Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 135/2020/00072/и |
Дугаар | 135/ШШ202/00185 |
Огноо | 2020-02-10 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 135/ШШ202/00185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2020/00072/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* баг, Хайрхан ******* байр, ******* хаягт оршин суугаа, Харуул овогт ******* ******* /*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, хаягт оршин суугаа, Боржгон овогт //-д холбогдох,
Гэм хорын хохиролд нийт 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Д., иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д. нь 2019 оны 07 сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын багийн нутаг дэвсгэрт Тоёота Приус 20 маркийн ДАР улсын дугаартай машин жолоодож явах үедээ миний жолоодож явсан Субару Форестер маркийн УНМ улсын дугаартай машиныг мөргөж осол гарган зорчиж явсан , , нарт гэмтэл учруулж биднийг хохироосон.
Гэтэл бидний хохирлыг төлөхгүй гэж 4 удаа шалтаг гарган шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хойшлуулж бидэнд сэтгэл санааны дарамт учируулж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны магадлал зэргээр Д. нь хариуцагч болох нь тогтоогдсон юм.
Иймд би хавтаст хэрэгт байгаа хохирлын материалууд, сүүлд хохирогч , нарын эмчийн заавраар хэрэглэсэн эм тариа, журмын хашааны төлбөр зэргийн эх материалыг цуглуулж техникийн үнэлгээнд ороогүй засварын үнэ материал зэргийг эх хувиар нь авч нэхэмжлэлдээ хавсаргаж өглөө. Энэ бүгдийг та бүхэн үнэн зөвөөр тогтоож, хохирлыг минь барагдуулж өгнө гэдэгт итгэж байна.
Автомашины эвдрэл 1,960,000 төгрөг, журмын хашааны төлбөр 235,000 төгрөг, үнэлгээний газар хүргэсэн авсан зардал 50,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 100,000 төгрөг, явах эд анги засуулаад буцааж тавьсан 50,000 төгрөг, явах эд ангийг засуулсан ажлын хөлс 80,000 төгрөг, хайлшин втулк 25,000 төгрөг, , нарын рентген зураг 250,000 төгрөг, шүүх эмнэлэгт төлсөн 16,000 төгрөг, эм тариа нийт 325,017 төгрөг, сүүлд журмын хашааны төлбөр 50,000 төгрөг, олох ёстой байсан ашиг 900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Энэ осол нь хоёр талын аль алины буруутай үйлдлээс болсон учраас дан ганц миний бие ослын бүх хохирлыг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Үүний шалтгаан нь:
Энэ ослын хэргийг шалгасан цагдаагийн дэслэгч хэмжилт хийхэд миний бие чигээрээ явж байсан хэмээн мэдүүлсэн нөгөө жолооч Х.******* намайг чигээрээ явж байсан гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлгийг байцааж мэдүүлэг аваагүй.
Осол болсон газрын нөхцөл байдлыг зөв тодорхойлоогүй. Тухайлбал, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсныг хэмжилтээр тодруулаагүй, хөдөө хээрийн олон салаа замын нөхцөл байдлыг харгалзан замаа сонгон явж байсан миний бие үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөл, нарийн нэг л чиглэлтэй өгсүүр замд гэнэт урдаас машин гарч ирсэн учраас ямар ч үйлдэл хийх боломж байгаагүй огцом тоормоз гишгэсэн.
Ослын улмаас миний биед учирсан гэмтэл, миний эд хөрөнгөд учирсан хохирол мөнгөн дүнгээр 3,600,000 төгрөг зэргийг тогтоож өгөөгүй.
Давж заалдах шатны шүүх хурал дээр Замын цагдаагийн байцаагч шүүгч танай бүрэлдэхүүн хэргийн газар дахин очиж хэмжилт хийсэн үү гэсэн асуултад хариулахдаа хэргийн газар дахин хэмжилт хийгээгүй гэдгээ хэлсэн. Миний бие хэргийн газар хэмжилтийг үнэн зөв хийж тодорхойлоогүй учраас хүлээн зөвшөөрөхгүй.
Стандартчилал хэмжил зүйн Үндэсний төвөөр баталгаажуулаагүй драгераар анх осол болох үед үлээлгэчихээд дараа нь тэр драгераа 6 сарын хугацаатайгаар сүүлд нь очиж баталгаажуулсан болно.
