Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 00021

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг дугаар хороо, зүүн наран  дугаар гудамж  тоотод оршин суух,  , Б  овогт Б ын У ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ховд аймгийн Жаргалант сумын  дугаар баг, Наран  дугаар гудамж,  тоотод оршин суух, РД: ,  Ч  овогт Л гийн Э ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багт оршин суух, РД:  , Борнууд овогт Н гийн О  холбогдох 7300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э , хариуцагч Н.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.У  миний бие 2018 оны 08 дугаар сарын 07-нд Н.О тай зээлийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр эргүүлэн төлөх хугацааг 2019 оны 08 дугаар сарын 01 гэхэд төлж дуусгахаар амаар тохиролцож 7300000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн.Түүнээс хойш 3 сарын дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 12-нд Н.О  нь надаас мөнгө зээлсэн тухай гараар бичсэн баталгаа гаргаж нотариатаар баталгаажуулан өгсөн. Тус баримтандаа 7300000 төгрөг зээлсэн мөн 2019 оны 08 дугаар сарын 01 гэхэд төлж барагдуулна гэдгээ тусгасан боловч одоо хүртэл төлж барагдуулахгүй байна. Б.У  миний бие зээлүүлсэн мөнгөө нэхэж хэд хэдэн удаа утсаар холбогдсон боловч Н.О  нь би өгнө гэсээр өдийг хүрч байна. Иймд Н.О аас үндсэн зээлийн дүн 7300000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.О  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 10 сард Алтандөш гэдэг хүнээс 12 сая төгрөг авсан. Гэтэл У  надаас нэхсээр байгаад 5 сая төгрөгийг нь авсан. Би энэ хүнтэй мөнгө төгрөгний асуудал байхгүй гэжээ.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээ-нд: Б.У ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э  миний бие хариуцагч Н.О тай харилцан тохирч дараах эвлэрлийн гэрээг байгуулав. Үүнд:

1. Нэхэмжлэгч Б.У ын нэхэмжлэлийн шаардлага болох 7300000 төгрөгийг хариуцагч Н.О  хүлээн зөвшөөрч хэсэгчлэн төлөхөөр тохиролцов. 2020 оны 06 сард багтаан 3000000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх,

2. Үлдсэн 4300000 төгрөгийг 2020 оны 09 сард багтааж нэхэмжлэгч Б.У ад төлөхөөр тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.У ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э  нь хариуцагч Н.О  холбогдох 7300000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд зохигч эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Н.О  нь нэхэмжлэлийн шаардлага болох 7300000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2020 оны 06 сард багтаан 3000000 төгрөгийг, үлдсэн 4300000 төгрөгийг 2020 оны 09 сард багтааж нэхэмжлэгч Б.У ад төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нэхэмжлэгч Б.У ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.О  холбогдох 7300000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Б.О  нь нэхэмжлэлийн шаардлага болох 7300000 /долоон сая гурван зуун мянган/ төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2020 оны 06 сард багтаан 3000000 /гурван сая/ төгрөгийг, үлдсэн 4300000 /дөрвөн сая гурван зуун мянган/ төгрөгийг 2020 оны 09 сард багтааж Б.У ад төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131000 /нэг зуун гучин нэгэн мянган/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай