Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/40

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Б.Батсүх

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч О.Л.О /ҮД:2724/, Г.Энхжаргал /ҮД:2336/,

шүүгдэгч  Ш.Т түүний өмгөөлөгч Б.Батчимэг,

шүүгдэгч Ц.Д, Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-ийн Д, Б овогт Ж-ны Б, И овогт Ш-ы Т, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овогт Э-ийн Б нарт холбогдох эрүүгийн 2217001020032 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 01-нд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэгт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Д сум ..... дугаар  баг, Хээтэй ...... байр ....... тоотод оршин суух хаягтай, одоо Дархан-Уул аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ........ дугаар нээлттэй хорих ангид жолооч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Ц-ийн Д /РД:........./,

Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 20-нд Баянхонгор аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтай дүүрэг, ......... дугаар хороо, Сурагчийн ....... тоотод оршин суух хаягтай, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Цагдан хорих .... дүгээр хорих ангид хамгаалалтын ажилтан ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Ж-ны Б /РД:........./,

Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 17-нд Баян-Өлгий аймагт төрсөн, яс үндэс казак, 29 настай, эрэгтэй, бүрэн дундд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баян-Өлгий аймаг ........ сум ....... дүгээр баг, Ялалтын Оргил ...... дүгээр гудамжны ........ тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх И овогт Ш-ы Т /РД:............/,

Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 27-нд Завхан аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дууны техникч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот ...........дүүрэг, ......... дугаар хороо, Булгийн ........ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн  145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 843 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2020/ШУТ/137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгийн 3.3-т зааснаар 5 жил 03 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж одоо Хорих 435 дугаар хаалттай хорих ангид ял эдлэж байгаа гэх Т овогт Э-ийн Б /РД:...../,                          

                                                                                                     Холбогдсон хэргийн талаар:

        /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.Б нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид хорих ял эдлэж байхдаа хорих ангийн байранд хөдөлгөөнт гар утас ашиглаж өөртөө давуу байдал бий болгож гар утсыг олж авах зорилгоор тус хорих ангийн хамгаалалтын ажилтан Ш.Ты албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бусдын дансаар дамжуулан 150 000 төгрөгийн хахууль өгсөн,

            Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид хорих ял эдлэж байхдаа хорих ангийн байранд хөдөлгөөнт гар утас ашиглаж өөртөө давуу байдал бий болгож гар утсыг олж авах зорилгоор тус хорих ангийн ерөнхий жижүүр Ц.Дн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд бусдын дансаар дамжуулан 2 475 000 төгрөгийн хахууль өгсөн,

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид хорих ял эдлэж байхдаа хорих ангийн байранд хөдөлгөөнт гар утас ашиглаж өөртөө давуу байдал бий болгож гар утсыг олж авах зорилгоор тус хорих ангийн ээлжийн дарга Ж.Бгийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд бусдын дансаар дамжуулан 900 000 төгрөгийн хахууль өгсөн,

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид хорих ял эдлэж байхдаа хорих ангийн байранд хөдөлгөөнт гар утас ашиглаж өөртөө давуу байдал бий болгож гар утсыг олж авах зорилгоор тус хорих ангийн тоо бүртгэгч Л-О- ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр  албан өрөөнд нь бэлнээр 500 000 төгрөгийн хахууль өгсөн,

Яллагдагч Ц.Д нь Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид ерөнхий жижүүрээр 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын хооронд ажиллаж байх хугацаандаа тус ангид хорих ял эдлэж байсан хоригдол Э.Быг хорих ангийн байршилд хөдөлгөөнт гар утас ашиглаж байгааг мэдсэн атлаа холбогдох хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг зөрчин түүнтэй хувийн харилцаа тогтоож зөрчлийг нуун дарагдуулсан, цаашид өөрийн ээлжтэй үед гар утас ашиглахыг зөвшөөрч гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд бусдын дансаар дамжуулан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 100 000 төгрөгийг “Б- найз Ц-оос” гэх утгаар, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 50 000 төгрөгийг “16790” гэх утгаар, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 15 000 төгрөгийг “16790” гэх утгаар, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 50 000 төгрөгийг “16790” гэх утгаар, 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 700 000 төгрөгийг 16790” гэх утгаар, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 50 000 төгрөгийг “16790” гэх утгаар, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өөр 100 000 төгөргийг “Deegii 1109” гэх утгаар, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 100 000 төгрөгийг “Dalai” гэх утгаар, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 200 000 төгрөгийг “16790” гэх утгаар, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 150 000 төгрөгийг “16790” гэх утгаар, 2022 оны 04 дүгээр сарын 05ны өдөр 160 000 төгрөгийг “deegii1109” гэх утгаар, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 300 000 төгрөгийг “deegii1109” гэх утгаар, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тус бүр 2 удаа 200 000 төгрөг буюу нийт 400 000 төгрөгийг “Deegii1109” гэх утгаар тус тус шилжүүлэн авч нийт 2 475 000 төгрөгийн хахууль авсан,

            Яллагдагч Ж.Б нь Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид ерөнхий жижүүрээр 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын хооронд ажиллаж байх хугацаандаа тус ангид хорих ял эдлэж байсан хоригдол Э.Быг хорих ангийн байршилд хөдөлгөөнт гар утас ашиглаж байгааг мэдсэн атлаа холбогдох хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг зөрчин түүнтэй хувийн харилцаа тогтоож зөрчлийг нуун дарагдуулсан, цаашид өөрийн ээлжтэй үед гар утас ашиглахыг зөвшөөрч гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд бусдын дансаар дамжуулан 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 200 000 төгрөгийг “zaya9003” гэх утгаар, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр  200 000 төгрөгийг “zaya9003” гэх утгаар, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 500 000 төгрөгийг “zaya9003” гэх утгаар буюу нийт 900 000 төгрөгийн хахууль авсан,

            Яллагдагч Ш.Т нь Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид хамгаалалтын ажилтнаар 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын хооронд ажиллаж байх хугацаандаа тус ангид хорих ял эдлэж байсан хоригдол Э.Бтай хувийн харилцаа тогтоож түүнд хорих ангийн байршилд ашиглах хөдөлгөөнт гар утас буюу хууль, журмаар хориглосон эд зүйлийг өгч гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 150 000 төгрөгийн хахуулийг бусдын дансаар дамжуулан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Ц.Д, Ж.Б, Ш.Т нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4  дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217001020032 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Хүлээн зөвшөөрч байна. Л.О хурандаад хахууль өгсөн гэж үзэхгүй байна. Би өөрөө гар утасгүй байсан, хамгийн анх Таас гуйж утсаар нь найз хүүхэн рүүгээ ярьсан. Тэгээд Ты данс руу найз Мөнхцэцэг Ты эхнэрийн данс руу 150 000 төгрөг шилжүүлсэн. Би Тд хэлэхдээ та дараа ирэхдээ 2 блок тамхи аваад ирээрэй гэж хэлсэн. Т дараагийн ээлжинд ирэхдээ би мөнгийг чинь үрчихсэн, би ажлаасаа гарч байгаа, чи энэ утсыг авчих гээд надад 2 ширхэг Самсунг Эс 7 гар утас авчирч өгсөн. Түүнээс би Таас гар утас авчирч өгөөч гэж хэлж байгаагүй. Т өөрөө л утас авчих гэж өгсөн. Тухайн үед хорихын данс өдрийн 20000 төгрөгөөр гүйлгээ хийдэг байсан тул тамхиа бөөнд нь авах гэж Тд мөнгө өгсөн. Д, Б нар надаас зээлээч гэж л мөнгө авсан түүнээс бол тэд нарыг тоглодгийг мэдэхгүй, төрийн албан хаагч нар өөрийн дансаар мөнгө шилжүүлж авч болохгүй гээд энэ данс руу хийчих шилжүүлээд авчихна гэж хэлж байсан. Б Соната 7 машинаа засуулах гэсэн юм гэхэд нь дүү Хонгорзулын утасны дугаарыг өгсөн, Х руу утсаар яриад Б гэдэг хүн ярина, мөнгө шилжүүлээрэй гэж хэлсэн. 2022 оны 05 дугаар сард хураалгасан гар утсыг Б надад хорих анги руу оруулж өгсөн. Би найз Э руу ярьж 200 000 төгрөгийг Б руу шилжүүл гэж хэлээд шилжүүлэг хийлгэж байсан. Мөн Х руу Бгийн гар утаснаас ярьж байсан. Б тэгээд надад гар утас, эхнэр З-аас ирсэн симийг надад оруулж өгсөн. Бд мөнгө өгөхөд би Бгийн утсаар Э, Х нар луу ярьсан. Б надаас мөнгө авсан байж өөрөө Д даргад намайг утастай байна гэж матсан. Бгийн оруулж өгсөн гар утас нь дүү М хотоос явуулсан гар утас байсан юм. Б би дүүгээс чинь утас аваад ирлээ гээд надад утас өгсөн...гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 114-115 хуудас/

