 /гурван сая дөрвөн зуун жаран долоон мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.С нь Б я у компанид ажиллаж байхдаа 3467000 / гурван сая дөрвөн зуун жаран долоон мянган/ төгрөгний бараа дутагдуулсан тул Б.С аас 3467000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.С нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.О ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Барааны үнэ 3467000 / гурван сая дөрвөн зуун жаран долоон мянган/ төгрөгийг 2020 оны 10 дугаар сард төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.О нь барааны үнэ 3467000 / гурван сая дөрвөн зуун жаран долоон мянган/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.С төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н.О ын нэхэмжлэлийн шаардлага 3467000 / гурван сая дөрвөн зуун жаран долоон мянган/ төгрөгийг хариуцагч Б.С төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н.О ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийн 35100 төгрөгийг төрийн сангийн 100160200941 тоот данснаас, 35100 төгрөгийг хариуцагч Б.С аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.О т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.