Намайг баруун гарын дүрэм зөрчсөн гэж буруутгаж байгаагийн үндэслэлийг би асуумаар байна. Яагаад вэ гэвэл миний бие үзэгдэх орчин хязгаарлагдмал нэг урсгалтай хээрийн нарийн замаар өгсүүрт явж байсныг тэр хүмүүс өөрсдөө зөв тодорхойлж хэмжилт хийгээгүй гэж үзэж байна.
Миний бие нотлох баримтыг дахин бүрдүүлж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхгүй бол хэргийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Д.ид холбогдуулан, гэм хорын хохиролд нийт 4,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлд дурдагдсан үнийн дүнгийн задаргааг нэмэхэд 4,041,017 төгрөг гарч байна.
Иймд нэхэмжлэгч Х.*******г техникийн алдаа гаргасан байна гэж үзэн түүний гаргасан шаардлага болох 4,000,000 төгрөгийн хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн агуулгатай хариу тайлбарыг бичгээр өгсөн боловч шүүх хуралдааны явцад үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг /1,960,000 төгрөг/ зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг гаргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр Х.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэг. Зам тээврийн ослын үйл баримт, хариуцагч Д.ийн гэм буруугийн тухайд.
Хариуцагч Д. нь ...зам тээврийн осолд хэн аль нь буруутай, ослын газрын нөхцөл байдлыг зөв тодорхойлоогүй, баталгаажуугүй драгераар үлээлгэсэн хэмээн гэм буруугийн тал дээр маргадаг.
Шүүх хуралдааны явцад Зөрчлийн хэрэг-ээс шинжлэн судлагдсан 2019 оны 07 сарын 19-ний өдрийн Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл-ээс үзэхэд хариуцагч Д. нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын багийн нутаг дэвсгэрт Тоёота Приус-20 маркийн ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа нэхэмжлэгч Х.*******гийн жолоодож явсан Субару Форестер маркийн УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь тогтоогддог.
Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хариуцагч Д.ийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 18-ны өдрийн дүгээр шийтгэврээр хэвээр үлдээсэн байх ба уг шийтгэврийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн дүгээр магадлалаар хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Дээр дурдсан шүүхийн шийтгэвэрт ... Түүнчлэн хэргийн газрын үзлэг, хэмжилтүүдийг хийж үзлэгийн тэмдэглэлд тусгаж, гэрэл зургаар бэхжүүлсэн, холбогдох хүмүүсээс гэрч, хохирогч, холбогдогчоор мэдүүлэг авсан, осол гарах болсон шалтгаан, хэний буруутай үйлдэл нөлөөлсөн талаарх Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн зам тээврийн ослын талаарх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй, ... согтуурлын түвшин тогтоогчийг битүүмжлэн баталгаажуулсан болох нь Стандартчилал хэмжил зүйн газрын баталгаажуулалтын гэрчилгээгээр нотлогдож байна гэж, шүүхийн магадлалд ...Дугаржав овогтой нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, 8 дугаар бригадын урд талын шороон замд Тоёота Приус-20 маркийн машин жолоодож замын хөдөлгөөнд оролцон явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн ... гэсэн заалтыг тус тус зөрчсөн ... нотлогдон тогтоогджээ гэж тус тус дүгнэжээ.
Иймд зам тээврийн осолд хариуцагч Д.ийг гэм буруутай хэмээн дүгнэсэн шүүхийн шийтгэвэр, магадлал хүчин төгөлдөр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу ...зам тээврийн осолд хэн аль нь буруутай, ослын газрын нөхцөл байдлыг зөв тодорхойлоогүй, баталгаажуулаагүй драгераар үлээлгэсэн гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.
Хоёр. Нэхэмжлэгч Х.*******гийн шаардах эрхийн тухайд.
Зам тээврийн осол гарсан буюу 2019 оны 07 сарын 19-ний өдрийн байдлаар нэхэмжлэгч Х.*******гийн жолоодож явсан Субару Форестер маркийн УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн өмчлөлд бүртгэлтэй тухай -ийн Автомашин үнэлгээний тайлан-д дурдагдсан байх боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу 2019 оны 12 сарын 26-ны өдрийн байдлаар тухайн тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч Х.*******гийн өмчлөлд бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул түүнийг хариуцагч Д.ид холбогдуулан шаардлага гаргах эрхтэй гэж дүгнэв.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.******* нь тухайн үед Тоёота Приус-20 маркийн ДАР тээврийн хэрэгслийг эзэмшиж буюу жолоодон явсан, зам тээврийн осолд шууд гэм буруутай этгээд болох хариуцагч Д.оос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.