2. Шүүгдэгч Ш.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021

оны 05 дугаар сард би ажлаасаа гарсан. Ажлаас гарахаас өмнө буюу 04 дүгээр сард надад мөнгөний хэрэг гараад Бтай буу халаад ярилцаж байхдаа надад мөнгөний хэрэг байна гэхэд та надаас түр авчих, дараа өгөөрэй гэсэн. Тэгээд надад манай эхнэр гээд хүний дугаар өгсөн. Тэгээд маргааш нь ээлжнээс буугаад тэр хүн рүү нь залгаад Б түр мөнгө өгчих гэсэн гэж хэлээд 150 000 төгрөгийг тухайн үедээ Говьсүмбэр аймагт хамтран амьдарч байсан Бүрэнжаргалын дансаар шилжүүлж авсан. Тэгээд би удалгүй ажлын байраа өөрчлөөд малын хэсэг рүү явсан. Тэр нь хорих ангиас 30-40 км зайтай байдаг юм. Би тэр хэсэгт очоод 2-3 хоноод ажиллаад хотруу явах шалтгаан гараад ангийн даргаас чөлөө хүсэхэд чөлөө өгөх боломжгүй гэсэн. Тэгээд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Энэнээс хойш Б-тай уулзаагүй. Мөнгийг нь буцааж өгч чадаагүй. Эхнэр нь гээд хүн над руу залгаад мөнгө өгөөрэй гэж байсан. Тэр хүн миний утас руу олон залгасан байсан. Тэр үед Б-аас авсан мөнгөөрөө гэртээ хүнс авсан. Бд гар утас өгсөн зүйл байхгүй. Намайг 150 000 төгрөгөө өгөөгүй болохоор занаад гар утас өгсөн гэж хэлсэн байх гэсэн мэдүүлэг. /4-р хх-ийн 148-149 хуудас/

  1. Шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хорих ангид хориглох эд зүйлсийг илрүүлэх чиглэлээр арга хэмжээ зохион байгуулдаг хорих байгууллагын ажилтан тухайн ээлжийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа хоригдлын биед үзлэг хийж хориотой зүйлийг илрүүлэх энэ талаар мэдээ, мэдээлэл цуглуулах чиг үүрэгтэй байдаг. Би тус хорих ангид 2021 оны 12 дугаар сард шилжин очиж ажилласан. Ээлжийн даргын өдөр тутмын чиг үүрэг нь хорих ангийн харуул, хамгаалалтыг зохион байгуулах, ангийн даргын баталсан дотоод цагийн хувиарыг мөрдүүлэх чиг үүрэгтэй ажилладаг. Гэмт хэрэг, зөрчил гарвал тухай бүр нь шалган баримтжуулж, удирдлагад шууд танилцуулах үүрэгтэй. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд үнэн эсэх нь мэдэгдэхгүй тэр хоригдолд тийм хориотой зүйл байна гэсэн яриа сонсогддог, зарим хоригдол ирж хэлдэг. 2022 оны 04 дүгээр сард үйлдвэрийн бүсийн галч хоригдол Э.Б гар утастай байна гэсэн яриаг сонссон. Тэгээд Бы хөдөлгөөнд хяналт тавиад байж байхад нэг өдөр Ерөнхий жижүүрээр Д, ээлжийн даргаар би гарч ээлж таарсан. Тэгээд би хяналт тавиад байж байхад Ерөнхий жижүүр Дтай холбоотой болж таарсан. Бусад хоригдлыг бодвол Дтай арай дотно харилцаатай, ерөнхий жижүүр үйлдвэрийн бүсэд тухайн хоригдолтой шөнийн цагаар байнга хамт байж байдаг болсон. Галчаар ажиллаж байгаа хоригдол 2 цаг тутам ээлжийн дарга дээр ирж цагаа бүртгүүлэх ёстой байдаг юм. Тэгээд цагаа ирж бүртгүүлэхгүй байхаар нь шалгахаар очиход ерөнхий жижүүрийн хамт тамхи татаад сууж байсан. Ерөнхий жижүүр тэр хоригдолтой өглөөний бослого хүртэл хамт байгаа тохиолдол ажиглагдах болсон. Тэгээд Б гар утастай гэдэг яриаг сонсоод биед нь үзлэг хийж гар утсыг илрүүлсэн. Гар утсыг нь хурааж авчихаад хоногийнхоо мэдээнд оруулж материалжуулаагүй. Гар утсыг үзэхэд Дгийн дугаарыг хадгалсан байсан, мөн хоригдол гар утсаа буцааж авья гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь буцааж өгсөн энэ өдөр хэдний өдөр болохыг сайн санахгүй байна. Гар утсыг нь буцааж өгөхөд тэр хоригдол өнөөдөр ерөнхий жижүүр Д покер тоглоод мөнгө хожсон, та нэг ёндоогоо үзэхгүй юм уу, Д боодол мөнгө хожсон 800-900 мянган төгрөг хожлоо гээд яриад байхаар нь би бас азаа үзэх гээд хөнгөмсгөөр хандаад дансаа цэнэглүүлчихсэн. Тэр үед Б би таны дансыг цэнэглээд өгөх үү гээд эхний удаа 700 000 /200 000+500 000/ төгрөгөөр цэнэглэж өгсөн. Миний бүртгэлийн нэр Заяа /латинаар/ байсан шиг санаж байна. Энэ мөнгөөр нь тэгээд тоглоод дууссан. Миний хувьд Говьсүмбэр аймагт шилжин очиход алба хаагчид нь интернет покер тоглодог байсан ба ихэнхдээ өөрөө цэнэглэж тоглоод хожсон мөнгөө өөрийн хаан банкны 5039559865 гэсэн дансаар авч байсан. Гүйлгээний утга нь буцаалт  гэсэн утгаар орж ирж байсан. Хоригдол Баас байнга мөнгө авч байгаагүй мэдүүлэг. /2-р хх-ийн 176-177 хуудас/

