Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00017

 

       Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би Ховд аймгийн Булган сумын Байтаг багт оршин суух Байтаг овогт Г  ийн О ын нэхэмжлэлтэй Ховд аймгийн Булган сумын Баянсудал багт оршин суух У   овогтой Т гаас 2 тугалтай үхэр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.О  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2018 оны 08 дугаар сард 4 тооны үхрээ алдаад 2019 оны 02 дугаар сарын дундуур 1 тооны үхэрээ олж авсан юм. Түүнээс хойш хайсаар 2019 оны 06 дугаар сард миний 2 үхэр төрсөн байсныг олж авсан. Уг хоёр үхрийг У.Т  гэдэг хүн маллаж байгаад төрүүлээд Б.Бат-эрдэнэ гэх залууд зарсан байсан. Тэгээд уулзахад зарсан 2 үхрийг Батэрдэнэд өгчих би өөрөө чамд 2 тугалтай үхрийг чинь өгнө гэсэн боловч одоо болтол өгөөгүй байгаа тул У.Т гаас 2 тугалтай үхэрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...би 2 тооны тугалтай үхэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч У.Т  надад 1 тооны эм үхэр, 2 тооны тугал өгсөн тул би У.Т тай харилцан тохиролцож эвлэрч байна. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү. Цаашид У.Т гаас нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагад харилцан тохиролцож хариуцагч У.Т  нь нэхэмжлэгч Г.О д 1 тооны үхэр, 2 тооны тугал өгөхөөр, нэхэмжлэгч Г.О  нь нэхэмжлэлийн шаардлагад 1 тооны үхэр, 2 тооны тугал авч эвлэрсэн байна.

Нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч Г.О , хариуцагч У.Т  нар нь харилцан тохиролцож, хариуцагч У.Т  нь 1 тооны үхэр, 2 тооны тугалыг Г.О д өгч, Г.О  нь У.Т гаас цаашид нэхэмжлэх зүйлгүй болно гэж эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40500 төгрөгийн 50% буюу 20250 төгрөгийг төрийн сангийн 100160200945 тоот данснаас, 20250 төгрөгийг хариуцагч У.Т гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.О д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

              4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.