Гурав. Эрүүл мэндэд учирсан гэх гэм хорын хохирлын тухайд.
Нэхэмжлэгч Х.******* нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол гэж нийт 591,017 (рентгэн зураг 250,000 төгрөг, шүүх эмнэлэг 16,000 төгрөг, эм тариа, эмчилгээ 17,000 + 8,875 + 20,448 + 14,979 + 85,000 + 88,230 + 6,000 + 84,485 төгрөг/ төгрөгийг нэхэмжилдэг боловч эдгээр нь тухайн үед тээврийн хэрэгсэлд сууж явсан , , нарт холбогдох зардлууд хэмээн тайлбарлаж байх тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй боловч бусдын буюу , , нарын өмнөөс тэдгээрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхгүйгээс гадна тэдгээрийн нэрийн өмнөөс бусдад холбогдуулан шаардлага гаргах бүрэн эрх Х.*******д олгогдоогүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.
Энэхүү шийдвэр нь , , нарын зүгээс өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой шаардлагыг гэм буруутай этгээдэд холбогдуулан гаргахад саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.
Дөрөв. Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлын тухайд.
Нэхэмжлэгч Х.******* нь эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол гэж нийт 2,550,000 /хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 1,960,000 төгрөг, журмын хашааны төлбөр 235,000 + 50,000 төгрөг, үнэлгээний газарт аваачих, үнэлгээний газраас авах зардал 50,000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 100,000 төгрөг, явах эд анги засуулаад буцаан тавьсан 50,000 төгрөг, явах эд анги засуулах ажлын хөлс 80,000 төгрөг, хайлшин втулк 25,000 төгрөг/ төгрөгийг нэхэмжилдэг.
Шүүх нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нотлогдож буй хохирол буюу хохирлын үнэлгээ 1,960,000 төгрөг, үнэлгээний хөлс 80,000 төгрөг //, тээврийн хэрэгслийг оношилгооны газарт хүргэх, журмын хашаанд буцаан авчрах хөлс 50,000 төгрөг / ХХК/, оношилгооны ажлын хөлс 50,000 төгрөг /Андын хүлэг ХХК/, нийт 2,140,000 төгрөгийг хариуцагч Д.оос гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгож, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтад дурдагдсан, мөн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа дүн буюу 410,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Түүнчлэн, нэхэмжлэгч Х.******* нь -ийн гаргасан автомашинд учирсан эвдрэл, хохирлын үнэлгээний дагуу 1,960,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг гаргасан атлаа үүн дээр нэмж явах эд анги засуулаад буцаан тавьсан гэх зардал, ажлын хөлс, хайлшин втулкны үнэ гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй буюу автомашины эвдрэл, хохиролд дурдагдаагүй.
Тав. Олох ёстой байсан гэх орлогын тухайд.
Нэхэмжлэгч Х.******* нь тухайн тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэн энэ 5 сарын хугацаанд хамгийн багадаа 900,000 төгрөг олох байсан гэж нэхэмжилдэг.
Шүүх ирээдүй цагт баттай олох эсэх нь тодорхойгүй орлогыг таамгаар тооцоолж шийдвэрлэх боломжгүйгээс гадна нэхэмжлэгч Х.******* нь зорчигч тээвэрлэн сар бүр тогтмол 160,000 төгрөгөөс багагүй орлоготой байсан болох нь нотлогдохгүй байх тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Зургаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд.
а/. Зохигч талууд иргэний хэрэгт хавсаргасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд нь зөрчлийн хэрэгт эх хувиараа байгаа үндэслэлээр 1918000435 дугаар бүхий Зөрчлийн хэрэг-ийг татуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Үүний дагуу дээр дурдсан зөрчлийн хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд /эх хувь/-ын талаар тэмдэглэл үйлдэж, хуулбарлан иргэний хэрэгт хавсаргасан болно.
б/. Хариуцагч Д. нь хариу тайлбартаа зам тээврийн ослын улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримт /журмын хашааны төлбөр, автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ, шүүх эмнэлгийн төлбөр, зөрчлийн хэрэгт төлсөн өмгөөлөгчийн ажлын хөлс зэрэг/-уудыг хавсаргасан боловч энэ талаар шаардлага гаргаагүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.оос 2,140,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгож, үлдэх 1,860,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар хариуцагч Д.оос 2,140,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгож, үлдэх 1,860,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.оос улсын тэмдэгтийн хураамжид 49,190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА
М.ОЮУНЦЭЦЭГ