  1. Шүүгдэгч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017

оны 01 дүгээр сарын 02-ны өдөр уг ангид ээлжийн даргаар томилогдож ирсэн. 2018 оны 07 дугаар сараас ерөнхий жижүүр албан тушаалд томилогдсон. Ерөнхий жижүүр нь хорих ангийн өдөр тутмын үйл ажиллагааг хянах, хяналт тавих, хариуцаж байгаа хамгаалалтын ажилтан, ээлжийн дарга нарыг үүрэг чиглэлээр хангах, оргодол болон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Хоригдол Б нь хорих байранд хориотой хөдөлгөөнт гар утас ашиглаж байгааг би мэдсэн. Тэр хоригдол тухайн үед спорт заал хариуцах хөдөлмөрийн заалттай байсан. Тэгээд ээлжинд гарч байхдаа спорт зааланд гар утас ашиглаж байгааг нь мэдсэн. Энэ үйлдлийг би ганцаараа явж байхдаа 2021 оны 05 дугаар сарын хавьцаа илрүүлсэн. Тухайн үед Б надаас “та үүнийг өнгөрөөчихөө ээ” гэх зэргээр гуйж байсан. Тухайн үед би өөрөө гар утсаараа покер тоглож байгааг харсан байсан ба надаас таны покерын дансыг цэнэглээд өгье, та ямар покер тоголдог юм гээд гээд надтай яриа өрнүүлээд ашиглаж байсан гар утсан дээрх өөрийнхөө тоглодог покерыг харуулсан. Тэгээд би тэр удаад гар утсыг нь үлдээгээд баригдвал өөрөө хариуцлагаа хүлээгээрэй гэж хэлсэн. Түүнээс хойш Бд утас байдаг болохоор түүнтэй хамт гар утсаар покер тоглох болсон. Бид 2 спорт зааланд хамт тоголдог байсан.Тэгээд тоглох болохоороо админы данс руу нь шилжүүлэх мөнгөн дүнгээ аппликейшний чат хэсэгт хэдээр цэнэглэсэн тухайгаа ID-ийн хамтаар бичиж явуулдаг. Админаас шалгаад цэнэглээд тогло гэдэг. Тэгээд тоглоод мөнгө хожсон бол ямар дансаар авах уу гэж чат бичдэг, хожигдвол мөнгө нь тэр чигтээ байхгүй болдог. Админ гэх хүн нь зөвхөн чатаар холбогдож мөнгө шилжүүлдэг. Шилжүүлэх данс нь аппликейшнд орох бүрт өөр өөр данс тавьсан байдаг. Өөрийн дансаар мөнгө авсан, шилжүүлж байсан зүйл байхгүй. Миний хувьд нийтдээ хоригдол Баас 1.200.000 орчим төгрөгөөр цэнэглэлт хийлгэсэн. Энэ мөнгийг бүгдийг нь тоглоод алдчихсан. Б бас өөрөө покер тоголдог байсан. Ерөнхийдөө надад хэрхэн тоглох талаар зааж өгсөн. 2021 оны 09 сард Б сахилгын байранд орсон байсан. Энэ үед нь ерөнхий жижүүр хоол цай өгөх, салхилуулах, бие засуулах, өглөөний бослого, оройн амралт зэргийг хянадаг байсан. Энэ үед надтай уулзаад гар утас ашиглуулахыг гуйсан ба би түүнд гар утас оруулж өгсөн зүйл байхгүй, зөвхөн өөрийнхөө утсаар яриулсан зүйл байгаа. Түүний хэрэглэж байсан гар утас, бэлэн мөнгийг би оруулж өгсөн зүйл байхгүй гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 167-168 хуудас/

5. Гэрч С.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Э.Б гэх хүнийг танина, манай найз Мэндбаярын ээжийнх нь дүү байгаа юм. Одоо ямар данс руу мөнгө шилжүүлсэн гэдгээ санахгүй байна. Б ах над руу залгаад мөнгө шилжүүлэх дансаа хэлдэг байсан. Одоо тэр мөнгө шилжүүлсэн дансын дугаарыг мартсан байна. Б ахын хэлснээр 2022 онд 4 удаа мөнгө шилжүүлж байсан. 200 000 төгрөгөөр 2 удаа, 500 000 төгрөгөөр 1 удаа, 1.000.000 төгрөгөөр 1 удаа мөнгө шилжүүлж байсан. Харин 700 000 төгрөг шилжүүлснээ санахгүй байна. Хэрэв шилжүүлсэн бол манай найз залуу Мэндбаяр шилжүүлсэн байж магадгүй. Мөнгө шилжүүлэхдээ өөрийн Хаан банкны 5013224908 дугаарын данснаас шилжүүлж байсан. Сүүлд шилжүүлсэн 1 000 000 төгрөгийг Б ахын аав Э-ийн данс руу шилжүүлж байсан... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 250, 4 дүгээр хх-ийн 1 дүгээр хуудас/,

6. Гэрч Д.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Э.Б бид хоёр 2018 онд танилцаад 2019 онд хүүхэдтэй болсон. Надтай хамт амьдардаггүй, хүүхэд маань надтай хамт байдаг болохоор хааяа хүүхдийг нь уулзуулах гэж эргэж очдог юм. Хааяа 200 гэсэн дугаараас мөн өөрийн ашигладаг 89014274 гэсэн дугаараас холбогддог байсан. Би сим картыг нь Говьсүмбэр явах унаанд тавьж өгч байсан. Надруу утсаар залгаад зүгээр л унаанд тавиад өгчих гэж байсан. Дугаарыг явуулсны дараа эргэлтээр очиход гар утастай болсон байсан. Надад хэний данс гэдгийг нь хэлж байгаагүй мөнгө хийлгэж байсан. Нарийн ширийн зүйлээ хэлдэггүй, энэ дансруу энэ мөнгийг хийгээрэй гээд миний данс руу мөнгө хийчихдэг, би тэр мөнгийг нь шилжүүлдэг байсан. Тэр үед нээлттэй хаалганы өдөр болоод удаан хугацааны эргэлт буюу 72 цагийн эргэлтээр би хүүхэдтэйгээ очсон юм. Би дотогшоо орохдоо гар утасгүй орсон, тэгээд би эргэлттэй байх хугацаандаа данснаасаа мөнгө шилжүүлэх шаардлага үүссэн. Тэгээд гар утсаараа шилжүүлэг хийчээд ирье гэхэд би хүнээр авчруулчихая гэсэн. Өөрөө гарч авчирсан билүү хүн авчирч өгсөн билүү ямар ч байсан миний гар утсыг авчирч өгсөн. Бэлэн мөнгөний тухайд би мэдэхгүй, 500 000 төгрөг би өгөөгүй, намайг орох үед бэлэн мөнгө оруулахгүй гээд шалгасан, би бэлэн мөнгөгүй учир утсаа сэйфэнд үлдээгээд орсон... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 4-5 дугаар хуудас/,

7. Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...Энэ байдлаар Б гэх нэртэй хүнтэй вичатаар зарын дагуу холбогдож манай компанид 2-3 удаа тээвэр хийж байсан. Мөн Б гэдэг хүн ачаа ачуулна гэсэн зар оруулахад би бас 2- удаа машин явуулж ачааг нь ачиж байсан юм байна лээ. Тэгээд энэ өдөр над руу вайбераар холбогдоод надад 200 000 төгрөг явуулчих гэсэн. Тухайн үед Б гэж хүний машин манай компанид тээвэрт явсан төлбөрийг нь хийгээгүй байсан учраас 200 000 төгрөгийг хэлсэн данс руу нь хэлсэн гүйлгээний утгаар нь шилжүүлсэн... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 8-9 дугаар хуудас/,

8. Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2022 онд Б ах над руу хорих ангийнхаа 200-тай дугаараас яриад нэг утас аваад Н-д өгчих гэсэн. Утсаар ярьсных нь дараа Самсунг маркийн гар утас худалдаж аваад Макс супер маркетын урдаас Говьсүмбэр лүү явдаг таксинд өгсөн. Тухайн үед надад Н гэдэг хүний утасны дугаарыг Б ах өгснийг гар утас өгсөн жолоочид хэлж өгсөн. Би гар утас л таксинд өгч явуулсан, утасны дугаар бол өгч явуулаагүй. Н гэдэг нь Говьсүмбэр аймагт байдаг хүн гэсэн, би танихгүй уулзаж байгаагүй. Одоо утасны дугаарыг нь санахгүй байна. Нямсүрэн гэдэг хүн рүү залгаад таксины дугаарыг хэлж өгч байсан. Над руу 200-тай дугаараас болон 8522-той дугаараас холбогдож байсан. Над руу шилжүүлж байсан мөнгө нь Өмнөговь аймгийн Цагаан хад суманд машин тээвэрт явуулдаг ажлынх нь төлбөр байх. Над руу шилжүүлдэг нь би мөнгийг нь хадгалдаг, мөн Төв аймгийн Баянчандмань суманд өвөөд бариулж байсан байшингийн зардалд зарцуулдаг байсан, бас ингэ тэг гэхээр нь шилжүүлэг хийж өгдөг байсан, хорих ангийн хүн гэж мөнгө шилжүүлэг хийж байгаагүй... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 12-13 дугаар хуудас/,

9. Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Тухайн өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр цайны цагийн өмнө би шалганы хажууд байрлах өөрийн ажлын өрөөндөө сууж байтал станцаар хоригдол Э.Б уулзах хүсэлт гаргасан талаар хэлсэн. Хүсэлтийг тухайн хоригдол нь шалганы харуулд хэлээд тэгээд надад дамжуулсан би уг нь өрөөндөө 2-уулаа суудаг юм. Тухайн үед туслахаар ажиллаж байсан хүн өөр ажилд томилогдоод би ганцаараа ажиллаж байсан. Би тэгээд хоригдол Э.Быг өрөөндөө оруулсан.  Манай өрөө 2 ширээтэй, би өрөөгөө голлоод суудаг, харин туслахын ширээ нь угтвар маягийн ширээ юм. Тухайн туслахын ширээний харалдаа хоригдол Э.Б зогсож байснаа “Танд их баярлаж явдаг шүү гэж хэлээд туслахын принтер дээр 1 юм тавиад эргээд гарсан. Би тэгэхээр нь гайхаад харуулыг дуудаад Э.Быг буцааж дуудаад тухайн принтер дээр тавьсан зүйлийг заагаад энэ юу вэ гэсэн чинь надад мөнгө гэж хэлсэн. Тэгээд би яагаад чамд бэлэн мөнгө байдаг юм гэсэн чинь сая нээлттэй хаалганы үеэр манай ар гэрээс өгсөн юм гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл чи наад мөнгөө аваад яв гэж өөрт нь өгч явуулсан. Тэгээд болсон явдлын талаар дэд дарга, хошууч П.Д-д хэлсэн. Тухайн үед харуулаар хэн хэн ажиллаж байсныг би одоо санахгүй байна. Хоригдол Э.Б манай өрөөнд орж ирээд принтер дээр мөнгөө тавиад эргээд гарч яваад, би харуулыг дуудаж эргүүлж орж ирэх хүртэл би өөрийнхөө суудлаасаа босоогүй. Тухайн үйл явдал цайны цагийн өмнө болсон. Тухайн асуудал болсны дараа би цайндаа орчихоод ойролцоогоор 14 цаг өнгөрч байхад би дэд дарга, хошууч П.Д-д “Хоригдол Э.Б мөнгөтэй явж байна, надад мөнгө өгөх гэж оролдсон. Би тэр дугтуйтай зүйлийг нь буцаагаад өөрт нь өгсөн шүү” гэж мэдэгдсэн. Миний ажлын чиг үүрэг бол би хоригдлыг хүлээж авахаас эхлээд суллах хүртэлх бүх бичиг баримт болон эргэлт, уулзалт хийх хугацааг тооцож, ялын тооцоог гаргадаг, энэ ажилтай холбогдуулан мөнгө өгөх гэж оролдсон байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

10. Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Миний Хаан банкны 5084446778 гэсэн дансыг Ш.Т ашигладаг байсан. Бид 2 хамтран амьдардаг байх хугацаандаа дундаа ашигладаг байсан. Бид 2 дундаа 1 утастай байсан учраас миний интернет банкийг дундаа ашигладаг байсан. Хамтран амьдарч байх хугацаандаа Ш.Т миний дансаар эцэг, эх, бусад хүмүүсээс мөнгө авдаг байсан. Учир нь би Улаанбаатар хотод цагдан хорих 461 дүгээр ангид ажиллаж байхдаа Ш.Ттай танилцаж дотно харилцаатай болсон. Тэр үед 2019 онд Т хорих 461 дүгээр ангиасаа гарсан юм. Тэр үед намайг бас ажлаасаа гар гэж ятгаад ажлаас гаргасан. Тэгээд би эрхэлсэн ажилгүй байсан ба 2020 оны 06 дугаар сард Ш.Т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа хорих 425 дугаар ангид харуул хамгаалалтын ажилтнаар орсон юм. Тухайн үед би 2019 оноос хойш эрхэлсэн ажилгүй байсан учраас хамтран амьдрахаар очсон. Тэр үед би ажилгүй Т зээлтэй  гээд миний дансыг ашиглаж байсан. Энэ үедээ би түүнээс хэрэгцээнд шаардагдах мөнгө өгөхийг шаардахад эцэг, эхээсээ, найз нөхдөөсөө миний дансаар мөнгө шилжүүлэн өгдөг байсан. Мөн хүнээс авах ёстой мөнгө гээд миний дансаар мөнгө авч байсан. Миний дансаар 2021 оны 05 дугаар сард 150 000 төгрөг авсан талаар нь Хаан банкны дансаа шүүж үзэхэд миний 5084446778 дугаарын дансаар 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 5070637133 дугаарын дансаар “Bayaraa” гэсэн утгаар 150 000 төгрөг авсан. Энэ мөнгөө өөрөө Говьсүмбэр аймагт АТМ-аас авсан байна. Тухайн үед миний данс болон картыг Ш.Т ашиглаж байсан... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

11. 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Авлигатай тэмцэх газрын өргөдөл гомдлын бүртгэл хяналтын карт /1 дүгээр хх-ийн 13 дүгээр хуудас/,

12. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангийн зөрчил шалгасан материал /1 дүгээр хх-ийн 17-250, 2 дугаар хх-ийн 1-7 дугаар хуудас/,

13. Үүрэн холбооны оператор компаниудаас ирүүлсэн ярианы хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 10-93 хуудас/

14. Шүүгдэгч нарын нэр дээрх Хаан, Хас, Төр, Голомт, Худалдаа хөгжил, Капитрон банкуудын гүйлгээний хуулга /2-р хх-ийн 97-163 дугаар хуудас/

15. Шүүгдэгч Ж.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн хэргийн хуулбар /2 дугаар хх-ийн 178, 183-250, 3-р хх-ийн 1-27 дугаар хуудас/,

16. Шүүгдэгч Ц.Дгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн хэргийн хуулбар /3 дугаар хх-ийн 28-136 дугаар хуудас/,

17. Шүүгдэгч Э.Бы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар, ялтын ялын тооцоо /3 дугаар хх-ийн 137-183, 4-р хх-ийн 169 дүгээр хуудас/,

18. Шүүгдэгч Ш.Ты эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн хэргийн хуулбар /4 дугаар хх-ийн 14, 3-р хх-ийн 189-246 дугаарр хуудас/ зэрэг болно.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагч Ш.Батсүх: Шүүгдэгч Э.Б нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425-р нээлттэй хорих ангид хорих ял эдэлж байх хугацаандаа хорих ангийн байранд хөдөлгөөнт гар утас ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож, гар утас олж авах зорилгоор тус хорих ангийн хамгаалалтын ажилтан Ш.Ты албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр бусдын дансаар дамжуулан 150 000 төгрөгийн хахууль өгсөн. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425-р нээлттэй хорих ангид хорих ял эдэлж байх хугацаандаа хорих ангийн байранд хөдөлгөөнт гар утас ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож, гар утас олж авах зорилгоор Ерөнхий жижүүр Ц.Дгийн албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 04 дүгээр сарын 28-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд бусдын дансаар дамжуулан 2 475 000 төгрөгийг өгсөн. Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425-р нээлттэй хорих ангид хорих ял эдэлж байх хугацаандаа хорих ангийн байранд хөдөлгөөнт гар утас ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож, гар утас олж авах зорилгоор тус хорих ангийн Ээлжийн дарга Ж.Бгийн албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 02-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд бусдын дансаар дамжуулан 900 000 төгрөгийн хахуулийг өгсөн. Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425-р нээлттэй хорих ангид хорих ял эдэлж байх хугацаандаа хорих ангийн тоо бүртгэлийн байцаагч, Л.Оийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтай нь холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр албан өрөөнд нь бэлнээр 500 000 төгрөгийн хахуулыг өгсөн.

Шүүгдэгч Ц.Д нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425-р нээлттэй хорих ангид  Ерөнхий жижүүрээр 2021 оны 04 дүгээр сарын 28-ий өдрөөс 2022 оны 05 дугаар сарын хооронд ажиллаж байх хугацаандаа тус ангид хорих ял эдэлж байсан хоригдол Э.Быг хорих ангийн байршилд хөдөлгөөнт гар утас ашиглаж байгааг мэдсээр байж холбогдох хууль түүнд нийцүүлэн гаргасан журмыг зөрчин, түүнтэй хувийн харилцаа тогтоож, зөрчлийг нуун дарагдуулсан, цаашид өөрийн ээлжтэй үед гар утас ашиглахыг зөвшөөрч гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсныхаа хариуд бусдын дансаар дамжуулан нийт 2 475 000 төгрөгийн хахууль авсан.

Шүүгдэгч Ж.Б нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425-р нээлттэй хорих ангид Ээлжийн даргаар 2022 оны 05 дугаар сард ажиллаж байх тус ангид хорих ял эдэлж байсан хоригдол Э.Быг хорих ангийн байршилд хөдөлгөөнт гар утас ашиглаж байгааг мэдсээр байж холбогдох хууль түүнд нийцүүлэн гаргасан журмыг зөрчин, түүнтэй хувийн харилцаа тогтоож, зөрчлийг нуун дарагдуулсан, цаашид өөрийн ээлжтэй үед гар утас ашиглахыг зөвшөөрч гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсныхаа хариуд бусдын дансаар дамжуулан нийт 900 000  төгрөгийн хахууль авсан.

Шүүгдэгч Ш.Т нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425-р нээлттэй хорих ангид Хамгаалалтын ажилтнаар  2022 оны 05 дугаар сард ажиллаж байх тус ангид хорих ял эдэлж байсан хоригдол Э.Быг хорих ангийн байршилд хөдөлгөөнт гар утас ашиглаж байгааг мэдсээр байж холбогдох хууль түүнд нийцүүлэн гаргасан журмыг зөрчин, түүнтэй хувийн харилцаа тогтоож, зөрчлийг нуун дарагдуулсан, цаашид өөрийн ээлжтэй үед гар утас ашиглахыг зөвшөөрч гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсныхаа хариуд бусдын дансаар дамжуулан нийт 150 000  төгрөгийн хахуулийг авсан гэмт хэрэг үйлдсэн болох  нь хэрэгт авагдсан гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулахдаа шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Ж.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Ц.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна.  Шүүгдэгч Ж.Б нь гэмт хэргийн улмаас олсон 900 000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын төрийн сангийн дансанд байршуулсан, Шүүгдэгч Ц.Д нь гэмт хэргийн улмаас олсон 2 475 000  төгрөгийг Авлигатай тэмцэх газрын төрийн сангийн дансанд байршуулсан, Ш.Т нь  гэмт хэргийн улмаас олсон 150 000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын төрийн сангийн дансанд байршуулсан. Бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч Э.Баас 500 000 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгох саналыг шүүхэд гаргаж байна гэх дүгнэлт,

Өмгөөлөгч О.Л.О: Гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй. Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл дээр хамааралтай байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1,2  дэх хэсгийг журамлуулах   саналыг гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл Э.Бы тухайн хүнд өгсөн 500 000 төгрөг  өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар уг гэмт хэрэг нь туйлдаа хүрээгүй төгсөөгүй гэмт хэрэг байна. Л.Оийн үйлдэл дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1,2 дэх хэсгийг журамлаад бусад зүйл дээр бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцох асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа. Маргах зүйлгүй. 500 000 төгрөгийг гаргуулж, Улсын орлого болгох дээр маргах зүйл байхгүй. Шүүхийн тогтоолыг биелүүлнэ гэх санал,

Өмгөөлөгч Г.Энхжаргал: Э.Бы хахууль өгөх гэм хэргийг  Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө буюу 2021 оны 01 дүгээр сарын 08-ний өдрөөс  2021 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн  хооронд үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 хэсгээр журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэх заалтыг үндэслэж, Эрүүгийн хуулийг 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн хувьд миний үйлчлүүлэгч анхнаасаа тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч болон яллагдагчийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт тодорхой харагдаж байгаа учраас маргах зүйл байхгүй. Л.От гаргасан үйлдэл дээр Л.О өмгөөлөгчтэй санал нэг байна. 500 000 төгрөгийн хувьд ч санал нэг байна. Тийм учраас гэм буруугийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэх санал,

Өмгөөлөгч Б.Батчимэг: Ш.Ты хувьд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газрын харьяа 425-р нээлттэй хорих ангид Хамгаалалтын ажилтнаар ажиллаж байх хугацаандаа Э.Бтай хувийн харьцаа тогтоож, 150 000 төгрөгийн хахууль авсан гэх гэмт хэрэгт холбогдсон байгаа. Болсон үйл явдал нь 2021 оны 05 дугаар сарын үйл явдлын хувьд  Э.Б Ш.Ты гэр бүлийн хүн рүү 150 000 төгрөг шилжүүлсэн асуудалд маргах зүйл байхгүй. Шүүх хуралдааны явцад Э.Бы мэдүүлэг,  Ш.Ты мэдүүлэгт тодорхой ярьж байх шиг байна. Ерөөсөө 150 000 төгрөгийг ямар зорилгоор яах гэж шилжүүлсэн нь тухайн үед 2 блок тамхи авахуулахаар шилжүүлсэн юм аа гэсэн нь Э.Б шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхой мэдүүлж байна. Нэгэнт би энэ хүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж оролцож байгаагийн хувьд тухайн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байна уу гэдэгт бас эргэлзээд байгаа. Тийм учраас Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдэх боломж байна уу гэдгийг эрхэм шүүгч таныг анхаарч үзээсэй гэж хүсч байна. Яагаад ингээд гэм буруугийн асуудал дээр эргэлзээтэй байна вэ гэж үзээд байна гэхээр тухайн нөхцөл байдлын хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулин дээрээ заасан байдаг. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм байдаг. Ажилтны ёс зүйн дүрмийн 2.1.7 хэсэгт зааснаар бол хоригдол ялтантай хувийн харилцаа тогтоож ямар нэг байдлаар мөнгө, эд зүйл, гар утас дамжуулсан  хувийн харилцаа тогтоосон бол ёс зүйн дүрмээрээ хариуцлага тооцно. Иймд зөрчлийн шинжтэй байгаа юм. Шууд хахууль авах гэмт хэргийн шинжийг агуулж байна уу? гэдэг нь өмгөөлөгч хүний хувьд эргэлзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдэх боломж байна уу гэдгийг эрхэм шүүгч таныг анхаарч үзээсэй гэж өмгөөллийн дүгнэлтээ гаргаж байна. Хахууль авах гэмт хэргийн хувьд хахууль авагч, өгөгч нарын аль алины ашиг сонирхол, өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхол үйлчилж байдаг. Гэтэл эндээс харахад Э.Бы хувьд хахууль авах гэмт хэрэг гэхээсээ илүү хувийн харилцаа тогтоох нөхцөл байдал харагдаад байгаа учраас дүгнэлт хийх нь зөв байх. Ш.Ты хувьд тухайн гэмт хэргийн хувьд би ерөөсөө 2 гар утсыг өгнө гэсэн байдлаар 150 000 төгрөг аваагүй, тийм учраас зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр суурьнаас хандаж байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан тогтоол дээр тодорхой бичсэн. Мөн өөрөө санал хүсэлтээ илэрхийлэхдээ ч бас өөрийн хүсэл эрмэлзлэлээ тодорхой тусгасан байгаа учраас энэ авлигал өгөх гэмт хэргийн шинж гэхээсээ зөрчлийн шинжийг агуулж байна. Аль болох шүүгдэгч нарт ашигтайгаар шийдэж өгөөч гэж хүсч байна. Тэрнээс биш энэ дөрөв дөрвүүлээ гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн хялбаршуулъя гээд байгаа Э.Бы өмгөөлөгчийн гаргаад байгаа саналыг шууд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэх саналыг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Э.Б нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид хорих ял эдлэж байхдаа тус хорих ангийн хамгаалалтын ажилтан Ш.Ты албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бусдын дансаар дамжуулан 150 000 төгрөгийн хахууль өгсөн,

 Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид хорих ял эдлэж байхдаа хорих ангийн байранд хөдөлгөөнт гар утас ашиглаж өөртөө давуу байдал бий болгож гар утсыг олж авах, ашиглах зорилгоор тус хорих ангийн ерөнхий жижүүр Ц.Дн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд бусдын дансаар дамжуулан 2 475 000 төгрөгийн хахууль өгсөн,

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид хорих ял эдлэж байхдаа хорих ангийн байранд хөдөлгөөнт гар утас ашиглаж өөртөө давуу байдал бий болгож гар утсыг олж авах зорилгоор тус хорих ангийн ээлжийн дарга Ж.Бгийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд бусдын дансаар дамжуулан 900 000 төгрөгийн хахууль өгсөн,

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид хорих ял эдлэж байхдаа хорих ангийн байранд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус хорих ангийн тоо бүртгэгч Л.Оийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр  албан өрөөнд нь бэлнээр 500 000 төгрөгийн хахуул өгсөн,

Шүүгдэгч Ц.Д нь Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид ерөнхий жижүүрээр 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын хооронд ажиллаж байх хугацаандаа тус өнгид хорих ял эдлэж байсан хоригдол Э.Быг хорих ангийн байршилд хөдөлгөөнт гар утас ашиглаж байгааг мэдсэн атлаа холбогдох хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг зөрчин түүнтэй хувийн харилцаа тогтоож зөрчлийг нуун дарагдуулсан, цаашид өөрийн ээлжтэй үед гар утас ашиглахыг зөвшөөрч гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд бусдын дансаар дамжуулан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 100 000 төгрөгийг “Бд найз Цогоогоос” гэх утгаар 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 50 000 төгрөгийг “16790” гэх утгаар, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 15 000 төгрөгийг “16790” гэх утгаар, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 50 000 төгрөгийг “16790” гэх утгаар, 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 700 000 төгрөгийг 16790” гэх утгаар, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 50 000 төгрөгийг 16790” гэх утгаар, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өөр 100 000 төгөргийг “Deegii 1109” гэх утгаар, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 100 000 төгрөгийг “Dalai” гэх утгаар, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 200 000 төгрөгийг 16790” гэх утгаар, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 150 000 төгрөгийг 16790” гэх утгаар, 2022 оны 04 дүгээр сарын 05ны өдөр 160 000 төгрөгийг “deegii1109” гэх утгаар, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 300 000 төгрөгийг “deegii1109” гэх утгаар, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тус бүр 2 удаа 200 000 төгрөг буюу нийт 400 000 төгрөгийг “Deegii1109” гэх утгаар тус тус шилжүүлэн авч нийт 2 475 000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч Ж.Б нь Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид ерөнхий жижүүрээр 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын хооронд ажиллаж байх хугацаандаа тус ангид хорих ял эдлэж байсан хоригдол Э.Быг хорих ангийн байршилд хөдөлгөөнт гар утас ашиглаж байгааг мэдсэн атлаа холбогдох хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг зөрчин түүнтэй хувийн харилцаа тогтоож зөрчлийг нуун дарагдуулсан, цаашид өөрийн ээлжтэй үед гар утас ашиглахыг зөвшөөрч гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд бусдын дансаар дамжуулан 2022 оны 05 дугаар сарын 02-ны өөр 200 000 төгрөгийг “zaya9003” гэх утгаар, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр  200 000 төгрөгийг “zaya9003” гэх утгаар, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 500 000 төгрөгийг “zaya9003” гэх утгаар буюу нийт 900 000 төгрөгийн хахууль авсан,

            Шүүгдэгч Ш.Т нь Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид ерөнхий жижүүрээр 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын хооронд ажиллаж байх хугацаандаа тус ангид хорих ял эдлэж байсан хоригдол Э.Бтай хувийн харилцаа тогтоож гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 150 000 төгрөгийг хахуулийг бусдын даснаар дамжуулан авсан гэх үйл явдэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна гэж үзэв.

Шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Түмэнжаргал шүүгдэгч Э.Быг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид хорих ял эдлэж байхдаа хорих ангийн байранд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус хорих ангийн тоо бүртгэгч Л.Оийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр  албан өрөөнд нь бэлнээр 500 000 төгрөгийн хахуул өгсөн гэж зүйлчилж ирүүлснийг яллагдагчид ашигтайгаар хөнгөрүүлэн үзэх дараах нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэв.

Үүнд хэрэгт авагдсан ялтны биед үзлэг хийж эд зүйл хураан авч, хүлээлгэн өгөх тухай хорих ангийн албан хаагчийн тэмдэглэлд / 3 дугаар хавтаст хэргийн 130-136-р тал/ ялтан Э.Бы биеээс 20.000-ын дэвсгэртээр нийт 500.000 төгрөг илэрснийг ар гэрт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Тухайн өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр цайны цагийн өмнө би шалганы хажууд байрлах өөрийн ажлын өрөөндөө сууж байтал станцаар хоригдол Э.Б уулзах хүсэлт гаргасан талаар хэлсэн. Би тэгээд хоригдол Э.Быг өрөөндөө оруулсан.  Манай өрөө 2 ширээтэй, би өрөөгөө голлоод суудаг, харин туслахын ширээ нь угтвар маягийн ширээ юм. Тухайн туслахын ширээний харалдаа хоригдол Э.Б зогсож байснаа “Танд их баярлаж явдаг шүү гэж хэлээд туслахын принтер дээр 1 юм тавиад эргээд гарсан. Би тэгэхээр нь гайхаад харуулыг дуудаад Э.Быг буцааж дуудаад тухайн принтер дээр тавьсан зүйлийг заагаад энэ юу вэ гэсэн чинь надад мөнгө гэж хэлсэн. Тэгээд би яагаад чамд бэлэн мөнгө байдаг юм гэсэн чинь сая нээлттэй хаалганы үеэр манай ар гэрээс өгсөн юм гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл чи наад мөнгөө аваад яв гэж өөрт нь өгч явуулсан. Тэгээд болсон явдлын талаар дэд дарга, хошууч П.Дөлгөөнд хэлсэн. Миний ажлын чиг үүрэг бол би хоригдлыг хүлээж авахаас эхлээд суллах хүртэлх бүх бичиг баримт болон эргэлт, уулзалт хийх хугацааг тооцож, ялын тооцоог гаргадаг, энэ ажилтай холбогдуулан мөнгө өгөх гэж оролдсон байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 18-19 дүгээр хуудас/ зэргээр яллагдагч Э.Б гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байна.

Иймд шүүгдэгч Э.Бы өмгөөлөгч О.Л.Оийн гаргасан шүүгдэгч Э.Б тоо бүртгэлийн ажилтан Л.От 500.000 төгрөг албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгөхийг завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж журмалж өгнө үү гэсэн саналыг хүлээн авч шийдвэрлэв.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Ж.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид ээлжийн даргаар ажиллаж байх хугацаандаа тус хорих ангид ял эдлэж байсан хоригдол Э.Быг хорих ангийн байршилд хөдөлгөөнт гар утас ашиглаж байгааг мэдсэн атлаа холбогдох хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг зөрчин түүнтэй хувийн харилцаа тогтоож зөрчлийг нуун дарагдуулсан, цаашид өөрийн ээлжтэй үед гар утас ашиглахыг зөвшөөрч гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд бусдын дансаар дамжуулан 900 000 төгрөг авсан нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан,

шүүгдэгч Ц.Д нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид ерөнхий жижүүрээр ажиллаж байх хугацаандаа тус хорих ангид ял эдлэж байсан хоригдол Э.Быг хорих ангийн байршилд хөдөлгөөнт гар утас ашиглаж байгааг мэдсэн атлаа холбогдох хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг зөрчин түүнтэй хувийн харилцаа тогтоож зөрчлийг нуун дарагдуулсан, цаашид өөрийн ээлжтэй үед гар утас ашиглахыг зөвшөөрч гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд бусдын дансаар дамжуулан 2 475 000 төгрөг авсан нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан,

шүүгдэгч Ш.Т нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид хамгаалалтын ажилтнаар ажиллаж байх хугацаандаа тус хорих ангид ял эдлэж байсан хоригдол Э.Бтай хувийн харилцаа тогтоож хахууль өгөчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдын дансаар дамжуулан 150 000 төгрөг авсан нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан,

Шүүгдэгч  Э.Б нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид хорих ял эдлэж байхдаа хорих ангийн байранд хөдөлгөөнт гар утас ашиглаж өөртөө давуу байдал бий болгож гар утсыг олж авах зорилгоор тус хорих ангийн хамгаалалтын ажилтан Ш.Ты албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бусдын дансаар дамжуулан 150 000 төгрөгийн хахууль өгсөн,

            Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид хорих ял эдлэж байхдаа хорих ангийн байранд хөдөлгөөнт гар утас ашиглаж өөртөө давуу байдал бий болгож гар утсыг олж авах зорилгоор тус хорих ангийн ерөнхий жижүүр Ц.Дд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд бусдын дансаар дамжуулан 2 475 000 төгрөгийн хахууль өгсөн,

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид хорих ял эдлэж байхдаа хорих ангийн байранд хөдөлгөөнт гар утас ашиглаж өөртөө давуу байдал бий болгож гар утсыг олж авах зорилгоор тус хорих ангийн ээлжийн дарга Ж.Бгийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд бусдын дансаар дамжуулан 900 000 төгрөгийн хахууль өгсөн,

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид хорих ял эдлэж байхдаа хорих ангийн байранд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус хорих ангийн тоо бүртгэгч Л.Оийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр  албан өрөөнд нь бэлнээр 500 000 төгрөгийн хахуул өгөхийг завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Прокуророос шүүгдэгч Э.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ж.Б, Ц.Д нарын үйлдлийг үргэлжилсэн үйлдлээр тус тус эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,  Ш.Тыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь үндэслэлтэй байна гэж шүүхээс үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч Э.Б нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн, шүүгдэгч Ж.Б, Ц.Д, Ш.Т нар нь гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд бусдын дансаар болон бэлнээр мөнгө авсан болох нь гэрч С.Хонгорзул, Д.Золзаяа, Г.Эрдэнэтуяа, Л.О, О.Бүрэнжаргал нарын мэдүүлэг, банкин дахь харилцах дансаар харилцаж мөнгөн шилжүүлэг хийсэн тухай дансны гүйлгээ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдааны явцад хэлэлцүүлсэн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан.

Шүүгдэгч Э.Б, Ц.Д, Ж.Б, Ш.Т нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд үйлдэгдсэн бөгөөд 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт  оруулсан өөрчлөлтөөр Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /2022 оны 12 сарын 16-ний өдрийн өөрчлөлт оруулсан/ гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэснийг баримтлан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Быг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэснийг баримтлан 2022 оны 12 дугаар 16-ны өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

Учир нь дээрх өөрчлөлт оруулсан зүйл хэсгээс өмнө буюу 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд оногдуулах үндсэн ялын төрөлд торгох ял болон хорих ялаас гадна зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар оногдуулахаар заасан байсныг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахдаа зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг хасжээ.

Шүүгдэгч нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Б болон түүний өмгөөлөгч нар, шүүгдэгч  Ж.Б, Ц.Д нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Ш.Ты өмгөөлөгч Б.Батчимэгээс түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох саналыг шүүх хүлээж аваагүй болно.

Учир нь: шүүгдэгч Ш.Ты хувьд нийтийн албан тушаалтан дотроо төрийн тусгай албан хаагч бөгөөд ажил үүргийн хувьд өөрийн хяналтанд буй ялтантай хувийн харьцаа үүсгэж мөнгө зээлэх нэрийдлээр эхнэрийн нэрийн дансаар дамжуулж авч хувьдаа ашигласан болох нь хэрэгт авагдсан гэрч О.Бүрэнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

Миний Хаан банкны 5084446778 гэсэн дансыг Ш.Т ашигладаг байсан. Бид 2 хамтран амьдардаг байх хугацаандаа дундаа ашигладаг байсан. 2020 оны 06 дугаар сард Ш.Т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа хорих 425 дугаар ангид харуул хамгаалалтын ажилтнаар орсон юм. Миний дансаар 2021 оны 05 дугаар сард 150 000 төгрөг авсан талаар нь Хаан банкны дансаа шүүж үзэхэд миний 5084446778 дугаарын дансаар 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 5070637133 дугаарын данснаас  “Bayaraa” гэсэн утгаар 150 000 төгрөг авсан. Энэ мөнгөө өөрөө Говьсүмбэр аймагт АТМ-аас авсан байна. Тухайн үед миний данс болон картыг Ш.Т ашиглаж байсан... гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ш.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2021 оны 05 дугаар сард би ажлаасаа гарсан. Ажлаас гарахаас өмнө буюу 04 дүгээр сард надад мөнгөний хэрэг гараад Бтай буу халаад ярилцаж байхдаа надад мөнгөний хэрэг байна гэхэд та надаас түр авчих, дараа өгөөрэй гэсэн. Тэгээд надад манай эхнэр гээд хүний дугаар өгсөн. Тэгээд маргааш нь ээлжнээс буугаад тэр хүн рүү нь залгаад Б түр мөнгө өгчих гэсэн гэж хэлээд 150 000 төгрөгийг тухайн үедээ Говьсүмбэр аймагт хамтран амьдарч байсан Бүрэнжаргалын дансаар шилжүүлж авсан. Тэр үед Баас авсан мөнгөөрөө гэртээ хүнс авсан. Бд гар утас өгсөн зүйл байхгүй. Намайг 150 000 төгрөгөө өгөөгүй болохоор занаад гар утас өгсөн гэж хэлсэн байх гэсэн мэдүүлэг. /4-р хх-ийн 148-149 хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Б, Ш.Т нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Быг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт,

шүүгдэгч Ж.Б, Ц.Д, Ш.Т нар нь гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд бусдын дансаар болон бэлнээр хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4  дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. гэж заасан боловч хахууль авах, өгөх гэмт хэргийн хувьд шууд хохирол учирдаггүй тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагч Ш.Батсүх шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа: Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн тус хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд

Шүүгдэгч Ц.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн тус хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, , 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэм буруутайд

Шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн тус хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, , 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэм буруутайд

Шүүгдэгч Ш.Т: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн тус хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэм буруутайд тус тус тооцсон байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй  байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж тэдгээрийн хувийн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэв.

Шүүгдэгч Э.Бд Эрүүгйин хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаатайгаар  нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйллийн 1 дэх хэсэгт заасныг журамлан урьд  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 3 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн  2 жил 2 сар 12 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 6 сар 12 хоногийн хугацаатайгаар тогтоох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр тогтоох

Шүүгдэгч Ц.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаатайгаар хасаж, 10000 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр торгох

Шүүгдэгч Ж.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаатайгаар хасаж, 10000 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр торгох

            Шүүгдэгч Ш.Тд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаатайгаар хасаж, 10000 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргаж байна. Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан бусдад төлөх хохиролгүй Э.Баас Л.От өгөхөөр завдсан 500 000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын төсөвт төвлөрүүлэх, шүүгдэгч Ш.Ты Авлигатай тэмцэх газрын 190033400 дугаартай тоот дансанд байршуулсан 150 000 төгрөг, шүүгдэгч Ц.Дгийн мөн дансанд байршуулсан 2 475 000 төгрөг, шүүгдэгч Ж.Бгийн мөн дансанд байршуулсан 900 000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын төсөвт төвлөрүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах, хэрэгт эд мөрийн баримтаар эд зүйл, иргэний бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно. Шүүгдэгч Ц.Дд 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс, шүүгдэгч Ш.Тд  2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс, шүүгдэгч Ж.Бд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс тус тус хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх ажиллагаа авсаныг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэх саналыг,

            Өмгөөлөгч О.Л.О: Торгох ял, зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгөөч. Нотлох баримт шинжлэн судлуулах дээр 2 жил 11 сар хэд хоног билээ. Энэ хүн 6 сарын дараа анги магадланд орох юм билээ. Би энэ Бы хэрэг дээр өмнө нь ажиллаж байсан. Ял нэмүүлж дэглэм дээшлүүлсэн нь утаснаас болсон. Энэ утас байгаагүй бол Б өнөөдөр байдгаараа байх л байсан. Энэ сайхан залуу бас ингээд нийгэмшээд Монгол орондоо хийж байгаа хөрөнгө оруулалт юм биш үү. Нэг удаа ч гэсэн бага ялаар шийтгэж, энэ хүнд нэг удаа ч гэсэн итгэл өгөөч. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зорчих эрх юм уу торгуулийн ял оногдуулаад хорих ял руу шилжүүлэхгүйгээр тус тусд хэрэгжүүлэх хуулийн боломж байна. Тус тусад хэрэглээд өгөөч гэж би шүүхэд санал тавьж байна гэх саналыг,

            Өмгөөлөгч Г.Энхжаргал: Хэдийгээр удаа дараа шийтгэлтэй байсан ч гэсэн одоо нэг боломж магадланд нь орох хугацаа 5,6 сар хугацаа үлдсэн байна. Ар гэрийхэн нь  ирж уулзсан. Аав нь ирсэн. Нас нь ч явчихсан. Бодож санаж байгаа байлгүйдээ миний хүүд боломж олгооч гээд байгаа. Тэгээд нэг хэргийн хугацааг харахад аль хэдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Л.О өмгөөлөгчтэй санал нэг байна. Нээлттэй хорих анги гэж яривал бид нар дүргүйцэхгүй. Хууль буцаан хэрэглэж байгаа тохиолдолд хорих ялыг  нээлттэй болгож өгөөч гэж гуйж байна. Өнөөдөр Быг хувийн байдлаас нь харахад энэ хүн олон жил ял эдэлсэн юм байна, үнэхээр эвдэрсэн гэж үзэхээргүй байна. Хүний эрхэнд амьдрах хэцүү. Эдгээр хүмүүс тухайн үед албан үүргээ шударгаар гүйцэтгэж байсан бол энэ хүн өнөөдөр ингээд байж байхгүй байсан. Энэ бол энэ хүмүүсийн хариуцлагатай холбоотой. Энэ хүмүүс наранд ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа. Энэ хүн нарсанд амьдарч байгаа. Ямар орчинд амьдарч байна. Энэрэнгүй зарчимыг хэрэгжүүлмээр байна. Хуулинд заасан боломж нөхцөлөө ашигламаар байна. Яагаад хөнгөн зүйл ангитай байхад хүнд зүйл ангийн хамгийн доод талыг нь өгч байгаа юм. Эд нарт оногдуулах ялыг Бд өгч байна гэж ойлгож байна. Тийм болохоор ялын хувьд Л.О өмгөөлөгчтэй санал нэг байна гэх саналыг,

            Өмгөөлөгч Б.Батчимэг: Шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нь үзээд торгох ялыг хэсэгчлэн 3 жилийн хугацаанд төлүүлж өгөхөөр өгөөч гэх саналыг тус тус гаргажээ.

            Шүүгдэгч Ж.Б, Ц.Д, Ш.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдлыг харгалзаж шүүгдэгч Ж.Б, Ц.Д, Ш.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасч, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 сая төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ж.Б, Ц.Д, Ш.Т нарт оногдуулсан торгох ялыг гэмт хэргийн нийгмийн хор уршиг, ар гэрийн болон тэдний хувийн байдлыг харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэт тус тус заасныг журамлан эрүүгийн тусгай ангийн 22.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд тоимлогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 08 сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар урьд гэмт хэрэгт ял шийтгэгдэж ял эдлэж байх хугацаанд дахин санаатай хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Иймд шүүгдгч Э.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2023 оны 06 сарын 15-ны байдлаар 02 жил 02 сар 16 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.   

          Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 06 сарын 15-ны өдрөөс 2023 оны 06 сарын 20-ныг хүртэл 4 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцов.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд урд санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ялыг эдэлж байхдаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалыг харгалзан түүний эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Ж.Б, Ц.Д, Ш.Т нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Ц.Д, Ш.Т нарт оногдуулсан 05 /тав/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс, шүүгдэгч Э.Бы 02 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг мэдэгдлээ.

                                                     Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох шүүгдэгч Ц.Дгаас 2.475.000 /хоёр сая дөрвөн зуун далан тав/ төгрөг, Ж.Бгийн 900.000 /есөн зуун мянган/ төгрөг, шүүгдэгч Ш.Таас 150.000 /нэг зуун тавь/ төгрөгийг Авлигтай тэмцэх газрын Төрийн банкин дахь 100900033401 дансанд байршуулсныг, шүүгдэгч Э.Баас 500.000 /таван зуу/ төгрөгийг гаргуулж тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Ж.Б, Ц.Д, Ш.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Б нь 2023 оны 06 сарын 15-аас 2023 оны 06 сарын 20-ныг хүртэл 4 хоног цагдан хоригдсон ба хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар Хаан банкны дансны хуулганы мэдээлэл бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

                                                                                                  ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1,  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгчийн бусдад 500.000 төгрөгний хахуул өгсөн гэх зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1,  2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заснаар бусдад хахууль өгөхийг завдсан гэж зүйлчлэлийг өөрчилсүгэй.

            2. Шүүгдэгч Т овогт Э-ийн Быг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1,  2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн  22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Бх овогт Ц Дг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1,  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан  гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Б овогт Ж-ы Бг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1,  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг үргэлжилсэн үйлдлээр хийж хахууль авсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч И овогт Ш-ы Тыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1,  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д, Ж.Б, Ш.Т нарыг тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянган/  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/  төгрөгөөр торгох ялаар,

             Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1,  2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д, Ж.Б, Ш.Т нарт тус бүр оногдуулсан 10.000 /арав/  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/  төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Бд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ жил, 02 /хоёр/ сар, 12 /арван хоёр/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 08 /найм/ сарын хугаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бы 2023 оны 06 дугаар сарын 15-наас 2023 оны 06 сарын 20-ныг хүртэл цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 02 /хоёр/ жил, 10 /арав/ сар 12 /арван хоёр/ хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй

8. Шүүгдэгч Ж.Б, Ц.Д, Ш.Т нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Ц.Д, Ш.Т нарт тус бүр оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс, шүүгдэгч Э.Бд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баас 500.000 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч Ц.Дгийн 2.475.000 /хоёр сая дөрвөн зуун далан таван мянга/ төгрөг, Ж.Батзаягийн 900.000 /есөн зуун мянга/ төгрөг, Ш.Тий  150.000 /нэг зуун тавь/ төгрөгийг Авлигтай тэмцэх газрын Төрийн банкин дахь 100900033401 дугаартай дансанд шилжүүлснийг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.

            11. Шүүгдэгч Ж.Б, Ц.Д, Ш.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримт 1 /нэг/ ширхэг СД хураагдаж ирснийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

            12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б, Ц.Д, Ш.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

                                                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